Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 19 July

    Хүүхэд эндсэн асуудалд Хүний эрхийн үндэсний комисс мэдэгдэл гаргав

      Архангай, Төв аймагт болсон хурдан морины уралдааны улмаас унаач хүүхдийн амь нас хохирчээ. Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний коммиссоос мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Үндэсний их баяр наадмын тухай хууль, Орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага зэрэг хууль тогтоомжууд байдаг …

  • 19 July

    20 ч хүрээгүй хүү нефтийн компани худалдан авчээ

     ОХУ-ын иргэн Аркадич Абрамович хэмээх 19 настай хүү Сибирийн хөндийд өөрийн гэсэн нефтийн компанитай болсон тухай Гуардиан сонинд нийтлэжээ. Тодруулбал, 2033 он хүртэл газрын тос олборлох эрх бүхий “Золтав Ресурс” хэмээх компанийг хүү 26 сая ам.доллараар худалдан авсан байна. Аркадич ийм их хөрөнгийг хаанаас гаргасан нь маш тодорхой бөгөөд түүний аав нь ОХУ төдийгүй дэлхийд хөрөнгөөрөө толгой цохидог бизнесмэн, Английн …

  • 19 July

    Залуу, шилдэг тамирчдад төрийн одон, медаль гардуулна

     Өнөөдөр 11:00 цагаас залуу, шилдэг тамирчдыг Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар хүлээн авч, төрийн одон, медалиар шагнах гэж байна. Тус шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан шагнаж байгаа юм. Тамирчдад үндэсний их баяр наадмын өмнө медалийг нь гардуулах байсан ч тухайн үед ОХУ-ын Казань хотноо “Универсиад” наадамд оролцож байсан тул ийнхүү өнөөдөр шагнаж байгаа аж. Төрийн …

  • 19 July

    “Дээлтэй Монгол” наадам маргааш болно

    Үндэсний хувцасны гайхамшигт өв соёлыг  дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий Дээлтэй Монгол наадам 7 дугаар сарын 20-ны 12:00 цагаас Их эзэн Чингис хааны талбайд болно.  Жил бүрийн 7 дугаар сарын 13-нд уламлжлал болгон зохион байгуулдаг уг наадмыг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан оролцогчдын хүсэлтийн дагуу түр хугацаагаар хойшлуулан 7 дугаар сарын 20-нд …

  • 18 July

    Баянзүрх дүүргийн 9 хороог дахин төлөвлөнө

      Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Архивын газрын барилгын газрыг шийдвэрлэх тухай болон “Смарт  сити” хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Баянзүрх дүүрэг нь нийтдээ 18 хороотой, нийслэлийн хүн ам ихтэй,томоохон дүүргийн нэг юм. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу тус дүүргийн 2,4,5,7,8,16,19,22,24 дүгээр хороог хэсэгчилэн төлөвлөсөн …

  • 18 July

    Сарлагийн баяр болно

     Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Тээлийн гол”-д энэ сарын 22-нд Монгол эсгийн баяр болно. Мөн энэ сарын сүүлээр Бат-Өлзий сумын “Өндөр хясаа” хэмээх газарт Сарлагийн баяр зохион байгуулах юм байна. Уг баяруудыг Өвөрхангай аймгийн Засаг даргын шийдвэрээр жил бүрийн зуны сард сарлаг, хонь ямаа, адууны баярыг  аймгийн БОАЖГ-аас зохион байгуулдаг ажээ. Дээрхи баяруудын хүрээнд ноос унгас савах, эсгий хийх, сарлаг унах, …

  • 18 July

    Хөвсгөл далайг хамгаалах ОУ-ын форум болж байна

      Хөвсгөл далайн хөвөөнд “Цэнгэг далай, цэнгэг ус” нэртэй олон улсын форум өнөөдөр болж байна. Чуулганд Мөн тус форумд ОХУ, БНХАУ, Солонгосын 20 гаруй эрдэмтэн судлаачид хүрэлцэн иржээ. Монголын зүүний хүчний холбооноос санаачлан зохион байгуулж байгаа уг форумаар  Хөвсгөл далайн ундны усны нөөцийг цэнгэг хэвээр нь хадгалж үлдэх тухай хэлэлцэж буй ажээ. Хурлын үеэр МХЕГ-аас Хөвсгөл далайд хийсэн хөрсний бохирдлын …

  • 18 July

    8-р сараас цахилгааны үнийг 15-30 хувиар нэмэгдүүлнэ

      Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийн дагуу ирэх сараас цахилгаан, дулааны үнийг нэмэхээр болжээ. Энэ хүрээнд эрчим хүчний ахуйн хэрэглээний үнийг 15 хувь, албан газар, уул уурхайн салбар дахь хэрэглээний үнийг 30 хувиар нэмэгдүүлэх ажээ. Түүнчлэн шинэ тогтоолоор дулааны үнийг хэрэглээнээс гадна суурь хураамжийн хамт төлөхөөр зохицуулжээ. Энэ нь орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч сар бүр 3000-10000 төгрөг байх аж. …

  • 18 July

    Улсын начин Б.Одхүү 5,1 жил хорих ялаар шийтгүүллээ

     Улсын начин Б.Одхүүд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн шүүхэд болж, түүнд 5,1 жил чанга дэглэмтэй ангид хоригдох ял оноожээ. Б.Одхүү начинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар ял оноосон бөгөөд шүүх хурлыг ерөнхий шүүгч Ч.Цогтзандан даргалаж, улсын яллагчаар Б.Ууганбаяр ажилласан байна. Хэргийг эргэн сануулахад, улсын начин Б.Одхүү 2012 оны 12-р сард Хан-Уул дүүрэгт байрлах “Гарден” зоогийн газрын ариун цэврийн …

  • 18 July

    Н.Энхбаярын аавынд нь нэгжлэг хийжээ

      МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт өчигдөр АТГ-ынхан нэгжлэг хийсэн. Н.Энхбаярын гэрээс гадна дөрвөн газар нэгжлэг хийсэн гэж УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ мэдэгдээд байна. Н.Энхбаярын хүү, Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарын хадмынх нь гэрт хуулийнхан орж, гэрийг нь битүүмжилсэн бол  Н.Энхбаярын аав Намбар гуайнд АТГ-ынхан нэгжлэг хийжээ. Ямар шалтгаанаар ийнхүү олон газар нэгжлэг хийх болсон нь тодорхойгүй байгаа юм. Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгаж …

  • 18 July

    Н.Энхбаярын өдөр

       МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд өчигдөр ямар өдөр байв даа. Үдээс өмнөхөн түүний хүү, Монголбанкны Ерөнхийлөгч Э.Батшугарын гэргий нярайлж, түүнийг өвөө болгосон тухай баярт мэдээ цацагдсан юм. Гэвч төд удалгүй үдээс хойш нь түүний гэр бүл, ойр тойрныхонтой нь холбоотой таагүй үйл явдалууд ар араасаа хөвөрлөө. Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт 14:00 цагаас эхлэн оройны 21:00 цаг хүртэл …

  • 18 July

    “Зүүн бүсийн их хурд”-ыг үзэх наадамчидад автобус үнэгүй үйлчилнэ

      “Зүүн бүсийн их хурд” Хэнтий аймагт энэ сарын 26-нд “Зүүн бүсийн их хурд” хурдан морины уралдаан болно. Үүнтэй холбоотойгоор Өмнөдэлгэр сумын “Атибус” компанийн хамт олон нутгийнхандаа бэлэг барьж, автобусаар үнэгүй зорчуулах ажээ. Хэнтий аймгийн ой баяр наадмын өмнөх өдөр буюу энэ сарын 25-ны өдөр тус компани дөрвөн том оврын автобусаар Хэнтий рүү үнэгүй тээвэрлэхээр болсон байна. Уг автобус энэ …

  • 18 July

    Улаануудад хамгийн их Лайк дардаг улс орнууд

    Олон нийтийн мэдээлэл харилцааны топ сүлжээнүүдийн нэг болох Фэйсбүүк дээрхи Ливэрпүүлийн ЛФС пэйж дээр одоогийн байдлаар 12 сая гаран хүн Лайк дараад байгаа бөгөөд дэлхийн аль улсууд хамгийн их лайкадсан тухай сонирхолтой статистик гарсан байна. 10. Франц: 1998 онд Ливэрпүүл Франц мэргэжилтэн Жэрар Ульег дасгалжуулагчаараа урьж авчирсан бөгөөд тэр ч нутгаасаа цөөнгүй тоглогчдыг авчирч байсан билээ. Тэр цагаас эхлэн Француудын …

  • 18 July

    300 ортой шинэ төрөх эмнэлгийн барилгын ажил 65 хувьтай явагдаж байна

     Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тоот захирамжаар олгосон 2.4 га газар ээр 300 ортой төрөх эмнэлгийн барилга баригдаж байгаа билээ. 2013 оны 12 дугаар сард ашиглалтад орох уг эмнэлгийн барилгын ажил энэ сарын 5-ны өдрийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Тодруулбал, А, Б блокын диафрагм ханатай …

  • 18 July

    Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар шинэ байршилд шилжлээ

      Сүхбаатар дүүрэг дэх нийслэлийн Засаг захиргааны 5-р байранд үйл ажиллагаа явуулж байгаа Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар байршлаа өөрчилж, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 15-р гудамж, нийслэлийн Засаг захиргааны 4-р байрны 10 давхарт буюу “Зоос гоёл”-ын эсрэг талд байх Улаанбаатар хотын банктай байранд шилжих гэж байна. Тендерт оролцогч, үйлчлүүлэгч та бүхэн ирэх даваа гараг буюу энэ сарын 22-ноос эхлэн шинэ …