Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 17 July

    Хүний наймааны хохирогчдод төрөөс мэргэжил эзэмшүүлдэг болно

     Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг ажлын байраар хангах,  мэргэжлийн сургалтад хамруулах, үйлчилгээ үзүүлэх” журам баталжээ. Уг журмын дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн, хохирогчоор тогтоогдсон эсэхээс үл хамааран хүн худалдаалах гэмт хэргийн улмаас  эрх, эрх чөлөө, ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөдөлмөр эрхэлдэггүй, хөдөлмөрийн насны Монгол Улсын иргэн хамрагдах юм байна. Мөн  хүн худалдаалах гэмт …

  • 17 July

    ДОХ-ын 144 дэх тохиолдол бүртгэгджээ

     ДОХ/ БЗДХ-ын тандалт судалгааны албанд өнгөрсөн долоо хоногт 470 хүн хандаж үйлчлүүлснээс 244 буюу 51.8 хувь нь урьдчилан сэргийлэх, сайн дурын шинжилгээнд хамрагдаж, бэлгийн замын халдварт өвчтэй 37 тохиолдол илэрснийг хяналтад авч, хавьтлын судалгаа хийн, эмчилгээнд хамруулжээ. Мөн энэ сарын 9-ний өдөр сайн дураараа шинжилгээ өгсөн 25-29 насны эрэгтэй хүнд ХДХВ-ийн халдварын шинж тэмдэг илэрч, онош нь батлагдсан байна. Эрэтгэйн …

  • 17 July

    Чингисийн талбай болгох тогтоолыг ингэж баталжээ

       Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Нийслэлийн төв талбайг Чингис хааны нэрэмжит болгох тогтоолын төсөл өргөн барьсныг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчидын хурлаар ёсоор болгосноор Сүхбаатарын талбай Чингис хааны нэрэмжит талбай болохоор болоод байна. Энэ асуудлаар цахим хэрэглэгчид болон олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж, интернет орчинд маргааны нэг хэсэг болоод байгаа юм. Сүхбаатарын талбайг Чингис хааны нэрэмжит болгохоор болсон шалтгааныг санаачлагчид тодорхой …

  • 17 July

    Цагдаагийн албан хаагчид торгуулийн бэлэн бус хэлбэрт шилжинэ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар  “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журмыг баталж, 08 сарын 01-нээс эхлэн мөрдөхөөр болсон. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.БАТЦООЖ-оос тодрууллаа. 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний хяналтын камераар илэрсэн зөрчилд хариуцлага тооцохоор боллоо. Камераар зөрчлийг яаж илрүүлэх вэ? Камер нь автоматжуулсан системтэй учир тээврийн хэрэгслийг аль …

  • 17 July

    Кристин Лагард мөнгө угаасан хэргээр шалгагдаж эхэлжээ

    Грекийн Сангийн сайдаар ажиллаж байсан Жорж Папаконстантину болон өдгөө Олон улсын валютын сангийн тэргүүний алба хашиж буй Кристин Лагард нар мөнгө угаасан хэрэгт холбогдоод байна. Папаконстантину нь Швейцарийн банкинд нууц данстай байсан нь тогтоогдож, өчигдөр Грекийн парламентад асуулгад оржээ. Мөн түүнээс гадна хэд хэдэн хүний нэр дурьдагдсан бөгөөд урьдчилсан тооцоогоор Грекийн 3000 гаруй албан тушаалтан Швейцарийн банкинд нууц данстай байж …

  • 17 July

    С.Энх-Амгалан Саусгоби Сэндс ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогджээ

      “SouthGobi Resources” компанийн охин компани “South Gobi Sands”-ийн гүйцэтгэх захирлаар С.Энх-Амгаланг томилжээ. Учир нь С.Энх-Амгалан “Prophecy Coal” компани энэ сарын 16-нд төлөх ёстой байсан зээлийн хугацаагаа ирэх аравдугаар сарын 31 болгон хойшлуулж чадсан байна. Тиймээс түүнийг энэ сарын 15-наас эхлэн South Gobi Sands”-ийн гүйцэтгэх захирлаар томилсон талаар тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Kay Priestly мэдээллээ. Сонирхуулахад, С.Энх-Амгалан  нь …

  • 17 July

    Сард 8000-10000 айл шинэ суурьшлийн бүсэд бууж байна

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар хотыг дулаан, цахилгаанаар хангагч байгууллагуудаар орж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит ХК нь нийслэлийн 8 дүүрэг Төв аймгийн 16 сумыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. 242,600 гаруй хэрэглэгчтэй эрчим хүчний ууган компаниудын нэг юм. Хотын цахилгаан эрчим хүчний ачаалал жил бүр  нэмэгдэж байгаагаас шалтгаалан эрчим хүчний найдвартай …

  • 17 July

    Ерөнхийлөгчид ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

      Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманн Итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч ХБНГУ-ын Элчин сайдыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол ХБНГУ хоорондын харилцаа улам бүр өргөжиж буйг дурдаж, цаашид хоёр орны хамтын ажиллагаа улам …

  • 17 July

    Цэрэг, цагдаагийн ажилтнуудад шагнал гардуулна

      Цагдаагийн байгууллагын 92 жилийн ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр” өнөөдөр тохиож байна. Энэөдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол олгох болон төрийн одон медаль, Хууль зүйн яам, цагдаагийн байгууллагын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 11.30 цагт  ЦЕГ-т болно.

  • 17 July

    “Чингис” бондоос 30 тэрбумыг сурагчидын дүрэмт хувцасанд зарцуулна

     Энэ оны шинэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн сурагчидыг нэгдсэн дүрэмт хувцастай байхаар БШУЯ тогтоод байна. Иймд дүрэмт хувцсыг орчин үед тохирсон загвар дизайнтайгаар урлаж, “Чингис” бондоос 30 тэрбум төгрөгийг оёдлын салбарт олгохоор болжээ. Түүнчлэн сурагчийн дүрэмт хувцасны стандартыг баталжээ. Сурагчид бага, дунд, ахлах ангиараа ялгаран өөр өөр загварын дүрэмт хувцас өмсөнө. Бага ангийн хөвгүүд хүрэм өмд, охид сарфан кардиганаар ижилсэх …

  • 17 July

    Нийслэл хот тамхины тусгай хогийн савтай боллоо

     Өчигдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, өвөлжилтийн бэлтгэлийг ханган ажиллах талаар санал солилцсон билээ. Тэгвэл энэ үеэр Дулааны цахилгаан станцынхан өөрсдийн санаачилгаар бүтээсэн тамхины хогийн саваа засаг даргад танилцуулж, 20 -ийг бэлдэглэсэн байна. Тодруулбал, тэд хэрэгцээгүй болсон дулааны хоолойг ашиглаж гал авалцахааргүй, мөн тамхины иш хийхээр нүхтэй, хажуу талдаа хогийг нь авах боломжтой хогийн …

  • 17 July

    БНСУ-ын Үндэсний Ассамблейн Байнгын хорооны даргыг хүлээн авч уулзлаа

     Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн Гадаад бодлого, нэгдлийн байнгын хорооны дарга ноён Ан Хунг Жунг өнөөдөр / 2013.07.16 / хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Ан Хунг Жунгийг Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа УИХ-ын дарга илэрхийлээд, тавтай морилохыг хүслээ. Ноён Ан Хунг Жунг “Манай улс Монгол Улстай 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш …

  • 16 July

    Г.Эрхэмбаяр аваргыгаа Мандал сумынхан угтан авлаа

     Улсын баяр наадмаар Хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Г.Эрхэмбаяр аваргыг төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Мандал сумынхан өнөөдөр нутагтаа хүлээн авчээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумынхан, Сэлэнгэ аймгийн Бөхийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Ж. Эрдэнэбат нутгийн дүү Г.Эрхэмбаяр аваргадаа хүндэтгэл үзүүлэв. Мандал сумынхан сумынхаа талбайд гарч Аваргыгаа тосч баяр хүргэж, уухайн түрлэг өргөжээ. Ugluu.mn Т.Түвшин

  • 16 July

    Хотын дарга Сөүл хотын төлөөлөгчидтэй уулзлаа

      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгийн дарга Ян Жун Юүк болон бусад албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Засаг дарга“18 жилийн турш ах дүүгийн найрамдалт харилцаатай хамтран ажиллаж ирсэн Сөүл хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байна. Цаашид та бүхэнтэй улам өргөн …