Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 20 July

    Ж.Батзандан ах Ж.Батчулууныгаа ХААИС-ийн захирлаар томилохын тулд сонгон шалгаруулалтыг гацааж эхэлжээ

       Төрийн өмчийн их дээд сургуулиудын сонгон шалгаруулалт дуусгавар болжээ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төрийн өмчит их сургуулиудын захирлын сонгон шалгаруулалтыг 2013 оны нэгдүгээр сарын  эхээр зарлаж мөн сардаа оролцогчдын материалыг хүлээн авч дууссан билээ. Сонгон шалгаруулалтыг   Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу яамны Төрийн нарийн бичгийн даргыг албажуулсны дараа явуулахаар хойшлуулаад байсан юм. Тэгвэл их сургуулиудын шинэ захирлуудын эцийн …

  • 20 July

    О.Баасанхүү гишүүнийг ичээсэн цагдаа

     Өнгөрсөн 17-ны өдөр Удирдлагын академийн ойролцоох, МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрийг АТГ-ын байцаагчид нэгжиж,  нэг хайрцаг бичиг баримт битүүмжлэн хурааж авсан билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар Н.Энхбаяр даргадаа  үнэнчээ харуулан гэрт нь хүрэлцэн ирж дотогш нэвтрэн орохоор хамгаалагч цагдаа нартай бяцхан тэмцэл өрнүүлсэн юм. З.Баянсэлэнгэ гишүүнээс ялимгүй хоцорч ирсэн О.Баасанхүү гишүүн хэзээний хэнэггүйхэн зангаараа даргынхаа гэрээс холгүй машинаасаа …

  • 20 July

    “Их хурд-6”-д Д.Бат-Эрдэнийн “Улс” халзан түрүүллээ

      Гурван жил тутам зохион байгуулдаг Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-6” уралдаан өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд болж байна. Азарганы уралдаанд 57 азарга гарааны зурхайгаас хөдөлснөөс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол улсын Манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн “Улс” халзан азарга түрүүллээ. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын унаган адуу халзан азарга Ардын хувьсгалын 90, 91, 92 жилийн ойн баяр наадмуудад дараалан …

  • 20 July

    Оны шилдэг нам, ивээн тэтгэгч, аав хүү бас шүлэг шалгаруулна

        Монголын уран зохиол түүний дотор яруу найргийн ертөнцөд ихээхэн нэр хүнд, ач холбогдол бүхий нэгэн уралдаан байдаг нь “БОЛОР ЦОМ” яруу найргийн наадам юм. Уг наадам анх 1983 оноос хойш өнөөг хүртэл даруй 29 удаа зохиогджээ. Энэ жил 30 дахь удаагаа зохиогдоно. Монголчуудын тоог чухалчлан үздэг ёсоор энэ жилийн Болор цом наадамд яруу найрагчид өндөр ач холбогдол өгч буй …

  • 20 July

    “Харанга, Никинтон”-ыхон Хятадын рок наадамд оролцож байна

       Монголын амьд хөгжимийн хамтлагуудын анхдагч “Харанга” болон “Никитон” хамтлагийнхан БНХАУ-д болж “Woodstock” маягийн рок наадамд оролцож байгаа ажээ. Уг наадам нь өчигдөр эхэлсэн бөгөөд гурван хоногийн турш үргэлжилдэг юм байна. Г.Сонор ugluu.mn

  • 20 July

    Өнөөдөр “Дээлтэй Монгол”-чууд Гиннест бүртгүүлэх боломжтой

    Үндэсний хувцасны гайхамшигт өв соёлыг  дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий Дээлтэй Монгол наадам 7 дугаар сарын 20-ны 12:00 цагаас Их эзэн Чингис хааны талбайд болно. “Дээлтэй Монгол” наадамд нийслэлийн дүүргүүдийн төлөөлөл, загварын болон урлаг соёлын байгууллагууд, хүүхэд багачууд нийлсэн 12,000 гаруй иргэн Хүннү гүрний үеийн дээлний загвараас эхлээд орчин үеийн үндэсний дээлний …

  • 20 July

    Шинэ цэвэрлэх байгууламж барих бэлтгэл ажлыг энэ онд хийнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Шинэ цэвэрлэх байгууламж барих тухай” А/662 тоот захирамж гаргалаа. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д шинэ цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Тиймээс төслийн бэлтгэл ажлыг зохион байгуулж, энэ ондоо багтаан дуусгахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч  Т.Бат-Эрдэнэд даалгажээ. …

  • 19 July

    Н.Энхбаярын аав Намбарын биеийн байдал муудаж, II эмнэлэгт хэвтлээ

      МАХН-ын дарга Н.Энхбаяр болон аав Намбарын гэрт АТГ-аас хоёр хоногийн өмнө нэгжлэг хийсэн. АТГ-аас Н.Энхбаярын ар гэрт нэгжлэг, шалгалт хийснээс үүдэн аав Намбарынх нь биеийн байдал муудаж, өнөөдөр Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хүргэгджээ. МАХН-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдсэнээр Намбарын зүрхний хэм алдагдаж, цусны даралтад эрс өөрчлөлт гарч бие нь муудсан байна. Гэрт нь нэгжлэг хийсэн тэр өдөр Намбар 80 …

  • 19 July

    Хятад руу 6,2 кг алт гаргахыг завджээ

     Монголоос БНХАУ руу явах чиглэлд Замын-Үүдийн гаалиар их хэмжээний алт гаргах гэж байсныг албаныхан илрүүлж, таслан зогсоосон байна. Тодруулбал, Хил хамгаалах ерөнхий газрын Замын-Үүд дэх Шалгалт хамгаалалтын заставын ажилтнууд долдугаар сарын 18-ны өдөр ачааны галт тэргэнд нарийвчилсан үзлэг, шалгалт хийх явцад 6,2 кг орчим алтыг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоожээ. Алтыг галт тэрэгний далд эд ангид нуусан …

  • 19 July

    “Монгол наадам” цогцолбор барих ажлыг түргэвчлэхээр боллоо

    Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж, баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ. Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайланг Баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун  танилцууллаа. Баяр наадам зохион байгуулах 9 салбар хороонд нийтдээ 175 хүн ажиллаж, баяр …

  • 19 July

    Тафтсын их сургуулийн профессор Монголчуудад лекц уншлаа

     АНУ-ын Тафтсын их сургуулийн Эрх зүй, олон улсын харилцааны сургуулийн профессор Крокер Снөү 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ГХЯ-нд зочилж, “Public diplomacy in Limelight” сэдвээр лекц уншлаа. Лекцэнд Гадаад харилцааны яамны албан хаагчид, Монгол Улсын Их сургуулийн Олон Улсын харилцааны сургуулийн оюутнууд, Улаанбаатарт суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд оролцсон бөгөөд профессор Крокер Снөү лекцийн төгсгөлд Монгол Улс дэлхий …

  • 19 July

    Т.Билэгтийг батлан даалтад гаргалаа

      Шүүхээс ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргээс тусгаарлан шалгаж буй хэрэгт холбогдсон НИТХ-ын дарга асан Т.Билэгт АНУ-аас энэ сарын эхээр эх орондоо ирсэн юм. Түүнийг эх  орондоо ирснийх нь дараа АТГ-аас цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан билээ. Тэгвэл түүнийг өнөөдөр батлан даалтад гаргасан байна. Т.Билэгтийн эрүүл мэндийнх нь байдлыг харгалзан үзэж, гадуур шалгахаар болжээ. Учир нь тэрбээр  …

  • 19 July

    Ч.Ганзоригийг баривчлаагүй гэнэ

            Авилгач улс төрчдийн саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэр үе үеийн томчуудын арааны шүлсийг асгаруулсаар ирсэн. Албатай юм шиг даргыг нь байнга дарамталдаг нь гэм биш зан, гэнэт биш хууч.  Ч.Ганзориг 2008 оноос эхлэн Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байгаад энэ оны эхээр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн юм. Өнгөрсөн жил өнөөх Ч. Ганзоригийг 2012 оны  УИХ-д сонгуульд …

  • 19 July

    Г.Эрхэмбаяр аваргадаа зориулж Сэлэнгэ аймгийнхан наадам хийнэ

       Ардын хувсгалын 92 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын аварга Г.Эрхэмбаярт нутгийнхан нь хүндэтгэл үзүүлж наадам хийхээр болжээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод наймдугаар сарын 2-нд “Сэлэнгэ түмний бахархалын баяр наадам” нэртэйгээр зохин байгуулагдах юм. Наадмаар Бөх барилдаж, их нас,  соёолон, дааганы уралдаан зохион байгуулна. Халх сурвын харваа харвана. Мөн нутгаас төрсөн …