Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 22 July

    Онцгойгийнхоны тухай олон ангит кино төслийн нээлт боллоо

    Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн хамтран хэрэгжүүлж буй “Нарны жим” олон ангит уран сайхны кино хийх төслийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва, ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Дуламдорж, МҮОНТВ-ийн захирал Ч.Даваабаяр нар оролцлоо. Энэхүү киноны зорилго нь Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлсэн Монгол хүний аюулгүй байдлыг баталгаажуулах зорилтын хүрээнд Гамшгаас хамгаалах төрийн …

  • 22 July

    Зуслангуудад “Газар өмчлөлийн мэдээллээр хангах товчоо” байгуулагдана

     “Газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх” тухай нийслэлийн Засаг даргын  А/624 тоот захирамжаар нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны Зуслангийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 25 дугаар тогтоолоор батлагдсан 26 байршилд Ерөнхий төлөвлөгөөний дагуу зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг иргэдэд өмчлүүлэх бэлтгэл ажлыг хангаж, эхлүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ. Захирамжийн биелэлт ямар шатандаа явж байгаа талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар …

  • 22 July

    “Найрамдал зуслан” энэ оныг дуустал төрсөн өдрөө тэмдэглэнэ

     Олон улсын хүүхдийн “Найрамдал зуслан”-ын  35 жилийн ойн баяр өнгөрсөн баасан гаригт боллоо. Одоогоос 35 жилийн өмнөх энэ өдөр Монголын нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасияа Ивановна Цэдэнбал Филатовагийн санаачилгаар байгуулагдсан уг зусланг Орос, Монголын найрамдалт харилцааг билэгдэн “Найрамдал зуслан” хэмээн нэрийдсэн түүхтэй. Уг баярын үйл ажиллагаа нь “Найрамдал 35” баримтат киноны нээлтээр  эхэлсэн бөгөөд “Мөрөөдлийн хотхон Найрамдал” хүндэтгэлийн …

  • 22 July

    У.Хүрэлсүх “Шинэчилье” хөдөлгөөнийхөнтэй холбоогүй гэж мэдэгджээ

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болон өмнөх сонгуулиудад ээлж дараалан ялагдал хүлээсэнтэй холбоотойгоор МАН-ын залуучууд намдаа “Шинэчилье” хөдөлгөөнийг байгуулсан. Улмаар сонгуулиудад амжилттай оролцоогүй нь хуучин удирдлага хийгээд одоогийн удирдлагуудтай холбоотой хэмээн тайлбарласан. Улмаар намдаа шинэчлэлт хийх шаардлага байгааг удирдлагууддаа дуулгаж, Удирдах зөвлөлөө огцоруулах хүсэлтээ илэрхийлээд буй юм. Тус хөдөлгөөн байгуулагдсантай холбогдуулан хөдөлгөөний ард МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхийг …

  • 22 July

    Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Буйр нуурт амарч байна

      УИХ-ын чуулган завсарлаж, Засгийн газрын гишүүд ээлжийн амралтаа авч, улс төрийн үйл явдал тогтуун байна. Засгийн газрын ихэнх гишүүд амралтаа аваад буй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар ч ээлжийн амралттай байгаа ажээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Дорнодын Буйр нуурт амарч байгаа юм байна.  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэр бүл, найз нөхдийнхөө хамт Буйр нуурт амарч байгаа …

  • 22 July

    Төсвийн байнгын хороо мэдээлэл хийнэ

      УИХ-ын Төсвийн байнгын хороо хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа тавина.  Тус байнгын хороо маргааш 11:00 цагт Төрийн ордны хэвлэлийн танхимд мэдээлэл хийнэ. Хуралд Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн оролцоно. Т.Түвшин Ugluu.mn

  • 22 July

    Орон сууцны үнэ нэмэгджээ

     Монгол Улсын Засгийн газраас иргэдэд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлсэнээс үүдэн орон сууцны үнэ нэмэгдэж эхэлжээ. Нийслэлийн орон сууцны ханш метр квадратын үнэ дундаж нь 1,8 – 2 сая төгрөгийн үнэтэй байгаа бол тансаг зэрэглэлийн байрлал сайтай орон сууцны 1 м/кв-ийн үнэ 5 сая төгрөгт хүрчээ. Хамгийн доод талын орон сууцны үнэ м/кв нь 1.2 сая төгрөгийн үнэтэй …

  • 22 July

    “Хадгаламж” банкны асуудлаар Н.Золжаргал мэдээлэл хийнэ

      “Хадгаламж” банкийг төрийн өмчит Төрийн банкинд шилжүүлэн нэгтгэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гаргажээ. Энэ шийдвэртэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдөр 15:00 цагт албан ёсны мэдээлэл өгөхөөр болжээ. Томоохон арилжааны банкны нэг Хадгаламж  банкийг төрийн банктай нэгтгэх болсон нь “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн гадаадад тавьсан их хэмжээний өртэй холбоотой хэмээн мэдээлэл гараад буй юм. Дээрх асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал …

  • 22 July

    Баруун Цанхийн олборлогч шалгарчээ

      Тавантолгойн нүүрсний бүлэг ордын Баруун Цанхид нэг жил уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчийг тодруулах тендерийн ялагч тодорсон байна. Тендерт “Хишиг Арвин Индустриал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн “Монгол уурхайчид” түншлэл, “Тавантолгой Транс”, “Монгол 999 үндэсний нэгдэл” консорциумын түншлэл, “Абсолют Майнинг”, “Эйбир Дигм Монгол Ласт”, “Монлаа” компанийн түншлэл саналаа ирүүлснээс эхний шатнаас “Абсолют Майнинг”, “Эйбир Дигм Монгол Ласт”, “Монлаа” …

  • 22 July

    Залуу тамирчид “Бага олимп”-д бахдам амжилт үзүүлэв

    Бага Олимп гэгддэг оюу­тан залуучуудын 27 дугаар Универсиад ОХУ-ын Казань хот­­ноо долдугаар сарын 6-17-нд 12 хоног үргэлжлэн, тамирч­дын ялалт, ялагдлын баяр гуни­гаар дүүрэн ёслол төгөлдөр өндөр­л­ө­лөө. Энэ удаагийн универ­­сиа­дад тив тивийн 162 орны 13500 гаруй тамирчин 27 спортын төрөлд 350 гаруй багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Урьд өмнө байгаагүй олон орны тамирчид оролцсон энэ наадамд тэмцээнийг зохион байгуулагч орны баг …

  • 22 July

    Хадгаламж банкыг Төрийн банкинд нэгтгэнэ

    -Улсын өмчит “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж, гадаадын банкнаас зээл авсан Ш.Батхүүгийн бизнесийн үйл ажиллагааг сөхөх шаардлага уг зээлийн асуудлаас үүдсэн бөгөөд “Хадгаламж” банкийг Төрийн банк руу шилжүүлэх шалтгаан ч эндээс эхэлсэн юм байна- “Хадгаламж” банкийг төрийн өмчит Төрийн банкинд шилжүүлэн нэгтгэх шийдвэр өнгөрсөн амралтын өдрүүдээр гарч, энэ даваа гаригаас уг үйл явц эхлэх нь тодорхой болжээ. Яагаад ийм шийдвэр гаргах …

  • 21 July

    Туул гол орчмоос цогцос олджээ

    Нийслэлийн онцгой байдлын газарт ойрын өдрүүдэд аврах ажиллагааны дуудлага цөөн ирэх болжээ. Тодруулбал, өчигдрийн байдлаар гал түймрийн дөрөв, аврах ажиллагааны хоёр дуудлага ирсэн байна. Гал түймрийн дуудлагын тухайд иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдсэн ахуйн шинж чанартай байсан ажээ. Харин аврах ажиллагаагаар Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр 09:55 цагт цогцос олдсон талаарх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах анги, бүлэг газар дээр нь …

  • 21 July

    ТЗДС болон Дамбадаржаагийн уулзвар ашиглалтанд орлоо

     Баянгол дүүргийн нэг, хоёрдугаар хороонд байрлах Төмөр замын дээд сургуулийн урд уулзварын зорчих хэсгийн өргөтгөлийг ашиглалтанд оруулжээ. Одоогийн байдлаар замын туслах ажлууд болох зорчигчийн зам, ногоон байгууламжийг тохижуулж байгаа гэнэ. Мөн Дамбадаржаагийн хуучин эцсийн уулзварын өртгөтгөл шинэчлэлийн ажил дуусч, зорчих хэсэг ашиглалтад орсон байна. Энэ хэсгийн авто замын шинэчлэлийн ажлаар уг уулзварыг гэрлэн дохиотой, нэвтрэх чадвар сайтай, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай …

  • 21 July

    “Их хурд-6”-д Даян түмний эх хүрэн морь түрүүллээ

    7-р сарын 20-нд Эртний нийслэл Хархрин хот, Орхон голын хөвөөнөө болсон ИХ ХУРД 6 уралдааны их нас барианд оржээ. 1. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул МУТМУ-ч Х.Бат-эрдэнийн даян түмний эх хүрэн морь. /Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Эрдэнэбатын унаган адуу/  МУМУ-ч Б.Бат-өлзий уясан. Улсын 2 түрүү, их хурдын 1 түрүү, бүсийн 1 түрүү, 4 айраг 2. Ховд аймгийн Чандмань сумын уугуул …