Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 23 July

    УЕПГ-ын зөвлөл хуралдлаа

      Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хурлаар УЕПГ-ын болон Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны энэ оны эхний хагас жилийн тайланг хэлэлцжээ. Мөн хурлаар прокуроруудын үйл ажиллагааны мэдлэгийн түвшинг шалгах журмыг баталсан байна. Ugluu.mn

  • 23 July

    Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.1 хувиар өсчээ

     Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар  2013 оны 7-р сарын 17-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.1 хувиар өссөн байна. Махны дундаж үнэ: 2013 оны 7-р сарын 17-ны байдлаар өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 0.7 хувь, адууны махны үнэ 2.9 хувиар буурсан бол, үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар өсч, ямааны болон …

  • 23 July

    Цахилгаан, дулааны үнэ VS ухаалаг хэрэглээ

     Ирэх наймдугаар сарын 5-наас цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэр гаргаснаа Эрчим хүчний зохицуулах хорооноос /ЭХЗХ/ өнгөрсөн Баасан гаригт мэдээллээ. Эрчим хүчний сайд М.Сономпил энэ оны эхээр буюу хоёрдугаар сард “Үнэхээр үнэ нэмэх шаардлага байна уу үгүй юу гэдгийг судалж байна. Манай яамны зүгээс 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлтийн жил” болгон зарласан. Тиймээс дотоод нөөц бололцоогоо ашиглаад, зардлаа бууруулж, эрчим хүчний …

  • 23 July

    Ерөнхий сайд баруун аймагуудыг зорилоо

      Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг баруун аймгуудын автозамын ажилтай танилцахаар өнөөдөр Улааанбаатараас мордсон байна. Завхан аймгийн Тосонцэнгэл, Улиастай чиглэлийн авто замын ажилтай танилцах юм байна. Засгийн газрын тэргүүн өнгөрсөн долоо хоногт Дородын Буйр нуурт амрангаа Хэнтий, Дорнодын чиглэлийн хатуу хучилттай замын ажилтай танилцсан юм. Т.Түвшин Ugluu.mn

  • 23 July

    Ажилласан жилийн нөхөн тооцолтонд 298,7 мянган иргэн хамрагдаад байна

     УИХ-аас өнгөрсөн онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг баталснаар иргэд, даатгуулагчдын  1990-1995 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх нөхцлийг бүрдүүлж өгсөн. Иргэд, даатгуулагчид дээрх хуульд хамрагдахын тулд тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн бичиг баримтаа бүрдүүлж, харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлэх болсон. …

  • 23 July

    Төсвийн байнгын хороо ажлаа тайлагнана

      УИХ-ын Төсвийн байнгын хороо хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлан, чуулганы завсарлагаанаар байнгын хороо, ажлын хэсэг хэрхэн ажиллаж буй талаараа өнөөдөр 11:00 цагт Төрийн ордны хэвлэлийн танхимд мэдээлэл хийнэ. Хуралд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн оролцоно. Т.Түвшин Ugluu.mn

  • 22 July

    Сурагчдын дүрэмт хувцсанд 3 жилийн баталгаа өгнө

    Энэ жилийн хувьд 520 мянган сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас үйлдвэрлэх шаардлагатай гэсэн тоо баримт гарсан байгаа билээ.“Бат зүү” компани 2003 онд Оюуны өмчийн газраас сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх зохиогчийн эрх патент авч, БСШУЯ-ны зарласан тендерт шалгарч, дүрэмт хувцсаар сурагчдыг жигдрүүлж байсан. Гэвч тус газрын нийлүүлсэн хувцас чанарын шаардлага хангахгүй, сэмэрч, урагддаг гэсэн гомдол иргэдээс цөөнгүй гардаг. Тэгвэл энэ жил …

  • 22 July

    Like-ийнхан хүмүүсд Like-дсаар

     Залуусын “Like-д нэгдэцгээе” гэх өвөрмөц содон уриатай аян өнгөрсөн тавдугаар сараас эхэлж, маш богино хугацаанд Фэйсбүүк дэх цахим хуудастаа 60 мянга гаруй залуусыг нэгтгэж хүрээгээ тэлсээр байгаа. Тус аяны залуус “Like” төслийнхөө үргэлжлэл болгож ээлжит компанит ажлаа хийжээ. Тэд тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар “Наадмын …

  • 22 July

    Эзэмшил газраа цэцэрлэгжүүлэх боломжгүй бол иргэд, албан байгууллагууд цэцэрлэгт хүрээлэнгүүдийг цэцэрлэгжүүлэнэ

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан 2013 оны А/623 дугаар захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж аж ахуйн нэгж, байгууллагууд эзэмшил газрынхаа 10-аас доошгүй хувьд нь цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж хийж гүйцэтгэсэн эсэх талаарх судалгааг гаргах, албан шаардлага хүргүүлэх болон эзэмшил, ашиглалтад байгаа газрын 50 м хүртэлх орчны нийтийн эдэлбэрийн газрын тохижилт, цэвэрлэгээ, …

  • 22 July

    Т.Билэгтийг бие нь тааруугаас батлан даалтанд гаргажээ

      МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хэрэгт холбогдсон НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг АТГ-аас саатуулан шалгаж байгаад өнгөрсөн баасан гарагт батлан даалтад гаргасан. Түүнийг “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрны хувьчлалтай холбоотой хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан түүнийг батлан даалтанд гаргах болсон шалтгаан нь эрүүл мэндийн байдалтай холбоотой гэнэ. …

  • 22 July

    Ухаалаг улаанбаатарын төлөө “Смарт Сити”

     Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй чанартай хүргэх, төрийн бодлого боловсруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн удирдлагаас “Смарт сити” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд   мэргэжлийн, туршлагатай боловсон хүчин бүхий судалгааны баг өнгөрсөн жилээс ажлаа эхлүүлж, “Смарт сити” хөтөлбөрийг нийслэлд нэвтрүүлэх боломж байгааг судалсан байна. “Смарт сити” хөтөлбөр …

  • 22 July

    “Их нуур” компанийн үйл ажиллагааг зогсоожээ

     Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт химийн үйлдвэрлэл явуулж байсан “Их нуур” компанийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ.  Тодруулбал, “Сүхбаатар дүүргийн 1-р хороо, ЮНЕСКО-гийн гудамж, 13-р хорооллын шинэ гүүрний баруун урд байрлах хувийн байшинд химийн үйлдвэрлэл явуулж байна. Хотын А зэрэглэлийн бүсэд ийм үйлдвэрлэл явуулж болно гэж үү. Үнэр танар ихтэй, амьдрах орчинд нөлөөлж …

  • 22 July

    Шинэ “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн шавыг тавьлаа

     Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам нийтийг хамарсан гамшгийн үед ард иргэдийг цус, цусан бүтээгдэхүүнээр найдвартай хангах, нөөцийг бүрдүүлэх, газар хөдлөлтөд тэсвэртэй цусны шинэ төвийг байгуулахаар болж 2,9 тэрбум төгрөгөөр 2014 онд ашиглалтад орох зорилготойгоор өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ, …

  • 22 July

    Дугуйчид 1000 км-ийг тууллаа

      Монголын мэргэжлийн дугуйчдын Олон өдрийн уралдаан 7-р сарын 15-22-ны өдрүүдэд амжилттай боллоо. 50 дахь жилдээ зохиогдож буй энэхүү уралдаанд 5 байгууллагын 40 тамирчин эр зориг, авхаалж самбаа, хүч тэвчээрээ сорин 5 аймгийг хамарсан, 1000 гаруй км замыг туулжээ. Уг тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр “Алтан Дорнод Монгол ХХК, “Savannah&Matrix” ХХК-ний хамт олон оролцсон байна. Тэмцээний аваргаар Мөнхтулга, тэмцээний шилдэг эмэгтэй …

  • 22 July

    “Төмөр хүн-3” киноны уран бүтээлчид Монголчуудаас хүлцэл өчив

    ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл өнгөрсөн тавдугаар сарын 24-нд АНУ-ын Холливудын “Марвел Энтертайнмент” ХХК-ийн ерөнхийлөгч Кевин Фейжэд 1а/59 тоот албан бичиг илгээсэн бөгөөд уг бичигт “Төмөр хүн-3” кинонд монгол бичгийг  ашигласан асуудалд эсэргүүцэл илэрхийлж буйгаа мэдэгдсэн юм. Уг албан бичгийг сийрүүлэн хөрвүүлбэл: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос мэндчилж байгаадаа баяртай байна. Монгол Улс нь Ази тивийн нэгэн улс бөгөөд мянга мянган жилийн …