Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 30 July

    Улаанбаатар хотын зүүн хэсгийн барилгуудад дулааны техникийн нөхцөл өгөхгүй

    Сүүлийн жилүүдэд барилгажилт эрчимжиж, дулааны эх үүсвэр болон дамжуулах шугамын хүчин чадлын техникийн боломж нэмэгдсэнээс  хотын зүүн хэсэгт дулаан хангамж  доголдоход хүрээд байгаа юм. Дулаан хангамж доголдлоос сэргийлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс Баянзүрх дүүрэг, Зайсан орчим 11,12,13,15,16 дугаар хороолол чиглэлд дулааны техникийн нөхцөл олголтыг түр зогсоогоод байна. Мөн халаалтын улиралд дулаан хангамжийн даралтын хүрэлцээ муу, нэмж барилга холбоход хүндрэлтэй …

  • 30 July

    Тарваган тахлын голомтууд илэрсээр байна

     2013 он гарсаар Зоонозын халдварт өвчний байгалийн голомттой өвчний тохиолдол тасралтгүй бүртгэгдэж байна. Үүнээс 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомт илрээд байгаа юм. Одоогоор Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Үенч сумдаас тарвага үхсэн тухай иргэдээс ирсэн мэдээллийн дагуу орон нутгийн ЗӨСТ-үүд үхэл, хорогдлын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Үүнээс өмнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сумын нутаг  мэрэгч амьтнаас тарваган …

  • 30 July

    Хойд Солонгостой дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна

      Монгол Улс, Бүгд найрамдах ардчилсан Солонгос улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Одоогоос 65 жилийн тэртээ 1948 онд  дипломат харилцаа тогтоож, хамтын ажиллагаа бэхжүүлсэн түүхтэй юм. Ойн арга хэмжээнд зориулсан үзэсгэлэн Уран зургийн галлерейн үзэсгэлэнгийн танхимд гарч байна. Ugluu.mn Т.Түвшин

  • 30 July

    Чингэлтэйн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ өрөөгөө 70 саяар тохижуулж, 59 саяар автомашин авч унажээ

       Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ сонгогдсон цагаасаа хойш төрийн мөнгийг үр дүнгүй зарцуулсан хэрэгт холбогдсон.  Тэрээр албан өрөөгөө 70 гаруй сая төгрөгөөр тохижуулж, 59 сая төгрөгийн үнэтэй автомашин худалдан авч албан хэрэгцээндээ ашиглах болсон нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Тэрээр саяхан ажлынхаа гурван өрөөндөө засвар хийлгэсэн байна. Төсөв нь 49 төгрөг болсонд ойр хавийнхан нь ихэд гайхжээ. ИТХ-ынхаа …

  • 30 July

    Нүүрс шингэрүүлж бензин гаргах үйлдвэрийн төслийн СШ-ыг зарлалаа

      Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд 2011 оны 10-р сарын 13-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс нүүрс шингэрүүлж бензин гаргах үйлдвэрийн төслийг тус улсын технологийг ашиглан хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Нүүрс шингэрүүлж бензин гаргах үйлдвэрийн төслийн сонгон шалгаруулалтыг өнөөдрөөс зарлалаа. Нүүрс шингэрүүлж бензин гаргах үйлдвэрийн төслийн …

  • 30 July

    Хүүхдийн хавдрын эмнэлгийн эхний ээлж IX сард ашиглалтанд орно

     АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа гэгээнтэн “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн өргөтгөл болох хүүхдийн хавдрын эмнэлгийн шавийг нь тавьжээ. Тус эмнэлэгт хүүхдийн цусны эмгэг, хавдар судлалын эмнэлэг байх аж.  Эмнэлэг дотроо  нярайн эрчимт эмчилгээний, мэс заслын, хавдартай хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх тасагтай байхаас гадна эцэг эхчүүдийн байрлах өрөөтэй байх гэнэ.  Тус төв эхний ээлжинд 150 хүүхдийг хүлээн …

  • 30 July

    МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

      МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөнийхөн намынхаа Бага хурлыг өнөөдөр зохион байгуулахыг намын Удирдах зөвлөлдөө шаардлага болгон хүргүүлсэн. Шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж намын удирдлагууд мэдэгдэж байгаа. Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр 11:00 цагаас МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар болсон байна. Удирдах зөвлөлийн хурлаар намын Бага хурлын тов тогтоох, хэлэлцэх асуудлын төслийг боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцэх гэнэ. Намын Бага хурал ирэх сарын эхээр хуралдах …

  • 30 July

    Дүүргийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаан боллоо

      Багануур дүүргийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаан хуралдаж байгаа талаар бид өчигдрийн мэдээгээр хүргэсэн билээ. Хуралдаанаар 2012 оны төсвийн гүйцэтгэл, 2013 оны төсөвт өөрчлөлт оруулах, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд ИТХ-ын төлөөлөгч М.Гончигжав энэ оны 1-р сарын 07-ны өдөр МАН болон АН-ын гэрээг дүгнэх асуудлыг энэхүү хуралдаанаар хэлэлцүүлэх горимын саналыг гаргаснаар хурал …

  • 30 July

    Зүүн 4 замын уулзвараас сансарын туннель хүртэлх замыг хаалаа

     Зүүн 4 замын уулзвараас Сансарын аюулгүйн тойрог хүртэлх 0.9 км авто замын засвар шинэчлэлтийн ажлыг УБЗЗАК гүйцэтгэж байгаа бөгөөд Зүүн 4 замаас Сансарын туннель хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг өчигдөр орой 22:00 цагт бүрэн хаажээ. Энэ хэсгийн замын хөдөлгөөнийг 3 хоног хааж, хучилтын ажлыг гүйцэтгээд 8 сарын 01-нд нээнэ. Туннелиэс хойш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх замыг 8 сарын 01-нд хааж, 05-ны өдөр …

  • 29 July

    Өмнөговьчууд ус, цахилгаангүй гурав хонолоо

      Өмнөговь аймагийн төв Даланзадгад хот өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр бүхэлдээ ус, цахилгаангүй болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийг хүртэл тус аймаг ус, цахилгаангүй байгаа гэнэ. Учрыг нягталбал сүүлийн өдрүүдэд тус аймгийн удирдлагууд ажлаа хийхгүй амарч, наадамлаж явах болсон аж. Бүхэл бүтэн аймаг тэр чигтээ тог цахилгаангүй болчихоод байхад одоогийн удирдлагууд нь юман чинээ саналгүй хурдан морьдоо ачаад хошуу наадам хэсч …

  • 29 July

    “Шинэ сум” төслийн талаар танилцуулав

      Даваа гараг бүр тогтмол болдог “Бүтээн байгуулалтын цаг”-аар Зам тээврийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон нийслэлээс хариуцан гүйцэтгэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцыг сонслоо. Тавантолгой-Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн 225 км төмөр замын ажил өнгөрсөн долоо хоногт хэвийн явагдлаа. Нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээ 31 хувьд хүрсэн байна. Энэ нь 70 км далангийн …

  • 29 July

    Оросууд хоёр давхар галт тэрэгтэй болов

       Лондонд хоёр давхар автобус улсаа сурталчилдаг бол, Орост хоёр давхар галт тэрэг хүмүүсийн сонирхолыг татах боллоо. Оросын Тверийн вагон үйлдвэрлэлийн ТВЗ завод, Оросын анхны хоёр давхар галт тэргийг үйлдвэрлэж Холбооны зорчигч тээврийн компанид шилжүүлэн өгчээ. Хоёр давхар содон галт тэрэг нь өнөөдөр Оросын төвийн нутгаар болон Хар далайн эрэг орчмоор аялж байгаа аж. Энэхүү галт тэрэг нь 15 цуваа …

  • 29 July

    Жүжигчин Б.Навчаагийн “Би эмэгтэй хүн” кинод бүтээсэн дүр дэндүү хүлцэнгүй өрөвдмөөр

     Сүүлийн үед Банш Батаа, Б.Навчаа хоёргүй кино,  реклам гэж байхгүй болсон. Энэ хоёр маань рекламанд тоглоод шаггүй орлого олдог гэнэ. Гэхдээ Батаагийн орлого арай л Навчааг гүйцдэггүй гэх цуу бий. Жүжигчин Б. Навчаагийн “Би эмэгтэй хүн” кинод бүтээсэн Нараагийн дүр дэндүү хүлцэнгүй өрөвдмөөр. Хэн хүний өөдөөс зоригтойхон ч үг хэлж чаддаггүй энэ дүр түүний өмнө бүтээж байсан дүрүүдээс тэс өөр …

  • 29 July

    Монгол Вундеркиндүүд хүчирхэг гүрнүүдийн өмнө хөл тавьж чадлаа

     ОХУ-ын Санкт Петербург хотноо болж буй Газарзүйн дэлхийн аварга шалгаруулах “The National Geographic World Championship” тэмцээнд эх орноо төлөөлөн анх удаа оролцсон Г.Төрболд, У.Баярбат, Л.Амарболд нар Их Британи, БНХАУ, Болгар, Чех зэрэг хүчирхэг гүрний оролцогчдыг ардаа орхиж 11-р байрт шалгарлаа. National Geographic Монгол төсөл, National Geographic Kids Монгол сэтгүүлээс санаачлан, ШУА-ийн Газарзүйн Хүрээлэн, МУИС-ийн Газарзүй, Геологийн сургуультай хамтран, БШУЯ, Швейцарийн …

  • 29 July

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарим замын ажилтай танилцлаа

      Орон нутагт барьж байгаа хатуу хучилттай замын ажлууд төлөвлөгөөт хугацааны дагуу явж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км хатуу хучилттай замын шинэчлэлийн ажил болон Архангай аймгийн Цахир сум,  Завхан аймгийн Тосонцэнгэл чиглэлийн 127,1 км хатуу хучилттай зам барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж, үүрэг даалгавар өглөө.  Энэ хоёр замын гүйцэтгэгчээр “Хурдны зам” ХХК …