Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 29 July

    Хөл муутай хөгшинийг сугадан авч явж дээрэмджээ

     Энэ сарын 25-ны өдөр Хан-Уул дүүрэгт 50 настай, хөл муу хөгшинийг хоёр залуу дээрэмдсэн хэрэг гарчээ. ТОдруулбал, хохирогч Ж.Бямбацэрэнг гэрлүүгээ харьж явах замд хоёр залуу араас нь ирж хоёул зэрэг сугадан хүний нүднээс хол аваачин цүнхийг нь булаагаад зугтсан байна. Ийнхүү дээрэмдүүлсэн хөгшин учир явдлаа хэлэн Хан –Уул дүүргийн цагдаа нар бүртгүүлсэн боловч огтхон ч тоохгүй байжээ. Ард иргэд нь …

  • 29 July

    Аймгуудын 90 жилийн ойн сонин хачнаас

      Ардын хувьсгалын дараахан байгуулагдсан анхны дөрвөн  аймаг буюу  Архангай, Завхан,  Хэнтий,  Төв аймаг өнгөрсөн  амралтын өдрүүдэд 90 жилийн  ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.  Тэгш ойгоо тэмдэглэж буй  Архангай аймагт “хангайн бүсийн  хурд”, төв аймагт “ төвийн бүсийн  хурд”, Завхан аймагт “Баруун  бүсийн  отгонтэнгэрийн хурд”,  хэнтий аймагт “Зүүн бүсийн хурд”  хурдан морины уралдаан зохион  байгуулсан бөгөөд наадмын  хүндэт зочин нь тус аймгуудаас  …

  • 29 July

    Ц.Мянганбаярыг шалгахаар болжээ

       Их хэмжээний алдагдалд орсон Хадгаламж банк” “Төрийн банк”-тай нэгдэх шийдвэрийг Монголбанк гаргаад байна. Тус “Хадгаламж” банкийг алдагдалд оруулсан гэх “Олон-Овоот”-ын уурхайтай холбоотой хэргийг прокурорын байгуулага шалгахаар болсон байна. “Олон-Овоот”-ын ордыг эзэмшиж байсан “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярыг шалгахаар болсон талаар мэдээлэл байна. Учир нь түүнийг тус ордынхоо нөөцийг хуурамчаар тогтоож, их хэмжээний мөнгө зээлж, банкийг дампууруулахад хүргэсэн хэмээн “Жаст” …

  • 29 July

    Шинзо Абэ, улс орнуудыг Хятадын эсрэг нэгтгэж эхэлжээ

     Өмнө нь төр барих хугацаандаа авилгалын хэрэгт холбогдож суудлаасаа бууж байсан  Шинзо Абэг суудалдаа эргэн сууснаас хойш Японы эдийн засгийн хямрал тогтворжиж эхэлсэн. Түүнийг ажиглагчид тун хийгүй ажиллаж байна гэж дүгнэж байгаа. Тэрээр өдгөө Зүүн өмнөд Азийн гурван улсад айлчлал хийж байна. Түүний айлчлал Японы болон АСЕАН-ы орнуудын эдийн засаг, аюулгүйн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, бүс нутаг дахь Японы орон …

  • 29 July

    Манай тамирчид Азийн аваргаас 9 хүрэл медаль хүртлээ

    Монголын спортын арвин намтар, түүхийн хуудсанд чөлөөт бөхөөр овоглосон анхны гэх тодотголтой амжилт, ололт олон бий. Тэгвэл, өнгөрөгч долоо хоногт Монгол Улс анх удаа чөлөөт бөхийн тивийн чанартай томоохон тэмцээнийг нутагтаа хүлээн авлаа. Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /ФИЛА/-ны дэмжлэгтэйгээр Монголын чөлөөт бөхийн холбооноос Улаанбаатар хотноо долдугаар сарын 25-28-нд Ази тивийн өсвөр үеийн чөлөөт, сонгомол бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг …

  • 29 July

    Тайлангийн хугацаанд Ажлын хэсэг 16 удаа хуралджээ

      УИХ-ын хавар, намрын ээлжит чуулган завсарласны дараа Байнгын хороод ажлаа тайлагнадаг уламжлалтай. Энэ дагуу 2013 оны УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хороод ажлаа тайлагнаад байгаа бол УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан тайлангийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар өнөөдөр /2013-07-24/сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулганы тайлангийн …

  • 29 July

    Багануур дүүрэгт нярайн түр сувилал ажиллаж байна

     Бага насны хүүхдийн суурь өвчлөлийг бууруулах, тэдэнд тохиолдож байгаа хоол тэжээлийн дутагдал, рахитыг арилгах зорилгоор дүүргийн Засаг дарга захирамж гарган энэ сарын 22-ноос эхлэн нярайн түр сувилалыг “Маргад өгөөж” амралтын газрыг түшиглэн ажиллуулж эхэллээ. Энэхүү түр сувилал нь нэг ээлжиндээ 15 нярайг эхийн хамт хүлээн авч сувилах хүчин чадалтай бөгөөд энэ жил гурван ээлжээр ажиллах юм байна. Сувилалд ирсэн хүүхдүүдэд …

  • 29 July

    Гишүүд, сайд нар өнөөдрөөс ажилдаа орно

    Амралтаа аваад байсан засгийн газрын гишүүд болон сайд түшээд нар өнөөдрөөс эхлэн ажилдаа орох юм. Тодруулбал, Өнөөдрөөс эхлэн ерөнхий сайд, засгийн газрын гишүүд болон яамдын сайд нарын амралт дуусаж, ажилдаа орохоор болжээ. Ажлын эхэн болж даваа гариг бүрт болдог “Бүтээн байгуулалтын цаг” нээлттэй мэдээлэл 15:00 цагт болно. Л.Бадрах Ugluu.mn

  • 29 July

    Гэр хороололд гэрлэн дохиотой уулзвар ашиглалтанд орлоо

    Сүхбаатар дүүргийн XV хороо буюу Дамбадаржаагийн хуучин эцэст оршин суудаг иргэд “Олон жилийн турш эмх цэгцгүй, зорчиход хүндрэлтэй байсан зам маань хэдхэн хоногийн дотор хотын төвөөс ялгаагүй сайхан болж өөрчлөгдлөө. Бидний амьдрах орчин сайжирч гудамж, зам тохижиж байгаад баяртай байна” хэмээн ярьцгааж байна. Учир нь “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн авто замын 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлын тоонд Дамбадаржаагийн хуучин эцсийн …

  • 28 July

    Шарапова Оросын хамгийн өндөр орлоготой “ОД”

    “Forbes” сэтгүүлээс Оросын хамгийн баян 50 алдартаны жагсаалтыг гаргажээ. Тус сэтгүүлээс ес дэх жилдээ ийнхүү манай хойд хөршид хамгийн алдартай хэрнээ хамгийн зузаан түрийвчтэй эрхмүүдийнх нь жагсаалтыг гаргаж буй юм. Жагсаалтыг сүүлийн хоёр жил кино найруулагч Никита Михалков тэргүүлээд байсан юм. Харин энэ удаагийн жагсаалтыг теннисчин Мария Шарапова тэргүүлжээ. 2012 оны зургадугаар сарын 1-нээс 2013 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл Мариягийн орлого …

  • 27 July

    Та шүдээ угаах бүртээ хордож байдгаа мэдэх үү?

    Хагас зууны турш шүдний ооны хамгийн супер найрлага болж буй бодис бол яах аргагүй фтор. Телевизийн дэлгэцээр ч ийм найрлага бүхий  шүдний оо  авбал  буйлны  үрэвсэл арилж, хортой бичил организмуудыг устгаж, амны эвгүй үнэрийг дардаг тухай рекламдана. Гэхдээ энэ бүхэн худал аж. Германы шүдний эмч нар саяхан шүдний фтортой оог хорхойдолтоос сэр­гийлж чадахгүй гэдгийг тогтоожээ. Тэгвэл хүмүүс яагаад фторыг шүдний …

  • 27 July

    Монголд анх удаа Олон улсын кино наадам болно

      Манай улсад Улаанбаатар хотноо анх удаагаар Олон улсын кино наадам болохоор төлөвлөгджээ. Тус олон улсын кино наадам “Улаанбаатар” нэртэйгээр зохион байгуулагдах юм. Ирэх аравдугаар сарын 3-10-ны өдрүүдэд болох тус кино наадамд Ази, Европ, Америкийн 20 гаруй уран бүтээлч, найруулагч, продюсер оролцохюм байна. Наадам аравдугаар сарын 4-ний өдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийх бөгөөд Монголын уран бүтээлчдийн бүрэн хэмжээний уран …

  • 27 July

    Зүүн бүсийн наадамд Т.Болдбаатарын халиун азарга түрүүллээ

      Хан Хэнтий аймгийн шастир түүхт 90 жил, зүүн бүсийн хурдан морьдын уралдаан өргөн дэлгэр сайхан болж байна. Хэдхэн хоромын өмнө хурдан азарганууд барианы зурхайд орж ирлээ. Зүүн бүсийн хурдууд чуулж баяр наадамд газар газрын шандаст  хурдан 251 хүлэг  хурд шалгаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Болдбаатарын халиун түрүүллээ. Ийнхүү гурван бүсийн айрагт халиун үрээ ийнхүү босго …

  • 27 July

    Даншигийн найман аваргын хөшөөг сүндэрлүүллээ

     Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмын хүрээнд Хэнтий аймгийн төвд тус аймгаас төрөн гарсан даншгийн алдарт найман аваргын хөшөөт цогцолборын нээлт өнөөдөр боллоо. Даншгийн их аварга М.Мөррэнцэн, Б.Намжилжав, А.Цэвэгмэд, С.Чүлтэм, Г.Самдан, Н.Чойдорги, Р.Рэнцэн, Д.Цэдэн, аваргуудын долоон метр өндөр хөшөөг тус бүр 22 сая төгрөгөөр бүтээжээ. Энэхүү хөшөөт цогцолборыг Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбооноос санаачлан босгосон ба аймгийн иргэд, …

  • 27 July

    Газар тариалангийн салбарынханыг даатгалд хамруулна

       Газар тариалан эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тогтолцооны механизмуудын шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт өчигдөр  “Монголын Тариаланчдын холбоо”, “Номин даатгал”ХХК-тай гарын үсэг зуржээ. Ингэснээр Монголд анх удаа газар тариалан эрхлэгчдэд зориулан эрсдлийн даатгалыг нэвтрүүлэхээр болжээ. Даатгалын гэрээг боловсруулж байгаа бөгөөд хэрвээ дуусвал газар тариалангийн салбарт энэ төрлийн бүтээгдэхүүний жишиг тогтоогдох юм. Өөрөөр хэлбэл, бусад даатгалын байгууллагууд ч …