Мэдээ мэдээлэл

June, 2013

  • 11 June

    Хурандаа Д.Цогтбаатарын эхнэр холбогдох баримтуудыг дэлгэнэ гэв

    Сүүлийн өдрүүдэд улстөрийн болон тусгай албадын  удирдлагуудад холбогдох хэргүүд ар араасаа илэрч байгаа билээ. Тэдний нэг болох ТЕГ-ын  Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг гадаадын иргэний хэрэгт холбогдуулан Цагдан хорих 461-р ангид саатуулсан. Цагдаагийн байгууллагаас Д.Цогтбаатарыг  ХБНГУ-аас  манай улсад ирсэн их хэмжээний мөнгөтэй ирсэн  Герман иргэнтэй ойр дотно холбоотой байсан. Герман иргэн  сураггүй болсон учир түүнийг холбогдуулан шалгаж байгааг мэдээлсэн. …

  • 11 June

    Хорт хавдрын бүртгэл, ангиллыг олон улсын түвшинд хүргэнэ

    ЭМЯ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хавдар судлалын үндэсний төв хамтран “Хавдрын бүртгэл, эмгэг судлалын онош “ сэдвийн хүрээнд Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн хавдар судлалын эмч, ажилчдад энэ сарын 10-наас 14-ний өдрүүдэд сургалт зохион байгуулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд сургалтад оролцож буй эмч нарт хорт хавдрын талаар судалгаа болон мэдээллээс танилцуулж илтгэл тавив. Тухайлбал ДЭМБ-ын төлөөлөгч Hai …

  • 11 June

    Зуслангийн 10 чиглэлд автобус үйлчилж байна

     Урин дулааны улирал болж нийслэлийн иргэд зусландаа гарч байгаатай холбогдуулан зуслангийн чиглэлийн замын хөдөлгөөн ажлын өдрүүдийн оройн цаг, амралтын өдрүүдэд ачаалал ихтэй болж байгаа. Тиймээс нийслэлийн Тээврийн газраас зуслангийн 10 чиглэлд их багтаамжийн болон микроавтобусуудыг явуулахаар зохицуулалт хийжээ. Их багтаамжийн автобусууд “7 буудал”-аас Жигжид, Гоодой, Баянбулаг зуслангийн чиглэлд 60-90 минутын давтамжтайгаар том хүнд 500 ₮, хүүхдэд 200₮-өөр үйлчилж байгаа бол …

  • 11 June

    УЛААНБААТАР МЕТРО ТӨСЛИЙГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ДЭМЖЛЭЭ

    Амгалангаас Толгойт хүртэл Энхтайвны өргөн чөлөө дагуу 17,7 км замыг туулах Улаанбаатар метроны шугамыг тэмдэгжүүлэх ёслол өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга О.Очиржав, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон бусад холбогдох албаныхан оролцлоо. Улаанбаатар метро өртөөг тэмдэгжүүлэх ёслолын ажиллагааг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэлсэн …

  • 11 June

    Шоовдорлогдсон хүмүүс

    Нийслэлийн нэг дүүргийн хорооны тоонд ордог ч алслагдсан аймгийн сум, багаас ч дор хөгжсөн газар XXI зуунд байна. Энэ бол Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу олны хэлж заншсанаар Шу­вуун фабрик, Туул тосгон юм. Хотынх­ныг өндөг, тахиа, гахай, мах, ногоогоор хангадаг гол газар болох Шувуун фабрикт өдгөө 4800 хүн аж төрж байна. Уг нь хоттой харьцуулахад агаар нь цэвэр, хөрс …

  • 11 June

    Мэргэжлийн хяналтын байцаагчид “Гоё” тарагны шинжилгээг хуурамчаар үйлджээ

     Өнөөдөр “Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв”, “Хэрэглэгчийн эрх, боловсролын холбоо”-оос “Гоё” тарганд хийсэн лабораторийн шинжилгээний талаар мэдээлэл өглөө. Шинжилгээгээр “Оргил хүнс” ХХК-ны үйлдвэрлэдэг “Гоё” тарганд тарганд байх ёстой ашигтай бичил биет байх ёстой хэмжээнээс 100 дахин багассан болох нь тогтоогджээ. Тиймээс иргэдийн тараг хэмээн ууж буй Гоё тараг нь угтаа цагаан өнгөтэй жирийн нэг шингэн юм байна. Мөн дээрхи холбооныхоны …

  • 11 June

    “Ливэрпүүлийг хөгжүүлэх энэ зуны төлөвлөгөө”

     Фэнуэй Спортс Групп Ливэрпүүлийн удирдлагыг авснаас хойш 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй бөгөөд клубын төлөв байдал ерөнхийдөө тогтворжоод байгаа эхний жил гэж хэлэхэд болох юм. Брэндан Рожэрсыг клубын мэнэжэрээр томилсны дараагаар өнгөрсөн зуны худалдаа наймааны цонхоор хэрэгжүүлсэн ажил ч цэвэр бодлогын чанартай, ирээдүйгээ харсан байдалтай байсан юм. Гэвч зарим нэг алдааг гаргаж байсан ч эдүгээ тэднийгээ олж харан, засч …

  • 11 June

    Монгол уртын дууг 2222 дууч нэгэн зэрэг эгшиглүүлнэ

     “Улаанбаатар чуулга”-аас зохион байгуулж буй “Монгол уртын дуу-2222”төслийн хүрээнд Үндэсний их баяр наадамд зориулан ирэх долдугаар сарын 6-нд 2222 дуучин зэрэг дуулна. Монголын язгуур урлагийн төрлийг өвлүүлэн үлдээх, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болж байгаатай холбогдуулан тус чуулгаас анх удаа 2222 уртын дуучныг  төрт улс байгуулагдсаны 2222 жилийн ойг тохиолдуулан нэгэн зэрэг дуулуулах юм. Мөн уртын дуу сонирхогчдыг сургалтад хамруулж …

  • 11 June

    Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргав

     Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” хэмээн заасан. Шууд ардчиллын эрх зүйн баталгаа болсон Үндсэн хуулийн энэхүү үзэл санааг бодит амьдралд хэрэгжүүлэх зорилгоор, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3 дугаар зүйлийн 3.3.2.1-т “Иргэдэд адил тэгш, …

  • 11 June

    Өнөөдөр бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх гэж байна

     Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг билгийн тооллын XYII жарны усан могой жилийн зуны дунд сарын шинийн гуравны билэгт сайн өдөр буюу өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Агуйт уулын орчим зохион байгуулахаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Бүх цэргийн Их Хар сүлдний дүрэм”-д зааснаар Бүх цэргийн Их Хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг хоёр жил тутам хийдэг. Монгол …

  • 11 June

    “Моргейжийн зээлийн нарийвчилсан нөхцөл” сэдэвт хэлэлцүүлэг болно

    Засгийн газраас сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гарагт болдог “Шинэчилж шийдье-222” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилнэ. Уг хэлэлцүүлгийг  “Орон сууцны моргейжийн зээлийн нарийвчилсан нөхцөл” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм. Хэлэлцүүлэг Төрийн ордны их танхимд 14,00 цагт эхлэх юм байна.

  • 11 June

    Н.Хүрэлбаатарын иргэний үүрэг ба хуулийнхны түрэмгийлэл

     Хууль шүүхийн байгууллагынхан их хэмжээний мөнгө, төгрөгтэй холбоотойгоор төрийн өндөр албан тушаалтнуудыг баривчлан шалгаж эхлээд байна. Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирэх үед нь цагдаагийнхан отож байгаад албадан саатуулав. Түүнийг хүүгийнх нь гэрээс алдагдсан гэх их хэмжээний сейфтэй мөнгөтэй  холбоотой асуудлаар шалгах шаардлага гарсан хэмээн цагдаагийн байгууллага мэдэгдэж байсан билээ. Н.Хүрэлбаатартай холбоотой мэдээлэл цацагдсантай холбоотойгоор …

  • 11 June

    2014 оноос иргэдэд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлнэ

     НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоожээ. Тогтоолын дагуу 2014 оноос нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 309 га газрыг өмчлүүлэх болсон байна.  Төлөвлөлтөд хамрагдсан дээрх газрыг хамгаалалтанд авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийлгэх, 2014-2016 …

  • 11 June

    МУГТ Э.Бадар-Ууган залуу гэр бүлүүдэд гэр бэлэглэнэ

     Өнөөдөр МУГТ, хөдөлмөрийн баатар, 2008 оны Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууган Чингэлтэй дүүргийн залуу гэр бүлүүдэд гэр бэлэглэх гэж байна. Тодруулбал, тэрээр “Ууган аварга” хэмээх сан байгуулсан бөгөөд тус сангийнхаа нээлтийг өнөөдөр 14:00 цагаас ерөнхий боловсролын 59-дүгээр дунд сургууль дээр хийх аж. Энэ үеэрээ  дүүргийн таван залуу гэр бүлд тамирчны тэтгэлгээсээ гэр бэлэглэхээр болсон байна. Дашрамд дурьдахад, олимп дэлхийн хэмжээний спортын …

  • 11 June

    Оюутнууд богино хугацаанд цэргийн алба хаах нь тодорхой боллоо

     Цэргийн алба хаах хэлбэрийг боловсронгуй болгох тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг дэмжлээ Манай улсад 200 мянга орчим цэргийн насны залуучууд байгаагийн 4.5 хувь нь л цэргийн алба хааж байна. Иргэдэд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлэх боломж олгох, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх, төрийн алба, зэвсэгт хүчинд шаардлагатай ховор мэргэжилтнийг сайн …