Мэдээ мэдээлэл

June, 2013

  • 10 June

    “Girl’s Generation” хамтлаг дэлхийг тойрсон аялан тоглолт хийнэ

     Солонгосын охидын нэрт “Girl’s Generation” хамтлаг дэлхийг тойрсон аялан тоглолт хийхээр боллоо. Өчигдөр болсон хэвлэлийн хурлаараа ,  ирэх 19-ны өдөр Япон улсын Токио, Нагая зэрэг хотуудад  хийх тоглолтондоо  “love & girls” нэртэй шинэ дуугаа дуулснаар  “2013 Girls’ Generation World Tour Girls & Peace”  дэлхийг тойрох аялан тоглолтоо эхлэх гэж байгаагаа мэдэгдсэн. Тус хамтлаг Азийн орнууд,  АНУ , Латин Америкийн орнуудын томоохон …

  • 10 June

    Солонгосчууд банкны картын хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлжээ

     Сүүлийн үед  Солонгос иргэд банкны картаар үйлчлүүлэхээс илүүтэйгээр бэлэн мөнгөөр худалдаа үйлчилгээ авахыг хүсч байгаа үзүүлэлт гарсан хэдий ч Солонгосчууд банкны карт хэрэглэх хэрэглээ болон тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа судалгааны хариу гарлаа. Өнгөрсөн 2012 онд  Солонгос улсын иргэд  нийтдээ 10 тэрбум удаа банкны картаа ямар нэгэн байдлаар хэрэглэсэн ба  энэ нь нэг Солонгос иргэн  жилдээ 129.7 удаа банкны  картыг ашиглан  …

  • 10 June

    Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

     Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Ардчилсан Үндсэн хуулиа дагаж мөрдөөд 21 жил болж буй энэ хугацаанд цаг үеийн нөхцөл шаардлагаар эцэг хуулиа боловсронгуй болгох, төгөлдөржүүлэх ёстой гэсэн үндэслэлээр УИХ-аас 2000 онд уг хуулийн нийт 7 зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан нь өнөөдөр …

  • 10 June

    Иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх “Эрдэнэс Таван толгой”-н бүртгэлийг хийж дууссан

     “Үнэт цаасны төл­бөр тооцоо төвлөрсөн хадга­лам­жийн төв” ХХК-ийн 10 жи­лийн ойн хүрээнд тус ком­панийнхан өнгөрсөн баасан гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. “ҮЦТТТХТ” компани нь энэ хугацаанд нийт 3.7 их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийж, Монголын хөрөнгийн бир­жийн үнэт цаасны арил­жаа­­гаар 834 тэрбум төг­рө­гийн арилжааны төлбөр тооцоог гүйцэтгэжээ. Мөн Мон­голбанкны Зас­гийн газ­рын бондын анхдагч арил­­жаанд өнөөдрийн байд­лаар 26 төрлийн нэг тэрбум …

  • 10 June

    Ё.Отгонбаяр: Элбэгдоржоо намайг тэр шорондоо хориоч

    2013 оны гуравдугаар сарын 20-ны өдөр иргэн Ч нь Энхтайваны гүүрэн дээр хэсэг бүлэг хүмүүст зодуулан машинаа дээрэмдүүлсэн хэмээн цагдаагийн байгууллагад хандсан байна. Хэргийн мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр БСШУ-ын сайдаар ажиллаж байхдаа иргэн Ч-ийн Налайх дүүрэгт барьсан барилгын зөвшөөрлийг хүлээн авахын тулд 230 сая төгрөгийг өгөхийг хүнээр дамжуулан шаардаж, өгөхгүй байсан тул ийнхүү өөрт нь халдлаа гэсэн өргөдөл …

  • 10 June

    Финландын Парламентын тэргүүний албан ёсны айлчлал эхэллээ

     Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын дарга эрхэмсэг ноён Эеро Хейнэлуома манай улсад хийх албан ёсны айлчлалаа өнөөдрөөс эхэлж байна.  Ноён Эеро Хейнэлуомаг өнөөдөр өглөө  “Чингис хаан” олон улсын онгоцны буудалд газардахад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Финландын парламентын бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон …

  • 10 June

    Тамхи татах цэгүүдийг байгуулахаар боллоо

     Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 06 сарын 10-ны өдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд шинээр томилогдсон албан тушаалтнуудыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Нийслэлийн Хөдөлмөрийн газрын даргаар Н.Тунгалаг, Улаанбаатар зам засвар, арчлалт компанийн захирлаар Н.Ганбаатар нар томилогджээ. Нийслэл хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НОБГ, НЗЦГ-аас мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газар Хан-Уул дүүргийн 13, 14 хорооны нутаг дэвсгэрт …

  • 10 June

    Ипотекийн зээлийн урьдчилгаанд учир байна

     Монголоор нэг байртай болохыг хүссэн иргэд. Өөрөөр хэлбэл манай улсад орон сууцны эрэлт хэрэгцээ ний­лүүлэлтээсээ хэд дахин өсчээ. Ийм ч учраас орон сууцны үнэ зоргоороо өсч байгаа талаар эдийн засаг­чид хэлдэг. Үүнийг зохи­цуулах нь төрийн үүрэг. Шинэчлэлийн Засгийн газар, Монголбанктай хамт­­­­ран ипотекийн зээ­лийг иргэддээ олгохоор бол­­сон. Энэхүү зээлийн хэрэг­­жих журам хоёр сар хүлээлгэсний эцэст хоёр долоо хоногийн өмнө Зас­гийн газраас …

  • 10 June

    Н.Гантөмөрийг тусад нь хэлэлцэхээр боллоо

    МИАТ-ын экс удирдлагуудыг шүүх хурал яг одоо цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд болж буй юм. Шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан ч шүүгчид шүүх хурлыг хойшлуулах шаардлагагүй хэмээн үзсэнээр шүүх хурал үргэлжлэн явагдаж байна. Харин шүүгдэгч Н.Гантөмөрийн өмгөөлөгч гадаад байгаа учир түүнд холбогдох хэргийг тусад нь хэлэлцэхээр болжээ.

  • 10 June

    “Авзага трейд” ХХК-ийн П.Мэндбаяр АН-д элслээ

     Монголын барилгын салбарын томд тооцогддог Авзага трейд” ХХК-ийн ерөнхий захирал П.Мэндбаяр өнөөдөр АН-д элслээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрт орсон бүтээгчээ дэмжих бодлогыг дэмжин энэхүү сонголтыг хийсэн аж. Тус компани нь 500 гаруй ажилтантай үндэсний томоохон үйлдвэрлэгчидийн нэг юм. П.Мэндбаяр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас намын батлахаа гардан авав. Т.Түвшин Ugluu.mn

  • 10 June

    “Оюу толгой” компанийн экспорт энэ долоо хоногоос эхэлнэ

    “Оюу толгой” компани энэ сарын 14-нд анхны зэсийн баяжмалаа экспорт­лох гэж байгаа тухайгаа мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт “Оюу толгой” компанийн ТУЗ хуралдаж бүтээгдэхүүнээ экспортлох бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн байна. Тус компани баяжуулах үйлд­вэрээ барьж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиг­лалтад оруулсан. Улсын комисс баяжуулах үйлд­вэрийн ажилтай танил­цаад ашиг­лалтад хүлээн авснаар ийнхүү бүтээгдэхүүнээ экс­портлох боломж нээгдэж байгаа аж. Энэ онд 600 мян­га …

  • 10 June

    Хүүхдийн эрхийн улсын зөвлөгөөн болно

     Сүүлийн үед хүүхдийн эрх зөрчигдөх үйлдэл хэтэрч, хүчирхийлэлд өртөж байгаа талаар мэдээдэл нийгмийг цочроох болсон. Салбар яамнаас энэхүү асуудалд анхаарлаа хандуулж, эдгээрийг шийдвэрлэх гарцыг тодорхойлохоор зорьж байгаа аж. Үүний эхлэл болгож, “Бид оролъё, хөгжье” хүүхдийн үндэсний чуулганыг өчигдөр зохион байгуулсан. Харин өнөөдөр Төрийн ордны их танхимд 09:00 цагт “Хүүхдийн эрх хамгаалалд үүрэг хүлээгчдийн хариуцлага” улсын зөвлөгөөнийг зохион байгуулахаар болжээ.

  • 10 June

    Улсын их баяр наадмыг 1 тэрбум 581.3 сая төгрөгт багтаан тэмдэглэнэ

     Сар гаруйхны дараа болох улсын их баяр наадмыг 50 тэрбум төгрөгөөр тэмдэглэнэ хэмээх яриа гарснаас болж наадмыг зохион байгуулах коммисынхон нэлээд шүүмжлэл, хардлагад өртсөн билээ. Тэгвэл Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах зардлын төсвийг 1 тэрбум 581.3 сая төгрөг байхаар баталсан байна. Үүнээс 350 сая төгрөгийг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 380 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс, 11,2 …

  • 10 June

    Монгол вундеркиндүүд тодорлоо

     “Монгол Вундеркинд-2013” газарзүйн олимпиад бүтэн сарын турш үргэлжилж үндэсний ялагчид тодорч ирэх сард Дэлхийн дэвжээнд өрсөлдөхөөр болжээ. National Geographic Society буюу Үндэсний Газарзүйн Нийгэмлэг тус олимпиадыг зохион байгуулж Монгол хүүхдийн оюуны чадамж, мэдлэгийг дэлхийн хэмжээнд  сорих боломжийг олгож буй юм. Монголд анх удаа зохион байгуулсан энэхүү олимпиадад Улаанбаатар хотоос гадна Налайх, Багануур зэрэг захын дүүрэг, мөн Хөвсгөл, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн …

  • 10 June

    “Домог” хамтлагийнхан олон улсын хөгжимчдийн наадмаас “Хос” гранпри хүртжээ

     Aвстрийн нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн /Franz Peter Schubert/ нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадам энэ сарын 7-8 ны өдрүүдэд Aвстрийн Вена хотод зохиогджээ. Энэ наадамд 50 гаруй орны уран бүтээлчид оролцсон бөгөөд манай улсыг төлөөлж язгуур урлагийн “Домог” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож “Хамтлагийн төрөлд” нь тэргүүн байр эзэлсэний зэрэгцээ гоцлол хөгжмийн төрөлд тус хамтлагийн хөгжимчин, морин хуурч Д.Шинэцог-Гени тэргүүн байр эзэлжээ. …