Мэдээ мэдээлэл

June, 2013

  • 10 June

    Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактикийн тэмцээн боллоо

     Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв (Зэвсэгт хүчний 311 дүгээр анги)-д 2013 оны 6 дугаар сарын 8-9-ний өдрүүдэдцэргийнхний хүрээнд Зэвсэгт хүчний олимп гэгддэг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагдсан 2013 оны марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн 5 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн …

  • 10 June

    Д.Эрдэнэбилэг “100 буудалт даам”-ын ДАШТ-ны шигшээд үлдлээ

     ОХУ-ын Уфа хотноо “100 буудалт даам”-ны эрэгтэйчүүдийн ДАШТ болж байна. Тус тэмцээнд дэлхийн 25 орны 40 даамчин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж шигшээ тоглолтод12 даамчин шалгарчээ. Тэдний нэгээр тэмцээний “В” хэсэгт оролцсон Монгол Улсын тамирчин их мастер Д.Эрдэнэбилэг 11 оноо авч шалгарсан байна. Харин “А” хэсэгт өрсөлдсөн их мастер Г.Ганжаргал найман оноогоор хэсгийн зургадугаар байраар шалгарч бага дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр …

  • 10 June

    Ц.Орхон итгэлтэй байна

     Монголын иргэний агаарын тээврийн Дайны эрсдлийн сангаас их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан хэргийн шүүх хурал ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид болох байсан ч хойшлуулах хүсэлтийг тавьсан байна.  МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан Эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, …

  • 10 June

    МИАТ-ын шүүх хурал дахин хойшлогдож магадгүй боллоо

     Дөнгөж сая МИАТ-ын хуучин удирдлагуудын их хэмжээни мөнгө угаасан гэх гэмт хэрэгтэй холбоотой шүүх хурал  завсарлалаа.  Хорих 461-р ангид болж тус хуралд шүүгдэгч Н.Гантөмөрийн өмгөөлөгч гадаад байгаа шалтгаанаар ирсэнгүй. Тиймээс энэхүү шүүх хуралд Н.Гантөмөрийн өмгөөлөгчийг  зайлшгүй байлцуулах шаардлагатай хэмээн шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүгчид тавьсанбайна. Мөн хуралд гэрчээр оролцох Бясгаланг шүүх хуралд суулгах хүсэлтийг тавьж, зарим шүүгдэгчдийн биеийн …

  • 10 June

    Нийслэлийн прокурорын газар, ЦЕГ-ын аль нь үнэн ярьсан бэ

     УИХ-ын гишүүн Ё.Отгон­баярын эхнэрийг мөнгө угаа­сан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан саа­туу­лан, шалгаж байгаа талаарх мэдээллийг цагдаа­гийн бай­гуул­лагаас өгөөд байгаа билээ. Тэгвэл эл мэдээллийн мөнгөн дүнг НПГ-аас үгүйс­гэж, ЦЕГ мөнгөний талаар ямар ч мэдээлэл өгөөгүй гэх тайлбар өгч олныг гайх­шируулаад авлаа. Тухайлбал өнгөрсөн лхагва гарагт ЦЕГ-ын ОНХА-ны дарга, хурандаа Т.Сайнжаргал “Мөнгө угаасан байж бол­зошгүй, О.Эрдэнэсолонго нь УИХ-ын гишүүн, урьд нь …

  • 10 June

    Чингэлтэйд орон сууцны шавийг өнөөдөр тавина

     Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл албан ёсоор хэрэгжиж эхлээд байна.  Төсөл хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн 13,15 дугаар хороо 72 дугаар сургуулийн орчмын дахин төлөвлөлтийн ажлын нээлтийн арга хэмжээ шав тавих ёслол өнөөдөр 12:00 цагт болно. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд, төсөл хэрэгжүүлж буй компани, иргэдийн төлөөлөл оролцоно. Т.Түвшин Ugluu.mn

  • 10 June

    Сүү үйлдвэрлэгчид жагсана

     Монголын сүүний нэгдсэн холбооноос өнөөдөр 10:00 цагаас Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийнэ. Учир нь тус холбооныхон иргэдийг хуурай сүүнээс татгалзаж дотоодод үйлдвэрлэсэн сүү, түүгээр хийсэн бүтээгдэхүүн хэрэглэхийг уриалж, фермерүүдээс сүү худалдан авч буй үйлдвэрүүд хэт бага үнэ санал болгож байгааг эсэргүүцэн, төр засгаас саалийн фермийг бодитойгоор дэмжиж дотоодын сүүний үйлдвэрлэлийг дэмжихийг уриалж буй ажээ. Иймээс хуурай сүүний импортыг бүрэн зогсоохыг …

  • 10 June

    Өнөөдөр манай улсад Бүгд Найрамдах Финланд Улсын парламентын дарга айлчилна

     Өнөөдөр Бүгд Найрамдах Финланд Улсын парламентын дарга эрхэмсэг ноён Эеро Хейнэлуома тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлах гэж байна. Гурван хоног үргэлжлэх тус айлчлалын хүрээнд ноён Эеро Хейнэлуома тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар хүлээн авч уулзах юм. Харин Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг нар ноён Эеро Хейнэлуомад …

  • 10 June

    УИХ-ын дарга олон улсын мод үржүүлгийн байгууллагын үйл ажиллагаатай танилцав

     УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн бямба гаригт Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны хамт мод үржүүлгийн олон улсын байгууллага болох “Трий глобал” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Дэлхийн зургаан оронд салбараа нээсэн энэ байгууллага Монголд анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Уул уурхайн хөгжил дагаж нөхөн сэргээлтийн асуудал яригдах болсон энэ үед дээрх компани хамгийн орчин үеийн технологи ашиглан тухайн орны унаган мод …

  • 10 June

    “Өргөө” кинотеатрын өмнөх уулзварын зам ашиглалтанд орлоо

    “Гудамж” төслийн хүрээнд хийсэн хамгийн эхний ажил болох “Өргөө” кинотеатрын өмнөх уулзварын замыг өчигдөр /VI.10/ ашиглалтад орууллаа. Босоо тэнхлэгээрээ шууд холбогддоггүй, хөрөөний ир шиг тахиралдсан энэ уулзвар хорооллын замын түгжрэлийн гол шалтгаан болж байв. Ачаалал үүсгэдэг ийм хэсгийг дөрвөн замын уулзвар болгосноор замын нэвтрэх чадвар сайжирч, хөдөлгөөний чиглэл ойлгомжтой боллоо. Ярьж шүүмжилсээр ирсэн олон асуудлыг барьж аван шийдвэрлэхээ ард иргэддээ …

  • 10 June

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж байна

     Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн яг одоо Хангарьд ордонд болж байна. Хурлаар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл өгнө. Мөн нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс нутаг Сэлбэ голын эхэнд олон жил суурьшсан фермерийн аж ахуйг хэдийд, хаана нүүлгэн шилжүүлэх, Жуулчид олноор ирж байгаа …

  • 10 June

    Монгол улсад анх удаагаа мөнгө угаасан гэх гэмт хэргийн шүүх хурал болно

     ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 411 дүгээр ангид өнөөдөр 09:00 цагаас “Дайны эрсдэлийн сан”-аас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдсон “МИАТ”-ын хуучин удирдлагуудад холбогдох хэргийг шүүхээр болжээ. Хэрэгт МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, мөн компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр гэм буруутай гэж үзэж …

  • 9 June

    Мөрөөдлийн хайр /өгүүллэг/

    Халиунаа шахалдаж чихэлдэн байж арай ядан автобусанд ороод цүнхээ онгойлготол түрийвч нь байхгүй байлаа. 500 төгрөгтэй байсан түрийвчээр яах гэсэн юм болдоо. Ядарсан оюутны түрийвчэнд юу л байв гэждээ гэж нүдэндээ нулимс цийлэгнүүлэн бодож зогстол кондуктор –         Алив билетээ үзүүл эсвэл мөнгөө гэж шаардан хэлэв. Халиунаа нулимсаа барьж ядан –         Эгчээ би түрийвчээ алдчихлаа –         Та нарын худлаа үгэнд хэн итгэдэг юм. Битгий …

  • 9 June

    Монголын уулын спортын “Сутайн бор” багийнхан дэлхийн тавцанд хүчээ үзнэ

    Манай улсад уулын  спортын үйл ажиллагааг үүсээд 60 гаруй жил болж байгаа юм. Энэ төрлийн спорт нь дотроо олон төрөлтэй байдаг ажээ. Ууланд авиралтын анхны багийн спортын төрлөөр амжилт үзүүлсэн 5 мастерийн нэг Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул Ядамын Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” уулын спортын клуб,  түүний төрөлх  Тонхил суманд үйл ажиллагаагаа явуулж эхлээд хоёр жил  гаруй болж байгаа  гэнэ. …