Маргааш БНСУ-ын Корей Их Сургуулийн “Анам” эмнэлгийн эмч нар Монгол иргэд Солонгосын шилдэг таван эмнэлгээр үйлчлүүлэхэд 35-40 хувийн хөнгөлөлтийг “Монгол дахь агентлаг”-аар дамжуулан хэрхэн авч болох талаар зөвлөгөө өгөх гэж байна. Тодруулбал, тус арга хэмжээ маргааш 10:00-14:00 цагт “Blue sky” цамхагт болох ажээ. Мөн энэ үеэр элэг, бөөрний өвчтэй хүмүүстэй уулзаж зөвлөгөө өгөх юм байна.http://www.ugluu.mn/5859.html Г.Сонор
Мэдээ мэдээлэл
June, 2013
-
7 June
Финляндын парламентын дарга айлчилна
Бүгд Найрамдах Финланд Улсын парламентын дарга Эрхэмсэг ноён Эеро Хейнэлуома тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 10-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Айлчлалын хүрээнд ноён Эеро Хейнэлуома тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар хүлээн авч уулзана. Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг нар ноён Эеро Хейнэлуомад бараалхана. Төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд …
-
7 June
Наадмын зардлыг 1,6 тэрбум байхаар санал оруулав
Үндэсний Их баяр наадмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах комиссын хуралдаан өнөөдөр болж наадмын бэлтгэлийг хангах хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлууд, гарах зардлын талаар комиссын гишүүд ярилцсан байна. Тодруулбал, Өнгөрсөн хугацаанд наадмын үйл ажиллагааг 50 тэрбум төгрөгөөр зохион байгуулна хэмээн төлөвлөөд байсан бол тус хуралдааны үеэр салбар комиссоос энэ жилийн наадмын зардлыг 1.6 тэрбум төгрөг байхаар санал ирүүлжээ. Тиймээс төлөвлөсөн төслийг …
-
7 June
Том оврын автобусыг гаалиар татваргүй оруулж ирэхээр баталлаа
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлаад дахин хуралдаж байна. Хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгийг хийж баталлаа. Гишүүдийн олонхийн саналаар 24-өөс дээшсуудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг дэмжлээ. Ингэснээр ирэх оны 1-нээс эхэлж том оврын автобус …
-
7 June
Бага сургуулийн эхний ээлж 12 сард ашиглалтад орно
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээжит хуралдаан 2013 оны 6 сарын 6-нд болж, нийслэлд шинээр баригдах 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслийн танилцуулга, бага сургуулийн багш нарын урамшуулал, “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Нийслэлд шинээр баригдах 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслийг нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа. Өнөөдрийн …
-
7 June
Хөшөөтийн уурхайн эзэмшигч “МоЭнКо” компани сул зогсолт хийхээр болжээ
Хөшөөтийн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг “Мон Эн Ко” компани сул зогсолт хийх болсон талаараа ажилчиддаа мэдэгдсэн байна. Тус компанийн толгой компани болох Mongolia Energy Corporation-ийн удирлагууд энэ долоо хоногт уг шийдвэрийг гаргасан бөгөөд нийт ажилчдынх нь 50 хувиас илүү нь сул зогсолтод хамрагдахаар болсон аж. Үүнд Хөшөөтийн уурхайн ажилчид орж байгаа юм. Засгийн газраас Хөшөөт зэрэг долоон ордыг стратегийн …
-
7 June
Ахмадын орон сууц хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс байгууллаа
Нийгмийн тодорхой хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилготой “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг НИТХ-аас баталсан билээ. “Ахмадын түрээсийн орон сууц”-ны хотхоныг 5 байршилд барихаар төлөвлөж байгаа бөгөөд эхний байрыг Сүхбаатар дүүргийн 11-р хороонд баригдсан 300 айлын орон сууц байна гэж төлөвлөжээ. Энэ тухай нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун “Удирдлагын зөвлөл”-ийн гишүүдэд танилцууллаа. Айл өрхийг түр суурьшуулах зорилгоор барьсан энэхүү 15 давхар …
-
7 June
Алга болсон иргэнээ олохоор Германы мөрдөгчид манай улсад ирж байна
Сүүлийн үед дуулиан тариад буй ТЕГ-ын дэд хурандаа Д.Цогтбаатарын хүн амины хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэх хэргийн сэжүүр тун удахгүй тайлагдах бололтой. Учир нь ХБНГУ-ын хоёр мөрдөгч, манай улсад 2005 онд 12 сая евротой ирээд сураггүй алга болсон М.Клобор хэмээх иргэнээ олж авахаар өнөөдөр ирэх гэж байгаа гэнэ. М.Клобор нь Германд байхдаа Монгол эмэгтэйтэй гэр бүл болж, сүлжээний бизнесээр 2000 …
-
7 June
Нийслэлийн захирагч зам засварын ажилтай танилцана
Нийслэлийн Засаг дарга өнөөдөр 13 цагаас бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа хэд хэдэн газарт очиж ажиллах гэж байна. Яармагийн 13,6 км зам, Биокомбинатын 22,5 км замын ажилтай танилцана. Мөн ХУД-ийн 12-р хороон дахь уурын зуухны шинэчлэлийн ажилтай танилцаж, 12, 14р хороо Өлзийт хороолол болон Туул тосгоны иргэдтэй уулзана.
-
7 June
Шинжаан Уйгарын Монголчуудад зориулсан номын сан нээнэ
“Ойрад Жангар залуучуудын холбоо”-ноос санаачлан Шинжаан Уйгарын Монголчууддаа зориулан “Монгол номын сан” байгуулж байгаа ажээ. Тус номын санд фэйбүүк хэрэглэгчид сайн дураараа ном хандивлаж эхэлсэн байна. Монгол үндэсний нэг болох Шинжаан Уйгарын Монголчууддаа барьж буй үндэс угсаа нэгтнүүдийнх нь санаачлагаар номын санг нээж буй юм. Номын санд ном хандивлах нь нээлттэй гэдгийг санаачлагчид дуулгаж байна. Номын нээлт ирэх долоо хоногийн …
-
7 June
21 хүртлэх насны Европын АШТ болж байна
21 хүртэлх насны Европын аварга шалгаруулах тэмцээн лхагва гаригийн шөнө Израйль улсад нээлтээ хийжээ. Энэхүү тэмцээнд найман улс хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд А хэсэгт Израйль , Англи , Итали , Норвеги харин B хэсэгт Испани , Недерланд , Герман , ОХУ-ын шигшээ багууд орсон билээ. Тэмцээнийг ТВ 9 телевиз шууд дамжуулан үзүүлж байгаа нь магтууштай ч тайлбарлагчдын хувьд …
-
7 June
Sweetymotion: Зүүд юм шиг тэр л өдрүүд бидний амьдралын хамгийн жаргалтай үе
16 настай, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн, Хөгжим бүжгийн коллежийн дөрвөн сурагч “Sweetymotion”хамтлагийг 1995 онд анх байгуулжээ. Тэдний ирээдүйн зорилго эстрад дууны урлагт тодорхой байр суурь, өөрсдийн хүрээг бий болгох байв. Тухайн үедээ дэлхийн охид залуусын шүтээн болсон“Spice girls” хамтлагийн дууг дуулж, “Монголын Spice girls” хэмээгдэн тэдний урлагийн түүх бичигдэж эхэлжээ. Хамтлагийн түшиж тулах багана нь хөгжмийн зохиолч Б.Чинбат. Тэдний амжилт, түүх энэ эрхэмтэй …
-
7 June
Соёл урлагийн салбарт 2014 онд хийгдэх бүтээн байгуулалтууд
ССАЖЯ-наас ирэх жил хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт хийхээр болжээ.Монголын түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлаж томоохон цогцолборуудыг барихаар төлөвлөжээ. Үүнд Хэнтий аймагт Чингис хааны дурсгалын газар, Төв аймгийн Сэргэлэн суманд Их майдар цогцолбор, Архелоги, палантелогийн музей, Хүннүгийн музей, Хүүхдийн ордон, Чингис хааны ордон бүхий нүүдэлчдийн соёлын төв, Дорноговь аймагт Үлэг гүрвэлийн төв музей барьж байгуулахаар болжээ. Харин Дорнод аймгийн Халх …
-
7 June
Засгийн газар наадмын төсвийг маргааш батлана
Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх, түүнд зарцуулах төсөвийн асуудлаар маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Баяр наадмыг зохион байгуулахад 50 тэрбумын төсөв зарцуулахаар болсон гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй юм. Наадамд 50 тэрбум төгрөг зарцуулна гэдэг нь ташаа мэдээлэл нэг тэрбум 300 сая төгрөг төсөвлөсөн гэж холбогдох хүмүүс мэдэгдээд байна. Засгийн газрын …
-
7 June
Германд Элчин сайдаар сууж буй Б.Даваадоржид 201800 еврог тус улсын “Дойче” банкаар дамжуулан шилжүүлжээ
“Дойче” банк руу манай улсаас өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нөөс энэ оны нэгдүгээр сарын 30-ныг хүртэл дээрх их хэмжээний еврог 848695…. тоот данс руу шилжүүлсэн байна ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадоржийн 201800 еврогийн хууль бус шилжүүлгийн тухай бид мэдээлж байсан. Сүүлд олж авсан мэдээллээр дээрх 201800 еврог Герман улсын “Дойче” банкаар хүлээн авч байжээ. Тодруулбал тус …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл