Мэдээ мэдээлэл

June, 2013

  • 7 June

    Засгийн газар наадмын төсвийг маргааш батлана

     Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх, түүнд зарцуулах төсөвийн асуудлаар маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Баяр наадмыг зохион байгуулахад 50 тэрбумын төсөв зарцуулахаар болсон гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй юм. Наадамд 50 тэрбум төгрөг зарцуулна гэдэг нь ташаа мэдээлэл нэг тэрбум 300 сая төгрөг төсөвлөсөн гэж холбогдох хүмүүс мэдэгдээд байна. Засгийн газрын …

  • 7 June

    Германд Элчин сайдаар сууж буй Б.Даваадоржид 201800 еврог тус улсын “Дойче” банкаар дамжуулан шилжүүлжээ

     “Дойче” банк руу манай улсаас өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нөөс энэ оны нэгдүгээр сарын 30-ныг хүртэл дээрх их хэмжээний еврог 848695…. тоот данс руу шилжүүлсэн байна ХБНГУ-д суу­гаа Онц бө­гөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадоржийн 201800 ев­рогийн хууль бус шил­жүүлгийн тухай бид мэдээлж байсан. Сүүлд олж авсан мэ­дээллээр дээрх 201800 еврог Герман улсын “Дойче” банкаар хүлээн авч байжээ. Тодруулбал тус …

  • 7 June

    “Шинэ Налайх цогцолбор хороолол”-ын шавийг өнөөдөр тавина

      Налайх дүүргийн “Шинэ Налайх цогцолбор хороолол”-ын шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр 11:00 цагаас болно. Үйл ажиллагааны нээлтэнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон бусад албаны хүмүүс оролцох юм.  Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажлын хүрээнд Налайх дүүрэгт “Шинэ-Налайх” орон сууцны цогцолбор хороолол баригдахаар болж буй нь энэ юм. Энэ цогцолбор хороололд 6000 айлын тохилог орон сууц баригдахаас гадна …

  • 7 June

    УИХ-ын даргад Хакухо М.Даваажаргал бараалхлаа

     Мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын Нацү башёд нэг ч уналгүй түрүүлсэн Монгол Улсын гавьяат тамирчин, 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр бараалхлаа. Парламентын тэргүүн Хакухо М.Даваажаргалд баяр хүргээд 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадоржтой эн зэрэгцсэн амжилтаа цаашид улам бататгана гэдэгт итгэж байна гэдгээ илэрхийлсэн. Токио хотын Кокүгикан сүмогийн ордноо өнгөрсөн сарын 12-26-нд үргэлжилсэн Нацү башёгийн …

  • 7 June

    УИХ-ын чуулган өнөөдрөөс сонгууль дуустал түр завсарлана

     УИХ-ын чуулганы хуралдаантай. Өнөөдөр чуулганаар Гаалийн татвараас чөлөөлөх багц хуулийн төслүүдийг хэлэлцэн батлана. Чуулган өнөөдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дуустал түр завсарлах юм. Өөрөөр хэлбэл ирэх сарын 1 хүртэл хаврын чуулганыг завсарлуулахаар болоод байна. Учир нь гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа өрсөлдөж буй нэр дэвшигчээ дэмжин ажиллахтай холбоотойгоор чуулганыг завсарлуулахаар болсон юм. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 1. “Монгол …

  • 7 June

    Татварын биелэлт сайн гарсан ч машины дугаараас болж саад бэрхшээл их учирчээ

    Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бо­хирд­лын төлбөр хураах ажил гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг хүртэл явагдаж дууслаа. Энэ хугацаанд татварын газрууд төлөвлөгөөгөө бие­лүүлж ажилласан байна. Харин энэ сарын 10-наас эхлэн 14 хоногийн хуга­цаанд хяналтын үзлэг шалгалт хийхээр бол­жээ. Энэ ажлыг шинээр байгуу­лагдсан “Дүн­жингарав” ху­далдааны төвийн талбайд явуулах болсон аж. Өнгөрсөн жилүүдэд хя­налтын үзлэг шалгалтыг тоос …

  • 7 June

    Ц.Оюунгэрэл сайд урлагийн төрөл зүйлээр “брэнд” бий болгох үүрэг өгчээ

     Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл сэтгүүлчидтэй нээлттэй ярилцаж, Шинэчлэлийн Засгийн газраас энэ салбарт эхлүүлсэн шинэчлэл, хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Шинээр байгуулагдсан энэ яамыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг “монгол брэнд яам” хэмээн тодотгож, үндэсний брэндүүд бий болгон дотоод гадаадад таниулах том хариуцлага хүлээлгэсэн. Зах зээлийн шилжилтийн жилүүдэд уналтад орсон соёлын салбарын бодлогыг өнөөгийн нийгмийн харилцаанд …

  • 7 June

    Гуйланч амьдралтай Монгол минь яана даа

     Уг нь сүмбэн цагаан ху­­руутай баймаар гартай нэгэн бүсгүй 500 төгрөг ху­далдагчид туниа муутайхан сарвайхад эрхий долоовор хурууных нь арьсны ширхэг бүрт хир шигсэн харагдав. Худалдагч ижил хэмжээтэй тавьсан элэг бөөр, гургалдай, зүрх, уушги, гүзээ гээд ёстой л “Жижиглэн” нэрэндээ зо­хисон, эгнүүлж өрсөн “өвдөл, цөвдөлхөн” дээгүүр харц гүйлгэснээ нэгийг авч гялгар уутанд хийв. Тэгснээ лангууны доор тавьсан жи­жиглэж буй үхрийн …

  • 6 June

    Ерөнхий сайд шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ

     Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш 12:00 цагаас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал Замын цагдаагийн газрын зүүн талд байрладаг Магнай трейд ШТС дээр болох юм. Хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, дэд сайд нар оролцоно. БНХАУ-аас “Мон-93” шатахууныг инпортоор оруулж ирсэнтэй холбоотойгоор үнийн асуудал хямдрах боломж байгааг Засгийн газраас өмнө нь мэдэгдсэн. Засгийн газрын тэргүүн энэ асуудлаар олон нийтэд …

  • 6 June

    ҮЭ-ийн шинэ ерөнхийлөгчид баяр хүргэсэн мэндчилгээ ирсээр байна

     МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Амгаланбаатарт түншлэгч байгууллагууд, ҮЭ-ийн шат шатны байгууллагуудын мэндчилгээ тасралтгүй ирсээр байна. Өнөөдөр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар түүний ажилд амжилт хүссэн байна. Х.Амгаланбаатар нь ҮЭ-ийн бодлогоор бэлтгэгдсэн, цөөн тооны хүчтэй лидерүүдийн нэг юм. Тэрбээр ойрын жилүүдэд МҮЭХ-ны бүтэц, бүрэлдэхүүнийг эргэн харж, анхан болон дунд шатны нэг­жүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулахад анхаарна хэмээн мэдэгдсэн. Мөн …

  • 6 June

    Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Ойрын өдрүүдэд их хэмжээний усархаг бороо орох төлөвтэй байгаа тул нийт ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжилж, үерийн аман дээр буусан айлуудыг хугацаа алдалгүй нүүхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэх ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрийн эрсдэлтэй хэсэгт зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж байгаа юм. Тохиолдож болох эрсдэл, аюулаас …

  • 6 June

    Интерпол Н.Хүрэлбаатарыг эрэн сурвалжлаагүй байна

    Сүүлийн үед улс төрийн авдитага холбоотой  олон нийтийн анхаарлыг татсан  авлигын  хэргүүд ар араасаа цуварч илрээд байгаа тухай холбогдох газрууд мэдээлээд байна. Ажиглаад байхад эдгээр хэргүүд ихэвчлэн  МАН-ын гишүүн, өмнөх Засгийн газарт төрийн өндөр алба хашиж байсан эрхэмүүдтэй холбоотой  хэрэг байгаа юм. Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар  Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан эдгээр хэргийг шалгаж явцад  зориудаар дуулиан тарьж, олон нийтийн  …

  • 6 June

    Б.Буджаргал: Эрийн гурван наадам олигархиудын зугаа цэнгэл болсон

    “Монгол Үндэстний Хүсэлд Нэгдэх Хөдөлгөөн”-ий тэргүүн, Онлайн парламентын төлөөлөгч Б.Буджаргалтай өнөөдөр олон хүмүүсийн анхаарлыг татаад байгаа баяр наадмын төсвийн талаар ярилцлаа. -Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Онлайн парламентын төлөөлөгчид саяхан наадмын төсвийн талаар маш чухал асуудлыг хөндөж хэвлэлийн бага хурал зарласан. Үүний талаар дэлгэрэнгүй ярилцмаар байна. -Энэ жилийн улсын баяр наадмын төсөв 50 тэрбум хүрч байгаа нь …

  • 6 June

    АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРАА 6 САРЫН 10 ХҮРТЭЛ ТОРГУУЛЬГҮЙ ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

     Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын I үе шат 2013 оны 3 дугаар сарын 1-ээс 5 сарын 31-ийг хүртэл хугацаанд явагдаж дууслаа. “Автотээврийн хэрэгслийн албан татвар”-ын тухай хуулинд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага  автотээврийн хэрэгслийн албан татвараа жилд нэг удаа 6 дугаар сарын 1-ний дотор төлөхөөр заасан байдаг. Мөн “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулиар төлбөр төлөгч нь Авто …

  • 6 June

    Үндэсний супер лигт “Танан Гарьд” баг аваргалав

     МҮСБХ-с зохион байгуулж байгаа Үндэсний Супер Лигийн тэмцээний Аваргаар “Танан Гарьд” баг тодорлоо. Тэд өчигдөр болсон тоглолтонд “SBL Хүлэгүүд” багийг 91:82-ын харьцаатай хожсон байна. Мөн Финалын Үнэ цэнэтэй тоглогчоор “Танан Гарьд” багийн О.Ууганбаяр тодорчээ. “Үндэсний Супер лиг”-ийн тэмцээн бүтэн дөрвөн сар гаран үргэлжилсний эцэст өчигдөр Аваргын төлөөх цувралын тав дахь тоглолт явагдлаа. Энэ тоглолтонд “Танан Гарьд” баг хожвол, цувралд хожиж, …