СЕХ-ноос 11:30 минутын үед өгсөн мэдээллээр улсын хэмжээнд сонгуулийн ирц 10:00 цагийн байдлаар 11.68 хувьтай байна гэж мэдээлсэн. Харин нийслэлийн хэмжээнд 16.45 хувь, хөдөө орон нутагт 12.8 хувьтай байна гэж мэдэгдэж байсан бол 12:00 үед нийслэлд 18.11 хувь болон нэмэгдсэн байна. Дүүргүүдийн санал хураалтыг дэлгэрэнгүй танилцуулахад Сүхбаатар дүүрэг 15.53, Баянзүрх дүүрэг 17.53 хувь, Баянгол дүүрэг 17.58, СХД 20.02, Хан-Уул дүүрэг …
Мэдээ мэдээлэл
June, 2013
-
26 June
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Орос III дунд сургууль дээр саналаа өглөө. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Сонгуульд оюутан залуус идэвхтэй оролцож буйд баяртай байна. Сонгогчдыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалья” гэсэн байна. Тэрээр бусад нэр дэвшигчид болон сонгууль зохион байгуулж байгаа СЕХ-нд амжилт хүслээ. Ugluu.mn
-
26 June
УИХ-ын дарга З.Энхболд саналаа өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр /2013.06.26/ орон даяар явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд гэр бүлийн хамт харьяалагдах дүүрэгтээ буюу Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, сонгуулийн зургаадугаар хэсэг байрлах нийслэлийн 45 дугаар дунд сургууль дээр 11 цагт ирж саналаа өглөө. Тэрбээр энэ үеэр сонгуульдаа идэвхитэй оролцохыг радио, телевизээр дамжуулан нийт сонгогч иргэддээ уриаллаа. Тэр дундаа залуучуудыг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ …
-
26 June
Сонгуулийн ирц улсын хэмжээнд 11.61 хувьтай байна
Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд сонгуулийн ирц 10:00 цагийн байдлаар 11.68 хувьтай байна гэж мэдээллээ. Харин нийслэлийн хэмжээнд 16.45 хувь, хөдөө орон нутагт 12.8 хувьтай байгаа юм байна. Хамгийн өндөр ирцтэй байгаа нь Говьсүмбэр аймаг 21.95 хувьтай байгаа ажээ. Ч.Содномцэрэн “Сонгуулийн санал хураалтын үйл явц хэвийн явагдаж байна. Сонгуулийн өдөр бороо …
-
26 June
Санал хураалтыг интернетээр шууд дамжуулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар явагдаж байна. Нийслэлийн зарим дүүргийн хэсгийн хороодын санал хураалтын үйл явцыг шууд дамжуулан интернетээр үзүүлж байна. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зарим хэсгийн хороодын санал хураалтын үйл явцыг харж болох юм. Баянзүрх дүүргийн 6, 8, 9, 13, 15-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5, 6, 18, 19, 20, 27, 30-р хороо, Сүхбаатар …
-
26 June
Манай улсад 700 орчим вьетнам иргэд амьдарч байна
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас санаачлан БНСВУ-ын Элчин сайдын яамтай хамтран Монгол Улсад ажиллаж амьдарч буй Вьетнам иргэдийн төлөөлөлтэй уулзаж, сонирхсон асуултад нь хариулт өгсөн байна. Манай улсад эдүгээ 700 орчим Вьетнам иргэн албан болон хувийн хэргээр оршин суудаг гэх тоо бий. Үүнээс 400 гаруй иргэн хөдөлмөр эрхэлдэг байна. Эдгээр иргэн ихэвчлэн визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, …
-
26 June
Зах, худалдааны төвүүд ажиллахгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай холбогдуулан бүх нийтийн амралтын өдөр болгосон. Мөн сонгуультай холбоотойгоор томоохон худалдааны төв, барилгын материалын, мод модон материал, түүхий эд, техникийн захууд амарна. Хүнсний томоохон захууд ч амарч байгаа юм. Тодруулбал, Нарантуул, Хархорин, Барс, Бөмбөгөр, Хангай зэрэг томоохон захууд ажлаагүй байна. Т.Түвшин Ugluu.mn
-
26 June
Саналаа өгсөн бол 130808 дугаараас нэгжээ аваарай
Хэрэв та саналаа өгсөн бол 130808 гэсэн дугаарт санал өгсөн хуудсан дээрхи тусгай кодыг илгээж 1000 нэгжээ авах юм байна. Мөн нэгжээ маргааш оройны 24:00 цаг хүртэл авах боломжтой ажээ.
-
26 June
СЕХ 11:30 мэдээлэл хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ажиллагаа өнөөдөр өглөөний 07.00 цагаас 1896 хэсгийн хороод дээр эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо байгуулагдсан бөгөөд тэдгээрт ажиллаж буй төрийн жинхэнэ болон үйлчилгээний нийт 15 мянга гаруй албан хаагч сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж дуусгаад …
-
26 June
7-р сарын нэгнийг хүртэл орон даяар тэсэлгээний ажил хийхийг хориглов
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас ирүүлсэн мэдэгдлийн дагуу өнөөдөр орон даяар тэсэлгээний ажил хийхийг Ашигт малтмалын газраас хориглосон байна. Мөн сонгуультай холбогдуулан аюулгүй байдлыг хангах зорилгоор орон даяар долдугаар сарын 1-нийг хүртэл үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч, дэлбэрэх бодис болон тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр хугацаанд зогсоох шийдвэр гарчээ. Тиймээс уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд дээр дурдсан хугацаанд тэсрэх материал, тэсэлгээний …
-
26 June
“Риал Мадрид”-ын шинэ дасгалжуулагч
Өдгөө 54 настай, Итали мэргэжилтэн Карло Анселотти Испанийн Ла Лигийн “Риал Мадрид” клубыг ирэх 2 жилийн хугацаанд дасгалжуулахаар болжээ. Энэ цаг үеийн шилдэг дасгалжуулагчдын нэг Карло Анселоттигийн хувьд өмнө нь Juventus , AC MILAN , Chelsea тэргүүтэй зургаан клубыг удирдаж 13 цомын эзэн болёон юм. Энэ дундаа UEFA-ын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын Лигийн аваргаар 2 удаа тодроод зогсохгүй …
-
26 June
“Зэрлэг цэцэгийн хүлэмж”
Тун удахгүй “Зэрлэг цэцэггийн хүлэмж” хэмээх өвөрмөц нэртэй нэгэн уран сайхны кино олны хүртээл болох нь ээ. Тус кинонд Драмын гурван наалдан пад буюу Д.Ганцэцэг, А.Ганчимэг, У.Уранчимэг нар тоглож байгаа аж. Мөн кинонд дөрвөн өөр бүсгүйн амьдралыг харуулах юм байна.
-
26 June
“Петрочайна Дачин тамсаг” компани Матад суманд төлөх 1,3 тэрбумаас мултрахаар зэхэж байна
Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул, олборлолт, тээвэрлэлт хийж буй “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн хууль бус үйлдлийн талаар сумын удирдлагууд болон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийв. Тэд “Петрочайна Дачин тамсаг” компанийг хуулийг уландаа гишгэж байна гэж тайлбарласан юм. Тодруулбал тус компанийн хууль бус ажиллагааны улмаас өнөөдөр Дорнод аймгийн Матад сумын байгаль орчинд хохирол учирч, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй …
-
26 June
Төрийн өндөрлөгүүдийн саналаа өгөх хэсгүүд
Монгол Улсыг ирэх пөрвөн жилийн турш толгойлох төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай өдөр өнөөдөр болж байна. Хуульд заасан дагуу сонгуулийн санал өглөө 07:00 цагт орон даяар эхэлж, амжилттай явагдаж байна. Энэ өдөр төрийн өндөрлөгүүд хаана саналаа өгөх талаар хүргэе. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11:40 цагт Орос III сургууль дээр, ерөнхий сайд Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль дээр 10:10 цагт, УИХ-ын дарга З.Энхболд Сүхбаатар …
-
26 June
Өнөөдөр автомашинуудын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Тиймээс энэ өдрийг иргэдийг сонгуульд бүрэн хамруулах зорилгоор бүх нийтийн амралтын өдөр болгосон бөгөөд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх тогтоол гарсан билээ. Иргэдээ сонгуульдаа идэвхитэй оролцож, саналаа өгөөрэй!
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл