Мэдээ мэдээлэл

June, 2013

  • 25 June

    СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа

     Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сонгогчдод хандаж үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. Эрхэм хүндэт иргэд, сонгогчид оо! Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн санал авах ажиллагаа 6 дугаар сарын 26-ны Лхагва гаригт улс орон даяар өглөөний 7 цагаас үдшийн 22 цагийн хооронд явагдах бөгөөд сонгогч Таны Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэх хариуцлагатай бөгөөд …

  • 25 June

    Зэсийн үнэ буурч байна

     Өчигдрийн байдлаар Лондоны металлын бирж дээр нэг тонн зэсийн vнэ 7000 ам.долларт ч хvрэхгvй болтлоо унажээ. Нэг тонн зэсийн гурван сарын гэрээт vнэ өнгөрсөн пvрэв гарагт 6770 ам.доллар болсон нь сvvлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн доод vнийн vзvvлэлтэд дөхсөн хэрэг юм.  Ийнхvv зэсийн vнэ өн­гөр­сөн долоо хоногт 4.5 хувиар огцом унасан нь зах зээл дэх зэсийн эрэлт тун бага …

  • 25 June

    “Нийслэлийн Соёл урлагийг хөгжүүлэх сан”-г татан буулгалаа

     Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 06 сарын 25-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Нийслэлийн Соёл урлагийг хөгжүүлэх сан”-г татан буулгаж, хөрөнгийг нийслэлийн Соёл урлагийн газарт шилжүүлэх тухай асуудлыг Соёлын газрын дарга Б.Батцэнгэл танилцуулсан юм. “Соёл урлагийг хөгжүүлэх сан” нь нийслэлийн хэмжээнд соёл урлагийг хөгжүүлэх, соёл, урлагийн ажилтны мэргэшлийг дээшлүүлэх, соёл урлагийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, …

  • 25 June

    Цэнгэлдэхэд 2000 суудал нэмж тавина

     Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүдийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр хүлээн авч уулзан, баяр наадмын бэлтгэл ажлын явц хэр байгааг тодрууллаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил үндсэндээ дууссан, өчигдөр газар дээр нь очиж шалгасан гэдгээ Зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва хэллээ. Төв цэнгэлдэх хүрээлэн 12500 суудалтай, үүн дээр зөөврийн 2000 суудал нэмж тавина. Энэ орчимд автомашины 3000 зогсоол …

  • 25 June

    Ц.Элбэгдорж Монгол III дээр саналаа өгнө

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш 11:40 цагаас Монгол III дунд сургууль дээр саналаа өгөхөөр юм байна. Харин Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар дунд сургууль дээр байрлаж буй сонгуулийн хэсэгт 10:00 цагт саналаа өгөх бол УИХ-ын дарга З.Энхболд Хүүхдийн 100-д байрлах 45 дугаар сургуульд дээр …

  • 25 June

    Та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн үү?

     Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийг бүртгэдэг. Уг жагсаалтад Сонгогч Таны зөвхөн өөрт тань холбогдох мэдээлэл буруу бүртгэгдсэн эсхүл огт бүртгэгдээгүй эсэхийг шалгаж, залруулах боломжийг хуулиар олгожээ. Тухайлбал, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа …

  • 25 June

    “Зүүн салаа, Баянхошуу”-аас Хүннүгийн үеийн цогцолбор олджээ

     Сонгинохайрхан дүүргийн “Зүүн салаа, Баянхошуу”-ны орчмоос Хүннүгийн үетэй холбогдох 20 гаруй булш бүхий оршуулгын цогцолбор олджээ. Тодруулбал, тус цогцолборуудыг түүх, соёл судлалын профессорын багийнхан илрүүлсэн бөгөөд одоогоор малтлагынхаа эрхийг авахаар ажиллаж байгаа аж. Малтлагын зөвшөөрлөө авсны дараагаар археологчид оршуулгыг малтаж, газар дор байгаа өвийг бүртгэн судлаж, тухайн нийгмийн зан үйл соёл, аж байдлыг судлах юм байна. Мөн өмнө нь Гацууртаас зүүн тийш “Хуандай …

  • 25 June

    Монголын эмэгтэй бөхчүүд анхаарлын төвд байна

    Энэ оны дөрөвдүгээр сард Энэтхэг улсад болсон чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа ФИЛА-гийн сайтад гарсан “Mongolia’s Wrestling Queens Take Center Stage” нийтлэлийг орчуулан толилуулж байна. Олон зууны туршид монгол цэргүүд хожуу үед монголын бөхчүүд нэрээ гаргадаг байлаа, гэвч монголын уужим хээр талаас төрсөн монголын эмэгтэй бөхчүүд сүүлийн арваад жилд цахиур хагалж байна. Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн …

  • 25 June

    Халуун сэтгэлийн аян бүжигчин залууг хөл дээр босгоно

    Өргөн удам газар шорооны эзэн  Монголчууд бид  газар шороо, баялаг хэл, үнэт  түүх,  урлаг соёлоо хамгаалж авч үлдэн, үеийн үедээ уламжлах нь  үүргийг хүлээсэн цөөн хэдэн урлаг соёлын  хүмүүсээр бахархаж байдаг билээ. Уран  цогц хөдөлгөөн бүр нь хүний харц булааж, харсан хүний зүрхийг татаж чаддаг Монгол ардын бүжгийн гайхамшигийг юутай ч зүйрлэхийн аргагүй. Тэгвэл ийм нэгэн авъяаслаг бүжигчинд  хэлж биш, …

  • 25 June

    Монголд анх удаа Майкл Жексоны хүндэтгэлийн тоглолт болно

     Хөгжмийн ертөнцийн домог болсон Майкл Жексоны гэгээн дурсгалыг хүндэтгэх “Forever” тоглолтыг “Гэр” агентлаг энэ сарын 29-нд СТӨ-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү тоглолт нь дуучны дурсгалыг хүндэтгэн Монголд зохион байгуулж буй томоохон хэмжээний анхны үйл ажиллагаа юм. Тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга, ЦДБЭЧ-ын найрал дуучин, гитарчин Өөжгий буюу  Д.Өлзий-Орших, хийлч Г.Дэлгэрцэцэг, морин хуурч Д.Шинэцог-Гени оролцох бөгөөд хөгжмийн …

  • 25 June

    Нийслэлд сонгуулийн санал хураалт явуулах бэлтгэл ажил хангагджээ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш болохтой холбогдуулан Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун, Нарийн бичгийн дарга Ц.Отгонбагана нар оролцож, сэтгүүлчидэд мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд Сонгуулийн бэлтгэл ажил хангагдсан, санал  авах 368 хэсгийн хороон дээр санал авахад бэлэн болсон гэж Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга мэдэгдлээ. Нийслэлийн нийт хэсэг, тойргийн хороод дээр 407 …

  • 25 June

    Сонгуулиа өгөх байршилаа мэдсэн үү

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш болно. Нийслэлийн сонгогчид саналаа хаана очиж өгөхөө мэдэхгүй байгаа бол www.ulaanbaatar.mn хаягаар зочилж, санал өгөх байрныхаа хаягийг мэдэж авах боломжтой юм. Заавар: www.ulaanbaatar.mn сайтаар зочилж, Нийслэлийн сонгуулийн хороо гэсэн хэсгийн нэвтрэх хэсгийг сонгоно. Нийслэлийн сонгуулийн хорооны  цахим хуудаст зочилсоны дараа Санал авах байршил хэсгийг сонгож, өөрийн оршин суух /цахим үнэмлэхний хаяг/ хаягаа сонгосноор …

  • 25 June

    Цацраг идэвхт бодисын талаар сургалт явуулав

     Цөмийн энергийн газар болон АНУ-ын Эрчим хүчний яам АНУ-ын Сандиагийн Үндэсний лабораторитай хамтран хэрэгжүүлж буй “Цацрагийн биет хамгаалалтыг сайжруулах” төслийн хүрээнд дээрх  лабораторийн мэргэжилтнүүдтэй хамтран “Цацрагийн аюулгүй байдал, ослын үед авах арга хэмжээ” сургалтыг  өнгөрөгч долоо хоногт зохион байгуулжээ. Уг сургалтад Цөмийн энергийн газрын ажилтнууд ЗХЖШ, ЦЕГ, ТЕГ, ОБЕГ зэрэг 10 байгууллагын нийт 31 мэргэжилтэн, албан хаагчид хамрагдсан байна. Уг …

  • 25 June

    Нийслэлийн Сонгуулийн хороо мэдээлэл хийнэ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохтой холбогдуулан Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун, Нарийн бичгийн дарга Ц.Отгонбагана нар оролцоно. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Засаг даргын тамгын газар /НЗДТГ/-ын Уулзалтын танхимд болно. Т.Түвшин Ugluu.mn

  • 25 June

    Хүмүүжигчид зөөврийн хайрцагаар санал өгнө

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш болно. Өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Зайсан дахь 461-р хорих ангийн хүмүүжигчид зөөврийн хайрцагаар санал өгөх юм байна. Сонгуулийн хорооны ажилчид тус хорих ангид зөөврийн хайрцагаар санал авах ажлыг зохион байгуулах ажээ. Хорих ангиудад сонгуулийн санлыг зөөврийн хайрцагаар авах юм байна. Т.Түвшин Ugluu.mn