Мэдээ мэдээлэл
August, 2013
-
2 August
Туул голын усны түвшин 10-15 см-ээр нэмэгджээ
Сүүлийн хэдэн хоногт Улаанбаатар хотод бороо тасралтгүй үргэлжилсэний улмаас Туул голын усны түвшин хоногтоо 10-15 см-ээр нэмэгдэж үерийн түвшинд хүрчээ. Цаашид ч бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллэв. Мөн Орхон, Сэлэнгэ, Ерөө голын усны түвшин нэмэгджээ. Энэ сарын 03-наас нутгийн зүүн хагаст, 4-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 5-нд баруун болон төвийн …
-
2 August
Дулааны шугам шинэчлэлт, засварын ажил энэ сарын 30 гэхэд дуусна
Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2013 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2013 оны 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 30-ны хооронд хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд өөрсдийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжинд хийгдэх засвар, үйлчилгээний ажлыг зохион …
-
2 August
Н.Дашдаваа: Үзэл баримтлалгүй Ардчилсан нам улс орныг авч явж чадахгүй
Улс төрийн намуудын үзэл баримтлалын талаар Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваатай ярилцлаа. -Та Либериал үзлийг нилээд шүүмжилдэг. Нийгэмд ямар байдал үүсгэдэг болоод шүүмжлэх болов? -Либериал үзэл, шинэ либериал үзэл 40 жил оршин тогтноод нуран унасан. Лебириал үзэл дэлхийд одоо байхгүй болсон. Үүгээр халхавч хийж амьдарч буй хэсэг бүлэг хүмүүс л байна. 2012 оны Давосын дэлхийн эдийн засгийн форум дээр …
-
2 August
Вашингтон Сноудены асуудлыг сэргээв
Москвагийн нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүст амьдарч буй Эдуард Сноуденыг эргүүлэн эх оронд нь авч ирэх талаар АНУ дахин хүсэлт тавилаа. Тагнуулын албаны нууц мэдээллийг дэлхий нийтэд илчилсэн Сноуденыг АНУ-ын тал буцаан өгөхийг ОХУ-аас шаардаж байгаа. Гэхдээ Москва үүнд яаран шийдвэр гаргаагүй нь Сноуденыг тийм ч амар Вашингтонд хүлээлгэж өгнө гэсэн үг биш гэдгээ далд байдлаар илэрхийлсэн. Хэрэв …
-
2 August
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр зарлиг гарган хорих 401-р ангид ял эдэлж буй Н.Энхбаярт уучлал үзүүллээ. Тодруулбал тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард анхан болон давж заалдах шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсч, улмаар арванхоёрдугаар сард Улсын Дээд шүүхээс хорих ялыг 2.6 жил болгосон билээ. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигийг танилцуулахаар ШШГЕГ-аас ирсэн төлөөлөгчид Н.Энхбаярын шоронжсон өрөөнд орж …
-
2 August
Барс зах 7 хоногийн дотор хогоо цэвэрлэнэ
Барс захын хойно байрлах цэцэрлэгт хүрээлэнд тус захынхан болоод үйлчилгээ эрхлэгч иргэд хогоо эмх замбараагүй х аяснаас болж хогондоо дарагдан улмаар эвгүй муухай үнэр ханхлах болсон. Үүний улмаас иргэд тус захын удирдлага болоод Нийслэлийн тохижилт үйлчилгээний газарт гомдол тавьж хогоо цэвэрлэхийг шаардаж эхэлсний дагуу Барс үйлчилгээний төвийнхөн 7 хоногийн дотор үйлчилгээний төвөө хааж байгаад ч хамаагүй цэцэрлэгт хүрээлэнгийн хогийг …
-
2 August
Засгийн газар 10:00 цагт хуралдана
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагт товлогджээ. Засгийн газрын гишүүд ургац хураалтын бэлтгэл ажил, тендер, бүтээн байгуулалт зэрэг цаг үеийн асуудлаар хуралдана.
-
1 August
Н.Энхбаяр зарлигийн дагуу эмнэлгийн энгийн тасагт шилжүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг хугацаанаас нь өмнө суллах зарлиг гаргасан. Тэрээр шүүхээс хорих ял сонссон ч Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ба түүнийг үдээс хойш эмнэлгийн энгийн тасагт шилжүүлсэн байна. ШШГЕГ-аас ирсэн төлөөлөгч Н.Энхбаярын өрөөнд орж өнөөдөр гарсан Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулжээ. Ugluu.mn
-
1 August
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Н.Энхбаярт уучилал үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярт уучилал үзүүллээ. Энэ талаар олон нийтэд тайлбар мэдээлэл хийгээгүй ч, Ерөнхийлөгчийн Тамгийн газрын сайтад Зарлигийг нийтэлжээ. Зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна. Н.Энхбаярт уучилал үзүүлэв Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр зарлиг гарган хорих 401-р ангид ял эдэлж буй Н.Энхбаярт уучлал үзүүлсэн байна. Уг зарлигт: …
-
1 August
Нийгмийн даатгалд хамрагдах хугацаа сунгагдлаа
Нийгмийн даатгалын шимтгэл, ажилласан жилийг нөхөн тооцох тухай хуулийг Хүн ам, нийгэм хамгааллын сайдын баталсан журмаар наймдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлүүлсэн. Хуулийн хэрэгжилтийн хугацаа өчигдөр дууссан бөгөөд 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй байсан иргэд, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэдэд энэ хууль үйлчилсэн юм. Тэгвэл энэ үйл ажиллагааг хүн ам, нийгэм …
-
1 August
Зоогийн газраас мөнгө авч зугтаасан хоёр иргэнийг эрэн сурвалжилж байна
Нийслэлийн 3,4-р Хороолын “Шөлөндөө” зоогийн газарт үйлчлүүлэгчийн цүнхнээс түрийвчийг нь авч зугтаасан хэрэг гарчээ. Зоогийн газарт хоолоор үйлчлүүлж байсан Одончимэгийн цүнхнээс 800.000 төгрөгийг нь түрийвчтэй нь хамт хоёр залуу авч зугтаасан байна. Эл хэрэг хэд хоногийн өмнө 13:00 цагийн үед гарчээ. Гэмт хэрэгтнүүд иргэн Одончимэгийг дээрэмдэх зорилгоор эртнээс төлөвлөж байсан гэж хуулийнхан таамаглаж буй юм. Цагдаагийн байгууллага эл хэргийг …
-
1 August
Өмнө нь хийгдэж байгаагүй хачирхалтай реклам хийгдлээ
Цаг үеэ даган олон сонирхолтой зар сурталчилгаа явах болсоны нэг нь Лондоны Режент гудамжаар өчигдөр хагас нүцгэлсэн бүсгүйчүүд алхсан явдал байв. Тодруулбал, Загвар өмсөгч бүсгүйчүүд үл үзэгдэгч хөхөвчний сурталчилгаанд тоглосон нь энэ аж. “InvisiBra” хөхний даруулга нь силикон болон энгийн гэсэн хоёр ангилалтай. Онлайнаар бүсгүйчүүдийн дунд явуулсан санал асуулгаар өндөр үнэлгээ авчээ. Энэхүү хөхний даруулгын силикон нь 48 фунт …
-
1 August
Тариаланчдын хөдөлмөрийг улс үнэлэхгүй байна
Улсын хэмжээнд 60 гаруй мянган иргэн, 339 аж ахуйн нэгж дотоодын хэрэглээг хангаж чадахуйц төмс, хүнсний ногоо тариалдаг байна. Харин манайд шинэ ургацаа өвөлдөө хадгалчих зоорь агуулах байдаггүйгээс хурааж авсан төмс, хүнсний ногоогоо муутгаж, улмаар урд хөршөөс хүнсний ногоогоо оруулж ирдэг. Энэ жил тариаланчид маань нэгдэн 6 дүүрэг 28 цэг байгуулж өөрсдийн гараар тарисан эрүүл Монгол ногоог худалдаалах гэнэ. …
-
1 August
900 саяын мөсөн гулгуурын талбайг яах вэ даргаа?
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Анхдугаар хуралдааны 07 дугаар тогтоолоор дүүргийн Засаг даргад нэр дэвшиж, олонхийн санал авч дахин Чингэлтэй дүүргийн Засаг даргаар сонгогдсон Д.Ганболд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийсэн барилга байгууламж, бүтээн байгуулалтын олон ажлыг цалгардуулж, тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журамд нийцүүлэн шударга явуулах тал дээр маруухан ажилладаг гэдгийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл