Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 16 July

    Нуруугаа авахуулсан үндэсний кино

       Баяр наадмын өдрүүдэд телевизийн суваг болгоноор гурван кино л ээлж дараалан гарлаа. Надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. “Тод магнай”, “Гарьд магнай”, “Цэц магнай”. Гайхалтай сайхан кинонууд гэдэгтэй маргахын аргагүй ч хэт олон давтаж, суваг бүрээр гаргаж байгаа нь нэгэн зүйлийг харуулав. Үндэсний баяр наадам, ард түмний соёл заншил, бөх, морь, сурын тухай өгүүлсэн дэлгэцийн бүтээл гэх зүйл байхгүй болчихож. …

  • 16 July

    Цэцэрлэгүүдийн бүртгэл орон даяар VIII сард эхэлнэ

     Цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл ирэх наймдугаар сарын 19-нөөс эхлэн орон даяар явагдах ажээ. Бүртгэл 19-өөс 25-ыг хүртэл долоо хоногийн хугацаатай явагдах бөгөөд эцэг эхчүүд харьяаллынхаа цэцэрлэгт, бүрдүүлэх материалын хамт бүртгүүлэх юм байна. Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 58 цэцэрлэгийг нэмж ашиглалтанд оруулан 400 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах болж байгаа юм. Тиймээс нийслэлийн хэмжээнд буй 2-5 насны 99604 хүүхэд байгаагийн  70 орчим хувь …

  • 16 July

    Залуусын Жиргээ хар азарга аман хүзүүджээ

      МЗХ өнгөрсөн жилээс эхлэн Үндэсний их баяр наадмаар хүй 7 худагт Залуусын наадмыг зохион байгуулж, Монголын залуусын нэрийн өмнөөс уралдах шандаст хурдан хүлгийг сойж, уралдуулж эхэлсэн юм. Монголын залуусын нэрийн өмнөөс уралдсан хар азарга нь өнгөрсөн жил 11-д давхиж байсан бол энэ жилийн наадмаар аман хүзүүдсэн нь залуусыг цаашид улам илүү хурдтай, амжилт бүтээлтэй ажиллахыг бэлэгдлээ. “Жиргээ” хар азарга …

  • 16 July

    МАН-ын Бага хурал бямба гаригт хуралдана

      МАН-ын залуу гишүүд болох Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Энхтүвшин, Б.Ганхуяг, Н.Батсүмбэрэл, Х.Болдмандал нарын 20 гаруй залуус намдаа “Шинэчилье” хөдөлгөөнийг байгуулан ажлаа эхлүүлж, Бага хурлаа хуралдуулахаар болоод буй. МАН-ын Бага хурал энэ сарын 20-ны бямба гаригт Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар болсон байна. МАН-ын залуу гишүүд Бага хуралд бэлтгэн хэлэлцэх асуудлаар ажлын хэсэг гарган ажиллаж буй бол намын зүгээс зохион байгуулалтыг …

  • 16 July

    МАХН-ын гишүүд намын удирдлагуудадаа хариуцлага тооцох асуудлыг тавина

      СХД-ийн МАХН-ын Хяналт, ёс зүйн дэд хорооноос “Mонгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр 11:00 цагаас мэдээлэл хийхээр зарлажээ. Хурал зохион байгуулагчид МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нараас албаны болон намын хариуцлага нэхэх асуудлаар мэдээлэл хийх юм. Т.Түвшин

  • 16 July

    Эдийн засгийн байнгын хороо 40 гаруй асуудал хэлэлцжээ

     Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар өнөөдөр /2013.07.15/ УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 13 удаа, Байнгын хорооны ажлын хэсгүүд 30-аад удаа хуралдсан байна. Байнгын хорооны даргын мэдээлэлд дурдагдсанаар, 2013 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо 40 гаруй асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар …

  • 16 July

    Чөтгөрүүд Эвертон клубын хэд хэдэн тоглогчтой нэр холбогдож байна

    Манчестер Юнайтедийн дасгалжуулагчын ажлыг аваад удаагүй байгаа David Moyes өөрийн өмнө нь удирдаж байсан Everton клубээс хэд хэдэн тоглогчыг өөрийн багт элсүүлэхээр ажиллаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлэлж байна.Чөтгөрүүд эхний ээлжинд Leighton Baines , Marouane Fellaini нарыг авчрахаар зорьж байгаа бөгөөд Baines-ийн төлөө 12 сая еврогийн санал тавьсан ч Merseyside-ийн цэнхэрүүд хүлээж аваагүй аж.Тэд дээрх хоёр тоглогч дээр нэмээд Nikica …

  • 16 July

    “Asiana Airlines” компани шүүхдэнэ

    Өнгөрсөн удаа Сөүл хотоос нисч Сан Франциско хотын нисэх онгоцны буудалд   буух гэж байсан  Солонгосын “Asiana Airlines”-ийн компанийн Бойнг-777 онгоц осолдож 2 хүн нас барж 170 гаруй хүн бэртсэн явдал болсон билээ.  Энэхүү мэдээллийг шууд дамжуулан үзүүлж байсан Америкийн  “Фокс”  телевизийн  Сан Франциско хотын салбар болох  NTSB телевиз , осолдсон  онгоцны  4 Солонгос нисгэгчдийн нэрсийг нийтэд зарлаж байсан бөгөөд энэ …

  • 16 July

    Нийслэлд нэн шаардлагатай ноу хау нэвтрүүлэх журмыг танилцууллаа

     Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи ноу-хау  нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.  Энэхүү журмаар Нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалтын салбарт шинэ техник, технологи нэвтрүүлэх, нутагшуулах  асуудлыг гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, тухайн техник технологийг нутагшуулж, эдийн засгийн үр ашигтай болох нь нотлогдсоны дараа тухайн орон нутаг өөрийнхөө өмчид хүлээн авч, оруулсан …

  • 16 July

    ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ШИНЭ ЖУРАМ 8 ДУГААР САРЫН 1-ЭЭС ЭХЛЭН МӨРДӨГДӨНӨ

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 7 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Замын хөдөлгөөний төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журмын төсөл, Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, Ноу Хау-г нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам, Гудамж талбайн нэр өөрчлөх тухай тогтоолын төслийг тус тус танилцууллаа.                         Замын хөдөлгөөний …

  • 15 July

    Дэлхийн сонгодог урлагийн ноён оргил Монголын тайзнаа амиллаа

        Дэлхий сая сая үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулагч агуу хайрын тууль Уилльям Шекспирийн “Ромео Жульетта”-г Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар “Сонгодог мюзик” продакшны захирал З.Лхагвадорж найруулан тавьсан “Ромео Жульетта” сонгодог мюзикл өчигдөр “UB Palace”-ын их танхимд амиллаа. Ази тивд анх удаагаа тэр дундаа Монголд тоглогдож буй гэдгээрээ онцлог “Ромео Жульетта” мюзиклын Ромьеогийн дүрд “А-Cappella …

  • 15 July

    “Оюу Толгой” зэсийн баяжмалаа шороон замаар тээвэрлэж буйг эсэргүүцлээ

      Монголын байгаль орчны парламентын дарга З.Болдбаатар, “Оюу Толгойн хяналт” ТББ-ийн тэргүүн Д.Сүхгэрэл нар Оюу Толгой төслийнхөн  зэсийн баяжуулсан хүдрээ шороон замаар тээвэрлэж байгаад эсэргүүцэн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Зэсийн баяжуулсан хүдэр нь нүүрснээс хэд дахин хүнд, тусгай техникийн шаардлага хангасан хатуу хучилттай замаар тээвэрлэдэг. Харин тус компани энэ оны есөн сар гэхэд Монгол Улсад баримтлах стандартын дагуу зэсийн …

  • 15 July

    Сүхбаатарын талбайг Чингисийн талбай гэж нэрийдэхээр боллоо

      НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх асуудлыг хэлэлцлээ. Их жанжин Сүхбаатарын талбайг Чингис хааны нэрэмжит болгох тухай хэлэлцсэн байна. НИТХ-ын тэргүүлэгчидийн олонхийн саналаар Сүхбаатарын талбайг Чингис хааны нэрэмжит талбай болгохоор шийдвэрлэжээ. Ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатар жанжинаас илүүтэй Богд эзэн Чингис хаан нь нэр хүнд нь дэлхийд танигдсан, түүхийн хувьд өндөр ач холбогдолтой хүн хэмээн үзэж төв талбайн …

  • 15 July

    Газар өмчлөх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

      Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 07 сарын 15-ны өдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр “Үндэсний их баяр наадам”-ыг тэмдэглэн өнгөрүүлсэн талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. “Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар 75 төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөөс 74-ийг нь амжилттай зохион байгуулж, “Дээлтэй монгол” наадам цаг агаарын нөхцлөөс шалтгаалан …

  • 15 July

    Ерөнхийлөгчид Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Такэхико Накао бараалхав

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Азийн хөгжлийн банкны /АХБ/ ерөнхийлөгч, захирлуудын зөвлөлийн дарга Такэхико Накаог өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад АХБ-ны Зүүн Азийн бүс нутгийн газрын ерөнхий захирал Аюүми Кониши, АХБ-ны ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Томоюки Сайсү, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммер, АХБ-ны ахлах эдийн засагч Ян Хансэн нар оролцлоо. Уулзалтын …