Мэдээ мэдээлэл

June, 2013

  • 28 June

    Өнөөдрийн УИХ-ын чуулганаар асуулгуудын хариуг сонсоно

     УИХ-ын чуулганы ээлжит нэгдсэн хуралдаан өнөөдөр 14.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. – УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатараас Уул уурхайн сайдад тавьсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг тогтворжуулах ажлын хүрээнд Монголбанк, Уул уурхайн яамтай хамтран 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баталсан Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн явц байдлын талаарх асуулга”-ын хариуг сонсох – УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас …

  • 28 June

    Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийнэ

    Нийслэлийн цахилгаан шугам сүлжээг өргөтгөн шинэчлэж байгаа билээ. Тиймээс энэ ажлын хүрээнд өнөөдөр 09:00 цагаас 21:00 цаг хүртэл Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянголын ам, Баянхошуу, Хөтөл, Баруунсалаа, Зүүнсалааны 7, 8, 9, 10, 11, 28-р хорооны нутаг дэвсгэрт эрчим хүчний түр хязгаарлалт хийнэ.

  • 27 June

    Ц.Элбэгдорж саналаа Б.Бат-Эрдэнэд өгчээ

     Ийм мэдээлэл facebook, twitter хуудаснаа өнөөдөр жиргэхэд”худал мэдээлэл” гэсэн хариултыг хүмүүс өгч байсан юм. Гэвч энэ мэдээлэл үнэн байсаныг гэрэл зураг нотолж буй юм. АН-аас нэр дэвшигч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Орос гуравдугаар сургууль дээр очиж саналаа өгөхдөө МАН-аас өрсөлдөгч Б.Бат-Эрдэнэд өгсөн байна. Түүний сонгууль өгч буй агшинг гэрэл зурагчин нь фото хальснаа буулгажээ. Ц.Элбэгдорж ийнхүү өрсөлдөгчидөө санал өгсөн нь тун …

  • 27 June

    Их тойруугийн гудамжны тохижилтыг хувийн хэвшлийнхэн санхүүжүүлнэ

    Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хайрлан хамгаалж, тохижуулах ажилд хувийн хэвшлийн байгууллагуудыг татан оролцуулах ажлыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын санаачлан  зохион байгуулсан “Хөгжлийн төлөө түншлэл” уулзалтад оролцсон байгууллагуудыг ”Их тойруугийн гудамжны тохижуулах төсөл “ болон нийслэлийн бусад гудамж талбайг тохижуулах ажилд хамтран оролцож хөрөнгө оруулалтын туслалцаа …

  • 27 June

    Монголын фанатуудыг Олон улс даяар мэддэг боллоо

     Дэлхий дахин Монголын Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийг мэдсэн сайхан үйл явдал дөнгөж сая тохиолоо. Манай фэн клубын тэргүүн О.Амарсайханы ярилцлага Ливэрпүүлийн үндсэнцахим хуудсын “Global LFC Family” буланд дөнгөж сая тавигдаад байна. Энэ бол дан ганц Ливэрпүүлийн фэнүүдийг төдийгүй Монголын хөлбөмбөгийн фанатуудыг дэлхийд таниулсан сайхан үйл явдал боллоо. Ливэрпүүлийн болон Монголын хөгжөөн дэмжигчдийг Олон улс даяар ийн сурталчлах боломж гаргасан Амараа ахдаа …

  • 27 June

    Туркын хөлбөмбөгчид Европын тавцанд өрсөлдөх эрхээ хасууллаа

     Тоглолт наймаалцсан хэрэгт холбогдоод байгаа Туркын Fenerbahce , Besiktas клубүүдийг ирэх улирал Европын тавцанд өрсөлдөх эрхийг нь ЕХХ хассан байна.Fenerbahce ирэх улирлын Аваргуудын Лигийг урьдчилсан шатнаас эхлүүлэх байсан бол Besiktas Европа Лигт өрсөлдөх байсан юм. Туркын багууд ойрын 7 хоногийн дотор давж заалдах эрхтэй бөгөөд Fenerbahce клубын хувьд өнгөрсөн улирал Европа Лигийн хагас шигшээ шатанд шалгараад Португалын Бенфика клубт хожигдсон …

  • 27 June

    Сонгуулийг Аль-Жазира хамгийн шуурхай дамжуулав

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийг Аль-Жазира телевиз дэлхий нийтэд хамгийн шуурхай дамжуулав. Уг телевиз “Монгол Улсад болсон Төрийн тэргүүний сонгууль хамгийн ардчилсан, шударга, шуурхай боллоо” хэмээн бусдаас түрүүнд дэлхий нийтэд мэдээлсэн юм. Аль-Жазира телевиз нь Катар улсын нийслэл Дохад төвтэй олон улсын телекомпани юм. Аль-Жазира гэдэг нь араб хэлээр “арал” буюу Катар улсын оршдог Арабын хойгийг бэлгэдсэн нэр ажээ. …

  • 27 June

    “Наадмын гоёл” үзэсгэлэн худалдаа болно

    Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Дэлхийн зөн олон улсын байгуууллагатай  хамтран “Наадмын гоёл” үзэсгэлэн худалдааг 2013 оны 06 сарын 28-наас 30-ны өдрүүдэд  ”Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-д зохион байгуулахаар боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч болон бусад албаны хүмүүс оролцох юм. “Ажилтай орлоготой Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар …

  • 27 June

    Ерөнхийлөгчид НҮБ-ын 67 дугаар Ерөнхий ассамблейн дарга баяр хүргэв

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Цахиагийн Элбэгдоржийг Төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулсантай нь холбогдуулан гадаадын орнуудаас баяр хүргэсэн мэндчилгээ ирж байна. Ерөнхий ассамблейн ноён Вук Еремич дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой утсаар ярьж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд нь баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ. 1НҮБ-ын гишүүнд элсээд хагас зуу илүү жил болж буй Монгол Улс …

  • 27 June

    Саналаа өгсөн хуудсаараа кино үзэх боломжгүй

    Сонгуульд санал өгсөн  иргэд бүртгэлийн хуудсаа үзүүлж “Өргөө” кино театрт энэ сарын 27-ноос 30-ны өдрүүдэд хүссэн киногоо 1000 төгрөгөөр үзэх боломжтой гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн билээ. Тэгвэл Өргөө кино ткинотеатрын зүгээс кино үзүүлэх тухай ямар ч мэдэгдэл гаргаагүй бөгөөд өчигдрийн цахим хуудсуудаар тарсан зураг нь хуурамч байсан ажээ. Г.Сонор ugluu.mn

  • 27 June

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрөөндөө ажлаа хийж байна

     АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулсантай холбоотойгоор Сүхбаатарын талбайд баярын арга хэмжээ болж байна. Харин Ерөнхийлөгч өрөөндөө ажлаа хийж байгаа ажээ. УИХ-ын дарга З.Энхболд өрөөнд нь орж баяр хүргэсэн байна. Тэрээр twitter хуудаснаа ерөнхийлөгч өрөөндөө сууж буй зургыг байрлуулжээ. Т.Түвшин Ugluu.mn

  • 27 June

    “Цонхон дээр суусан ялаа” төсөл эхэллээ

       Цонхон дээр суусан ялааг чи алж болно. Харин цохлоод ирсэн үйлийн үрийг хэн аргалж чадах билээ! Үйлийн үр, зөв амьдрах суртахуун, дорнын гүн ухаанд тулгуурласан “Цонхон дээр суусан ялаа” концепт цомог, төслийг зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх, “А саунд” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, залуу хөгжимчид, төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг нар санаачлан хэрэгжүүлж эхэлжээ.  Энэ хүрээнд дуучин, хөгжимчид дээрх утга санааг илтгэсэн …

  • 27 June

    Сонгуулийн ажиглагчид мэдээлэл хийнэ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж буй гадны ажиглагчид  өнөөдөр 16:00 цагт Чингис хаан зочид буудлын хурлын танхимд мэдээлэл хийхээр болжээ. Энэхүү ажиглагчийн бүрэлдэхүүнд Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын /ЕАБХАБ/,  Ардчилсан Институт, Хүний эрхийн Газрын /АИХЭГ/ Сонгуулийг Ажиглах Хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл багтжээ. Мэдэгдлийг тус хороон дарга, Элчин сайд, хатагтай Одри Гловер  мэдээлэл хийх юм. Сонгуулийг ажиглах хороо нь 33 …

  • 27 June

    Ц.Элбэгдоржийн ялалтын баярын арга хэмжээ эхэллээ

     АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулсантай холбоотойгоор Сүхбаатарын талбайд баярын арга хэмжээ эхлээд байна. “Хурд” хамтлаг ая дуугаа өргөж байна. Мөн ерөнхийлөгчийн баярыг хуваалцахаар “Харанга” хамтлагынхан иржээ. АН-аас нэр дэвшигч, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удахгүй ард түмэндээ хандан баярын сэтгэгдлээ хуваалцана. Т.Түвшин Ugluu.mn

  • 27 June

    “Петрочайна Дачин Тамсаг” компани нөхөн сэргээх төлбөр 1.3 тэрбумаа төлнө

     “Петрочайна Дачин Тамсаг” компанийнхан шинээр үүссэн нөхцөл байдал гэх шалтгаанаар гурван шатны шүүхээс оноосон байгаль нөхөн сэргээх төлбөр болох 1.3 тэрбум төгрөгийг Матад сумын төсөвт нөхөн төлөхөөс татгалзаж, гүүх хурлуудыг удаа дараа хйошлуулж байсан билээ. Тэгвэл тус хэргийг Улсын дээд шүүх өнгөрсөн 25-ны өдөр хуралдаж  “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн гаргасан хүсэлтэд хавсаргагдсан баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэх үед мэдэгдээгүй буюу …