“Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог боловсронгуй болгох” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэнэ

images (2) Компанийн засаглалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аудитын компаниудын засаглалыг сайжруулах  үндэсний семинарын үеэр “Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог боловсронгуй болгох” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх шийдвэр гарчээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аудитын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хариуцлагын  даатгалын тогтолцоог нэвтрүүлэх шаардлага гарч байгаа ажээ. Үүнд:

  • Аж ахуйн нэгж, байгууллагуудын нягтлан бодох бүртгэл хөтлөлт, дотоод хяналтын тогтолцоог сайжруулах,
  • Хөндлөнгийн аудитын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх,
  • Төрийн аудитын үйл ажиллагааны үр дүнг сайжруулах,
  • Нягтлан бодох бүртгэл, аудитын мэргэжилтнийг бэлдэх, мэргэшүүлэх сургалтын тогтолцоог боловсронгуй болгох,
  • Санхүүгийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, уг санг эдийн засгийн шийдвэр гаргахад ашиглах мэдээллийн үндсэн эх сурвалж  болгох,
  • Төрийн өмчит хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн аудитын компанийг компанийн тухай хуулийн дагуу компанийн аудитын хороо сонгодог байх ба ТӨҮГ-ын хувьд   Үндэсний аудитын тухай хуулийн 11.5-ын дагуу ҮАГ аудитын компанийг сонгодог байх зарчмыг тус тус мөрдөн ажиллах,
  • Холбогдох хуулиудыг олон улсын тэргүүн туршлагад нийцүүлж шинэчлэх замаар хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох,
  • Үндэсний институциуд, мэргэжлийн нягтлан бодогчид, аудиторууд болон зохицуулалтын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх,
  • НББ ба аудитын мэргэшлийг бүсийн түвшинд нэгтгэн зангидах,
  • Хувийн хэвшил дэх тодруулга тайлагналын шаардлагуудыг өндөрсгөх замаар санхүүгийн ил тод байдлыг дээшлүүлэх,
  • Олон нийтийн ашиг сонирхол бүхий байгууллагуудын НББ, санхүүгийн тайлагналд тавих хяналт, хэрэгжилтийг хангуулах асуудлыг аажмаар сайжруулах,
  • Аудитын компаниудын үйл ажиллагааны чиглэлийг тодорхой зааглах, тэр заагласан төрөл, чиглэлүүдээрээ аудитын компаниуд нэгдэж нийлэх замаар хүчээ нэгтгэх, томоохон зах зээлд гарах. Аудит-Татвар-Зөвлөх үйлчилгээ,
  • Аудитын байгууллага байгуулах шалгуурыг шинэчлэн тогтоох. Тэдний мэргэжлийн ур чадварыг үнэлсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгодог байх,Аудитын мэргэжлийн хариуцлагын  даатгалын тогтолцоог нэвтрүүлэх,
  • Нэмэлт хувийн тэтгэврийн даатгалын асуудлыг хэрэгжүүлэх,
  • Аудитын үйлчилгээ зөвхөн үйлчлүүлэгчийн төлөө биш нийтийн эрх ашгийн төлөө үйлчилгээ. Тиймээс аудитын байгууллагын засаглал сайн байх хэрэгтэй,
  • Аудитын компанийн засаглалыг тогтолцоог боловсронгуй болгох,
  • Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, ТӨХ, ҮАГ, мэргэжлийн холбоод гэх мэт байгууллагын төлөөлөл Мэргэжлийн байгууллага эсвэл санхүүгийн тайлагналын хороо шийдвэр гаргах, бодлогын түвшинд квотоор ордог байх,
  • Аудитын байгууллагын үйлчилгээний үнэ ханшийг уян хатан байх тогтолцоог боловсруулах,
  • Хэдийгээр олон нийтийн эрх ашгийг хамгаалсан байгууллага ч гэсэн заавал аудит хийлгэх байгууллагуудын дотор ХЗХ гэх мэт хөрөнгө чадвар багатай ашгийн бус жижиг ААН-г тухайн байгууллагыг зохицуулдаг төрийн эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрээр аудитаас чөлөөлдөг байх,
  • Санхүүгийн тайлангийн ОУАСТОУС-г цаг алдалгүй нэвтрүүлдэг байх тогтолцоог бий болгох,
  • Аудитын үйл ажиллагааны ил тод байдал мэдээллийн тогтолцоог сайжруулах,
  • Аудитын байгууллагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж зэрэглэл тогтоох тогтолцоог бий болгох,
  • Аудитын байгууллагын хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг “Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог боловсронгуй болгох” үндэсний хөтөлбөрт тусгах шаардлагатай талаарх зөвлөмжийг албаныхан гаргажээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …