Ажиллах орчин нөхцөл муу, байнга эрх нь зөрчигдөж аливаа төрийн үйлчилгээг хомсхон авдаг гэх Нарантуул захын худалдаачдад МХЕГ-аас зөвлөгөө өгч, туслах ажлыг өнөөдөр зохион байгуулах гэж байна. Өнөөдрийн зөвлөн туслах үйлчилгээг сурталчлах өдрийг “Торгож, шийтгэлгүй зөвлөн туслая” уриатайгаар тус зах дээр хэрэгжүүлэх бөгөөд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай болон бусад холбогдох хууль, дүрэм журам, стандартыг талаар сургалт сурталчилгаа явуулж, зөвлөгөө өгөх …
Мэдээ мэдээлэл
June, 2013
-
6 June
Хүний засаглалаас хуулийн засаглал бүрэн утгаар хэрэгжих эрх зүйн орчин бүрдлээ
Хоёр жилийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулж, улмаар УИХ-аар хэлэлцэн баталсан Шүүхийн шинэтгэлийн багц хууль руу шилжих шилжилт энэ оны арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд эдгээр шинэчлэлийн талаар дэс дараатай, тоймтой ойлголтыг олон нийтэд түгээх нь өнөөдөр юу юунаас эрхэм болоод байгаа юм. Шүүхийн бие даасан байдал, зохион байгуулалт, үйл ажиллагаанд ямар шинэчлэл хийгдэх вэ Шүүх эрх мэдлийн …
-
6 June
УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
Өнөөдрийн УИХ-ын ээлжит чуулган 09:00 цагаас эхэлж, даоорхи асуудлуудыг хэлэлцэнэ. үүнд: 1. “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл: • Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин танилцуулна. 2. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон …
-
6 June
ЧД-ийн 72-р сургууль орчмын “ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ”-ийн ажил эхэллээ
НИТХ-ын 2013 оны 02-р сарын 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа”-ны журмын дагуу нийслэл хотын 12 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр болсон. Журмын дагуу 12 байршлын 8 байршилд иргэдийн 60-80 хувийн дэмжлэг авч, төсөл хэрэгжүүлэх эрхтэй болсон 8 аж ахуйн нэгжид төсөл хэрэгжүүлэх “Батламж”-ийг нийслэлийн удирдлагууд гардуулсан юм. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын …
-
5 June
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг баривчилжээ
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-аас өнөөдөр цагдан хорьсон байна. Учир нь түүнийг арилжааны банкуудад их хэмжээний мөнгө байршуулсан нь хууль бус мөнгө угаах гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэж үзжээ. Голомт, Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар 2009-2011 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан болох нь илэрсэн аж. Тиймээс цагдаагийнхан 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний …
-
5 June
“Шинэ-Налайх” орон сууцны хороолол баригдана
Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажлын хүрээнд Налайх дүүрэгт “Шинэ-Налайх” орон сууцны цогцолбор хороолол баригдахаар болжээ. Энэ цогцолбор хороололд 6000 айлын тохилог орон сууц баригдахаас гадна сургууль, цэцэрлэг, кинотеатр, тоглоомын талбай бүхий орчин үеийн бүхий л шаардлагыг бүрэн хангасан иж бүрэн цогцолбор хороолол байгуулагдахаар болсон.Энэ цогцолбор хорооллын шав тавих ёслол 2013 оны 6 дугаар сарын 7-ны 11.00 цагт …
-
5 June
Байгууллагууд валютаар гүйлгээ хийж байгаа зөрчил илэрчээ
Бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог гадаад валютаар хийж байгаа талаар иргэд ШӨХТГ-т гомдол санал олон ирүүлсний дагуу тус газраас зарим байгууллагуудад шалгалт хийжээ. ШӨХТГ-ын дарга О.Магнай иргэдийн санал, гомдлын дагуу уул уурхай, барилгын томоохон компаниуд, автомашин борлуулж байгаа зарим аж ахуйн нэгж, хувийн бага сургууль төлбөр тооцоогоо гадаад валютаар хийдэг нь тогтоогдсон байна. Иймээс ШӨХТГ-аас төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх …
-
5 June
Хөдөө аж ахуйн биржийн гурав дахь сарын арилжааг нээлээ
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг худалдан борлуулж, зах зээлийн нэгдсэн зохицуулалтад оруулахаар энэ оны гуравдугаар сарын 1-нд Хөдөө аж ахуйн биржийг байгуулсан. Тус бирж үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нийтдээ 260 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийгээд байгаа юм. Гурав дахь сарын арилжаа өнөөдөр эхэлж буй. Арилжааны цан цохихын өмнө, ҮХАА-н сайд Х.Баттулга хэлэхдээ “Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа эхэлснээр …
-
5 June
Гудамжны сагсан бөмбөгийн УАШТ болно
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны санаачлагаар гурвын эсрэг гурав гудамжны сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг энэ сарын 9-13-ны хооронд зохион байгуулах гэж байна. Тэмцээн өсвөр үе, залуучууд гэсэн ангиллаар үргэлжлэн зохиогдох бөгөөд оролцох баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байх юм байна. Энэхүү тэмцээний техникийн зөвлөгөөний хурал ирэх 8-ны өдрийн 14:00 цагаас Спортын бэлтгэлийн төвд болно.
-
5 June
Анхаар! Бороо орж, сэрүүснэ
Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын гаргасан урьдчилсан төлөвөөр маргаашаас сэрүүсэхийг анхааруулж байна. Өнөөдөр зарим газраар, цаашдаа ихэнх нутгаар бороо орно. Мөн говь талын нутгаар зарим газар салхи түр зуур секундэд 24 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурахыг анхаарууллаа. Хэнтийн нуруунаас эхтэй Хэрлэн, Хараа, Ерөө, Туул болон Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны төвшин өмнөх өдрүүдэд хоногтоо 10-60 см нэмэгдэж, …
-
5 June
Тиранозаурс Батаарыг 0-6 насныханд үнэгүй үзүүлнэ
Тиранозаурс Батаарын түр музейг энэ сарын 8-ны өдөр буюу ирэх бямба гаригт нээхээр болсон билээ. Тэгвэл өнгөрсөн даваа гаригт музейд зөөвөрлөн авчирсан Батаарыг угсарч дууссан байна. Сүхбаатарын талбайд байршуулсан тус музей одоогоор гаалийн түр хяналтын бүс хэвээр байгаа юм. Сонирхуулахад, иргэд Батаарыг үзэхэд 0-6 насныхан болон өндөр настнуудад үнэ төлбөргүй, 7-16 насныханд 500, насанд хүрэгчдэд 1000 төгрөгийн тасалбартай байх гэнэ. …
-
5 June
“Тэнгис”-ийн урд талын барилгын ажлыг бүрэн зогсоосон гэв
Тэнгис” кинотеатрын зүүн урд баригдаж байгаа иргэн К.Пүрэвийн 30/24 хэмжээтэй 16 давхар барилгын ажлыг 2012 оны 9 сард түр зогсоосон ч саяхнаас үйл ажиллагаа нь эхэлсэн тухай иргэд гомдол гаргажээ. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга, техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэнгэлээс тодрууллаа. -Тэнгис кинотеатрын зүүн урд баригдаж байгаа барилгын ажил явагдаж байна гэсэн мэдээлэл иргэдээс ирж байна? Энэ барилга дээр …
-
5 June
NBA-ны 2012-2013 оны аваргын төлөөх тоглолт маргааш эхэлнэ
NBA-ны 2012-2013 оны аваргын төлөөх цуврал тоглолт маргааш эхлэх гэж байна. Тодруулбал, Дорнод бүсийн аварга “Майами Хит” талбай дээрээ Өрнөд бүсийн аварга “Сан Антонио Спөрс” багийг хүлээн авах юм. Тоглолтын хуваарь: 6-р сарын 6 – Майами 6-р сарын 9 – Майами 6-р сарын 11 – Сан Антонио 6-р сарын 13 – Сан Антонио Хэрвээ багуудын харьцаа тэнцвэл шийдвэрлэх тоглолтууд …
-
5 June
Д.Батхуягийн 108 лицензээс үүдэж хохирсон иргэд яг одоо жагсаж байна
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн хууль бус олгосон лиценцийг шүүхээс улсад хурааж авах шийдвэр гаргасантай холбоотой зарим хувь хүмүүс, компанийн эзэд хохирол амссан хэмээн мэдэгдэж байгаа юм. Тиймээс хохирсон гэх иргэд яг одоо Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулж байна. Жагсаалыг өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлүүлэх гэнэ. Хохирогчид тэдний хохирлыг барагдуултал тэмцлээ үргэлжлүүлэх бөгөөд ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга нартай биечлэн …
-
5 June
Онлайн парламентын төлөөлөгчид Засгийн газарт санал, зөвлөмж хүргүүллээ
Сар гаруй хугацааны дараа ардын хувьсгалын ойн 92 жилийн ойн их баяр наадам болно. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас баяр наадмыг зохион байгуулах комиссыг байгуулж, наадмаар зарцуулах төсөв хөрөнгийн асуудлыг ярьж эхлэсэн. Энэ жилийн баяр наадамд зориулж 50 гаруй тэрбум төгрөг төсөвлөх тухай асуудал хөндөгдсөн. Тэгвэл наадмын төсөв, зохион байгуулалтын асуудлын хүрээнд Онлайн парламентын төлөөлөгч Ц.Мөнхбаатар, Д.Мягмарсүрэн, Н.Батсүмбэрэл, Б.Буджаргал нар Баяр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл