Сүхбаатар дүүргийн хот тохижилт, цэвэрлэгээний ажил гүйцэтгэх компаниудын тендер шалгаруулалт шударга бус болсон талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд “Хотын хөгжлийг дэмжих тээвэрлэгчдийн нэгдсэн холбоо”, “Улаанбаатар шинэчлэл” ХХК, “Сүхбаатар-Тохижилт” ХХК-ийн удирдлагууд, ажилчдын төлөөлөл оролцлоо. 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор “Хог тээвэрлэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу энэ жил цэвэрлэгээний ажил гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах …
Мэдээ мэдээлэл
June, 2013
-
4 June
Г.Баярсайхан: Ботаникийн хүрээлэн Шинжлэх ухааны том лаборатори гэж ойлгох хэрэгтэй
Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Жилийн өмнө энэ хуулийн төсөл өөрчлөлт орж байсан ч дахин зайлшгүй зарим өөрчлөлт хийх шаардлагатай гэж хууль санаачлагчид үзсэн байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын нэр бүхий гишүүд Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан аж. Монгол орны хувьд ойг …
-
4 June
“Онлайн парламент”-ынхан наадмын төсвөөр Засгийн газрыг тайлбар хийхийг шаардлаа
“Онлайн парламент”-ын гишүүд Ц.Мөнхбаатар, Н.Батсүмбэр нарын төлөөлөгчид өнөөдөр Үндэсний баяр наадмын төсөв батлагдсантай холбоотойгоор Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.Үндэсний их баяр наадмын зардал өмнөх жилийнхээс хэд дахин өссөн байна. Иймд тус “Онлайн парламент”-ын гишүүд эсэргүүцэж буй бөгөөд наадамд ийм их төсөв зарцуулах ёсгүй гэж байв. Баяр наадмын төсвийг Засгийн газраас 50 тэрбум байхаар төлөвлөсөн ба үүний ихэнхийг “Чингис” …
-
4 June
“Майами”-чууд NBA-ын аваргын төлөө
NBA”-ын дорнод бүсийн аваргийн төлөөх цувралын шийдвэрлэх долоо дахь тоглолт өнөөдөр өглөө “Майами Хит”-ын талбайд болж, талбайн эзэд “Индиана Пэйсэрс”-ийг 99:76-гийн харьцаатай буулган авчээ. Ингэснээр өнгөрсөн жилийн аварга “Майами”-чууд 2013 онд дахин Дорнод бүсийн аварга багаар шалгарч байна. өнөөдөрийн тоглолтонд Л.Жемс 32 оноо авсан бол Д.Вэйед 21 оноо авч багтаа хамгийн их хөрөнгө оруулалт хийжээ. Тэд тун удахгүй NBA-ын аваргийн төлөө …
-
4 June
Ц.Оюунгэрэл сайд нээлттэй ярилцана
Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд долоо хоног бүр салбар яамныхаа талаар хэвлэлийнхэнтэй уулзаж, нээлттэй ярилцлага хийж буй. Энэ удаад, маргааш Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл мсэтгүүлчидтэй нээлттэй ярилцана. Нээлттэй ярилцлага 12:30 цагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхэлнэ. Тэрээр салбар яамны ажил болоод Үлэг гүрвэл батаарын асуудлаар нээлттэй ярилцлага өрнүүлнэ. Т.Түвшин Ugluu.mn
-
4 June
Ч.Гансүх сайд ИНЕГ-ын даргаар МИАТ-ын даргыг томилжээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэх ерөнхий газрын дэд даргыг Зам тээврийн сайд Ч.Гансүхийн тушаалаар Б.Алтанцомыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, МИАТ компанид Нислэгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Нямсайханыг түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Ч.Нямсайхан нь 1967 онд төрсөн, инженер-нисгэгч мэргэжилтэй, орос, англи хэлтэй. 1986-1989 онд хуучнаар ЗХУ-ын Сасово …
-
4 June
Хэн дуртай нь тусгай дуут дохио ашиглах боломжгүй боллоо
Тусгай дуут болон гэрлэн дохиог эмнэлэг, цагдаа, онцгой байдлын газар зэрэг иргэдэд яаралтай тусламж үзүүлдэг байгууллагууд шаардлагатай тохиолдолд ашиглах ёстой байдаг. Гэвч өдгөө эл онцогой үед хэрэглэдэг төхөөрөмжүүдийг бараг хэн дуртай нь хангинуулах болсон. Учир нь дээрхи гэрэл дохиог ашиглаж буй тээврийн хэрэгслүүд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэйгээр хөдөлгөөнд оролцох, автомашин түгжирсэн үед эсрэг урсгалаар хөдөлгөөнд саадгүй, хурдан шуурхай, …
-
4 June
Хүчтэй салхи, шуурганаас сэрэмжлүүлж байна
Онцгой байдлын ерөнхий газраас ойрын өдрүүдэд хүчтэй салхи шуургатай байх тул иргэд малчид, тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид болон аж ахуйн нэгж, байгууллагууд цаг агаарын мэдээг тогтмол анхаарч ажил төрлөө зөв зохицуулахыг сэрэмжлүүллээ. 2013 оны 6 дугаар сарын 03-наас 6 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 3-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун болон төвийн …
-
4 June
Сурталчилгааны самбар нурж, хүн даржээ
Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, 10-р хорооллын автобусны буудлын ойролцоох сурталчилгааны самбар нурж, нэгэн эмэгтэйг дарж хүнд гэмтээсэн байна. Уг хэрэг өдөр 12:30 цагийн орчимд болсон бөгөөд хохирогч эмэгтэй 32 настай Д гэгч байсан аж. Одоогоор хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэнэ. Дашрамд дурьдахад, сүүлийн үед гэрлийн шон ч гэсэн унаж машин дээрээс дарсан тохиолдол гарах болсон тул иргэдийг …
-
4 June
Монголын хамгийн том цементийн үйлдвэр Хятадынх байх уу?
Монгол Улс хуруу дарам тооны цементний үйлдвэртэй. Тэдний хамгийн том нь болох “Хөтөл” үйлдвэр жилд 600 гаруй тонн цемент боловсруулдаг. Сүүлийн үед төр цементний салбарыг хөгжүүлэх талаар нэлээд ярьж байгаа. Гэвч Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт жилд нэг сая тонн цемент боловсруулах үйлдвэр босгохоор хятадууд зэхэж байгаа аж. Тус аймгийн Салхитын хөндий хэмээх газар Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, тус …
-
4 June
Ирэх амралтын өдрүүдэд бөхийн барилдаантай
Монгол бөх сонирхогчдод дуулгах нэгэн таатай мэдээлэл байна. Учир нь ирэх амралтын өдрүүд буюу 6-р сарын 8,9-ний бямба-ням гаригуудад Монгол бөхийн өргөөнөө бөхийн барилдаан болно. – Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Чингэлтэй хайрханы хишиг” барилдаан энэ сарын 09-ний өдрийн 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглох юм. Энэ үеэр бөх сонирхогчдын …
-
4 June
Элчин сайд Х.Даваадорж жуух бичгээ барив
Монгол Улсаас Европын Холбоонд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж тавдугаар сарын 31-ний өдөр Европын Комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозод бараалхаж, Итгэмжлэх жуух бичгээ барилаа. Элчин сайд Х.Даваадорж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Баррозод уламжлаад, таатай үедээ Монгол Улсад айлчлах урилгыг дахин нотлов. Ерөнхийлөгч Ж.М.Баррозо, Элчин сайд Х.Даваадорж нар Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн …
-
4 June
НӨАТ-ын төслүүдийг хэлэлцэхээр боллоо
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурван төрлийн бараа, ажил үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх тухай төслийг хэлэлцлээ. Тодруулбал, “Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх” “Газрын …
-
4 June
Бурханаар бөөлжигч В.Мөнгөнчимэгт ял өгөх боломжгүй
Өнгөрсөн өвөл өөрийгөө “Бурханаар бөөлждөг” хэмээн цуу тарааж олны гайхшрал, инээдийг зэрэг төрүүлж байсан Хөвсгөл аймгийн Галт сумын харьяа 20 гаруй настай В.Мөнгөнчимэг хэмээх бүсгүй хэрэг хүлээх чадваргүй болох нь тогтоогджээ. Тодруулбал, иргэн В.Мөнгөнчимэгийг сэтгэцийн өөрчлөлттэй эсэхийг тогтоолгохоор болсон дагуу сэтгэцийн эмч нар түүний биед үзлэг хийж, улмаар хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэсэн байна. Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтсээс олныг хууран мэхэлсэн үндэслэлээр …
-
4 June
Хөөмэйчид Япон дуугаар өрсөлдөнө
ЮНЕСКО-д соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн хөөмэйн урлагийг дэмжих, Монголын ард түмэнд Япон дууг түгээн дэлгэрүүлэх зорилготой уралдааныг “Эндо Минорү”, “Цэндийн Батчулуун” сантай хамтран зохион байгуулахаар болжээ. Уралдаан ирэх наймдугаар сарын 8-нд болох бөгөөд бүртгэл нь энэ сарын 1-нээс долдугаар сарын 15 хүртэл Улсын филармонийн байранд явагдана. 16-35 насны хөөмэйн урлагийг сонирхогч болон мэргэжлийн уран бүтээлчид оролцох боломжтой ажээ. Хөөмэйчдийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл