Мэдээ мэдээлэл

May, 2022

  • 2 May

    “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн харилцан Солилцох ноот бичигт гарын үсэг зурав

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 5 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяшитай албан ёсны хэлэлцээ хийв. Талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хэтийн төлөв, зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Сайд Б.Батцэцэг манай улсын “гуравдагч хөрш”, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий  Япон Улсын Гадаад хэргийн сайд …

  • 2 May

    Үндэсний хувцасны загвар зохион бүтээгч Б.Сувдыг Соёлын элчээр томилов

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон үндэсний хувцасны загвар зохион бүтээгч, доктор, профессор, “Монгол костюмс” ХХК-ийн захирал, Б.Сувдыг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Б.Сувд нь Монгол үндэсний дээл хувцсыг орчин үеийн загвартай хослуулан урлаж, дээл хувцсаар дамжуулан монгол үндэстний имижийг гадаад ертөнцөд сурталчлан таниулж, улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр …

April, 2022

  • 29 April

    “Таван толгой Төмөр Зам”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

         “Тавантолгой төмөр зам” ХХК өнөөдөр /2022.04.29/ компанийн тухай хуулийн 60.1-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн төв оффист зохион байгууллаа. Хурлаар компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэв.

  • 29 April

    2022 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.29/ нэгдсэн хуралдаан 14.16 цагт эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг хийлээ. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудтай холбогдуулан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн …

  • 29 April

    Гавьяат жүжигчин Г. Долгосүрэнгийн нэрэмжит “Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан”-ы шилдгүүд тодорлоо

    Ардын багш, Гавьяат жүжигчин, профессор Гарамын Долгосүрэнгийн нэрэмжит “Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан”-ыг Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Консерватори, Монголын урлагийн ажилтны холбооноос төв, орон нутгийн театр, чуулгын бүжигчдийн дунд зохион байгууллаа. Г.Долгосүрэнгийн дэглэсэн дахин давтагдашгүй бүжгийн дэгийг сэргээн хадгалж, өвлүүлэн үлдээх, гоцлол бүжигчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн хөгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагууд, орон нутгийн театр, чуулгуудын урын санг шинэ гоцлол …

  • 29 April

    Хавдрын эрт илрүүлгийн аппаратыг 17 ӨЭМТ-д хүлээлгэн өглөө

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн 17 төвийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр энэ үеэр “Цар тахлын хүнд үед эрүүл мэндийн байгууллагын ачааны хүндийг анхан шатны байгууллагууд үүрч байсан. Өнөөдрийг хүртэл цар тахлын хүнд үе бүрэн дуусаагүй байна. Тэр дундаа хөрш зэргэлдээ БНХАУ төдийгүй …

  • 29 April

    Шведийн Хаант Улсаас мод үржүүлгийн технологи нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллана

    Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Шведийн Хаант Улсын нийслэл Стокхольм хотод ажиллаж, тус улсын холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа. Швед улсын нутаг дэвсгэрийн 68 хувь нь ойгоор бүрхэгдсэн бөгөөд нийт ойн сангийн 17 хувь нь улсын, 83 хувь нь хувийн хэвшил болон бусад хэлбэрийн эзэмшилд байна. Ойн салбар нь ДНБ-ий хоёр хувь, экспортын орлогын …

  • 29 April

    Тавдугаар сарын 01-нээс орон даяар урьдчилан сэргийлэх үзлэг эхэлнэ

    Тавдугаар сарын 1-нээс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлнэ. Иргэдийг үзлэгт хамруулах график төлөвлөгөө гаргасан, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо бүтэн жилийн турш явагдана. ДЭМБ-ын тодорхойлсноор нийгмийн эрүүл мэндийн нэн шаардлагатай 10 гол тусламж үйлчилгээнд өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх эрт оношилж илрүүлэх үйл ажиллагаа багтдаг. Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар …

  • 29 April

    БНСУ-ын алдарт тамирчин HWANG CHUL SOON спортын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтарна

    Аялал жуулчлалаар дамжуулан Монгол улсын эдийн засгийн өсөлтийг хангах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхийн тулд шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Тухайлбал, БНСУ-ын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлөх асуудал Гадаад харилцааны яамнаас эрхлэх асуудлын хүрээнд шийдэгдэх шатандаа явж байна. Энэ ажлын үр дүнд БНСУ-аас Монгол улс руу жуулчлалаар ирэх хүний тоог 300 мянгад хүргэх зорилтыг тавьж байгаа билээ. Уг зорилтод …

  • 29 April

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч, 30-наас нийт нутгаар дулаарна. 2022 оны 04 сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 13-15 …

  • 28 April

    Элсэлтийн ерөнхий шалгалтад 36253 шалгуулагч бүртгүүлжээ

    Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” –ын 2022 оны онлайн бүртгэл Улаанбаатар хотын цагаар 02-р сарын 14-ний 09:00 цагаас 04-р сарын 25-ны 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдлаа.  Улсын хэмжээнд нийт 36253 шалгуулагч бүртгүүлсэн байна.   Монгол улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, …

  • 28 April

    БНТУ-ын Истанбул хотын Ойн газартай хамтран ажиллана

    Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-ын Истанбул хотод ажиллалаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар БНТУ-ын Истанбул хотын Ойн газрын дарга Юсуф Шахинтай уулзаж, тус улсад хэрэгжиж буй ойн салбарын бодлого, ойн менежмент, ойжуулалтын асуудлаар санал солилцов. БНТУ нь салбарын бодлогоо ойг хамгаалах, ойжуулалт-нөхөн сэргээлт, ашиглалт, хяналт зэрэг …

  • 28 April

    Монгол Улсад генерал цол бий болсны 78 жилийн ойн өдөр тохиож байна

    БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг  “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 78 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, …

  • 28 April

    Г.Ариунболор: Магадгүй маш олон эмэгтэй Гэрлээгээс өөрийгөө харсан байх

    Герман улсын кино урлагийн салбарт ажиллаж, уран бүтээлээ туурвиж яваа жүжигчин Г.Ариунболортой (Ariana Gansuh) ярилцлаа. -Саяхан “Хохирогч” ОАК-д Гэрлээгийн дүрийг бүтээжээ. Гэрлээгийн дүрийг хэрхэн бүтээх болсон бэ? -“Хохирогч” ОАК-ны саналыг маш эрт хүлээж авсан. Жүжигчин Б.Амарсайхан ах гэнэт инстаграмаар “Надад киноны зохиол байна, уншаад үзэх үү” гэж бичсэн. Бид хоёр өмнө нь ямар ч холбоогүй байсан, гэнэт холбогдохоор нь гайхаад …

  • 28 April

    Олон Улсын Валютын Сангийн Ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж байна

    Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яамны удирдлагууд ОУВС-ийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. ОУВС-ийн Ажлын хэсэг 2022.04.28-2022.05.04-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах бөгөөд Сангийн яам, Монголбанктай хамтарсан нээлтийн уулзалтаа хийлээ. Ажлын хэсгийн айлчлалын үеэр улс орны эдийн засаг, төсөв болон санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалтууд болох юм. Тухайлбал Сангийн яам, Монголбанк, УУХҮЯ, …