Мэдээ мэдээлэл

January, 2022

  • 29 January

    Я.Содбаатар: Хамгийн бага хэмжээтэй буюу 350 мянган төгрөгийн тэтгэврийг 197 мянган ахмад настан авч байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцлоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАР: “Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны нэгдүгээр …

  • 29 January

    ОУХМ Б.Шоовдор хүрэл медаль хүртлээ

    “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Энэ нь түүний Красноярскийн дэвжээнээс хүртсэн тав дахь медаль болж байна. (2015, 2020, 2021 онд алт, 2016 онд хүрэл) Тэрбээр тэгшитгэлд Казахстаны Диана Каюмоваг 7:1-ээр ялсан ч 1/4 шигшээд Азербайжаны Алена Колесникт 6:6-гаар бүхэл онооны чанараар харамсалтай ялагдсан. Тэгвэл дагахад эзэн орны Юлия Артышког 5:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд Юлия Албороваг 4:1-ээр ялав.

  • 28 January

    Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх нь хүнд сорилт ч ахмадуудаа дэмжсэн энэ шийдвэрийг хүндэтгэн хүлээн авна гэдэгт итгэж байна

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх талаар өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар шуурхайлан ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгаж, үе шаттайгаар нэмэгдүүлэх тухай заасныг үндэслэн, Монгол Улсын төсвийн тодотголын төслийг …

  • 28 January

    Д.Сосорбарам:Төр засгаас халамжийн мөнгө горьдож, хэзээ буух бол гэж хүлээж суухыг хүсдэггүй

    Дархан-Уул аймаг  явах зам дагуу Говь амралтаас цааш, 52 давааны наана замын урд талд 6 кмт байрладаг “Эх булаг” амралт сувиллын бариа засалч эмч Д.Сосорбарамтай ярилцсанаа та бүхэнд хүргэе. -Та өөрийгөө товч танилцуулахгүй юу? – Сайн байцгаана уу, намайг Дашнямын Сосорбарам гэдэг. Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн. Төрөлхийн хараагүй, 100 хувь харааны бэрхшээлтэй. Хоёр настайдаа ээжийгээ, дөрвөн настайдаа аавыгаа алдсан. Ингээд бүтэн өнчин болж, харж хандах хүнгүй …

  • 28 January

    Б.Чинбатад Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

    XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР: Монгол Улсын их сургуулийн зөвлөх профессор Чимэддамбын Таамаа,Нийслэлийн Баянгол дүүргийн …

  • 27 January

    ОУХМ Д.Отгонжаргал, Э.Сумъяа нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

    Олимп, дэлхийн аварга Иван Ярыгиний нэрэмжит уламжлалт Гранпри тэмцээн өнөөдөр ОХУ-ын Красноярск хотод эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Манай улсаас өнөөдөр 13 барилдснаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн тамирчин ОУХМ Д.Отгонжаргал, 55 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа нар …

  • 27 January

    Ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргалаа

    Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамж гарлаа. Ээлжит бус чуулганаар: -Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд …

  • 27 January

    Замын-Үүд төмөр замын боомтоор зэсийн баяжмалын экспорт сэргэв

    Дорноговь аймгийн Замын-Үүд сумын бүс нутгийг ногоон бүс болгох чиглэлийн арга хэмжээг сайтар зохион байгуулж, Замын-Үүд авто замын боомтын чингэлэг тээврийн үйл ажиллагааг тусгаарлалтын дэглэмээр эхлүүлж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж буй талаар дипломат шугамаар хятадын талд тухай бүр мэдээлэл хүргүүлж ажилласны дүнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах шуурхай штабаас “2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Эрээн …

  • 24 January

    Халтиргаанаас сэргийлж 130 гаруй тонн давс, бодис цацжээ

    Энэ сарын 23-ны өдөр буюу өчигдрөөс хойш орсон цаснаас үүдэлтэй халтиргаа гулгааг арилгах, шаардлагатай бодисыг цацаж, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ байнгын бэлэн байдалд ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн шөнийн байдлаар Хот тохижилтын газрын 35 ажилтан, албан хаагч зам талбайн цэвэрлэгээний шөнийн ээлжид гарч, 14 шүүртэй цэвэрлэгч машин, бодис цацагч есөн машин, тэвштэй дөрвөн машинаар зам талбайн цасыг цэвэрлэн, бодис цацаж ажиллажээ. …

  • 24 January

    Сайжруулсан шахмал түлшийг 615 цэгт түгээн борлуулж байна

    Таван толгой түлш ХХК-аас өдөр тутамд 3500 орчим тонн сайжруулсан түлшийг 615 цэгт түгээн борлуулж байна. Таван толгой түлш ХХК-ийн  Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Таван толгой түлш ХХК-ийн зүгээс хэрэглэгчдээс ирсэн 5100 тонн түлшний захиалгыг бүрэн нийлүүлсэн. Одоогийн байдлаар манай компанийн 16 шугам хэвийн ажиллаж, нийлүүлэлт хийж, 19500 тонн түлшний нөөцтэй байна” гэлээ. Түүнчлэн өнгөрсөн хоёр долоо хоногт 15 …

  • 24 January

    Нийслэлийн хэмжээнд 30054 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа. Коронавирусийн халдварын тоо нэгдүгээр сарын 19,20-ны өдөр хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ удаагийн давлагаанд хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах тохиолдол олон байна. Нийслэлийн хэмжээнд вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийн хүрэлцээ хангалттай. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 30054 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа талаар …

  • 22 January

    55-р сургуулийн өдөр өнжүүлэх төвд НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул 5 сая төгрөг хандивлав

    Нийслэлийн ерөнхий боловсролын 55-р сургууль нь тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсрол олгох, амьдрах ухаанд сургаж бие даасан амьдрал хөдөлмөрт бэлтгэх зорилготой сургалтын үйл ажиллагаа явуулдаг. 2021-2022 оны хичээлийн жилд бага ангид 229, дунд ангид 232, ахлах ангид 39 сурагч нийт  500 гаруй сурагч суралцаж байна.  Сурагчдынхаа эцэг эхчүүдийн ачааллыг хөнгөлөх, өрхийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус сургуулийн  дэргэд өдөр …

  • 22 January

    Г.Гангамөрөн: 100 тэрбум төгрөгийн зээлийг зөвхөн нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгоно

    Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ “Богд” банктай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгохоор болсон. Тодруулбал, сарын 1.3-1.5 хувийн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шуурхай олгох юм. Уян хатан, тааламжтай нөхцөлийг бизнес эрхлэгчдэд санал болгох бөгөөд цаашид барьцаа …

  • 20 January

    Э.Ариунболдыг Соёлын элчээр томилов

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон МУСТА, “ТИТЭМ-АРТ” академийн тэргүүн, урлаг судлаач, докторант, дэд профессор Эрдэнэхуягийн Ариунболдыг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Э.Ариунболд нь Монголын Эзэнт гүрний Их хаадын захидал, зарлиг болон зоос, зоосон тэмдэгтүүд, Их бага хаадын овгийн тамга зэргийг эрдэмтдийн судалгаан дээр тулгуурлан уран бүтээл туурвиж, Монгол Улсад анхдагч виртуал үзэсгэлэнг …

  • 20 January

    Шахмал түлшийг үйлдвэрт 7 хоног хадгалсны дараа худалдаанд гаргана

    БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж нар “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Зүүн бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологи, түлш үйлдвэрлэх явцад хяналт тавьж, сайжруулсан түлшний хэд хэдэн дамжлагаас чийглэгийн хэмжилтийг хийлээ. Шахмал түлшний MNS5679 стандарт 2019 онд батлагдсан. Уг стандартаар түлшний чийглэгийн хэмжээ 10 хувиас багагүй байх ёстой. Зүүн бүсийн үйлдвэрээс гарч буй түлшний чийглэг 6-7 хувьтай байгаа нь стандартын шаардлага …