Мэдээ мэдээлэл

January, 2022

  • 18 January

    БНХАУ-аас 26.4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг тусгай үүргийн нислэгээр татан авчээ

    Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, ЭМЯ, Зам, тээврийн хөгжлийн яам болон МИАТ ТӨХК хамтран Коронавируст халдварын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийг яаралтай татан авах ажлыг өчигдөр зохион байгуулжээ. Энэ ажлын хүрээнд, “Их шүүдэргэнэ импорт” ХХК-ийн гемодиализийн шүүлтүүр бүхий 2.4 тонн, “Энхийн шүүдэр” ХХК-ийн дуслын шингэний Non PVC уут, таг, хүзүү, хаяг шошгын материал бүхий …

  • 18 January

    Г.Гантулга: Өчигдөр 271 тээврийн хэрэгслээр 5996.3 тонн ачаа татан авсан

    Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар тушаалаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар мэдээлэл хийлээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга …

  • 18 January

    Р.Дагва: Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна

    УОК-ын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян, нарийн бичгийн дарга, дэд хурандаа  Т.Баярхүү нар өнөөдөр Нийслэлийн Онцгой Комисс /НОК/-ын Шуурхай штабт ажиллалаа. НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва нийслэл дэх коронавиурст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ “ НОК нь коронавируст халдварын хариу арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахдаа нийтэд чиглэсэн хариу арга хэмжээ, тандалт-тусламж үйлчилгээ, дархлаажуулалт гэсэн гурван …

  • 18 January

    Өмнөд Солонгос, Кувейт, Швейцар улсад суух Элчин сайд нарыг томиллоо

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж,  гишүүдийн олонхи нь дэмжлээ.  -Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогос – Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэн – Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт …

  • 18 January

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав. Ажлын хариуцлага алдсан үндэслэлээр салбарын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх гэдгийг Ерөнхийлөгч тодотголоо. Тэрбээр юуны түрүүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, эко системийг …

  • 18 January

    Д.Ихбаяр, Б.Пүрэвсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон билээ. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал …

  • 18 January

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягтыг шинэчлэн баталлаа

    Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягтыг шинэчлэн батлав. Хамтарсан тушаалаар: Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 9, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн эрт илрүүлгийн үзлэгийг тухайн сард нь тогтмол зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгав. Хүүхдийн хөгжлийн …

  • 18 January

    ХХЕГ:Минжийн заставт ажилласан УИХ-ын гишүүдийн шинжилгээний хариу сөрөг гарсан

    “Минжийн заставт халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн ХХЕГ-ын даргад хариуцлага тооцох уу” гэсэн гарчигтай мэдээлэл “Өнөөдөр” сонины нэгдүгээр сарын 17-ны, “Өдрийн сонин”-ы 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаарт болон олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Тус мэдээлэлтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас тайлбар мэдээлэл гаргажээ. Албан мэдээлэлд“Хилийн 0151 дүгээр ангийн харьяа Минжийн застав нь алслагдсан, хүрэхэд хүндрэлтэй нөхцөлд улсын хил хамгаалалтыг зохион …

  • 18 January

    Ор зохицуулалтын баг халдвараар өвчилсөн иргэдийг эмнэлгүүдэд хуваарилах ажиллагааг 24 цагийн турш гүйцэтгэж байна

    УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар Эрүүл мэндийн яаманд ажиллаж, Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр мөн ор зохицуулалтын багийн үйл ажиллагаатай танилцсан юм. Ор зохицуулалтын баг нь коронавируст халдвараар өвчилсөн иргэдийг эрэмбэлэн ангилж, нийслэлийн хүрээний эмнэлгүүдэд хуваарилах ажиллагааг 24 цагийн турш гүйцэтгэж байна. Мөн Ковидын нэгдсэн лавлах 119 …

  • 18 January

    С.Амарсайхан: Бараа бүтээгдэхүүний тээврийн зардлын үнийг бууруулах чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй

    Монгол Улсын Шадар сайд ахлан ажиллаж байгаа Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа бараа хилээр оруулах асуудлыг нэмэгдүүлэх ажлын хэсэг цахимаар хуралдав. Хуралдааны эхэнд Замын-Үүд боомтоор нэвтэрч буй чингэлэгтэй экспорт, импортын ачаа тээврийн үйл ажиллагааны явцын талаарх мэдээллийг Дэд ажлын хэсгийн ахлагч Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Хилийн дундын “ТЭГ” цэгээс чингэлэгтэй ачааг татан авч, …

  • 18 January

    Бээжин 2022: Б.Ачбадрах, А.Энхтуул нар цанын төрөлд эрхээ авлаа

    Олон улсын цанын холбооноос олимпын эрх олгох тэмцээний дүнг нэгтгэж, тамирчдын чансааг эцэслэн гаргалаа. Уг чансаагаар Монгол Улсаас гүйлтийн цанын төрөлд нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин олимпын наадамд оролцох боломжтой болсон тул Олон улсын цанын холбооноос баталгаажуулах мэйлийг МҮОХ-нд ирүүллээ. Монголын талаас нэгдүгээр сарын 24-ний дотор тамирчдын нэрийн мэдүүлгээ Зохион байгуулах хороонд илгээх юм. Олон улсын цанын холбооны олимпын эрх …

  • 18 January

    Монголын сайтын холбооны ерөнхийлөгчөөр Э.Батхүү сонгогдлоо

    Монголын сайтуудын холбооны нэгдсэн VI чуулган өчигдөр (2021.01.17) боллоо. Энэ удаагийн чуулганд Монголын сайтын холбоонд бүртгэлтэй 89 сайтын төлөөлөл оролцох ёстойгоос 81 сайт мандатын эрхээ авч оролцсон байна. Удирдах зөвлөлийн гишүүнд 32 төлөөлөгч нэр дэвшсэнээс дараах 15 төлөөлөгч олонхийн саналаар сонгогджээ.  Шинээр сонгогдсон УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН гишүүд Ц.Мөнхбаатар, Ugluu.mnБ.Цоожчулуунцэцэг, Shudarga.mnЭ.Батхүү, Dorgio.mnС.Хоролгарав, Nuuts.mnП.Энхжаргал, Word.mnЭ.Цэнд-Аюуш, Urlag.mnМ.Гал-Арив, Sonin.mnХ.Доржпалам, Zindaa.mnЭ.Цогбадрал, Ardchilal.mn Н.Энхцэцэг, Shilen.mnС.Батсүх, Barilga.mnГ.Нандин-Эрдэнэ, Mass.mnЖ.Цэсэн, Turleg.mn Д.Пүрэвзана, Today.mnЯ.Баярбаатар, …

  • 18 January

    “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Тэрбээр, 2020 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 441,201 хүн өндөр насны тэтгэвэр авч байгаагаас 227,527 нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Үүнийг өрхийн …

  • 18 January

    Элчин сайдаар Э. Сарантогос, П. Сэргэлэн, Д. Гэрэлмаа нарыг томилохыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ. Танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр хийв. Тэрбээр, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн …

  • 18 January

    БОАЖ-ын сайд Н.Уртнасанг чөлөөлж, Б.Бат-Эрдэнийг томилох тогтоолын төслийг өргөн барилаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр /2022.01.17/ болж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэх шалтгаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг 2022 …