Олон улсын хөрөнгө оруулагчид Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тус үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Төр бизнестэй өрсөлдөхгүй, хот бизнес эрхлэхгүй бөгөөд харин бизнес эрхлэх таатай, ойлгомжтой, тогтвортой орчныг бүрдүүлнэ. Бид хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, зөвшөөрөл, зохицуулалтын хүндрэлүүдийг бууруулан, төслийн ил тод байдал, хариуцлагыг олон улсын жишигт нийцүүлэхэд …
Мэдээ мэдээлэл
June, 2026
-
30 June
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна. Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний …
-
30 June
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
Парламентын ардчилал өдөр бүр хамгаалагдаж, бэхжиж байх ёстой. Үүнд иргэд, олон нийтийн мэдлэг, мэдээлэлтэй оролцоо чухал үүрэгтэй. Энэ оролцоог хангах, иргэдээ парламент нь сонсдог байхад сэтгүүлчдийн үүрэг асар их… хэмээн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт залуу сэтгүүлчдэд хандаж хэллээ. Улсын Их Хурлын Тамгын газраас “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллага (ТББ)-тай хамтран, Азийн сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр нэг сарын хугацаанд хэрэгжүүлсэн “Сэтгүүл …
-
30 June
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2026.06.30/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт төлөөлөгчдөд Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүлээд, Монгол Улс Холбооны Бүгд Найрамдах Герман Улсыг ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг …
-
30 June
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2026.06.29/ хуралдаанаар Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулахаар тов тогтоолоо. Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн С.Зулпхарыг томилсон бөгөөд Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн 10 нэр дэвшигч сонсголд …
-
30 June
Олон улсын парламентын өдрийг “Эн тэргүүнд хүний эрх” уриатайгаар тэмдэглэнэ
Хүн төрөлхтний ардчиллын тулгуур болсон парламентуудыг нэгтгэж, хамтын ажиллагаа, ардчилал, энх тайван, хүний эрхийн суурь шийдлүүдэд нөлөө үзүүлдгээрээ Олон улсын парламентын холбоо (ОУПХ) дэлхийн хамгийн хүчирхэг тогтолцоо болон бэхжиж байна. 1889 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ОУПХ байгуулагдсан бөгөөд энэ түүхт өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2018 оноос дэлхий дахинд Олон улсын парламентын өдөр болгон тэмдэглэж байна. Парламент бол …
-
30 June
ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа, бүлгийн зарим гишүүдийн хамт өнөөдөр (2026.06.29) ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, хүндэт зочдыг дэлгэр Монгол оронд тавтай морилохыг уриад, манай хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг …
-
30 June
ТБХ:Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.29/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Тус Байнгын хорооны 30 гишүүний 16 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Р.Батболд, Ж.Батжаргал, Х.Болормаа, Г.Ганбаатар, П.Ганзориг, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, …
-
30 June
ХХНББХ: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2026.06.29) хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаан 15.42 цагт эхэлж, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ц.Баатархүү, О.Батнайрамдал, Х.Болормаа, Ж.Галбадрах, А.Ганбаатар, П.Ганзориг, Д.Ганмаа, М.Ганхүлэг, Ц.Мөнхтуяа, Ж.Чинбүрэн, П.Наранбаяр, Д.Рэгдэл, О.Саранчулуун, М.Сарнай, Г.Хосбаяр, Л.Энхнасан нарын буюу 53.3 хувийн ирцтэй эхлэв. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан ахална Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын …
-
29 June
Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төв ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төвийг Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнд ажиллуулж байна. Явуулын мэдээллийн төвийг 2026 оны 6 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд ажиллуулах бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын холбогдох нэгжүүд, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Парламентын номын сан хамтран оролцож, иргэд, олон нийтэд зориулсан олон талт мэдээлэл, …
-
29 June
Нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06-р сарын 30-ны Мягмар гарагт зохион байгуулна
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны 07 дугаар тогтоолоор Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын товыг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шинэчлэн баталлаа. Сонсголыг маргааш (2026.06.30) Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд 09.00 цагаас явуулна. Монголбанкны Ерөнхийлөгчөөс Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Энхболдын …
-
29 June
ТББХ: Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшүүлэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.29/ хуралдаан 13.38 цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Ц.Туваан, Б.Хэрлэн, Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Б.Жавхлан, Б.Найдалаа, Ч.Ундрам, Б.Энхбаяр, Ж.Батжаргал, А.Ганбаатар, С.Зулпхар, Э.Одбаяр, Н.Учрал нар ирж, 53.1 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлан байлаа. Уг тайланг сонсгол даргалагч Б.Жавхлан танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын …
-
29 June
ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг шинэчлэн товлолоо
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.06.29) 53.1 хувийн ирцтэй хуралдаж, гурван асуудал хэлэлцлээ. Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 30-ны өдөр явуулахаар товыг шинэчлэн тогтоов. Сонсголд хэр бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан асуухад, Эдийн засгийн байнгын хорооны Ажлын алба бэлтгэлээ бүрэн хангасан хэмээн хариулсан. Үргэлжлүүлэн, Хөгжлийн …
-
29 June
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс: Онцлох 20 мөрийн хөтөлбөрийн биелэлт
МАН-ын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд яг хоёр жил боллоо. 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын дэвшүүлсэн 772 заалт бүхий мөрийн хөтөлбөрөөс ОНЦЛОХ 20 мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хамтдаа дүгнэцгээе. № Амлалт Хэрэгжилт Метро барих төслийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ ТЭЗҮ эхлэсэн Улаанбаатар хотод 12 тойрог замын зохион байгуулалт хийж, хөдөлгөөний хурдыг 30 хувиар нэмэгдүүлнэ Эхлээгүй Ипотекийн зээлийн 50-аас багагүй хувийг Улаанбаатар хотын дэд …
-
29 June
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй өдөрлөг” Сүхбаатарын талбайд болж байна
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийгдэж буй эрх зүйн шинэчлэл, салбарын бүтээмж болон цахим шилжилт, бодлого, үйл ажиллагааг сурталчлах, төсөл, хөтөлбөр, үйлчилгээний талаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, төрийн зарим үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэх, санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээг 2026 оны 06 дугаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл