Мэдээ мэдээлэл

June, 2024

  • 11 June

    БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нарыг албан ёсоор угтаж авлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын …

  • 11 June

    Хулгайн утас худалдан авах гэж буй эсэхээ E-Mongolia порталаас мэдэх боломжтой

    Цагдаагийн байгууллагаас Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хулгайд алдагдсан гар утасыг түргэн, шуурхай олж тогтоохын тулд үүрэн телефоны оператор компаниудтай цахим сүлжээгээр холбогдож мэдээлэл солилцох ажлыг эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд алдагдсан болон гээгдүүлсэн гар утасны IMEI дугаараар хайлт хийж, мэдээлэл авах боломжийг “Төрийн цахим үйлчилгээний E-Mongolia” системд нэвтрүүллээ. Тухайлбал, Цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байгаа болон гээгдүүлсэн гар утасны мэдээллийг “Төрийн …

  • 11 June

    Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлит-ийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч Тонглун Сисүлит болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин …

  • 11 June

    Метро барих зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “Dohwa Engineering” компани үзүүлнэ

    Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-ын “Dohwa Engineering”, “Korea national railway”, “Korea railroad corporation”, “Soosung Engineering” компаниудын хамтарсан түншлэл шалгарлаа. Метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсад анх удаа хоёр үе шаттай зохион байгуулсан. Тендер шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр …

  • 11 June

    Соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулна

    Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг Чингис хааны музейд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, дүүргийн прокурорын газрын прокурорууд болон Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв, Чингис хааны музей, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий …

  • 11 June

    УЕПГ: Авлига, албан тушаалын 8 хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 6 дугаар сарын 03-наас 07-ны өдрүүдэд 257 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 107, Өмчлөх эрхийн эсрэг 84, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 40, Авлига, албан тушаалын 8, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг …

  • 11 June

    Ховдыг урд хөрштэй боомтоор холбох Байтагийн зам 2025 онд ашиглалтад орно

    Булган боомт чиглэлийн авто замаас Байтаг хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замын төсөл 2023 оны 11 сард хэрэгжиж эхэлсэн. Замын барилгын ажлыг 2025 онд дуусгах төлөвлөгөөтэй байна. Тус авто зам ашиглалтад орсноор баруун бүс нутаг буюу Ховд аймаг урд хөрштэй Булган, Байтаг гэсэн хоёр боомтоор холбогдох боломж нээгдэж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа тээврийн урсгал нэмэгдэнэ. …

  • 11 June

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам болно

    “Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 14,15,16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Энэ удаагийн наадамд оролцохоор БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар орнуудаас 170 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ. Наадмын хүрээнд төв талбайд ардын урлагийн тоглолтууд, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд, Азийн улсуудын үндэсний …

  • 11 June

    Завьт эргүүл ажиллаж эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  зургаадугаар сарын 10-ны өдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэллээ. Завьт эргүүлийн бүрэлдэхүүн өчигдөр голын эрэг дагуу зорчиж байсан 200 гаруй иргэнд гол усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ. Мөн голын эргээс …

  • 10 June

    Сэлбэ, Дунд голын лаг хагшаас цэвэрлэж, усны урсцыг сайжруулахыг үүрэг болголоо

    Нийслэлийн Онцгой комиссын V хурал боллоо. Хурлаар Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Улаанбаатар хотын зургаадугаар сарын олон жилийн дундаж температур+12-оос +16 хэм бол хур тунадасны олон …

  • 10 June

    Өнөөдрийн байдлаар нийт 398 мянга гаруй цэцэг тариад байна

    Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 398 мянга гаруй цэцэг тариад байна. Мөн хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд …

  • 10 June

    Кэмбрижийн Их сургуульд Монгол соёл судлалаар судалгаа хийх судлаачдад тэтгэлэг олгоно

    Засгийн газрын  хуралдаанаар ИБУИНХУ-ын Кэмбрижийн Их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төвд Монгол судлалын чиглэлээр судалгаа явуулах судлаачдыг дэмжих зорилго бүхий тэтгэлэг олгох асуудлыг хэлэлцэж баталлаа. Энэхүү тэтгэлгийг олгох асуудлаар Соёлын сайд Ч.Номин 2023 оны 11-р сард Кэмбрижийн Их сургуульд зочлон тус сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төвийн удирдлагуудтай уулзсан. Тус төвийн удирдлагуудтай монгол судлалыг эрчимжүүлэх, судлаачдад жил …

  • 10 June

    Баянхошуу дэд төвийн 150 айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ

    НЗДТГ, Азийн Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сантай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн 150 айлын барилга угсралтын ажил Баянхошуу дэд төвд эхэллээ. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бодлогын баримт бичигт зааснаар нийслэл …

  • 10 June

    Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалт 50 хувьтай үргэлжилж байна

    Соёлын сайд Ч.Номин Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтын явцтай танилцлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Чойжин лам сүм музейн сэргээн засвар” барилгын ажлыг гүйцэтгэхээр “Зэндмэн суварга” ХХК шалгарсан. Энэ хүрээнд тус сүм музейн Хаалган сүм, Махранзын сүм болон саравчны сэргээн засварлалтыг хийж гүйцэтгэж байна. Чойжин ламын сүм музейг хамгийн сүүлд 1961 онд сэргээн засварлаж олон нийтэд нээлттэй болгож …

  • 10 June

    Х.Нямбаатар: “Фүлхэм” клубийн дэмжигчдээр дамжуулан Монголын аялал жуулчлалыг дэлхийд сурталчилна

    Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан бөгөөд 2024 онд дотоод болон олон улс руу чиглэсэн арга хэмжээнүүдийг нэгтгэх “Go Mongolia” Үндэсний брэндингийг хэрэгжүүлж буй. Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг дэлхий дахинд сурталчлах, жуулчдыг татах зорилготой “Go Mongolia” брэндингтэй хамтран ажиллахаар Английн алдарт “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер  тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирээд байгаа …