Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 398 мянга гаруй цэцэг тариад байна. Мөн хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд …
Мэдээ мэдээлэл
June, 2024
-
10 June
Кэмбрижийн Их сургуульд Монгол соёл судлалаар судалгаа хийх судлаачдад тэтгэлэг олгоно
Засгийн газрын хуралдаанаар ИБУИНХУ-ын Кэмбрижийн Их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төвд Монгол судлалын чиглэлээр судалгаа явуулах судлаачдыг дэмжих зорилго бүхий тэтгэлэг олгох асуудлыг хэлэлцэж баталлаа. Энэхүү тэтгэлгийг олгох асуудлаар Соёлын сайд Ч.Номин 2023 оны 11-р сард Кэмбрижийн Их сургуульд зочлон тус сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төвийн удирдлагуудтай уулзсан. Тус төвийн удирдлагуудтай монгол судлалыг эрчимжүүлэх, судлаачдад жил …
-
10 June
Баянхошуу дэд төвийн 150 айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ
НЗДТГ, Азийн Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сантай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн 150 айлын барилга угсралтын ажил Баянхошуу дэд төвд эхэллээ. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бодлогын баримт бичигт зааснаар нийслэл …
-
10 June
Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалт 50 хувьтай үргэлжилж байна
Соёлын сайд Ч.Номин Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтын явцтай танилцлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Чойжин лам сүм музейн сэргээн засвар” барилгын ажлыг гүйцэтгэхээр “Зэндмэн суварга” ХХК шалгарсан. Энэ хүрээнд тус сүм музейн Хаалган сүм, Махранзын сүм болон саравчны сэргээн засварлалтыг хийж гүйцэтгэж байна. Чойжин ламын сүм музейг хамгийн сүүлд 1961 онд сэргээн засварлаж олон нийтэд нээлттэй болгож …
-
10 June
Х.Нямбаатар: “Фүлхэм” клубийн дэмжигчдээр дамжуулан Монголын аялал жуулчлалыг дэлхийд сурталчилна
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан бөгөөд 2024 онд дотоод болон олон улс руу чиглэсэн арга хэмжээнүүдийг нэгтгэх “Go Mongolia” Үндэсний брэндингийг хэрэгжүүлж буй. Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг дэлхий дахинд сурталчлах, жуулчдыг татах зорилготой “Go Mongolia” брэндингтэй хамтран ажиллахаар Английн алдарт “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирээд байгаа …
-
10 June
СЕХ-ноос нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж, амжилт хүслээ
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдийн төлөөлөлд өнөөдөр Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулж, амжилт хүслээ. Нэр дэвшигчийн үнэмлэхийг нам, эвслийнх төлөөлөл болон бие даагчид, тэднийг төлөөлөх хүн гардаж авсан юм. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд тойрогт 19 нам, …
-
10 June
Үндэсний их баяр наадмын сорилго барилдаанд Д.Анар заан түрүүллээ
Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 224 бөхийн бөхийн барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Д.Анар түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, …
-
10 June
Улсын начин Б.Дэлгэрсайханы нэрэмжит барилдаанд Н.Золбоо харцага түрүүллээ
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хороог үүсгэн байгуулсны түүхт 40 жилийн ойд зориулсан, Сайхан сумын харьяат, Монгол Улсын начин Батсайханы Дэлгэрсайханы нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээний бөх, үнэн зоригт улсын харцага Н. Золбоо түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Өлгийн хүчтэн” …
-
10 June
Чөлөөт бөх: Д.Отгонжаргал мөнгө, П.Орхон, Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ
Унгарын Будапешт хотноо бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн энэ сарын 6-9 –ний өдрүүдэд боллоо. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-д Гавьяат тамирчин Д.Отгонжаргал мөнгө, 62 кг-д Гавьяат тамирчин П.Орхон, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ. Тэмцээний дараа манай баг тамирчид үргэлжлүүлээд Унгарын олимпын бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан бэлтгэлд гарна.Энэхүү бэлтгэлд олимпын эрхээ авсан манай 5 эмэгтэй …
-
9 June
Соёлын сайд Ч.Номингийн санаачилгаар Английн алдарт “Фүлхэм” клуб “Go Mongolia” брэндийг дэлхийд сурталчлахаар боллоо
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж “Go Mongolia” үндэсний шинэ брэндээр дамжуулан Соёлын яам холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр олон талт ажлыг хийж гүйцэтгэж байгаа билээ. Энэ хүрээнд “Go Mongolia” үндэсний брэнд-Их Британийн Премьер лигийн “Фүлхэм” клубтэй хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Манай улсад өчигдөр хүрэлцэн ирсэн “Фүлхэм” клубийн хаалгач …
-
7 June
Эрүүл мэндийн яам Голомт банктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Эрүүл мэндийн яам санхүүгийн салбарт тэргүүлэгчдийн нэг Голомт банктай эрүүл мэндийн салбарт банкны бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд хамтран ажиллахаар Санамж бичиг байгуулав. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатар нар гарын үсэг зурж баталгаажуулсан Санамж бичгийн хүрээнд Голомт банк эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 56 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтанд зориулсан анхны “Эмч” …
-
7 June
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Мэтагро” ХХК-ийн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборт ажиллалаа. “М-Си Эс групп“-ийн хөрөнгө оруулалттай “Мэтагро” ХХК 2021 онд байгуулагдсан. Тус компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг, Чандганы талд 5,000 толгой үхэр бордох аж ахуй, евро стандартын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр, 10 …
-
7 June
Аялал жуулчлалын визтэй ирээд, хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг хяналт шалгалтаар илрүүллээ
Гадаадын иргэн, харьяатын газраас энэ сарын 4-ний өдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт бус шалгалтыг явууллаа. Уг хяналт шалгалтаар тус дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, гадаадын хөрөнгө оруулалттай “Месес” ХХК нь жуулчин ангиллын визээр орж ирсэн олон тооны гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлүүлж байсныг илрүүллээ. Тодруулбал, Тухайн аж …
-
7 June
“Франц хэлтнүүдийн хотхон” соёл, аялал жуулчлалын өдөрлөг энэ бямба гарагт болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол-Францын төвтэй хамтран франц хэлтэн орнуудын хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Франц хэлтнүүдийн баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ хүрээнд Франц хэлтэн улсуудад өргөн тэмдэглэдэг хөгжмийн баярыг тохилдуулан “Village Francophonie” буюу “Франц хэлтнүүдийн хотхон” соёл, аялал жуулчлалын өдөрлөгийг энэ сарын 8-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгт франц хэлээр үйл …
-
7 June
Аяллын зорилгоо тодорхойлж чадаагүй 22 улсын 593 гадаадын иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаалаа
Монгол Улс аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж, манай улсыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Үүнийг дагаад Монгол Улсад жуулчлах зорилгоор цахим виз авсан болон визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улсын иргэд нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэрэг хууль тогтоомж зөрчсөн зөрчил нэмэгдэж, хил дээрээс буцаагдсан иргэдийн тоо ч өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны байдлаар ирсэн зорилгоо тодорхойлж …