Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Л.Энх-Амгалан 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш тасралтгүй 13 жил УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Тэрбээр 2021-2024 онд БШУ-ны сайдаар ажиллаж байгаад 2024 оны сонгуулийн дараа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ажиллаж байгаа юм. Л.Энх-Амгалан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж эхэлснээс хойш …
Мэдээ мэдээлэл
February, 2025
-
4 February
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо
Хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн үйлчилгээний менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо. Өөрөөр хэлбэл, хог хаягдал тээвэрлэх ажлыг авто замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан шөнийн цагийн хуваарьт шилжүүлээд байна. УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Түгжрэл ихтэй өдрийн цагаар бус шөнийн цагаар хогийг ачиж тээвэрлэх нь зүйтэй гэж захирамж гарсан бөгөөд энэ …
-
3 February
Зэвсэгт хүчний аварга шалгаруулах барилдаанд Б.Орхонбаяр түрүүллээ
Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооноос Зэвсэгт хүчний 2025 оны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааныг 2 дугаар сарын 2-ны өдөр “Алдар” спорт хорооны зааланд зохион байгууллаа. Барилдаанд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын болон төрийн цэргийн байгууллагын спорт хороодын улс аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөх хүч үзэн уран мэхийг уралдуулан барилдахад Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат …
-
3 February
“ХАРБИН-2025” Азийн өвлийн спортын IX наадамд оролцох баг тамирчдаа үдэн гаргалаа
БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөнө. Манай улсын баг тамирчид энэхүү наадамд тасралтгүй оролцож байна. “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг үдэн гаргах, Монгол Улсын төрийн далбааг гардуулах ёслол өнөөдөр МҮОХ-ны хурлын танхимд болов. Арга хэмжээнд ССАЖЗЯ-ны сайд …
-
2 February
Түмэн тэмээний баяр: “Монгол тэмээ – Тогтвортой хөгжлийн боломж” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Түмэн тэмээний баяр-2025” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. “Түмэн тэмээний баяр” арга хэмжээ нь өвлийн улиралд зохион байгуулагддаг хамгийн том эвент гэдгээрээ онцлог. Монгол орны жавар тачигнасан тэсгим хүйтэнд хамгийн тэвчээртэй, улам өнгө зүсээ нэмдэг гайхалтай амьтан бол хорвоод хосгүй хоёр бөхт тэмээ билээ. Иймээс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон байр суурь эзэлдэг юм. Тус хэлэлцүүлэгт …
-
1 February
“Тэмээн сүргийн говь” үзэсгэлэн дэлгэгдлээ
Өмнөговь аймагт “Түмэн тэмээний баяр” эхэллээ. “Түмэн тэмээний баяр-2025” арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2025.02.01/ тус аймгийн “Говийн байгаль түүхийн музей-“д “Тэмээн сүргийн говь” үзэсгэлэн дэлгэгдлээ. Үзэсгэлэнд музейн сан хөмрөгөөс 80 гаруй гэрэл зураг болон, бусад бүтээлийг дэглэжээ. “Тэмээн сүргийн говь” үзэсгэлэнд дэлгэгдэж байгаа онцлог бүтээлүүдийг дурдвал СГЗ С.Борхүү, УГЗ А.Довчиндаваа нарын уран бүтээлүүдийг үзэгчдэд сонирхуулж байна. Мөн Тэмээн соёл судалгааны …
January, 2025
-
31 January
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2025 онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нэгдүгээр хуралдаан өнөөдөр АТГ-т боллоо. Хуралдааныг НИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр удирдлаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хуралдаанд АТГ, ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба, Гаалийн ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Монголын сурагчдын холбоо, Монголын оюутны холбоо зэрэг 33 …
-
31 January
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад 2025 оны 07 дугаар сарын эхээр төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна. Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийх анхны төрийн айлчлал юм. Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын …
-
31 January
Нийтийн тээврээр өдөрт 1000 төгрөгөөр цагийн хязгааргүй дөрвөн удаа зорчино
Хоёрдугаар сарын 1-нээс Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Шинэ зохицуулалтаар иргэд өдөрт 1000 төгрөг төлөөд чиглэл харгалзахгүй, цагийн хязгааргүйгээр өдөрт дөрвөн удаа зорчино. Өөрөөр хэлбэл, тухайн чиглэлдээ ч дахин дамжин сууж болно. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэл хийлээ. НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга …
-
31 January
Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино
Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Тодруулбал, 1000 төгрөг төлөөд зөвхөн зориулалтын картаар буюу “Umoney”, “UBcard”-аар өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Өнөөдрийн байдлаар иргэдийг үйлчлүүлэхэд зориулсан системийн бэлтгэл бүрэн хангагдаад байна. Энэ талаар НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржоорс тодрууллаа. Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Харин 2024 оноос зорчигч тоолох …
-
31 January
“Бид мод тарьж байна” дууны уралдааны аваргууд тодорлоо
Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Боловсролын ерөнхий газар, Монголын хүүхдийн ордонтой хамтран зохион байгуулсан “Бид мод тарьж байна” дууны уралдааны шилдгүүд тодорлоо. Уралдаан нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хүүхэд багачуудад сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх, олон нийтийг мод тарих үйлсэд уриалах зорилготой байлаа. Цэцэрлэг, бага нас, дунд …
-
30 January
Ц. Дуламсүрэн: Хаврын эрлийз морьдын уралдаан бол өв соёл биш
Тод манлай уяач Ц.Дуламсүрэн өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд хаврын морин уралдаан, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах асуудлаар мэдээлэл өглөө. Тод манлай уяач Ц.Дуламсүрэн “Хаврын эрлийз морьдын уралдаан бол өв соёл биш. Хүүхдийн эрхийг зөрчиж байгаа маш том бүдүүлэг алдаа. Допинг буюу эм тариагаар бордоод галзууруулчихсан адууг насанд хүрээгүй хүүхдээр унуулаад ашгийн төлөө уралдаж байна. Тийм эрлийз морийг …
-
30 January
Нийтлэлч Б.Баабар цахим хөгжлийн түүчээ, гол түлхүүр нь болж буй бүх алба хаагчдадаа талархаж байгаагаа илэрхийллээ
“И-Монгол академи” УТҮГ нь алба хаагчдынхаа мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, сургалт соён гэгээрүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулдаг билээ. Тус ажлын хүрээнд өчигдөр /2025.01.29/ академийн алба хаагчидтай Монгол Улсын төрийн шагналт, XX зууны манлай нийтлэлч, улс төрч Б.Баабар чөлөөт уулзалтыг хийлээ. Б.Баабар нь 1990-ээд оноос эхлэн нийтлэл бичиж байгаа бөгөөд хэд хэдэн ном орчуулсны хамгийн алдартай нь 1996-2004 “XX зууны …
-
30 January
“И-Монгол академи”-ийн судлаачийн эрдэм шинжилгээний өгүүлэл “International journal of Public Administration and Consulting (IJPAC)” сэтгүүлд нийтлэгдлээ
“И-Монгол академи” УТҮГ нь Монгол Улсын төрийн үйлчилгээг цахимаар иргэдэд хүртээмжтэй шуурхай хүргэхийн сацуу академик судалгаа, шинжилгээний ажлыг тогтмол хэрэгжүүлж нийгмийн хөгжил, цахим засаглалыг хэрэгжүүлэн ажилладаг билээ. “И-Монгол академи” УТҮГ- аас гурав дахь удаагаа олон улсын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл нийтлүүлж байгаа бөгөөд энэ удаа тус байгууллагын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга, МУИС ийн докторант Н.Төрбатын …
-
30 January
ХЭҮК: Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 хүүхэд морины уралдаан, сунгааны үеэр амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн
Монгол Улсын Засгийн газар 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хурдан морины уралдааныг 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зохион байгуулах асуудлыг аймаг орон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл