Мэдээ мэдээлэл

April, 2021

  • 9 April

    Б.Ууганбат:ПСР шинжилгээний байнгын 11 цэг ажлын өдрүүдэд цаг авсан иргэдээс шинжилгээ авч, ажиллаж байна

    Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар болон “Ковид 19” халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг иргэдэд 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Иргэдээс дөрөвдүгээр сарын 2-8-ны хооронд нийт 2255 дуудлага ирснээс 2181 буюу 96.7 хувьд …

  • 9 April

    Ш.Лхачинжав:Амиа алдсан харуулын дарга цэргүүдтэй хүнлэг харьцдаг байсан

    Хил хамгаалах ерөнхий газраас өнөөдөр (2021.04.09/ харуулын даргаа хөнөөж, зугтсан цэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214-р ангийн хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан …

  • 9 April

    “Хүний эрх” хичээлийн агуулгыг шинэчлэн сайжруулна

    Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа нар Хууль зүйн их, дээд сургуулиудын удирдлагуудтай уулзаж, хүний эрхийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах асуудлаар ярилцаж, санал солилцлоо. 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан энэхүү уулзалтад БШУЯ-ны Дээд боловсролын газар, хууль зүйн их, дээд сургуулиудын төлөөлөн удирдах зөвлөл, захирлууд оролцож “Хүний эрх” хичээлийн хөтөлбөр, …

  • 9 April

    Т.Мөнхбаяр: Тэтгэврийн зээлгүй байсан ахмадууддаа нэг сая төгрөг олгоход бэлэн боллоо

    Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ-аар 2020 оны нэгдүгээр сард баталснаар хоёрдугаар сард нь ахмадуудын 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэсэн. Харин зээлгүй байсан ахмадуудад ирэх тавдугаар сард нэг сая төгрөг олгох юм. Уул уурхайн баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээх энэ хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээсэн “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяртай …

  • 9 April

    БЗД:44,14,84,21,102-р сургууль, Фэмили медикал эмнэлэгт байрласан дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй

    Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш Монгол Улс “Ковид-19” цар тахлаас сэргийлэх вакциныг хүлээн авч дархлаажуулалтын үйл ажиллагаа эхэлсэн. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг нийт 126545 иргэнийг дархлаажуулаад байна. Дархлаажуулалт хийж байгаа цэгүүдэд өдөр бүр олон тооны иргэд үйлчлүүлж, вакцинжуулалтад хамрагддаг бөгөөд энэ нь нэг талаараа дархлаажуулалтын цэгийг эрсдэлтэй бүс болгосон. Тиймээс өнөөдөр /2021.04.09/Баянзүрх дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагаа …

  • 9 April

    19 настай цэргүүд даргаа хөнөөж, зэвсэглэн зугтжээ

    Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хугацаат цэргийн алба хаагчид хүний амь хөнөөгөөд, зугтсан ноцтой хэрэг өнгөрсөн шөнө гарлаа. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байх Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хоёр алба хаагч харуулын даргаа цээжин тус газарт нь гурван удаа буудаж, хөнөөгөөд зугтжээ. Өөрөөр хэлбэл, хэргийн газрын шалгалтаар тус ангийн Баянтооройн заставын байлдагч, Ховд аймгийн Чандмань суманд суух 19 настай Х, Орхон аймаг …

  • 9 April

    Ерөнхийлөгч өрх бүрд сар бүр 1 сая төгрөг олгох тухай албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийг нөхөн олговор болгож, өрх бүрд сар бүр 1 сая төгрөг олгох тухай албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд явууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2021.04.08/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. “АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ: “Монгол Улсын Ерөнхийлөгч …

  • 9 April

    Хүчит шонхор худалдааны төвийг зорихгүй байхыг анхааруулаа

    Коронавируст халдварын тархалт эрчимжсэн тул Улаанбаатар хотод маргаашаас эхлэн 15 хоног хатуу хорио тогтооно. Иймд хэрэгцээт бүтээгдэхүүнүүдээ авах иргэдийн хөдөлгөөн зах, худалдааны төвүүд болон ойр орчимд нь ачаалал үүсгэж байна. Тухайлбал, Хүчит шонхор худалдааны төв болон ойр орчмын зогсоол талбай дүүрсэн, тухайн худалдааны төвийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн маш их байна. Иргэдийн нягтрал, бөөгнөрөл үүсэж, халдвар хамгааллын дүрэм, журам алдагдаж …

  • 9 April

    Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой

    ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР Аргын тооллын: 2021.4.9, Баасан гарагБилгийн тооллын: 28Наран ургах шингэх: 06.15-19.33Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэБарилдлага: ТүлэхШүтэн барилдлага: Нэр өнгө Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, …

  • 8 April

    Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн шийдвэрлэв

     Улсын  Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.08) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүд хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимд хуваагдан сууж, нэгдсэн хуралдаанд цахимаар оролцов. “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав     Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн …

  • 8 April

    Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна

    Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Дархлаажуулалтын төлөвлөлтийн дагуу эхний ээлжид эрүүл мэндийн салбар, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, хороо, худалдаа, үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явах шаардлагатай байгууллага, зорилтот бүлгийн ажилчид, иргэдийг хамруулж байлаа. Харин өнгөрсөн ням гараг буюу дөрөвдүгээр сарын 4-нөөс 18-аас дээш насныхныг хамруулж, дархлаажуулалтын цэгийн тоог нэмж, өдөрт 30 …

  • 8 April

    Л.Оюун-Эрдэнэ:Иргэн бүрд 300 мянган төгрөг олгоно

    Улаанбаатар хотод энэ сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоох УОК-ын саналыг Засгийн газар дэмжжээ. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар танилцуулж байна. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хатуу хөл хорио тогтоосон хугацаанд иргэн бүрд 300 мянган төгрөг олгох шийдвэр гаргажээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …

  • 8 April

    Э.Эрдэнэбаатар: Орон нутаг руу ПСР шинжилгээ заавал өгч, аймгийн онцгой комиссын зөвшөөрлөөр зорчино

    Шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал болон шинжилгээний явуулын цэгийн талаар НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа. -Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэр байна вэ? -Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт болон Өлзийт зэрэг товчоо, Налайх дүүрэгт байрлах Дөрөвдүгээр зөрлөгөөр хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг тухайн аймаг, орон нутгийн онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтрүүлж байна. Мөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, өвс …

  • 8 April

    Салхитын мөнгөний ордтой холбоотой авлигын хэрэгт хураагдсан 1.4 сая ам долларыг улсын орлого болголоо

    Авлигатай тэмцэх газраас Салхитын мөнгөний орд газартай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.445.200 ам.долларыг эд мөрийн баримтаар хураан авсан.   Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/319 дүгээр тогтоолоор 1.445.200 ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхээр хянагдаж, эцэслэн хүчин төгөлдөр болсны дагуу Авлигатай тэмцэх газраас 2021 оны 04 сарын 07-ны өдөр Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд дээрх хураагдсан …

  • 8 April

    С.Бямбацогт: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд 29, ШСХ-ны шүүгч бус гишүүнд 24 хүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнөөдөр /2021.04.08/ мэдээлэл хийлээ.  Сонгон шалгаруулалтад нийтдээ 59 хүн материалаа ирүүлсэн байна. Нэг нэр дэвшигч өөрийн хүсэлтээр сонгон шалгаруулалтад оролцохоос нэрээ татсан, нийт 58 хүний материалыг хууль, журамд заасны дагуу Ажлын хэсэг хүн нэг бүрээр хүлээн авч, үзэж танилцан, шалгасан байна. ШЕЗ-ийн гишүүний …