Өвөлжилтийн бэлтгэл болон угаарын хийн эрсдэлээс иргэдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийж байгаа талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. -Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ? -2021-2022 оны галлагааны улирал буюу өвөлжилтөд зориулан өвөлжилтийн бэлтгэл ажлын багц үнэлгээ гарган, ажлаа эхлүүлсэн. Одоогоор 80 орчим хувийн биелэлттэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэн хэд хэдэн дэд сэдвийг агуулдаг. Сайжруулсан шахмал түлшний …
Мэдээ мэдээлэл
September, 2021
-
2 September
“Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт марк шуудангийн үйлчилгээнд нэвтэрлээ
“Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт маркийн анхны өдрийн нээлт өнөөдөр Соёлын яаманд боллоо. Нээлтэд, Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, доктор профессор Д.Эрдэнэбаатар, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, профессор А.Пунсаг нар оролцож, маркийг олон нийтэд дэлгэн үзүүллээ. Мөн Соёлын сайд Ч.Номин, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар гарын …
-
2 September
Олон Улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад батламж, мөнгөн шагнал гардууллаа
Бүгд Найрамдах Чех Улсын алдарт хийлч Яраслов Косианы сангаас зохион байгуулдаг Чехийн алдартай морин хийлч Хираны нэрэмжит мэргэжлийн морин хийлчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад Соёлын сайд Ч.Номин өнөөдөр батламж, мөнгөн шагналыг нь гардууллаа. Шагнал гардуулах үеэр Соёлын сайд Ч.Номингийн хэлэхдээ, “Косианы нэрэмжит “Олон улсын залуу хийлчдийн уралдаан”-аас шагнал хүртэж, монголын сонгодог урлагийн хөгжил, чанар чансааг олон улсад таниулсан залуу хийлч сурагчид та бүхэнд …
-
2 September
2020 оны Шилдэг Өвлөн Уламжлагч Ж.Хумбаад “Хүндэт өргөмжлөл” гардууллаа
Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын соёлын биет бус өвийн 2020 оны шилдэг өвлөн уламжлагч, Увс аймгийн Малчин сумын харьяат, Баяд бийч, ихэлч Ж.Хумбааг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Соёлын сайдын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/18 тоот тушаалаар Монгол Улсын соёлын биет бус өвийн шилдэг 3 дахь өвлөн уламжлагчийг тодруулан, алдаршуулж, “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагнал болох гучин сая …
-
2 September
“Хүүхдийн шүдний аян”-ыг сарын хугацаатай зохион байгуулна
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвтэй хамтран шүд, амны хөндийн өвчний урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээг зорилтот бүлгийн буюу 0-16 насны хүүхдүүдэд түлхүү үзүүлэхээр “Хүүхдийн шүдний аян”-ыг зохион байгуулж байна. Тус аян нь наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ны хооронд үргэлжлэх бөгөөд дараах мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэж байна. Үүнд: 0-16 насны хүүхдүүдэд …
-
2 September
Байт харваа:ОУХМ Д.Сэлэнгэ дэлхийн аваргад ялагдав
Пара байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд онч сорьсон ОУХМ Д.Сэлэнгэ 1/16 шатанд дэлхийн аварга, олимпын хошой хүрэл медальт Польшийн Олжевскатай харвалаа. Медалийн тааварт яваа мундаг тамирчинтай манай хүн тун сайн өрсөлдөж, 6:4-өөр ялагдав. Д.Сэлэнгэ эхний сетэд 8:24-өөр илт дутуу хожигдсон ч дараа нь 23:21-ээр илүүрхэн хоорондын харьцааг тэнцүүлсэн. Удаах сет өрсөлдөөнтэй болж, Польш тамирчин 29:24-өөр хожсон бол дөрөв дэх ээлжинд …
-
2 September
У.Хүрэлсүх: Монгол хэлээ бүрэн сурч, эзэмшихэд бүх шатанд анхаарч ажиллах ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзлаа. Зөвлөлийн дарга С.Дулам болон Ажлын албаны дарга, гишүүд Зөвлөл, Улсын нэр томьёоны комисс, Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь, угсаатны бүлгийн хэл, аман аялгууны судалгаа, хээрийн шинжилгээ, нэр томьёо, бичгийн чулуун соёлын өвийг хамгаалах, монгол бичгийн олон улсын стандартын кодчилол, Монгол хэлний үндэсний хөтөлбөрийн …
-
2 September
Н.Адьяадорж: Гал унтраах техникийн спортын амжилт секунд биш, долиор хэмжигддэг учраас алдах эрх байхгүй
Гал унтраах техникийн олон төрөлт спортын Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн захирагч, хошууч Н.Адьяадоржтой ярилцлаа. – Юуны өмнө Монгол Улсаа төлөөлөн ДАШТ-д оролцох гэж байгаа баг тамирчдад нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Бэлтгэл хэр хангагдав? – Баярлалаа. ОБЕГ-ын даргын тушаалаар баталсан шигшээ багийн бүрэлдэхүүн 07 дугаар сарын …
-
2 September
Баянзүрх дүүрэг энэ сард гурван төрлийн “Өглөөний гудамж”-тай болно
Та бидний хэлж заншсанаар гурван өндрөөс Арслантай гүүр хүртэл 3 төрлийн өглөөний гудамжийг есдүгээр сардаа багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Гурван өндрийн талбайд “Бизнесийн гудамж”, Бөхийн өргөөний урд талбайд “Залуучуудын гудамж”, цаашлаад арслантай гүүр хүртэл “Ахмадын гудамж” гэж гурван төрөл байх юм. 3 гудамжны хувьд 3-уулаа өөрсдийн гэх өнгө аяс, онцлогийг шингээсэн, дан ганц Зун цагт ажиллаад байхгүй. Хавар, Намар, …
-
2 September
Таеквондочид дагах тулаанд ялалт байгууллаа
Паралимпийн наадмын эмэгтэйчүүдийн таеквондогийн 49 кг-д өрсөлдөж буй ОУХМ Х.Энхтуяа дагах тулаанд Мароккогийн С.Эс-Саббарыг 37:21-ээр яллаа. Ингэснээр тэрбээр дагах тулаанаа цааш үргэлжлүүлэх эрхтэй болов. Дэлхийн аварга цолтой тэрбээр 18.00 цагаас ээлжит тулаанаа хийнэ. Өрсөлдөгч нь хараахан тодроогүй байгаа энэ тулаанд ялалт байгуулбал цааш хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 61 кг-д өрсөлдсөн Г.Болор-Эрдэнэ Испанийн А.Видал Алваресийг 33:11-ээр хожиж, дагах …
-
2 September
Нийслэлийн 9 дүүрэг, нэгдсэн үйлчилгээний 6 төвөөс гадаад паспорттай холбоотой бүх үйлчилгээг иргэд авах боломжтой
Нийслэлийн 9 дүүрэг, нэгдсэн үйлчилгээний 6 төвөөс гадаад паспорттай холбоотой бүх үйлчилгээг иргэд авах боломжтой. Өөрөөр хэлбэл өөрт ойрхон цэгээсээ гадаад паспортаа захиалга болон бусад үйлчилгээг авах юм. Мөн “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээ шинэчлэн тогтоох тухай” тогтоол гарч, энэ оны 7-р сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн. Тухайлбал анх удаа гадаад паспорт авч байгаа бол 12500 төгрөг төлөх юм. Шинээр авч …
-
2 September
Үндэсний хамгийн шилдэг стартап компанийг шалгаруулна
Нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын хөгжлийн хурдасгагч болсон мэдээллийн технологи, дижитал шилжилтийг иргэд, олон нийтэд илүү ойртуулах, салбарын тоглогчдын хамтын ажиллагааг дэмжих, гарааны бизнес эрхлэгчдийн шинэ технологийг олон нийтэд танилцуулах зорилгоор “Үндэсний шилдэг стартап шалгаруулах тэмцээн” -ийг 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр White Rock центрт зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнд оролцох хүсэлтэй стартап компаниуд https://digitalnation.mn/#section-register орж, стартап тэмцээн …
-
2 September
Хүүхдүүдийнхээ цахим орчны хэрэглээнд анхаарал хандуулъя
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос “ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР СУДАЛГААНЫ ТАЙЛАН-нд дурдсанаар судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дийлэнх нь буюу 80 орчим хувь нь 10-14 насандаа интернет ашиглаж эхэлдэг хэдий ч өдөрт цахим орчинд өнгөрөөдөг дундаж хугацаа 4 цаг байгаа нь олон улсад байх ёстой гэж үздэг хугацаанаас хоёр дахин их байна. Тодруулбал, Улаанбаатар хотод оршин суудаг хүүхдүүдийн …
-
2 September
Я.Эрдэнэсайхан:Жижиг, дунд үйлдвэрийн газраас үндэсний үйлдвэрлэлийнхээ борлуулалтад тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас бэлгийн багцын талаар тодрууллаа. -Гадаадын зочид, төлөөлөгчдөд үндэсний үйлдвэрлэгч нарынхаа бүтээгдэхүүнийг багц болгон бэлэглэж байя гэдэг санаачилгыг гаргасан байсан. Энэ чиглэлд ямар ажлууд хийгдэж байна?-ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар энэ талаар ярилцсан байсан. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдууд гадны зочид, төлөөлөгч нарт зориулж бэлэг өгөх шаардлага гардаг. Монгол …
-
2 September
ХХААХҮЯ:Ургац хураалтад 13 аймгаас 7308 ажлын байрны захиалга ирээд байна
Энэ намрын ургац хураалтад их, дээд сургууль болон МСҮТ-ийн оюутнууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ажиллуулах уриалгыг ХХААХҮЯ-наас гаргаад буй. Өнөөдрийн байдлаар Төв, Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Говьсүмбэр, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Сүхбаатар зэрэг 13 аймгаас нийт 7308 ажиллах хүн, хүчний захиалгаа ирүүлсэн байна. Ургацаа бүрэн хурааж авах уриалгад нэгдэж, газар тариалангийн салбарт ажиллах хүсэлтэй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл