Мэдээ мэдээлэл

September, 2021

  • 27 September

    Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар болжээ

    Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлж буй тухай мэдээ өнөө өглөөнөөс Японы хэвлэлүүдэд гарах болсон. Тэгвэл энэ талаарх мэдээллийг Японд суугаа Монголын ЭСЯ-наас МҮОХ-нд ирүүллээ. Уг мэдээлэлд “Японы мэргэжлийн сүмо бөхийн аварга Хакүхо М.Даваажаргал 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр зодог тайлахаар болсон талаар “Эн-Эйч-Кэй” агентлагаас тус өдрийн өглөө 05 цаг 19 минутад мэдээлэв. Хакүхо М.Даваажаргал …

  • 27 September

    Жолооч нарын анхааралд:Торгуулийн 50 хувиа хөнгөлүүлэх хугацаа дуусахад гурав хоног үлдлээ

    Монгол Улсын Их хурлаас 2021 оны долдугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн …

  • 27 September

    Будапешт-Улаанбаатарын нислэгээр 29 иргэн эх орондоо иржээ

    Будапешт-УБ чиглэлийн MR89 рейсийн агаарын хөлөг өчигдөр 07:34 цагт Чингис хаан нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 29 зорчигч, 1190 кг тээштэй буусан байна. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 26, дагаж гарсан хүүхэд 3, нийт 29 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүллээ. Нийт 27 хүнээс ХӨСҮТ-ийн 8 хүний бүрэлдэхүүнтэй баг PCR шинжилгээ авах үед …

  • 27 September

    Эрчим хүчний салбарын хамт олон 100,000 мод тарина

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын хамт олондоо уриалга гаргаж 100,000 мод тарих ажлыг эхлүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэх үеэр 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж буйгаа мэдэгдсэн. Энэхүү санаачлагыг эрчим хүчний салбарын хамт олон түүчээлж, Дундговь аймаг болон нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгт агч, гүйлс, буйлс, …

  • 27 September

    Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, их цас орно

    Цаг уур орчны шинжилгээний газраас аравдугаар сард цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээллийг гаргажээ. Урьдчилсан төлвөөр,  ирэх сард говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ.  Аравдугаар сард ихэнх нутгаар өмнөх жилээс 3-6 градус хүйтэн,  олон жилийн дунджаас ахиу цастай байхыг сануулж байгаа юм. Тодруулбал,  сарын хоёрдугаар арав хоногийн эхээр баруун болон төвийн …

  • 27 September

    Улаанбаатар өдөртөө 17 хэм дулаан байна

    Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2021 оны 09 сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, …

  • 24 September

    Гавьяат тамирчин Э.Содномпилжээг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ

    Монголчууд “Токио-2020” паралимпын наадамд 11 тамирчинтай оролцож, нэг алтан медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 59-р байрт жагссан билээ. Тэгвэл паралимпын наадмаас алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн гавьяат тамирчин Э.Содномпилжээг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Э.Содномпилжээг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одон болон мөнгөн шагналаар урамшуулсныг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар …

  • 24 September

    УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нд эхэлнэ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, 2021 оны намрын ээлжит чуулганаар, аравдугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоосон байна. Энэ хугацаанд нийт 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Зөвшөөрлийн тухай, Монгол Улсын Их …

  • 24 September

    Ургац хураалтад 10 мянга гаруй хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 25 мянган га талбайг ангилан хадаж,   26.3 мянган га-гаас 37.7 мянган  тонн үр тариа, үүнээс 24.3 мянган  га-гаас 34.4 мянган  тонн улаанбуудай, 7.4 мянган га-гаас 67.5 мянган тонн төмс, 3.8 мянган га-гаас 45.9 мянган тонн хүнсний ногоо, 6.0 мянган  га-гаас 16.9 мянган тонн тэжээлийн ургамал, 5.9 мянган га-гаас 4.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан …

  • 24 September

    “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулна

    “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас есдүгээр сарын 16-23-ны хооронд “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд зохион байгуулсан. Энэ хүрээнд нийслэл болон 15 аймгийн 176 тариалан эрхлэгчид, ногоочид нийт 15 төрлийн 700 тонн гаруй төмс, хүнсний ногоог нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд …

  • 24 September

    ЕБС-ийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг тодорхойлох “оношлох үнэлгээ” эхэллээ

    Сүүлийн хоёр жилийн хугацаанд хичээл сургалтынхаа нийт агуулгын 70 орчим хувийг зайнаас эзэмшсэн учир сурагчид тодорхой хэмжээний хоцрогдолд орсон. Хоцрогдлыг үнэлэхдээ эхний ээлжинд багш нараас судалгаа авсан юм. Тэд сурагчид нийтлэг байдлаар ямар хичээлийн ямар агуулга дээр хоцрогдсон болохыг тодорхойлсон. Тэгвэл дараагийн шатны хоцрогдлын оношилгоог сурагчдаас авч байна. Оношлох үнэлгээнд ЕБС-ийн 2-12 дугаар ангийн суралцагчдаас түүврийн аргаар сонгогдсон 64000 орчим …

  • 24 September

    Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэдээс санал авна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлыг тогтмол зохион байгуулж байгаа. Тэгвэл өнөөдөр тус хурал болж, өвөлжилтийн бэлтгэл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө, “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийлээ.   Хотын дарга Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байсныг онцлоод, …

  • 24 September

    Сүүлийн хоёр хоногт нүүрс тээврийн 660 автомашин хил нэвтэрчээ

    Хилээр нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор нүүрс тээврийн 345 машин, 23-ны өдөр дээрх боомтоор 315 машин тус тус хил нэвтэрчээ. Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-аас нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг шуурхай хэрэгжүүлсний …

  • 24 September

    П.Эрдэнэ:Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хуулийн хэрэгжилт энэ онд дуусна

    Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн П.Эрдэнэтэй “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийн талаар ярилцлаа. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөхгүй юу? УИХ-ын чуулганаар 2017 онд баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2020-2021 онд хэрэгжиж байна. Энэ хууль нь нийгмийн …

  • 24 September

    МҮОНРТ-ийн MNB Sport сувгийн хамт олныг МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшууллаа

    МҮОХ-той олон жилийн турш нягт хамтран ажиллаж, спорт, олимпизмыг олон нийтэд түгээх үүргээ нэр төртэй биелүүлж яваа МҮОНРТ-ийн MNB Sport сувгийн хамт олныг МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшууллаа. Аливаа ажлын арын албанд зүтгэдэг зураглаачдыг шагнасан нь хамгийн гол онцлог байв. Тухайлбал, тус сувгийн зураглаач Д.Наранхүүг Олимпын алдар одонгоор, Д.Амгалан, Б.Наранбаатар, Н.Баатарсүрэн нарыг Олимпын алтан медалиар шагнасныг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч …