Мэдээ мэдээлэл

August, 2021

  • 23 August

    “Токио-2020” Паралимпийн Монголын багийн тугчаар А.Мөнхбат, Д.Сэлэнгээ нар сонгогдлоо

    Япон улсын нийслэл Токио хотноо наймдугаар сарын 24-нөөс ес дүгээр сарын 5-ны өдрүүдэд “Токио-2020” зуны Паралимпийн XVI наадмыг зoхион байгуулах гэж байна. Тус наадамд 168 улсын Үндэсний паралимпийн хороо/ҮПХ/-ны 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Энэ удаагийн паралимпийн XVI наадамд бадминтон, таэквондогийн спортын төрлөөр анх удаагаа оролцож байгаа аж. Паралимпийн XVI наадамд оролцох Монгол …

  • 23 August

    МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг гавьяат тамирчин М.Анхцэцэгт хүндэтгэл үзүүллээ

    Монголын Үндэсний Олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, “Токио-2020” олимпын наадмын Монголын багийн ахлагч Б.Баттүшиг хүндийн өргөлтийн тамирчин, олимпын IV байрын шагналт М.Анхцэцэгийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр Монголын Үндэсний Олимпын хорооны түнш “Скайтел” групп М.Анхцэцэгийг болон хүндийн өргөлтийн спортыг “Парис-2024” олимпын наадамд дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн ирэх арваннэгдүгээр сард Перу улсын нийслэл Лима хотноо зохиогдох хүндийн өргөлтийн ДАШТ-д …

  • 23 August

    ЭМЯ:1566 хүнд (covid-19) халдвар илэрч, дөрвөн иргэн нас барлаа

    Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын мэдээг 2021.08.23-ний 11.00 цагийн байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1566 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлын 342 нь Улаанбаатарт, 1224 нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. Хоногт 1674 хүн эдгэрсэн байна. Харамсалтай нь сүүлийн 24 цагт 41-80 насны дөрвөн хүн коронавирусийн халдвараар нас барж, нийт нас баралт 902 …

  • 23 August

    Б.Энхчимэг: Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөж, хохирох эрсдэл нэмэгдсэн

    Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхчимэгтэй Хүн худалдаалах гэмт хэргийн талаар ярилцлаа. Хүн худалдаалах гэмт хэрэг Монгол Улсад анх хэдэн онд бүртгэгдсэн бэ? 1990-ээд оны эхээр Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээр хүн худалдаалах, ялангуяа охид, эмэгтэйчүүдийг худалдаалах гэмт хэрэг шинээр гарах болсон. Анх 1999 онд хуучин Югослав улсад Монгол …

  • 23 August

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төв аймагт ажиллана

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төв аймагт ажиллана. Тэрбээр эхлээд Богдхан төмөр замын барилгын ажлын нээлтэд оролцоно. Дараа нь тус аймгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн иргэдтэй уулзалт хийх юм.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон бөгөөд төмөр замын …

  • 23 August

    “Тиффани Мед” эмнэлэг БНСУ-ын Wk New Deal Реорle Group-тэй хамтран цар тахлын эсрэг ажиллаж буй байгууллагуудад амны хаалт хандивлалаа

    “Тиффани Мед” олон улсын эмнэлэг нь БНСУ-ын Wk New Deal Реорle Group-тэй хамтран коронавируст цар тахлын халдварын тоо буурахгүй байгаа энэ үед зорилтот үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн чухал хэрэгслийн нэг болох амны хаалт хандивлалаа. БНСУ-ын Wk New Deal Реорle Group-тэй хамтран хэрэгжүүлж буй уг үйл ажиллагаа нь “Тиффани Мед” олон улсын эмнэлгийн нийгмийн хариуцлагын хүрээнд …

  • 23 August

    Фото:Уран бүтээлч С.Цацралын “Сэтгэлийн Чанадад” анхны бие даасан үзэсгэлэн дэлгэгдлээ

    Соёлын яамны ивээл дор зохион байгуулагдаж буй “УЛААНБААТАР” олон улсын дүрслэх урлагийн хоёрдугаар наадмын хүрээнд хэд хэдэн ажлууд хийгдэж байгаагийн нэг нь залуу уран бүтээлч С.Цацралын “Сэтгэлийн чанадад” анхны бие даасан үзэсгэлэн наймдугаар сарын 20-30 ны өдрүүдэд Монгол арт галерейн үзэсгэлэнгийн 3-р танхимд дэлгэгдлээ .Тус фестиваль залуу уран бүтээлчдийг дэмжих, нийгэмд дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэн урлагийн боловсролд түлхэц үзүүлэх зорилготой. …

  • 23 August

    НӨАТ: 300 хүн 500,000 төгрөг хожлоо

    Өчигдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 22-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2021 оны 07 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 32,207,416 баримт  хамрагдсанаас:  3 сая төгрөгийн 1 1,5 сая төгрөгийн 33 500  мянган төгрөгийн 300 100 мянган төгрөгийн 2904 30 мянган төгрөгийн  29096 баримт тохиролд …

  • 23 August

    Булган аймаг дахь Цагдаагийн газраас анхааруулж байна

    Үргэлжилсэн борооны улмаас Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт автомашины зам үерийн усанд сэтэрч эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон. Тиймээс Улаанбаатар чиглэлд зорчиж байгаа жолооч иргэд та бүхэн Орхон, Дархан-уул аймгийн чиглэлийн замаар зорчихыг зөвлөж байна.  payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online онлайн займ на киви кошелёк срочно credit-n.ru займ без …

  • 20 August

    В.Үнэнбат: Ирэх сарын 15-наас ургац хураалтын ажил эхэлнэ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас ургац хураалтын бэлтгэл ажлын талаар тодрууллаа.  -Ургац хураалтын бэлтгэлийг хэрхэн хангаж байна вэ? -Энэ жил манай улс 616 мянган га-д тариалалт хийсний 385 мянган га нь улаанбуудай. Ургац хураалтын ажилд бүх шатанд бэлтгээд явж байна. Диллер аж ахуйн нэгжүүд ОХУ болон бусад улсаас ургац хураалтад шаардлагатай …

  • 20 August

    Э.Баасанжалба: Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ 14 хоногийн дотор гаргах хэрэгтэй

    Ажилгүйдлийн тэтгэмжийн талаар НДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Баасанжалбатай ярилцлаа. –Ажилгүйдлийн даатгалд хэн даатгуулах ёстой вэ, ямар хувь хэмжээгээр шимтгэл төлдөг талаар яриагаа эхэлье. Ажилгүйдлийн даатгалд ажил хөдөлмөр эрхэлдэг буюу албан журмын даатгуулагч хамрагдана. Өөрөөр хэлбэл сайн дурын даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлдөггүй. Албан журмын даатгуулагч нь сарын хөдөлмөрийн хөлс, цалингаасаа 0.2%-иар, ажил олгогч 0.2%-иар тус тус шимтгэл төлөх …

  • 20 August

    Шадар сайд С.Амарсайхан Баян-Өлгий аймагт ажиллаж байна

    Баян-Өлгий аймагт цар тахлын нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хичээл сургуулийн үйл ажиллагааг танхимаар эхлүүлэх бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буй талаар болон өвөлжилтийн бэлтгэлийн явцыг Шадар сайд газар дээр нь шалгаж ажиллалаа. Баян-Өлгий аймгийн хувьд халдварын тохиолдол 5934 бүртгэгдсэнээс өдгөө 344 хүн эмнэлэгт, 1778 хүн гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаагийн 56 хүний биеийн байдал хүнд, 6 хүн нэн …

  • 20 August

    Ж.Мягмар: Хичээл эхлэх үед эцэг эхчүүд хүүхдүүддээ амны хаалт, гар ариутгагчийг бэлтгэж өгөх хэрэгтэй

    2021-2022 хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөөг БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар танилцууллаа. Тэрбээр “КОВИД-19 халдварын үед хүүхдүүдийнхээ хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахад боловсролын байгууллага төдийгүй эцэг эхчүүд, асран хамгаалагчдын хариуцлага үүрэг оролцоо маш чухал байна. Хичээл эхлэх үед эцэг эхчүүд хүүхдүүддээ хүрэлцээтэй хэмжээгээр амны хаалт, гар ариутгагчийг бэлтгэж өгөх хэрэгтэй. Мөн хүүхдийн …

  • 20 August

    Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд шаардлагатай аппарат тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ

    Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг шалгалаа. Ховд аймагт наймдугаар сарын 18-ны байдлаар коронавируст халдварын нийт 3916 тохиолдол бүртгэгдсэнээс өдгөө эмнэлэгт 314 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрээр 773 иргэн эмчилгээ хийлгэж байна. Вакцинжуулалтын тухайд аймгийн нийт хүн амын 80.8 хувь нь …

  • 20 August

    Б.Намуун: Тэтгэлэгтэй сургалтад 18-34 насныхныг бүртгэж байна

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид 19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт залгаж байгаа иргэдийн дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.46 минут байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа. -Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг …