Мэдээ мэдээлэл

August, 2021

  • 20 August

    Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд шаардлагатай аппарат тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ

    Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг шалгалаа. Ховд аймагт наймдугаар сарын 18-ны байдлаар коронавируст халдварын нийт 3916 тохиолдол бүртгэгдсэнээс өдгөө эмнэлэгт 314 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрээр 773 иргэн эмчилгээ хийлгэж байна. Вакцинжуулалтын тухайд аймгийн нийт хүн амын 80.8 хувь нь …

  • 20 August

    Б.Намуун: Тэтгэлэгтэй сургалтад 18-34 насныхныг бүртгэж байна

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид 19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт залгаж байгаа иргэдийн дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.46 минут байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа. -Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг …

  • 20 August

    О.Хоролмаа:Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх хууль он дуустал хэрэгжинэ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль”-ийг хэрэгжүүлж буй. Энэ талаар тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн О.Хоролмаатай ярилцлаа. -Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Хуулийн хэрэгжилт хэр байгаа талаар ярилцлагаа эхлүүлье? -Малчин, хувиараа хөдөлмөр …

  • 20 August

    Залуучуудын ДАШТ-ээс Б.Энхзул мөнгөн медаль хүртлээ

    Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ-ий ОХУ-ын Уфа хотод үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, спортын мастер Б. Энхзул мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр шөвгийн наймд өсвөр үеийн ЕАШТ-ий хошой хүрэл медальт Польшийн Наталья Валцакыг хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр ялсан. Тэгвэл өчигдөр шигшээ барилдаанд “Буэнос …

  • 20 August

    М.Мөнхгэрэл өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хос медальтан боллоо

    Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ-ий ОХУ-ын Уфа хотод үргэлжилж байна. ДАШТ-д зодоглосон 2019 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн тамирчин спортын мастер М.Мөнхгэрэл хоёр жилийн дараа залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтан боллоо. Тэрбээр 55 кг-ын жинд 1/8 шигшээд Кыргызстаны Калмира Билимбек Кызыд 4:6-гаар ялагдсан. Түүний өрсөлдөгч шигшээд шалгарснаар өчигдөр үдээс өмнө дагахад АНУ-ын Пэйтон Строудыг 10:0-ээр хүрэл медалийн …

  • 20 August

    Паралимпийн наадамд оролцох баг тамирчид Токио хотыг зорилоо

    “Токио-2020” паралимпийн наадамд оролцох тамирчдын эхний баг өнөөдөр Япон улсын Токио хотыг зорилоо. Пара байт харваа, хөнгөн атлетик, жүдо бөхийн тамирчин дасгалжуулагч, сэтгүүлчид, албаныхан болон шүүгчид тэргүүтэй 23 хүний бүрэлдэхүүнтэй баг Япон улсыг зорьж байна. Монголчууд энэ удаагийн паралимпийн наадамд буудлага, байт харваа, пауэрлифтинг, тэквондо, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно. 16 дахь удаагийн паралимпийн …

  • 20 August

    Баянгол дүүргийн 21-р хороонд 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно

    Сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Баянгол дүүргийн 21  дүгээр хороонд 240 хүүхдийн цэцэрлэг барьж байна. Сургуулийн өмнөх насны 874 хүүхэд амьдардаг тус хороонд төрийн өмчийн болон хувийн цэцэрлэгийн аль нь ч байгаагүй юм. Харьяа цэцэрлэггүйн улмаас тус хорооны 692 хүүхэд  өөр дүүрэг, хорооны цэцэрлэгт суралцаж байсан бол үлдсэн 182 хүүхэд цэцэрлэгт огт хамрагдаж чаддаггүй байв. Тиймээс боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор …

  • 20 August

    А.Ариунзаяа: Цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа хүүхдийн мөнгийг бууруулах нь зүйтэй гэж үзэж байгаа

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа. – Хүнсний талонаас хасагдсан иргэдийн 94 хувь нь 200-гаас дээш малтай өрх байсан- -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөвлөсөн ажлууд хэр урагшилж байна. Сүүлийн үед та ямар ажилд төвлөрч байна вэ? -Манай салбарт маш том, өргөн хүрээний асуудал хамаардаг. Хүн амын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, нийгмийн хамгаалал гээд нарийвчилж яривал олон зүйл бий. Тиймээс …

  • 20 August

    Ховд аймгийн Булган боомтоор барилгын материал, бараа бүтээгдэхүүн импортлох боломжийг бүрдүүллээ

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан баруун аймгуудад хийх албан томилолтоо Ховд аймгаас эхлүүллээ. Тус аймагт коронавирусийн халдвар сүүлийн үед эрс нэмэгдэж буйн зэрэгцээ дельта хувилбар бүртгэгдсэн тул хичээлийн шинэ жилээс өмнө халдварын эрсдэлийг бууруулах, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байлгахад онцгой анхаарч байгаа аж. Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 46 …

  • 19 August

    Энэ сарын 28-29-нийг автомашингүй өдөр болгож, хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна. Хурлаар хичээлийн шинэ жил болох гэж байгаатай холбоотойгоор тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах, хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэрэг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймээс жил бүрийн өдийд амралтын өдрөөр …

  • 19 August

    МҮОХ: Сайед Моллайг мөнгөн медаль хүртсэн өдөр хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлж, мөнгөн урамшуулал олгосон

    “Токио-2020” олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн, жүдоч Сайед Моллайгийн ярилцлагатай холбоотойгоор Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ноос ТАЙЛБАР хийлээ. Тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна. Олимпын мөнгөн медальт Сайед Моллай хэвлэлд өгсөн ярилцлагадаа төр засаг болоод МҮОХ-нд гомдолтой байгаагаа өгүүлжээ. Энэхүү асуудалд гарсан үл ойлголцлыг залруулах үүднээс дараах тайлбарыг хийе. Сайед Моллайг мөнгөн медаль хүртсэн тэрхүү баярт өдөр МҮОХ-ны удирдлагууд штабтаа …

  • 19 August

    Ц.Шаравжамц:Сайед Моллай, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт Гавьяат тамирчин, М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ

    “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Сайед Моллайтай холбоотой асуудлаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц өнөөдөр /2021.08.19/ мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн …

  • 19 August

    Сайед Моллайд Монгол улсын гавьяат тамирчин цол хүртээнэ

    “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Сайед Моллай өнөөдөр /2021.08.19/ хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрийг нь Засгийн газар албан ёсоор хүлээж аваагүй, шагнал урамшуулал олгоогүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл Засгийн газрын тогтоолоор“Токио-2020” зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Сайед Моллай, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа нарт байр олгохоор болсон тухай Биеийн …

  • 19 August

    Монголын баг тамирчид “Ханжоу-2022” Азийн наадамд оролцоно

    Азийн олимпын зөвлөлийн ивээл дор явагддаг Азийн наадам нь 1951 оноос эхлэн дөрвөн жил тутамд зохион байгуулагдсаар ирсэн. Азийн XIX наадам ирэх 2022 оны есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо болох билээ. “Ханжоу-2022” Азийн наадмыг зохион байгуулах хорооноос тус наадамд оролцох албан ёсны урилгыг тухайн наадмын маскотын хамт МҮОХ-нд ирүүллээ. Ингэснээр Монголын баг тамирчид ирэх оны Азийн наадамд оролцох …

  • 19 August

    Хятад улс дархан цаазтай газрууддаа аялал жуучлалыг хөгжүүлж байна

    Үзэсгэлэнт Жюжягөү бол ЮНЕСКО-д Хятадаас бүртгэгдсэн дэлхийн байгалийн онцгой өвийн нэг. Жилийн дөрвөн улиралд Хятадын төдийгүй дэлхийн жуулчдын хөлд дарагдаж байдаг аялал жуулчлалын асар том “саалийн үнээ”. Тийм атлаа байгалийг онгон зэрлэгээр нь хадгалж үлдсэн, амьтан ургамал, биологийн төрөл зүйлээрээ ч улаан хөлтнийг урдуураа алхуулалгүй ямагт нэгдүгээрт бичигдэж ирсэн гайхалтай бүс нутаг юм. Сычуань мужийн төвд, цянь үндэстний Аба аймгийн …