Мэдээ мэдээлэл

May, 2021

  • 13 May

    ОУПХ-ны Эмэгтэй парламентчдын форумын 31-р хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оролцлоо

    Швейцарын Женев хотноо байрладаг Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ноос өчигдөр (2021.05.12) Улаанбаатарын цагаар 20.00-23.00 цагт ОУПХ-ны 142 дугаар Ассамблейн салбар хуралдааны хүрээнд зохион байгуулсан Эмэгтэй парламентчдын форумын 31 дүгээр цахим хуралдаанд Монголын Улсын парламентын төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оролцов. Тэрбээр 2018-2020 оны хооронд ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүнээр ажилласан юм. Энэ удаагийн Эмэгтэй парламентчдын форумын 31 дүгээр хуралдаан “Үе хоорондын тэгш байдал” сэдвийн …

  • 13 May

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гурван хуулийн төсөл өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 1. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Хуулийн төсөлд: -Дүрс бичлэгийн техник хэрэгсэл буюу камержуулалтын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлэх, түүнчлэн зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шалгах …

  • 13 May

    Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс мал аж ахуйн салбараас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гаргах цаг болсон

    Ерөнхий сайд ажлын хэсгийн хамтаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг дахь “Дархан арьс ширний цогцолбор”-ын ажилтай 5 дугаар сарын 12-ны өдөр танилцав. Цогцолбор барих төслийг 2018 онд 18 га газарт эхлүүлж, жилд 10 сая арьс шир, 10,000 тн ноос, 1,000 тн ноолуур боловсруулах 13 үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус цогцолбор ашиглатад орсноор 7,500 орчим байнгын ажлын байр …

  • 13 May

    Зөвшөөрөлгүй хашаа, хайс, шон, хаалт барьсан 423 зөрчлийг арилгалаа

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилган, чөлөөлж байна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 27 байршлын 214,Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 23 байршлын 102,Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт …

  • 13 May

    Элсэлтийн ерөнхий шалгалтыг 50 байранд зохион байгуулна

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат нар өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл, бэлтгэл, зохион байгуулалтын асуудлаар мэдээлэл хийлээ.  Өнгөрсөн долоо хоногт БШУ-ны сайд шийдвэр гаргаж 1-3 дугаар ангийн сурагчдын амралтыг эхлүүлсэн бол энэ 7 хоногт хичээллээд 4-12 дугаар ангийн сурагчид амрах гэж байна. ЕБС-ийн сурагчид хавар: Анги дэвших шалгалт /3,4,6,7,8,10,11 …

  • 13 May

    “Улаанбаатар инновацын төв”-ийн бизнес инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

    Инкубаторын үндсэн зорилго нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад оршино. “Улаанбаатар инновацын төв”-ийн Инкубатор хөтөлбөрт хамдрагдсанаар бизнеснээ тэлэх эрчимжүүлэхэд …

  • 13 May

    Спортын төв сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхэд дэмжлэг хүслээ

    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ж.Чинбүрэн нар өнөөдөр (2021.05.12) Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо болон түүний харьяа …

  • 13 May

    Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг 79, 14 дүгээр сургуулиудад ажиллав

    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны тогтоолоор байгуулсан  Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр /2021.05.12/ Баянзүрх дүүрэг дэх ерөнхий боловсролын 79, 14 дүгээр сургуулиудад ажиллав. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П.Анужин, Улсын Их Хурлын гишүүн, тус Ажлын хэсгийн гишүүн …

  • 13 May

    Дархан хотод залуус хороолол барихад Засгийн газраас 50 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өчигдөр Дархан-Уул аймгийн удирдлагууд аймаг орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрөлөө сааруулах, хот төлөвлөлтөө төгөлдөржүүлэхээр шинээр боловсруулж баталсан ерөнхий төлөвлөгөөгөө танилцуулав. Өдгөө 109 мянга гаруй хүн амтай Дархан сум 2030 он гэхэд оршин суугчдынхаа 80 хувийг орон сууцжуулж, 2035 он гэхэд гэр хороололгүй хот болж, үүнийг даган хүн амын тоогоо 300 мянгад …

  • 13 May

    Л.Оюун-Эрдэнэ:Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хамгийн чанартайгаар барьж гүйцэтгэх хэрэгтэй

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны тавдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт ажиллана. Томилолтын эхний өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 киллометр авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж, гүйцэтгэгчдийн саналыг сонсож, зарим үүрэг даалгаврыг өгөв. Монгол Улсын Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай автозам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан …

  • 12 May

    “Токио 2020” олимпын тэтгэлэг олголоо

    “Токио 2020” олимпын наадмын хөтөлбөрт багтсан, олимпын спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэг олгох ёслол МҮОХ-ны байранд боллоо. Олимпод оролцох эрх авах чадвартай, цаашлаад олимпын наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон Улсын Олимпын Хорооноос энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан билээ. МҮОХ нь спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн бөгөөд Олон улсын спортын холбоотой …

  • 12 May

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч нарт үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдэл олгоно

    Хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах, тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдлийг сар бүр олгоно. Мөн: –       Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа арга зүйч, багш, туслах багш, нийгмийн ажилтан –       Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн газарт …

  • 12 May

    Г.Занданшатар:Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилт тавин ажиллаж байна

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.05.12) Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн сантай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, энэ чуулганы хугацаанд уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилт тавин ажиллаж байна. Иймд хүний …

  • 12 May

    Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулахын тулд “Ногоон бүс” түр журмыг нэг сар мөрдөнө

    Засгийн газрын ээлжит хуралдаан  /2021.05.12/ өнөөдөр боллоо. Хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 6-7-нд Өмнөговь аймагт ажилласан тухай танилцуулгыг сонсов. Энэ дагуу: –      Хилийн бүсэд цар тахлын халдвар гарсантай холбогдуулан “Ногоон бүс” түр журмыг нэг сар бүрэн хэрэгжүүлж Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулах –       Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын технологийн асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцэн тохирч төмөр замын өртөө, шилжүүлэн ачих байгууламжийн Техник, эдийн …

  • 12 May

    Үрийн улаанбуудайн үнийг 30 хувь хөнгөлнө

    Цар тахлын улмаас давагдашгүй нөхцөл үүссэн учир Хөдөө аж ахуйг дэмжих санд импортоор нийлүүлсэн үрийн улаанбуудайн үнийг 30, тэжээлийн таримал ургамал болон төмсний үр, нийлэг хальсан хучлагын үнийг 50, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийг 80 хувиар хөнгөлж олгохоор боллоо. Энэ жил 389 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 18 орчим мянган га-д төмс, 10 орчим мянган га-д …