Мэдээ мэдээлэл

May, 2021

  • 14 May

    Кофе шоп, сургалтын төв, бассейн, чийрэгжүүлэх төвүүд маргаашаас ажиллаж эхэлнэ

    УОК-ын Шуурхай ажлын хэсэг хуралдаж маргааш буюу тавдугаар сарын 15-наас дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэлээ. Тодруулбал, Кофе шопыг танхимдаа 50 хувийн дүүргэлттэй, Бүх төрлийн сургалтыг 10 хүртэл хүнтэй, Чийрэгжүүлэх, бялдаржуулах төвүүд /фитнес/, Усан бассейнуудыг 50 хувийн дүүргэлттэйгээр нээхээр боллоо. Эдгээр газрууд вакцинжуулалтад бүрэн хамрагдсан буюу вакцины 2-р тунгаа хийлгээд 14-өөс дээш хоног болсон, гэрчилгээгээ авсан иргэдэд үйлчлэх юм. Мөн …

  • 14 May

    З.Жадамбаа: Сайн муу, сайхан муухайг ялгалгүйгээр өдөр шөнөгүй зүрх сэтгэлээ зориулан ажилладаг хүмүүс бол эмч, сувилагч нар

    Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, ДЭМБ-ын Зүүн Өмнөд Азийн бүсийн мэргэжилтэн, зөвлөгч, бүсийн захирлын орлогч бөгөөд кабинетын гишүүн, Эрүүл мэндийн яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга асан З.Жадамбаатай ярилцлаа. -Та өнөөдөр Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнагдлаа. Баяр хүргэе! -Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид өдөр шөнөгүй зүтгэж, бүх зүрх сэтгэлээрээ ажилладаг хүмүүс байдаг. Сайн муу, сайхан муухайг ялгалгүйгээр …

  • 14 May

    Архангай аймгийн гурван сумын 54.7 мянган га газрыг тусгай хамгаалалтад авна

    Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тогтоолын төсөлд Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумдын нутаг дахь Далтын нуруу, Шаргачны голын ай савын зарим хэсгийг байгалийн нөөц газарт хамруулах талаар тусгажээ. Өндөр-Улаан сумын Азарга …

  • 14 May

    Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг БАТЛАН ДААЛТАД гаргахаар боллоо

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн өнөөдөр /2021.05.14/ хянан хэлэлцлээ. Хуралдаанаас шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны …

  • 14 May

    А. Амбасэлмаад Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Төрийн Ёслол, хүндэтгэлийн Их танхимд болов. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ: “…Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан болон Монгол Улсад нүүрлэсэн цар …

  • 14 May

    Л.Оюун-Эрдэнэ:Сэлэнгэ, Дарханыг мал, аж ахуй, газар тариалангийн эрчимжсэн бүс нутаг болгоно

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан томилолт өчигдөр Сэлэнгэ аймагт үргэлжиллээ. Орхон сумын хүнсний ногоочид, “Газар агро” ХХК-ийн эрчимжсэн аж ахуй, “Арвин хур” ХХК-ийн усалгаатай тариалангийн талбайн үрэлгээ, Зүүнбүрэн сумын Охиндойн тал дахь жимсний болон усалгаатай хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтой талбайн байршлыг үзэж, тариаланчидтай тулгамдаж буй асуудлын талаар ярилцав. Тус бүс нутагт, КОВИД-19-ийн халдварт цар тахлын дэгдэлт, түүнийг дагасан …

  • 14 May

    Жүдо:Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид тодорлоо

    Унгар улсын нийслэл Будапешт хотын “Ласло Паппа”-н нэрэмжит ордонд ирэх зургадугаар сарын 6-наас 13-ний өдрүүдэд жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Зуны олимпын өмнөх хамгийн том тэмцээн гэдгээрээ тус тэмцээн олон мянган жүдо сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа бөгөөд дэлхийн аваргад 88 орны 388 шилдэг тамирчид /эмэгтэй 141, эрэгтэй 247/ эмэгтэй 7, эрэгтэй …

  • 14 May

    Сэлэнгэ аймагт КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалт зорилтот бүлгийн 94 хувьд хүрчээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн Алтанбулаг боомтын нөхцөл байдал, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийгдэж буй дархлаажуулалтын ажлын явцтай танилцлаа. Хилийн Алтанбулаг боомт нь 24 цагийн горимд шилжсэн, олон улсын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай. Боомтоор ердийн үед хоногт дунджаар 1,500-2,000 зорчигч, 500-700 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлдэг. Оргил ачааллын үед буюу 6-8 дугаар сард өдөрт 2,500-3,000 зорчигч, 800-1000 тээврийн …

  • 14 May

    PCR шинжилгээ авах зургаан цэг ажиллаж байна

    Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван PCR шинжилгээний цэг ажиллаж байна. Дээрх цэгүүдэд хөдөө орон нутаг зайлшгүй явах шаардлагатай иргэд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах иргэд, оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэд цаг авалгүй очин, шинжилгээнд хамрагдах боломжтой. Шинжилгээний цэгийн байршил Баянгол дүүрэг- 96 дугаар цэцэрлэгСүхбаатар дүүрэг- 31 дүгээр сургуульЧингэлтэй дүүрэг- 50 дугаар сургуульБаянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна …

  • 14 May

    Б.Ууганбат: Харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад дархлаажуулна

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Иргэдээс 1800-1200 тусгай дугаарт түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.   -Вакцинд хамрагдсан иргэд хөдөө, орон нутагт зорчиход PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай юу? -Зайлшгүй шалтгаанаар /эмнэлгийн яаралтай тусламж авах, буяны ажилд оролцох/ орон нутагт зорчих иргэд, мөн тухайн орон нутагт байнгын оршин …

  • 14 May

    Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

    Өнөөдөр буюу тавдугаар сарын 14-нд ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн мэдээллийг хүргэж байна. Улаанбаатар хотод суурин 40 цэгт, 10 явуулын автобусаар 87 багийн 611 эмч, ажилтан ажиллаж, 10021 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. быстрый займ на киви кошелек zaymi-bistro.ru займ онлайн круглосуточно на банковскую карту payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday …

  • 14 May

    Ерөнхийлөгч эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон, медаль гардуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11:40 цагаас эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон, медаль гардуулна.  Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эмнэлгийн мэргэжилтнүүдийн 23.4 хувийг сувилагч,3.5 хувийг бага эмч,3.5 хувийг эм найруулагчид эзэлж,  нийт 13.112 сувилагч, мэргэжилтэн байдгаас; 46,3 хувь нь дипломын,47.8 хувь нь бакалаврын боловсролтой,20.4  хувь  нь ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй,боловсролын докторын зэрэгтэй 15,магистрын зэрэгтэй 171 сувилагч, мэргэжилтэн ажиллаж байна. Нийт …

  • 14 May

    Улсын хэмжээнд 5402 иргэн тусгаарлалтад байна

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 135 байранд 5402 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс: нийслэлд 19 тусгаарлах байранд Монгол Улсын 595 иргэн, гадаадын 94 иргэн, нийт 689,эмнэлгийн 34 байршилд 3,520 иргэн,орон нутагт 82 эмнэлэг болон тусгаарлах байранд Монгол Улсын 1,193 иргэн тус тус байрлаж байна. Өчигдрийн байдлаар эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 570 иргэн нэмэгдэж, 604 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 4 иргэн шилжин …

  • 14 May

    ХӨСҮТ-ийн эмч А.Амбасэлмааг Гавьяат эмч цолоор шагнахаар болжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11:40 цагаас эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон, медаль гардуулна.Цар тахлын үед цаг наргүй ажиллаж буй эрүүл мэндийн салбарынхан төрийн дээд одон медаль хүртэх бөгөөд энэ хүндтэй эрхмүүдийн дунд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны даргаар ажиллаж байсан халдвар судлаач эмч А.Амбасэлмаад Монгол Улсын Гавьяат эмч цол олгохоор болжээ.  Мөн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй …

  • 14 May

    АНУ-д вакцины бүрэн тундаа хамрагдсан иргэдэд амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрлөө

    АНУ-ын Өвчний хянах, урьдчилан сэргийлэх төвөөс тус улсын оршин суугчдад коронавирусний эсрэг вакцины бүрэн тунгаа хийлгэсэн хүмүүст амны хаалт хэрэглэхгүй байхыг зөвшөөрчээ. Энэ талаар Цагаан ордноос өчигдөр мэдээллээ. Вакцины бүрэн тундаа хамрагдсан бол гадна болон ихэнх дотор орчинд амны хаалт зүүх шаардлагагүй гэж мэдээлсэн байна. Гэхдээ чухам ямар тохиолдолд амны хаалт зайлшгүй зүүх шаардлагатайг тодорхой заагаагүй байна. Bloomberg агентлагаас мэдээлснээр …