Жүдо бөхийн 73 кг-д зодоглосон ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртэж, Монголын багийн хоёр дахь медалийг авчирлаа. Тэрбээр хүрлийн төлөөх барилдаан эхлээд удаагүй байхад Канадын Артур Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, олимпын хүрэл медаль хүртлээ. Таван жилийн өмнө Рио-2016 олимпод ялагдаад уйлж суусан Ц.Цогтбаатар хийморьтой барилдсаар ийнхүү медалийн тавцанд гишгэх эрхтэй болов. Монголын жүдочид олимпын наадмаас 10 дахь медалиа хүртэж, …
Мэдээ мэдээлэл
July, 2021
-
26 July
3х3 сагсны охид Францын багт хожигдлоо
3х3 сагсны эмэгтэй шигшээ баг Европ тивийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Францын эсрэг ээлжит тоглолтоо хийлээ. Францчууд өчигдөр энэ тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай Америкийг хожиж, хүчтэй байгаагаа харуулсан. Тэгвэл манай охид энэ багийн эсрэг эцсийн мөч хүртэл тэнцүүхэн өрсөлдсөөр 22:18-аар хожигдлоо. Манай баг холын зайнаас 50 хувьтай довтолж, 10 шидэлтийнхээ тавыг цагаригт хийсэн. Ялангуяа багийн хамгийн залуу гишүүн О.Хулан …
-
26 July
ЖҮДО: Ц.Цогтбаатар Японы Оно Шёохэйд ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
Олимпын наадмын 73 кг-д зодоглож буй манай жүдоч Ц.Цогтбаатар хагас шигшээд Японы домогт бөх, олимп, дэлхийн аварга Шохэй Онод нэмэлт цагт вазаригаар дийлдлээ. Оно түүнтэй барилдах хүртлээ долоон жилийн турш ялагдал гээчийг мэдрээгүй, нийт 62 дараалж ялаад байв. Цогтоо түүнтэй айж бэргэлгүй сайхан барилдаж, үндсэн цагаа дуусгасан. Улмаар нэмэлт цагт тэрбээр тэвэрч шидэх мэхийн оролдлого хийхэд Оно мэдэрч, ардуур нь …
-
26 July
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон Улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон Улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө. Тэрээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаанд бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олимпын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, Японы эрх баригч Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, …
-
26 July
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Японы ерөнхий сайд Ё.Сүгатай акита үүлдрийн нохой бэлэглэжээ
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсоор уулзав. Японы Ерөнхий сайд Ё.Сүга олимпын наадмыг зохион байгуулах түүхэн сорилттой үед Монгол улсын Ерөнхий сайд биечлэн хүрэлцэн ирсэнд болон хилийн чанад дахь албан ёсны анхны айлчлалаа Японоос эхлүүлсэнд талархаж, найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгон акита үүлдрийн нохой бэлэглэлээ. Гэхдээ энэ удаад коронавирусийн …
-
26 July
Ц.Цогтбаатар мөнгөн медалийн төлөө олимпын аварга Ш.Онотой барилдана
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д хүч үзэж буй ОУХМ Ц.Цогтбаатар мөнгөн медалийн төлөө “Рио-2016” олимпын алтан медальт, дэлхийн гурван удаагийн аварга, Японы Ш.Онотой барилдана. Тэд анх таарч буй нь энэ аж. Хоёр дахь олимпдоо зодоглож байгаа 25 настай Ц.Цогтбаатар эхлээд хийлж, дараагийн хоёр тойрогтоо Гвинейн М.Самба, Монакогийн Б.Седрик нарыг иппон буулгаад, өмнө нь хоёр ялж, нэг ялагдсан …
-
26 July
“Токио-2020”:Далайн шуурганы улмаас байт харвааны тэмцээн хойшиллоо
Япон улс, тэр дундаа Токио хотыг маргааш орон нутгийн цагаар 15.00 цагийн орчимд далайн хар шуурга дайран өнгөрөх төлөвтэй байгааг анхаарууллаа. Үүний улмаас гадаа талбайд явагддаг зарим тэмцээн уралдаан эхнээсээ хойшлоод байна. Тухайлбал, байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн маргааш болох байсан ч нэг өдрөөр хойшилжээ. Энэ төрөлд манай тамирчин Б.Урантунгалаг өрсөлдөх юм. Байт харваанаас гадна сэлүүрт завины тэмцээн шуурганаас …
-
26 July
Л.Баттөр:Энэ сарын 16-ны өдөр нэг онгоцоор ирсэн 18 иргэнээс Дельта вирус илрээгүй
ХӨСҮТ-ийн захирал Дельта вирустэй холбоотой цаг үеийн асуудлаар тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр“Долдугаар сарын эхний үеийн нислэгээр ирсэн иргэдээс авсан PCR шинжилгээгээр 22 хүний хариу эерэг гарсан. Гэхдээ энэ хүмүүсээс Дельта хувилбар илрээгүй. Илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Иргэдэд үнэн зөв мэдээлэл түгээхийг хүсэж байна. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр нэг онгоцоор ирсэн 18 иргэнээс Дельта вирус илрээгүй. Албан ёсны мэдээгээр …
-
26 July
Жүдо:Ц.Цогтбаатар хагас шигшээд шалгарлаа
Өнөөдөр Токиогийн олимпын жүдо бөхийн эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ийн барилдаан болж байна. Эрэгтэй 73 кг-д Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Гвинейн Мамадоу Самбатай хийж иппон цэвэр ялсан. Дараагийн тойрогт Монакогийн Бесси Седрикийг мөн цэвэр ялсан. Ингээд хэсгийн аваргын төлөө энэ жилийн Европын аварга Косовогийн Гжаковатай хэсгийн аваргын төлөө барилдлаа. Гжакова өмнөх тойрогт Шведийн Томми Масиасыг ялсан. Ц.Цогтбаатар Гжаоватай өмнө нь 3 …
-
26 July
Дотоодын спортын тэмцээнийг зохион байгуулах эсэхийг аймаг, нийслэлийн Онцгой комисс шийдвэрлэнэ
УОК-ын 25 дугаар хуралдаанаар /2021.07.23/ Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны хуралдааны 43 дугаар тэмдэглэл, Биеийн тамир спортын улсын хороо, спортын холбоодын саналыг хэлэлцэн, аймаг, нийслэлийн Онцгой комисст дараах чиглэлийг өгсөн. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадна талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын төрөл, дотоодын тэмцээнийг оролцогчийн …
-
26 July
Жүдо:Ц.Цогтбаатар шилдэг наймд үлдлээ
Манай жүдоч Ц.Цогтбаатар Монакогийн Седрик Бессиг цэвэр ялж, шөвгийн наймд үлдээд байна. Тэрбээр өрсөлдөгчөө этэх мэхээр тэнцвэр алдуулж, үргэлжлүүлэн дайрч унагаад вазари авсан. Дараа нь хөмрөх мэхээр хоёр дахь вазаригаа авснаар барилдааныг хугацаанаас нь өмнө дуусгасан юм. Одоо манай бөх Косовогийн бөх, Европ тивийн аварга Акил Гжаковатай хагас шигшээд үлдэхийн төлөө барилдана. Хоёр бөх өмнө нь гурван удаа таарахад Ц.Цогтбаатар …
-
26 July
БНХАУ-ын Батлан Хамгаалахын сайд Вэй Фөнхө өнөөдөр МОНГОЛ улсад албан ёсны айлчлал хийж байна
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад хийх албан ёсны айлчлалаа Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Агаарын цэргийн хүчний тусгай үүргийн онгоцоор “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 10:00 цагт хүрэлцэн ирснээр эхлүүлж байна. Айлчлалын үеэр БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай …
-
26 July
ФОТО:МУГД Л.Ундралбатын толгойн гоёл гаднынхны анхаарлыг ихэд татаж байна
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат буудлага спортын ертөнцөд хаана ч үнэ хүрэх толгой гэдгийг бүгд мэднэ. Гадаадын олон ч орон түүнийг урьж, топ тамирчин бэлддэг арга туршлагаас нь суралцахыг хүсч, амлаагүй бай шагнал, санал болгоогүй гэрээ хэлэлцээр бараг байхгүй гэхэд болно. Тэгвэл “Токио-2020” олимпын наадмын үеэр наадмын гоёлоо “өмссөн” Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын толгойн зургийг авах, түүнээс нэрийг нь …
-
26 July
Жүдо:Ц.Цогтбаатар шилдэг 16-д шалгарлаа
Жүдо бөхийн 73 кг-д барилдаж буй Монголын бөх Ц.Цогтбаатар Гвинейн М.Бахыг цэвэр ялж, шилдэг 16-д шалгарлаа. Барилдаан эхлээд минут гаруй өнгөрч байхад манай бөх этэх мэхээр вазари авч, үргэлжлүүлэн даралтад оруулж иппоноор ялсан юм. Одоо тэрбээр Монакогийн Сидрик Бесситэй наймд үлдэхийн төлөө барилдах болно. payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online online кредит …
-
26 July
Жүдо:Д.Сумъяа хасагдлаа
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д зогдоглосон Д.Сумъяа олимпын татами дээрх эхний барилдаандаа Словенийн бөх К.Кайзерт ялагдлаа. Тивийн аваргын мөнгөн медальтай К.Кайзер барилдаан дөнгөж эхлэнгүүт гэнэдүүлсэн тохох мэхээр вазари үнэлгээ салгасан нь энэ тулааны хувь заяаг шийдэв. Сумъяа үүнээс хойш зогсолтгүй довтолж, санаачилгыг гартаа авч барилдсан ч үнэлгээ салгаж чадсангүй. Шүүгч өрсөлдөгч бөхийг идэвхгүй барилдаж, хэт хамгаалсан шалтгаанаар хоёр удаа торгосон. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл