3х3 сагсны шигшээ баг олимпын дэвжээн дэх тав дахь тоглолтоо Румыний эсрэг хийлээ.Олимпод оролцож буй найман багаас түвшин хамгийн ойролцоо нь Румын байв. Тиймдээ ч манай охид анхны хожлоо авах байх гэсэн хүлээлт хэн бүхэнд байлаа. ДАШТ-ий тавдугаар байрын шагналт румынчууд тоглолтыг 3:0, 4:1 гэх мэтээр тэргүүлж эхэлсэн хэдий ч манай охид онооны зөрүүг холдуулалгүй барьсаар байв. Улмаар тоглолт талдаа …
Мэдээ мэдээлэл
July, 2021
-
26 July
Говь-Алтай аймагт үерийн улмаас таван хүн амиа алджээ
Говь-Алтай аймагт усархаг бороо орж, үер буусны улмаас таван хүн эндсэн харамсалтай явдал болжээ. Энэ талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газарт долдугаар сарын 24-ний өдрийн 15:10 цагаас 15:40 цагийн орчим орсон усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, гурван том хүн, нэг хүүхэд, хоёр гэр, нэг автомашин үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн …
-
26 July
Вирусийн эсрэг эмийн бүртгэл,чанар, нөөц хангамжид хяналт тавих ажлын хэсгийг байгууллаа
Шадар сайдын тушаалаар коронавирусын эсрэг эмийн бүртгэл, нөөц хангамж, чанар, үнийн тогтвортой байдалд хяналт тавьж, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Вирусийн эсрэг эмийн нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлэх чиглэлийг Шадар сайдын зүгээс холбогдох албаныханд өгсөн. Энэ хүрээнд вирусийн эсрэг эмийн бүртгэл, чанарт Ажлын хэсэг хяналт тавихын зэрэгцээ эрүүл мэндийн байгууллагуудад байгаа нөөц хангамжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах юм. Цаашид вирусийн эсрэг …
-
26 July
М.Уранцэцэг: Цар тахлын энэ хүнд үед, ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээн барилдаж, олимпын медалиар сэтгэлийн бэлэг барьж чадсан маань тамирчин болсны утга учир юм даа
“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэгтэй уулзаж, товч ярилцлаа. – Монголын баг тамирчдын медалийн салхийг олимпын эхний өдөр хагалж, олон жил өөрийн хүлээсэн олимпийн медалийг хүртсэнд Монголын ард түмэн ихэд баярлаж, баярын мэнд дамжуулж өгөөч гэснийг юуны өмнө уламжлая. – Баярлалаа. Намайг олон жилийн тууштай дэмжиж, …
-
26 July
Баруун 4 замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээлээ
Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхээр томоохон уулзваруудад засварын ажил хийж байна. Энэ хүрээнд НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Баруун 4 замын засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Засварын ажил долоодугаар сарын 15-нд эхэлж, авто замын захын 396 урт метр L хашлага, эгнээ тусгаарлах 300 метр урт хашлагыг сольж, инженерийн шугам сүлжээний 42 худгийн тагийг хучилтын түвшинд хүртэл …
-
26 July
Монголын баг хоёр хожигдсон ч “цахиур хагаллаа”
Манай 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг өнгөрсөн бямба гарагт Италийн багт 14:15, АНУ-д 9:21-ээр хожигдсон билээ. Тэгвэл АНУ-тай тоглосны дараа “The Washington Post” сонинд ийн бичжээ. Дөрөвхөн жилийн өмнөөс Монгол нутагтаа сагсан бөмбөг тоглож эхэлсэн Онолбаатарын Хулан NBA-гийн оддын YouTube-д тавигдсан бичлэгүүдийг үзсээр сагсан бөмбөг тоглож сурчээ. 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн тоглогч О.Энхбаатараас үлгэр дуурайл, урам зориг …
-
26 July
Хятадууд тэргүүлж байна
“Токио-2020” зуны олимпын 32-р наадам өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Хоёр өдрийн дараах байдлаар оролцогч 205 улсаас 40 нь ямар нэг медаль хүртжээ. Багийн дүнгээр зургаан алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн хятадууд тэргүүлж буй бол зохион байгуулагч орон таван алт, нэг мөнгөтэйгээр дэд байрт бичигдсэн аж. Тэдний удаад АНУ (4 алт, 2 мөнгө, 4 хүрэл), БНСУ (2 алт, …
-
24 July
Хуруу нь хугарсан ч Э.Чимэддолгор хамгийн олон оноо авав
Италитай хийсэн анхны тоглолтод баруун гарын дунд хуруугаа хугалсан Э.Чимэддолгор хамгийн олон буюу зургаан оноо авсан аж. Мөн М.Цэрэнлхам хоёр, Б.Солонго нэг оноо нэмэрлэжээ. Маргааш 09:15-д талбайн эзэдтэй тоглох манайхан 26-ны 00:00 цагт ОХУ-тай өрсөлдөнө. 3х3 сагсан бөмбөгийн бүсгүйчүүд маань хоёр дахь тоглолтоо дэлхийн чансааг тэргүүлэгч АНУ-ын багтай хийлээ. Энэ тоглолтод америкчууд тоглолт дуусахаас гурван минутаас өмнө манайхныг 21:9-өөр дутуу …
-
24 July
Жүдочид таван олимп дараалан медаль хүртэж, дээд амжилт тогтоолоо
Монгол улсын гавьяат тамирчин, жүдогийн дэлхийн аваргын нэг алт, нэг мөнгө, хошой хүрэл медальт М.Уранцэцэг “Токио-2020”-иос хүрэл медаль хүртсэн билээ. Ингэснээр цагаан өмсгөлтнүүд маань таван олимп дараалан медаль хүртэж, Монголын баг тамирчдын түүхэнд дээд амжилт тогтоожээ. Жүдочдоос Х.Цагаанбаатар 2004 онд хүрэл, Н.Түвшинбаяр 2008 онд алт, 2012 онд Н.Түвшинбаяр мөнгө, С.Ням-Очир хүрэл, 2016 онд Д.Сумъяа мөнгөн медаль хүртэж байв. Түүнчлэн энэ …
-
24 July
3х3 сагсны охид АНУ-ын багт хожигдлоо
3х3 сагсны шигшээ баг хоёр дахь тоглолтоо хүчирхэг АНУ-ын эсрэг хийж, 21:9-өөр хожигдлоо. Америкчууд өмнө нь дэлхийн чансааг тэргүүлэгч Францыг 17:10-аар хожсон бол манайхан Францаас дутахааргүй өрсөлдсөн юм. Манай багийн Э.Чимэддолгор өмнөх тоглолтод баруун гарынхаа дунд хурууг хугалсан ч шүд зууж тоглон холын зайн гурван шидэлтээ оруулж, онооны зөрүүг ойртуулахад тус болсон. Манай охид маргааш өглөө 09.15-д талбайн эзэн Япон, 13.00 цагаас ОХУ-тай ээлжит …
-
24 July
Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Гавьяат тамирчин М.Уранцэцэгт баяр хүргэлээ
“Бүдокан” ордонд эхэлсэн “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд өрсөлдсөн манай тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагаллаа. Энэ барилдааны дараа түүнтэй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утсаар ярьж, “Алтын дайтай хүрэл медаль хүртсэнд халуун баяр хүргэе” гэжээ. Ташрамд дуулгахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа “Олимпын наадамд бэлтгэх …
-
24 July
Токио:3X3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Италийн багт ганцхан оноогоор хожигдлоо
Олимпын наадамд анх удаа оролцож буй манай 3Х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эхний тоглолтоо 2018 оны дэлхийн аварга Италийн багтай хийж 14:15 ганцхан оноогоор харамсалтай хожигдлоо. Манай охид тоглолтын төгсгөлд 7:12-оор хожигдож явсан ч тооны харьцааг ганцхан бөмбөгний зөрүүтэй болгож чадсан. Хэрэв цаг дуусах мөчтэй зэрэгцэн Солонгын шидсэн алсын зайн бөмбөг оновчтой болсон бол хүчирхэг Италийн багийг буулган авах ч боломжтой байлаа. Өнөөдөр орой Монголын 3х3 сагсан …
-
24 July
М.Уранцэцэг: Гурав дахь олимпдоо оролцож анхны медалиа авлаа
Токио-2020 олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д хүрэл медаль хүртсэн Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг Токиод ажиллаж буй хэвлэлийн багийнханд ярилцлага өгч, сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Маш их баяртай байна. Медаль авахад миний баг, хамт олон маш их тусалсан. Гурав дахь олимпдоо оролцож анхны медалиа авлаа. Аав ээждээ, ах дүү, хамаатан садан, Хүч спорт хороо, тусалж дэмждэг бүх хүмүүстээ маш …
-
24 July
БОКC:МУГТ Э.Цэндбаатар эхний ялалтаа байгууллаа
Монголын боксчдын салхийг хагалж гавьяат тамирчин Э.Цэндбаатар рингэнд гарлаа. Тэрбээр эхний даваанд Кенийн боксчин, Африк тивийн аварга Николас Окотыг 3:2-оор ялж, шөвгийн 16-д шалгарлаа. Манай хүн эхний үед 3:2-оор илүүрхсэн бол удаах үед шүүгч нар эсрэг талд ялалтыг өгөв. Харин шийдвэрлэх гуравдугаар үед МУГТ Э.Цэндбаатар илүү тоглосноор эцсийн дүндээ 3:2-оор хожсон юм. Одоо тэрбээр энэ сарын 28-нд Вьетнамын тамирчин Дуонг …
-
24 July
МУГТ М.Уранцэцэг “Токио-2020” олимпоос ХҮРЭЛ медаль хүртлээ
Жүдо бөхийн хөнгөн жинд Монголын нүүрийг сүүлийн арав шахам жилийн турш тахалсан Мөнхбатын Уранцэцэгт нэг л зүйл дутуу байлаа. Тэр нь олимпын наадмын медаль. Тэгвэл шинэхэн Хөдөлмөрийн баатар маань “Токио -2020” олимпын дэвжээнд дутуугаа гүйцээж, олимпын Хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Хүрэл медалийн төлөө тэрбээр Португалын өсч яваа жүдоч Катарина Костаг дархан өчих мэхээрээ буулгаж авав. Ингэснээр тэрбээр олимпын наадмаас медаль …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл