Мэдээ мэдээлэл

April, 2021

  • 27 April

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 54 үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

    Цахим үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia-д Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 54 үйлчилгээ орлоо. Та www.e-mongolia.mn портал сайтаас дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой. Мал аж ахуй Мал эмнэлгийн зориулалттай вакцин бусад бичил биетний өсгөвөр экспортод гаргах лицензМалын гүн хөлдөөсөн үр, хөврөл үр экспортод гаргах лицензТэмээ экспортод гаргах лицензХонь экспортод гаргах лицензЦэвэр үүлдрийн адуу экспортод гаргах лицензЦэвэр үүлдрийн гахай экспортод гаргах лицензЯмаа экспортод …

  • 27 April

    Хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад орно

    Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 11-ны өдөр ХӨСҮТ-д ажиллах үеэрээ “ Хүчилтөрөгч дамжуулах төв”-ийн үйл ажиллагааг өргөтгөх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүчилтөрөгчийн үйлдвэр барих ажлыг эхлүүлэхээр болсон. Тус үйлдвэр ашиглалтад орсноор өндөр даралттай баллон зөөвөрлөхгүй, газар доогуурх сүлжээгээр дамжуулан сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг болон Ковид-19-ийн эмчилгээний өрөөнүүдэд хананы холбоосоор хүчилтөрөгчийг шууд дамжуулах нөхцөл бүрдэж, хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй байх боломжтой болж байна. Халдварын тархвар өсөн нэмэгдэж байгаагийн …

  • 27 April

    Гар утас, дугуй засварын газруудын үйл ажиллагааг зогсоожээ

    Нийслэлийн нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд НМХГ-ын 206 улсын ахлах байцаагч, алба хаагчид хүнсний худалдааны /давхардсан тоогоор/ 14976, хүнсний 50 үйлдвэр, эмийн сан 873, бусад 88, нийт 15987 газрыг шалгалаа. Мөн цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн, санамж, зөвлөгөө өгч, 6860 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд зөвлөмж хүргүүлсэн. Захирамжийн хүрээнд спиртийн өндөр …

  • 26 April

    Автобусаар зорчих бол бичиг баримтаа биедээ авч явах ёстой

    Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлсэн. Тодруулбал, нийтийн тээвэр өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулах юм. Энгийн үед 98 чиглэлд 964 автобус үйлчилгээнд явдаг бол өнөөдрөөс 98 чиглэлд 859 нийтийн тээврийн хэрэгсэлд …

  • 26 April

    Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд замын хөдөлгөөнд оролцох хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээнэ

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэдээс нийт 1847 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.45 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 239 иргэн …

  • 26 April

    Монголын Залуучуудын Холбоо “Ангид бай” аян зарлалаа

    Цар тахлын халдвар ихэсч, хатуу хөл хорионы дэглэмийн хугацааг 14 хоног сунгаад байгаа. Тэгвэл Монголын Залуучуудын Холбооноос энэхүү 14 хоногийг залуучууд өөрсдийгөө хөгжүүлэх, өөрсдийгөө боловсруулах, нийгэмд эерэг хандлага түгээх цаг хугацаа болгон ашиглая хэмээн залуучуудыг уриалж “Ангид бай” аян зарлаж байгаа талаараа өнөөдөр мэдээллээ. Тэд энэхүү аяны хүрээнд: Сошиалын зохисгүй хэрэглээнээс ангид бай Хорт муу зуршлаас ангид бай Халдвар, хамгааллын …

  • 26 April

    Б.Пүрэвдорж: Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй

    Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 4 дүгээр сарын 18-ны орой суудлын автомашин СОГТУУГААР жолоодож яваад зам тээврийн ноцтой осол гаргасан байдаг. Түүний уруул сэтэрч ГССҮТ-д хүргэгдээд байсан юм. Эл явдалд хариуцлагын асуудал яригдалгүй хэд хоногийг үдсэний дараа гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлал гуйв. Тэрээр, “Би хариуцлагагүй үйлдэл хийж зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн …

  • 26 April

    Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгалаа

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар үргэлжлүүлэн 10 хоногоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг хянан хэлэлцээд үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ. Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа нэг сар хүртэл байдаг бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар энэ нэг сарын 20 хоногийг шийдвэрлэсэн тул өнөөдрийн шүүх …

  • 26 April

    “Оскар-93”: БНСУ-ын алдарт жүжигчин Юн Ю Чжон “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртлээ

    Америкийн кино академиас жил бүр уламжлал зохион байгуулдаг 93 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол Америк Нэгдсэн Улсын Лос-Анжелес хотын “Долби” театрт болж өндөрлөлөө. Энэ жилийн “Оскар”-ын наадмын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналыг Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Юн Ю Чжон “Minari” кинонд тоглосон дүрээрээ хүртлээ. Өдгөө 73 настай Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Юн Ю Чжон “Minari” кинонд АНУ-ын Аркансас мужид …

  • 26 April

    Л.Энхсайхан:Хөл хориог үр дүнтэй хэрэгжүүлж чадвал үр дүн гарна

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.26/ мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Хатуу хөл хорио тогтоосны үр дүн гарч байна уу. Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байна вэ? -Хатуу хөл хориог сулруулах тодорхой хэмжээний шалгуурууд байдаг. Энэ шалгуур үзүүлэлтүүд тодорхой хэмжээнд хангагдахгүй байсан учраас хөл хориог үргэлжлүүлэхээс өөр аргагүй нөхцөл …

  • 26 April

    Жүжигчин Б.Мишээл, Р.Отгонбаяр нар Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

    Ардын хувьсгал ялсан түүхэн үйл явдлыг тайз, дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэж, 100 жилийн өмнөх амьдралыг эргэн сануулах “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн төгсгөлийн дугаар энэ сарын 24-ны өдөр үзэгчдийн хүртээл боллоо. Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнолд заналхийлсэн харийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлж, ард олноо энх жаргаланд учруулсан ардын журамт цэргийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг …

  • 26 April

    Б.Ууганбаяр: Улаанбаатар хотод 744, орон нутагт 112 халдварын тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.26/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад 856 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 31339 болсон байна. Сүүлийн 24 цагт 1060 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 16,815 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлын 744 …

  • 26 April

    Үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарыг 07:00-19:00 цагаар тогтоов

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбоотойгоор Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, дүүрэг, хороо тус бүрээр иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, мэдээллээр ханган зохион байгуулалтын арга хэмжээ авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн гэрээр тусгаарлалт, ажиглалтад байгаа …

  • 26 April

    Токио-2020 олимпод оролцох тамирчдын хувцас

    “Токио 2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын спортын болон ёслолын хувцасны загварыг танилцууллаа. Тус хувцасны загварыг “Мишээл Амазонка” ХХК-ийнхан зохион бүтээжээ. Мөн тамирчдын өдөр тутам бэлтгэл сургуулилалтад зориулагдсан спортын хувцсаны загварыг гаргаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2018 оны наймдугаар сард тус компанитай гэрээг байгуулжээ. Эдгээр загварыг холбогдох яам нь 2019 онд баталсан аж.

  • 26 April

    Автобус хоорондын хугацаа 2-5 минут байна

    Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 12 хоногоор сунгасан. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, зорчуулахаар болсон юм. Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд 98 чиглэлийн 859 автобус явж байна. Автобус хоорондын хугацаа 2-5 минут …