Мэдээ мэдээлэл

July, 2021

  • 15 July

    Гадаадаас ирж байгаа иргэдийг тусгаарлах байранд 14 хоног тусгаарлах саналыг УОК-т хүргүүлэхээр шийдвэрлэлээ

    SARS-CoV-2 вирусийн дельта хувилбарын халдварлах чадвар нь альфа хувилбараас 60 хувиар илүү бөгөөд дэлхийн олон улс оронд эрчимтэй тархаж, өвчлөл үүсгэж байна.ЭМЯ, МХЕГ, ИНЕГ, ХӨСҮТ, НЭМГ-ийн удирдлага, мэргэжилтэн оролцсон цахим хурлыг өчигдөр /2021.07.14/ зохион байгуулж, гадаад улс орноос ирж байгаа иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан эсвэл өвчилсөн эсэхээс үл хамааран тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлах саналыг Улсын онцгой комисст …

  • 15 July

    ЭМЯ:1439 хүнд (covid-19) халдвар илэрч, 4 иргэн нас барлаа

    Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.07.15/ мэдээг танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 1439 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 143,128 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал Улаанбаатар хотод 855, орон нутагт 584 бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 3347 иргэн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 118,219 боллоо. Харамсалтай нь сүүлийн …

  • 15 July

    “Токио -2020” олимпын наадамд амжилт үзүүлсэн тамирчид медалиа өөрсдөө авч зүүнэ

    Япон улсын Токио хотноо долдугаар сарын 23-нээс наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд НАЙМАН хоног үлдлээ. Тэгвэл коронавируст халдвараас сэргийлэхийн тулд “Токио 2020” зуны XXXII олимпын наадамд амжилт үзүүлсэн тамирчид медалиа өөрсдөө зүүхээр болсон байна. “Медалийг тамирчдын хүзүүнд зүүж өгөхгүй. Медалийг тавиур дээрээс тамирчид өөрсдөө гардаж авна. Медалийг тавиур дээр ариутгасан бээлийтэй хүн байрлуулах тул …

  • 15 July

    Наадмын өдрүүдэд галт тэргээр ачаа бараагаа татах ажлыг хийж байна

    Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх нөхцөл байдлыг сайжруулахаар өнгөрсөн долоо хоногт шинэ ажлын хэсгийг томилон ажлуулж эхэлсэн билээ. Замын-Үүд дэх шинээр томилогдсон Гаалийн газраас өнгөрсөн тав хоногийн хугацаанд дараах шийдвэрүүдийг гаргаж, эхний ээлжийн гацааг арилгаад байна. Үүнд: Замын-Үүд дэх Гаалийн газрын хуучин ажиллаж байсан 4 албаны дарга, 28 байцаагчийг сэлгэн, Улаанбаатар хотоос 32 ажилтныг шинээр томилжээ Замын-Үүдэд …

  • 15 July

    Их аварга Асашёорюүгийн ахын хүү арлын Японыг шуугиулсаар

    Нагоя башёгийн 11 дэх өдөр дээд зиндаанд хүч үзэж буй долоон бөхийн маань гурав нь найм дахь даваагаа авч, тавиас дээш хувийн амжилтаа үзүүлэв. Ахмад бөхчүүдийн нэг Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира Ичиямамотог, Ичиножо А.Ичинноров маэгашира Таканошёог, Хоошёорюү озэки Шёодайг ялснаар “айдаггүйгээ авдартаа хийжээ”. Сумогийн мэргэжилтнүүд болон сонирхогчдын анхаарлыг Хоошёорюү С.Бямбасүрэн ихэд татаж байгаа аж. 22 настай тэрбээр их аварга Асашсорюүгийн том …

  • 15 July

    Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 07 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи …

  • 14 July

    Усны ослоор 13 хүн амь насаа алджээ

    Баяр амралтын өдрүүдээр буюу долдугаар сарын 9-14-ний өдрүүдэд усны ослоор 13 хүн амь насаа алджээ. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр нэг буюу нийт гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 14-нд Сэлэнгэ мөрний эх, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны зүүн хажуугийн Эг, Хэрлэн, Барх, Балж, баруун хажуугийн Туул, Тэрэлж, …

  • 14 July

    ӨМӨЗО-ны Улаанхадын Далай нуурын экологийн орчин сайжирч жуулчдын хөлд дарагджээ

    Олон улсын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын аяныхан долдугаар сарын 13-ны өдөр Далай нуурт ирлээ. Улаанхад хотын Хишигтэн хошууны нутаг дахь Далай нуур нь ӨМӨЗО-ны байгалийн онцгой үзэсгэлэнт газрын нэг. Загас, шувуудын диваажин гэгддэг энэ нуурынд сугас, цулбуурт загаснууд элбэг бөгөөд хавар зуны заагаар хэдэн зуун мянгаараа сүрэглэдэг аж. Энэхүү онцгой үзэгдлийг харах гэсэн судлаач, гэрэл зурагчдаас гадна жуулчид олноороо зорин ирдэг …

  • 14 July

    БНХАУ-аас галт тэргээр ачаа барааг Замын-Үүдэд татан авч байна

    Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх нөхцөл байдлыг сайжруулахаар өнгөрсөн долоо хоногт шинэ ажлын хэсгийг томилон ажиллуулж эхэлсэн билээ. Замын-Үүд дэх шинээр томилогдсон Гаалийн газраас өнгөрсөн тав хоногийн хугацаанд дараах шийдвэрүүдийг гаргаж, эхний ээлжийн гацааг арилгаад байна. Үүнд: Замын-Үүд дэх Гаалийн газрын хуучин ажиллаж байсан албаны дөрвөн дарга, 28 байцаагчийг сэлгэн, Улаанбаатар хотоос 32 ажилтныг шинээр томилжээ Замын-Үүдэд …

  • 14 July

    Зодог тайлж магадгүй байсан Хакүхо нэг ч унаагүй явна

    Мэргэжлийн сумогийн долдугаар сарын тэмцээн Нагоя хотноо үргэлжилж байна. Энэ тэмцээнд сумо сонирхогчдын анхаарлыг татаж буй хоёр зүйл бий. Эхнийх нь сүүлийн зургаан башё дараалж өнжсөн ёкозүна Хакүхо зодог тайлах эсэх, нөгөө нь озэки Тэрүнофүжи 73 дахь ёкозүна болж чадах эсэх. Нагоя башёгийн арав дахь өдөр Тэрүнофүжи өмнө нь бие биеэ тус бүр нэг давсан маэгашира Чиётайрюүг, ёкозүна Хакүхо урьд …

  • 14 July

    Зохиолч Н.Бадамжавын гурав дахь роман

    МЗЭ-ийн шагналт, зохиолч Н.Бадамжавын гурав дахь роман удахгүй уншигчдын гар дээр очих нь. Нэр нь “Модон сахалт”. Өмнө нь “Амуль”, “Дайсику” роман туурвисан тэрбээр кино урлагийн “Бэрс” дээд сургуулийг кино, жүжгийн зохиолч мэргэжлээр төгсчээ. 2003 онд “Алтан өд”, 2010 онд “Гоомарал”, 2016 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн Н.Бадамжав зохиолч “Зэрэгцээ ертөнц” хүүхдийн цуврал зохиол, “Дурлалын золиос”, “Хунт нуур”, “Шелкунчик”, “Хаадын туульс”, …

  • 14 July

    Тамирын голын гүүрийг засаж, зорчих боломжтой болгов

    Архангай аймагт долдугаар сарын 12-ны өдөр хүчтэй аадар оржээ. Үүний улмаас Тамирын голын гүүрний зарим хэсгийн далан сэтэрч, эвдэрсэн аж. Улмаар аймгийн удирдлагууд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан юм. Тэгвэл тус аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид “Архангай азза” ТӨХК-тай хамтарч голын гүүрийг зассан ба зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн байна. вивус займы zaymi-bistro.ru займ на карту без отказа без проверки payday …

  • 14 July

    Н.Жокович хагас зууны өмнөх амжилтыг давтлаа

    Дэлхийн манлай теннисчин, Сербийн Новак Жокович Уимблдоны нээлттэй тэмцээнд Италийн Маттео Берреттиниг 6:7 (4:7), 6:4, 6:4, 6:3-аар хожиж түрүүлсэн билээ. Энэ нь түүний “Их дуулга”-ын 20 дахь цом бөгөөд өмнө нь Швейцарын Рожер Федерер, Испанийн Рафаэль Надаль хоёр л ийм амжилт үзүүлж байв. 34 настай серб эр энэ оны Австралийн нээлттэй тэмцээн болон “Ролан Гаррос”-т түрүүлсэн ба гурван “Их дуулга”-д …

  • 14 July

    Спутник – V вакцины 20 мянган 2-р тунг хүлээж авлаа

    Өнөөдөр лхагва гарагт /2021.07.14/ Монгол улс ОХУ-н СПУТНИК-V вакцины 20 мянган тунг хүлээж авлаа. Энэхүү вакциныг эм хангамжийн ууган байгууллага Монгол Эм Импэкс Концерн оруулж ирж байгаа билээ. Ингэснээр манай улс ОХУ-ын СПУТНИК-V вакцины эхний тунгаа авсан иргэд маань бүрэн тундаа хамрагдах боломжтой болж байгаа сайхан мэдээтэйгээр бүх нийтийн амралтын өдрүүд үргэлжилж байгааг онцлоход таатай байна. кредит срочно на карту без отказа zaymi-bistro.ru экспресс займ онлайн заявка payday loans are …

  • 14 July

    Фото:Ерөнхийлөгч асан Х.Баттулга жүдо бөхийн тамирчдын бэлтгэлтэй танилцаж амжилт хүслээ

    Олимпын наадам эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 24-өөс 31-ний хооронд явагдана. Үндэсний шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших “Champions camp” бэлтгэлийн баазад олимпын бэлтгэлээ базааж байгаа билээ.   ЖҮДО БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ Эмэгтэй -48кг жинд МУГТ М.Уранцэцэг -52кг жинд ОУХМ Л.Сосорбарам -57кг жинд МУХБ, МУГТ …