Мэдээ мэдээлэл

June, 2021

  • 17 June

    Завьт эргүүл ажиллаж эхэллээ

    Гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэх, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн зорилгоор  НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран  “Завьт эргүүл” арга хэмжээг   зохион байгуулж байна.  Тус арга хэмжээг Туул голд 2012 оноос хойш 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Завьт эргүүл нь Багануур дүүргийн Хэрлэн голын дагуу Дивизийн …

  • 17 June

    Улаанбаатар хотод ухаалаг технологид суурилсан усны хяналтын нэгдсэн систем нэвтрүүлнэ

    Нийслэлийн хэмжээнд цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац, технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох хууль, эрх зүйн орчны судалгаа хийх, хэрэгжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Тус Ажлын хэсэг гурван чухал асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөн, ажиллаж байна. Тодруулбал, Цэвэр усны зарцуулалт өндөр болох орон сууцад ухаалаг тоолуурт суурилсан техник, программ хангамжийн цогц шийдлийг бий …

  • 17 June

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 170 иргэн ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлөг өчигдөр 19:23 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 170 иргэн ирж,  2-р эмнэлэг, Вайтхаус, Ибис, Туушин, БиЖи, Майсон, Намуун зочид буудлуудад тусгаарлалаа. Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн 31 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. онлайн займ на карту маэстро zaymi-bistro.ru займ онлайн на …

  • 17 June

    “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам болно

    Монголын Урлагийн зөвлөл Гёте-Институттэй хамтран, Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн зургадугаар наадмыг зургадугаар сарын 24-нөөс 30-ны хооронд “XXI” сэдвийн дор зохион байгуулж, урлаг, технологи, шинжлэх ухааны зааг, хязгаар, ялгааг даван шинэчлэл хийж буй олон улсын уран бүтээлчдийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх гэж байна. Өнгөрсөн хугацаанд “Уламжлал ба орчин үе”, “Ул мөр”, “Хил Хязгаар үгүй”, “Нүүдэл суудал”, …

  • 17 June

    “Өлзий” төвөөс Авто плазагийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хаана

    Улаанбаатар хотын Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх ф900 мм-ийн цэвэр ус дамжуулах 4010 метр урт гол шугамын болон ф600 мм-ийн 1684.23 метр урт “9Б” бохир ус дамжуулах хоолой, шугамын барилга угсралтын ажлыг хийнэ. Энэ хүрээнд 100 айлын зам буюу “Өлзий” төвийн уулзвараас баруун тийшээ Авто плазагийн уулзвар хүртэлх 340 мерт урт авто замыг сэтэлж, шугам сүлжээний …

  • 16 June

    Ресторан, кафе, хоолны газар, кофе шоп зэрэг газрын танхимын үйлчилгээг долоо хоногийн хугацаатай хориглов

    Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын тушаал, хурлын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Коронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа. Захирамжаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар (ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар)-ын танхимын болон гадна талбайн үйлчилгээг зургадугаар сарын 17-наас долоо хоногийн хугацаатай түр хориглож байна. Түүнчлэн амралт, …

  • 16 June

    Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тогтоолын төсөл дэмжигдэв

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин танилцуулга хийсэн юм. Монголчууд 2021 онд хувьсгал хийж, үндэсний төр, засгаа дахин сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, үндэсний дэвшилд хүрэх их …

  • 16 June

    Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тогтоолын төслийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021.06.16/ хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн …

  • 16 June

    Үндэсний ном, бичиг соёлын өдрийг жилд хоёр удаа нийтээр тэмдэглэдэг болно

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар  Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Нэр бүхий гишүүдээс 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн танилцуулгыг төсөл санаачлагчдыг төлөөлж  Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг …

  • 16 June

    Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.16/ боллоо. Хуралдааны үеэр коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллаж байна. Тухайлбал, хоол …

  • 16 June

    Б.Жавхлан:Төсвийн тодотгол хийх эдийн засгийн зайлшгүй шаардлага, нөхцөл бүрдээгүй байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.16/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Сангийн сайд Б.Жавхлан “Энэ оны төсвийн орлого тавдугаар сарын 31-ний байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ нь өнөөгийн нөхцөл байдалд чамлахааргүй үзүүлэлт. Төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх чиглэлээр боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулсан. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн …

  • 16 June

    ЗГ:Үндэсний их баяр наадмыг цахимаар үзэгчгүй зохион байгуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.16/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Тэрбээр “УОК-ын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Долоо хоногийн хугацаанд зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргалаа. Тухайлбал, -Хоол үйлдвэрлэл үйлчилгээний заалны үйлчилгээг хориглох -Эмчилгээний тактикаа өөрчлөх шийдвэр гаргасан. Эрчимт эмчилгээний үйлчилгээгээ сайжруулах чиглэл Ерөнхий сайд өгсөн. -Ерөнхий сайдын зүгээс цаашдаа аль болох …

  • 16 June

    Т.Доржханд:Хүүхдийн мөнгийг 20 мянга болгож бууруулж болохгүй

    Хөдөлмөрийн үндэсний намаас өнөөдөр /2021.06.16/ цаг үеийн асуудлаар намынхаа байранд мэдээлэл хийлээ. Хөдөлмөрийн үндэсний намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Мутацилагдсан Энэтхэгийн хэлбэр Монголд орж ирсэн байх магадлал 95 хувьтай байна. Баяр наадмаа хийх цаг нь биш. Тохиолдлын тоо буурсан үед баяр наадмыг хийж болно. Иргэдээ хөдөө орон нутагт аялах боломжоор хангах хэрэгтэй. Аялал жуулчлалаас оруулах орлогын 73 хувийг дотоодын аялал …

  • 16 June

    Э.Дөлгөөн, Д.Түвшинбаяр нарын хамтран дуулсан “Төгс зохицол” дууны клип цацагдлаа

    “Positive Mongolians” онлайн төслийг санаачлагч Д. Түвшинбаяр, Э. Дөлгөөн нар “Tuvshuu Dulguun vlog”, “Хосын жор”, “My Story”, “Big Big Family”, “Friends”зэрэг нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдэг билээ. Тэгвэл тэдний бэлтгэн хүргэдэг “Хосын жор” нэвтрүүлэг албан ёсны дуутай болсон байна. “Төгс зохицол” дууг “Positive Mongolians” төслийг санаачлагч Д. Түвшинбаяр, Э. Дөлгөөн нар хамтран дуулжээ. “Төгс зохицол” дууны үг Анх би чамайг харсан тэр …

  • 16 June

    Б.Бямбадорж: Халдвар авсан жирэмсэн эхчүүдийг тусгаарлах байранд хэвтүүлэн, хяналтад авч байна

    Халдвартай иргэдийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүндрэл, эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн байгууллагуудад үүссэн нэмэлт ачааллыг зохицуулах чиглэлээр авч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа. –Жирэмсэн эхчүүд халдвар их авч байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар болоод НОК-оос жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварын тархалтыг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ? -26 мянга гаруй жирэмсэн эх байгаа. Эдгээр …