Мэдээ мэдээлэл

November, 2020

  • 6 November

    ХЭҮК-ын гишүүдийн томилгоог хэлэлцэж байна

    УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.  Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль шинэчлэгдсэнээр тус комиссын гишүүний гурван орон тоог тав болгон нэмэгдүүлсэн. Мөн таван гишүүнээс гадна Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүн байхаар хуульд заасан юм. Мөн ХЭҮК-ын таван гишүүний …

  • 6 November

    Халдвартай хүмүүстэй ажилласан багийн 1 сувилагчийн хяналтын шинжилгээнээс 12 дахь хоногтоо коронавирус илэрлээ

    Сүүлийн 2 хоногт 1068 хүний сорьцод хийсэн шинжилгээнээс ковид19-ийн +4 /нийт 356/ тохиолдол батлагдлаа. Халдвартай хүмүүстэй ажилласан багийн 1 сувилагчийн хяналтын шинжилгээнээс 12 дахь хоногтоо коронавирусний халдвар илэрсэн бол Беларусь улсын 2 жолооч, Дели-УБ чиглэлийн нислэгээр ирсэн нэг иргэнээс тус тус ковид 19 илрээд байна. Коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд эмч, сувилагч нар шинжилгээ хийхээр 14 хоног багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гараад 14 хоног …

  • 6 November

    МҮОХ-ны ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөл хуралдав

    Монголын Үндэсний Олимпын хороонд Ерөнхийлөгчийн дэргэдэх орон тооны бус Эрдэмтдийн зөвлөл хуралдаж, Монгол улс дахь олимпын хөдөлгөөний бодлого, шинэчлэл, хөгжлийн асуудлыг хэлэлцлээ. Эрдэмтдийн зөвлөл МҮОХ-ны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд түүнд зөвлөх, санал, хүсэлт гаргах зорилго бүхий Ажлын хэсэг бөгөөд өчигдөр гурван зүйл дээр санал бодлоо солилцсон юм. Тэд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Спорт-Олимпизмын шинэ эрин төсөлийн танилцуулгатай танилцан …

  • 6 November

    Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 километр замын хөдөлгөөнийг нээлээ

    Дархан-Улаанбаатар чиглэлийн замын ажил нийт таван багцаас бүрдэж байгаа бөгөөд 204.11 км замын 135.19 км нь хатуу хучилттай /үүнээс 65.03 км нь шинээр баригдсан бол 70.16 км нь хуучин хучилтаар/ 68.92 км-ийг нь цементээр бэхжүүлэн буталсан чулуун суурьтайгаар 2021 оны авто замын барилгын ажил эхлэх хүртэл түр нээлээ. Хуучин зам нь 6 метрийн өргөнтэй бол одоо тавьж буй зам 9 метрийн өргөнтэй. …

  • 6 November

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно

    Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгодог. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгоно. Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг 11 дүгээр сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт буюу Төрийн …

  • 6 November

    Трампыг ялалтын талаар үг хэлсний дараа Америкийн сувгууд шууд дамжуулалтаа зогсоолоо

    Америкийн ABC, CBS  болон MSNBC сувгууд Дональд Трампыг худал мэдэгдэл хийлээ хэмээн шууд дамжуулалтаа зогсоолоо.   Цагаан ордноос дамжуулж байсан MSNBC суваг Дональд Трампыг ялалтын талаар үг хэлснийх нь дараа  шууд дамжуулалтаа зогсоосон байна. Хөтлөгч Брайан Уильямс “Бидэнд урьд өмнө нь тохиолдож байгаагүй нөхцөл байдал үүслээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн яриаг тасалснаас гадна залруулга хийж байна” гэв.  Хэдхэн минутын өмнө Дональд Трамп Цагаан ордны индэрт үг …

  • 6 November

    Өнөөдөр болох үйл явдлууд

    09.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана. 09.00 цагт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д “Усан орчин хамгаалал, менежмент” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99062806 09.20 цагт МУИС-ийн төв байрны Дугуй танхимд “Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” үндэсний семинар болно. 10.00 цагт Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Үндэсний оношилгоо эмчилгээний төвд Дүрс оношилгооны төвийн нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 89647777 10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд “Монголын …

  • 5 November

    Н.Жанцанноров : Урлагийг удирдаад явах хэрэггүй, урлаг өөрийн жамаар явдаг

    Соёлын сайдын зөвлөл анхдугаар хуралдаанаа өнөөдөр хийлээ. Хуралдаанд Соёлын сайд С.Чулуун яамны шинэ бүтэц бүрэлдэхүүн, бодлого чиглэл, соёлын салбарт хийгдэх ажлууд, салбарын бүтээн байгуулалт, УИХ-аар хэлэлцэж буй Соёлын болон Киноны тухай, мөн Музейн тухай хуулийн төслийг танилцуулга хийлээ. Соёлын сайд С.Чулуун сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлэхдээ, “Соёлын яам байгуулагдсан цагаасаа соёлын салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд болон цаашдаа Монгол Улсын …

  • 5 November

    Дарханы замын хөдөлгөөнийг нээнэ

    Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын хөдлөгөөний арваннэгдүгээр сарын 6-нд буюу маргааш нээхээр болжээ. Гэхдээ хоёр, дөрөвдүгээр хэсгийн замын ажил огт эхлээгүй. Харин нэг, гурав, тавдугаар хэсгийн замын ажил дууссан байгаа. Тиймээс энэ өвөлдөө Дархан чиглэлийн замыг нээхээр болсон юм. Харин ирэх хавар замыг дахин хааж хоёр, дөрөвдүгээр хэсгийн нийт 90 км замын ажлыг эхлүүлэх юм. Учир нь тус хоёр хэсгийн замыг барихаар …

  • 5 November

    ГХ-ны сайд Н.Энхтайван НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Кумар Ахужаг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Кумар Ахужаг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлд дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн газрын үйл …

  • 5 November

    Ж.Батсуурь: Ил задгай бие засах явдлыг зогсоох, нүхэн жорлонг цөөрүүлэх хэрэгтэй

    “Ковид-19 цар тахлын үед ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний тогтвортой менежментийг хангах нь” зөвлөлдөх уулзалтад Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурийн илтгэлийг хүргэж байна.  Аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийтийн аж ахуйн 49, Улаанбаатар хотод орон сууцны ашиглалт, үйлчилгээний 81 байгууллага, бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйлчилгээ эрхэлдэг 60 аж ахуйн …

  • 5 November

    Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж хаалтаа хийлээ

    Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж, өнөөдөр хаалтаа хийлээ. Төслийн хаалтын ажиллагаанд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газрын дарга О.Лхагвацэдэн, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Барилгын хөгжлийн төвийн Тэргүүн дэд захирал Б.Ганболд болон бусад холбогдох албаныхан оролцож байна. Улаанбаатар хотод 1964 онд бохир усыг механик аргаар цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноос хойш гурван үе шаттайгаар техник, технологийн өргөтгөл, …

  • 5 November

    Шилэн Цогоод ширээ бүү өг

    За энэ шилэн хочит Цогоод л ширээ өгч болдоггүй юм шүү. Ширээнээс гулсаж, сэнтийнээс хаягдахаараа орон даяар олгойгоо цацаад, улс даяар уйлан дуугараад байдаг ийм нөхдүүд энэ ард түмнийг хагалан бутаргаж, хага шидэж, төр удирдаж, түмэн дээр сандайлах нь л дутах юм. Ер нь бол үе үе үнэхээр зөрөөтэй тоон баримтууд гаргаж ирээд, үүнийгээ тойроод маргаад байвал ядаж л зах …

  • 5 November

    М.Энх-Амар: Хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын асуудал хүн бүрт хамааралтай

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, үндэсний үйлдвэрлэгч “Эвсэг” ХХК-ийн санаачилсан   “ХҮҮХЭД ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” хүүхдийн хувцас, бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцлоосон экспо үзэсгэлэн худалдаа 2020 арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа билээ. Тодруулбал, “Эвсэг” ХХК-ийн хамт олон худалдаа үйлчилгээний салбараас анхдагч болж, “ХҮҮХЭД ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” уриан дор хүүхдийн хувцас, бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцлоосон экспо үзэсгэлэн худалдааг 2020 оны арваннэгдүгээр сарын 6-8-ны …

  • 5 November

    Дуучин Д.Отгонжаргалын “ХУН ГАЛУУ” тоглолт энэ сарын 14-нд болно

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Отгонжаргалын “ХУН ГАЛУУ-SWAN GOOSE” тоглолт 2020.11.14 нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 19:00 цагаас болно. Тоглолтод: МУГЖ Д.Отгонбаяр /Хурд/ Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ МУСТА С. Амармандах /Хар сарнай / МУСТА, дуучин Б.Алтанжаргал МУСТА, дуучин Д.Үүрийнтуяа Н.Дашдэмбэрэл МУСТА, бүжигчин Р.Ариунтунгалаг Жүжигчин С.Идэрмаа VOICE-Санаа “UB DRAMS” бөмбөрийн хамтлаг “MOON DANCE” бүжгийн хамтлаг “САЛХИ” хамтлаг тус тус оролцоно. https://youtu.be/N8mWZdsNm4s …