Мэдээ мэдээлэл

November, 2020

  • 2 November

    Д.Сумьяабазар:Замын хөдөлгөөний хяналтын камерын систем болон гэрэл дохионы хэвийн ажиллагааг сайтар ханга

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнд өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлэл хийв. Цагдаагийн Ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, Цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар “Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний 10 дугаар сарын байдлаар 21.142 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 13.399  буюу 63.4 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Гэмт хэргийг өмнөх …

  • 2 November

    ШУУХАЙ: Алтанбулаг чөлөөт бүсийг тодорхойгүй хугацаагаар хаалаа

    Хиагтын раойнд Covid-19 халдвар илэрсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комисс өчигдөр /2020.11.01/ хуралдаж, Алтанбулаг чөлөөт бүсийг тодорхойгүй хугацаагаар  хаахаар болсон байна.   Мөн Засгийн газрын аравдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Цагаан нуур, Боршоо боомтуудыг хаахаар болсон билээ.  Учир нь хил залгаа байгаа бүс нутгуудын өвчлөлийн байдал нэмэгдэж, ялангуяа ачаа тээвэрт явж буй жолооч нараас коронавирусийн тохиолдол илрэх нь нэмэгдэж байгаа юм. …

  • 2 November

    Д.Сумъяабазар: Хаана ажлын хурд саарна тэнд авлигал байна гэж ойлгоно

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв. Дараа нь Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдэж байгаа ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл хүргэлээ. Тэрбээр …

  • 2 November

    Цагдаагийн албан хаагчид галаас хүний амь аварчээ

    Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд, олон нийтийг ахуйн болон бусад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгуудлагаас сэрэмжлүүлж байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст аравдугаар сарын 30-ны орой 22:09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы наймдугаар гудамжны 08 тоотод айлын байшин шатаж байна гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч А.Энхцолмон, эргүүлийн цагдаа …

  • 2 November

    Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн нэрэмжит “Антимир” наадам болно

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн нэрэмжит яруу найргийн “Антимир” наадам арваннэгдүгээр сарын 23-нд УДБЭТ-т болно. Тус наадмыг Б.Лхагвасүрэн агсны үр хүүхэд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүдтэй хамтран зохион байгуулж буй юм. “Антимир” яруу найргийн наадамд оролцох хүсэлтэй яруу найрагчид чөлөөт сэдэвтэй хоёр бүтээлээ бүртгүүлэх боломжтой бөгөөд бүтээлийг арваннэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн …

  • 2 November

    Э.Оюунболдын аварга цолыг хурааж унасан бөхчүүдэд Улсын цол чимэг олгохоор болжээ

    Э.Оюунболдын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал Дээд шүүхэд өнөөдөр болжээ. Э.Оюунболдын аварга цолыг хурааж түүнд унасан бөхчүүдэд Улсын цол чимэг олгохоор Дээд шүүхээс шийдвэрлэсэн байна. Мөн Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээс хасах саналыг Дээд шүүхээс хүчингүй болголоо. Тодруулбал, анхан шатны шүүхээс Э.Оюунболдын цолыг хурааж, эрхийг нь хоёр жилээр хасаж, унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох нь зүйтэй гэх шийдвэр гаргаж, давж …

  • 2 November

    Оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааныг 100 хувь хөнгөлнө

    Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” шинэчлэгдэн батлагдсан байдаг. Уг журамд Агаарын тухай хуулийн 14.1-д заасан нөхцөл шалгуурын аль нэгийг хангасан болон нийслэлийн гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар, аймгийн төв болон …

  • 2 November

    Цаасан дээр буусан стандарт бодит байдалд

    Өнгөрсөн долоо хоногт Шадар сайдын ивээл дор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас санаачлан “Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо”-той хамтран “БИД ХЭРЭГЛЭГЧ” хэлэлцүүлэг Төрийн ордонд болсон билээ. Тус хэлэлцүүлгийн үеэр Шадар сайд Я.Содбаатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн асуудлаар нийтийн тээвэр, явган хүний зам, барилга байгууламжийн стандарт, нөхцөл байдлыг шалгах үүрэг даалгавар өгсөн. Тус үүрэг даалгаврын хүрээнд 10 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн …

  • 2 November

    Хотулун гүнж Цэдо

    “Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино төсөл “Хотулун гүнж” УСК анхны тизерээ цацлаа. Албан ёсны нээлтээс жилийн өмнө тизер нь цацагдаж байгаа нь сонирхол татав. Тизерийн хөгжмийг Г.Даваахүү, киноны ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Л.Батбилэг ажиллаж байна. “Монгол мохошгүй” гэсэн уриатай ажээ. Өрнө дорны түүхэнд мөнхөрсөн бөх гүнж Хотулуны дүрд жүжигчин М.Цэрэндолгор тоглож байгаа аж. М.Цэрэндолгор …

  • 2 November

    Туркийн газар хөдлөлтөд өртөж, нас барсан иргэдийн тоо 76-д хүрчээ

    Туркийн Измир мужид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барсан иргэдийн тоо 76-д хүрсэн талаар Туркийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.  “Нийт 76 иргэн амиа алдлаа. 962 хүн гэмтэж бэртсэнээс 743 нь эмнэлгээс гарч, одоогоор 219 хүн эмчилгээ хийлгэж байна” гэжээ. 6,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт Самос арлаас баруун хойд зүгт 19 км-т далайд болсон бөгөөд Афин, Истамбул хотуудад мэдрэгдсэн …

  • 2 November

    Д.Сумъяабазар: Орон нутгийн иргэд “халтуур” хийж, түгжрэлд нөлөөлж байна

    Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний үеэр Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр Улаанбаатар хотын түгжрэл, түүнийг хэрхэн бууруулах арга замын талаарх мэдээлэл хийлээ. Тэрээр гудамж замын сүлжээг хөгжүүлэх,торлолын систем холбоос замуудыг нээх,замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн систем,авто зогсоолын нэгдсэн систем,нийтийн тээврийг богино эргэлттэй болгох,уулзвар гарцын инженерчлэл хийх,албан байгууллагуудын цагийн уялдаа холбоог бий болгох зэрэг ойрын хугацаанд …

  • 2 November

    Дуучин Х.Ядамын “Break the silence” дуу өнөөдөр сонсогчдын хүртээл болно

    “The Voice of Mongolia-2” шоу өнгөрсөн зун үзэгчдэд хүрч, үзэгчдийн нийт саналын дүнгээр шүүгч, дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг оролцогч Х.Ядам үндэсний ялагчаар тодорсон билээ. Тэрбээр шоуны дараа бие даасан уран бүтээл дээр ажиллаад, тун завгүй яваа сурагтай. Дуучин Х. Ядамын анхны уран бүтээл болох “Break the silence” дуу өнөөдөр /2020.11.02 / 18:00 цагаас цацагдаж эхлэх аж. Тэрбээр финалын шатанд шилдэг …

  • 2 November

    522 нэр төрлийн эмийг 30-70 хувь хөнгөлөлттэй үнээр олгож эхэллээ

    Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтаар 136 ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөхөөр болсон билээ.  “Монгол Улсын Их Хурлаар 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичих,Бүх эмийн …

  • 2 November

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир …

October, 2020

  • 30 October

    Энэтхэгийн “ITEC” тэтгэлэгт хөтөлбөрийн 56 жилийн ойг тэмдэглэв

    БНЭУ-ын Элчин сайдын яамнаас Энэтхэгийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн техник эдийн засгийн хамтын ажиллагаа “ITEC” байгуулагдсаны 56 жилийн ойг өчигдөр Улаанбаатар хотноо тэмдэглэлээ. “ITEC” хөтөлбөрийг 1964 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлснээс хойш Энэтхэг улс 160 гаруй түнш орны 200000 орчим төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг чадавхижуулан сургах өвөрмөц туршлагыг нэвтрүүлж ирсэн байна. “ITEC” нь жил бүр 15000 орчим тэтгэлгийг Энэтхэгийн 100 гаруй тэргүүлэх …