Мэдээ мэдээлэл

April, 2021

  • 7 April

    Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ

    Нийслэлийн ногоон бүсэд шар өвс, ой хээрийн түймрээс урьдчилан  сэргийлэх ажлыг эрчимжүүллээ.Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хамтран ногоон бүсийн тодорхой чиглэлүүдэд хөдөлгөөнт  эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, …

  • 7 April

    Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдөр ажиллана

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-нд иргэдээс нийт 396 дуудлага ирлээ. “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 53 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 35 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 128 буюу 32.3 хувийг машин ачилт, 93 буюу 24.2 хувийг өргөдөл, гомдол бүртгүүлэх, явц, хариу лавлаж асуусан дуудлага эзэлж …

  • 7 April

    О.Мөнхжаргал: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бонд хадгаламжийн хүүгээс ч өндөр өгөөж өгнө

    “Эрдэнэс Тавантолгой” компани хөрөнгийн зах дээр “Эрдэнэс” бонд гаргаж, хоёр их наядын төгрөгийн санхүүжилт татахаар ажиллаж эхлээд буй. Эхний ээлжийн арилжаа гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 9-нийг хүртэл үргэлжлэх юм байна.  Бондын хүүний тухайд төгрөгөөр авбал 10 хувь, доллароор бол 6.8 хувийн хүүтэй байх нь. Бүр тодруулж хэлбэл аль аль нь хадгаламжийн хүүгээс өндөр гэж хөрөнгийн зах зээлийн шинжээчид онцолж …

  • 7 April

    Н.Баярмөнх:Э.Бат-Амгалан гишүүн улсын төсөвт дүүргийн нэгдсэн эмнэлгийн төсвийг суулгуулсан

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, дүүргийн газрын алба, дүүргийн эрүүл мэндийн төвийн холбогдох удирдлагууд Баянзүрх дүүрэгт нэгдсэн эмнэлэг барих төсөв суусантай холбогдуулан газрын асуудлаар дүүргийн 8,12-р хороонд байрлах ашиглагдахаа больсон газруудад очлоо. Тухайлбал Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо иргэдийн сайн мэдэх “Дүнжингарав”-ын замд байрлах “Монгол тэмүүлэл” цогцолбор сургуулийн дэргэд огт ашиглагдаагүй 4га газар, 12 дугаар хороонд байрлах хуучнаар “Ботаник” одоогийн …

  • 7 April

    Ц.Түмэнцогт:ТЭЗҮ-г олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр бүхий Австрали, АНУ-ын компани боловсруулсан

    “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан өчигдөр /2021.04.06/ 15 цаг 52 минутад эхэлж, Оюу толгой ордын ашиглалтын талаар танилцуулга, мэдээлэл сонслоо. Хуралдааны эхэнд Оюу толгой төсөлд холбогдох гэрээ, баримт бичгийн талаар …

  • 7 April

    Хотын дарга зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд МҮЭХ-той хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийгмийн түншлэл, иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар ярилцсан юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Цар тахалтай хүнд үед хөдөлмөрчдийг төлөөлсөн МҮЭХ-ныхонтой уулзаж байна. Цаг үе амаргүй байгаа ч хотын удирдлагууд нийслэлчүүдийнхээ төлөө, хөдөлмөрчдийнхөө төлөө салбар бүрд бүх хүчээ …

  • 7 April

    Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаар тэргүүлж байна

    Хоёрдугаар сарын 23-наас иргэдийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Дүүргүүдийн хувьд Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаараа тэргүүлж байна. Тодруулбал, гуравдугаар сарын 9-нөөс дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэлх хугацаанд 120 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байгаа юм. Тус дүүргийн дархлаажуулалтын 15 цэгт 23 багийн 313 эмч, эмнэлгийн ажилтан болон цэг бүрд хоёр тусгай чиг үүргийн алба хаагчид ажиллаж байна. Цэгүүдийн хувьд 12 цэгт дүүргийн 28 …

  • 6 April

    Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид маргааш Алматыг зорино

    Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид маргааш Казахстаны Алматы хот руу хөлгийн жолоо зална. Тэд энэ сарын 9-11-нд Казахстаны хуучин нийслэлд “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын эрх олгох Ази тивийн тэмцээн, залгуулаад 13-18-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзнэ. Тус хоёр тэмцээнд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга,  Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нарын удирдлага дор Монголын баг 30 гаруй хүний …

  • 6 April

    Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өглөө

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.04.06/ хуралдаан 14 цаг 13 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар” Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд тавьсан асуулгын хариу, Ноос ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн …

  • 6 April

    Монгол цэргүүд халдлагад өртсөн иргэдийн амь насыг аварлаа

    Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны холын эргүүлийн 3 дугаар ээлжийн бүлэг “Юнити” секторын “Маёом” сууринд 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс үүрэг гүйцэтгэж байна. Тус эргүүлийн бүлгийн үүрэг гүйцэтгэж байгаа бүс нутагт хуурай, халууны улирал дуусаж буйтай холбоотойгоор орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, малын хулгай, …

  • 6 April

    С.Аригуун: Шил дахин боловсруулах үйлдвэр барина

    Хог хаягдлын менежментийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуунтай ярилцлаа.   -Цар тахлын халдварыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр танай хэлтэс ямар ажил хийж байна вэ? -Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2020 оны гуравдугаар сараас эхлэн нийслэлийн хэмжээнд халдваргүйтгэлийн ажлыг үндсэн бодлогоор хариуцаж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, аж ахуйн …

  • 6 April

    Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна

    Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар нийслэл Булган, Дорнод, Сүхбаатар, Хэнтий  аймгийн 6 суманд нийт 7 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 1.5 /га/, хээрийн 20.410 /га/ нийт 20.412 /га/ талбай өртсөн байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сард Сэлэнгэ, Булган, Хэнтий, Төв, Архангай, Сүхбаатар зэрэг аймгуудад ой, хээрийн гал түймэр гарах аюултай, Увс, Завхан, …

  • 6 April

    Н.Алтанхуяг:Хүн дэглээд байгаа хүмүүсийг шорон, гянданд нь явуулах хэрэгтэй

    УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн /2021.04.06/ хуралдаанаар хугацаат цэргийн алба хааж байсан цэрэг амиа алдсан асуудлыг нээлттэй хэлэлцлээ. Д.Ганзориг: Хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн янз бүрийн давхаргаас, ялангуяа хамгийн амьдрал хүнд газраас ирж байна Энэ үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг “Цэргийн өдөр тутмын үйл ажиллагааг дотоод албан дүрмээр зохион байгуулагддаг. Үүнд цэргийн албан хаагчдын ёс …

  • 6 April

    М.Оюунчимэг: ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг та өөрөө хариуцлага хүлээж огцрох нөхцөл байдал үүссэн байна

    УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн /2021.04.06/ хуралдаанаар хугацаат цэргийн алба хааж байсан цэрэг амиа алдсан асуудлыг нээлттэй хэлэлцэж байна. Энэ үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг “Цэргийн өдөр тутмын үйл ажиллагааг дотоод албан дүрмээр зохион байгуулагддаг. Үүнд цэргийн албан хаагчдын ёс зүй хэм хэмжээг заасан байдаг. 100 хувийн хангалттай байхаас бид 66 хувийн хангалттай байна. Энэ …

  • 6 April

    Ө.Шижир:Ерөнхийлөгч хувь хүний томилгоон дээр хориг тавиагүй

    “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 31 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг байнгын хорооны гишүүдэд танилцуулав. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ө.ШИЖИР: “Байнгын хорооны гишүүд ээ, Үндсэн …