БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “AstraZeneca” компанийн “COVID-19”-ийн вакцины эхний тунг өнөөдөр хийлгэжээ. Тэрбээр Их Британид болох “Их 7”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа юм. Мүн Жэ Ин Сөүл хотын Чонно дүүргийн эрүүл мэндийн төвд гэргий Ким Жон Сук болон ирэх зургадугаар сард Их Британи руу дагалдан явах Хөх ордны есөн төлөөлөгчийн хамт вакцин хийлгэжээ. “AstraZeneca”-гийн вакцины үр …
Мэдээ мэдээлэл
March, 2021
-
23 March
НМХГ: Шөнийн хяналт шалгалтад 292 зөрчил илэрсэн
Нийслэлийн Онцгой Комиссын даргын 09 дугаар тушаал, НЗД-ын А/161 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын 283 улсын /ахлах/ байцаагч нар 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагаас 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 цагийн хугацаанд Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд хяналт …
-
23 March
Вирусийн генийн бүрэн дарааллийг тогтоох “NGS” лаборатори ирэх сард ашиглалтанд орно
ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “NGS” буюу вирусийн бүрэн генийн дарааллыг тогтоох төхөөрөмж бүхий иж бүрэн лабораторийг ХӨСҮТ дээр ирэх дөрөвдүгээр сард байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд тус төвийн вирус судлалын лабораторийн 3 судлаач, эрдэмтэн Япон улсын Токио хотын “Халдварт Өвчний Үндэсний хүрээлэн”- д SARS-CoV-2 вирусийн бүрэн генийн дарааллыг тогтоох шинжилгээ хийх сургалтад хамрагдахаар 3 дугаар сарын 25-нд буюу энэ Пүрэв гарагт Арлын …
-
23 March
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хошууч генерал Т.Бадралыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал үүрэгт ажилдаа томилогдсоноос хойших таван сарын хугацаанд Монгол Улс-БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны хамтын …
-
23 March
Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын халдвар хамгааллын нөхцөл байдалд тавих хяналт шалгалтыг чангатгах үүрэг өглөө
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр МХЕГ-ын дарга, удирдлагууд, албан хаагчидтай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтаар МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга мэргэжлийн хяналтын байгууллагаас коронавируст халдварын эсрэг хийж хэрэгжүүлж буй ажил, хяналт шалгалт болон тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийсэн. МХЕГ, НМХГ-ын бүх албан хаагчид сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбогдуулан 2019-2020 оны өвөл тасралтгүй хяналт шалгалт хийж, агаарын бохирдлын …
-
23 March
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх, Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг …
-
23 March
Мүүдис агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг “сөрөг” байснаас “тогтвортой” болгон сайжрууллаа
Мүүдис агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр үлдээж, төлөвийг “сөрөг” байснаас “Тогтвортой” болгож сайжруулснаа 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зарлалаа. Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал Ковид-19 цар тахлын нөлөөгөөр буурч байсан ч дараах үндэслэлүүдээр тогтворжиж эхэлсэн гэдгийг хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ: Цар тахалтай тэмцэх зорилгоор Монгол Улсаас 2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг улсын төсвөөс гадна …
-
23 March
Б.Дашлхүмбэ: Резидэнт эмч нар дөрвөн төрлийн үйл ажиллагаанд дайчлагдан ажиллаж байна
Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар резидэнт эмч нарыг нэмэлтээр ажиллуулахаар болсон. Энэ талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Б.Дашлхүмбээс тодрууллаа. -Нийт хэчнээн резидэнт эмчийг нэмэлтээр ажиллуулж байна вэ? -Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийт 733 гаруй резидэнт эмчийг нэмэлтээр ажиллуулах хуваарилалт хийсэн. Өнөөдрийн байдлаар 325 резидэнт эмчийг үндсэн дөрвөн төрлийн ажилд …
-
23 March
Б.Одсүрэн: Улаанбаатар хотын авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулаад дуусаж байна
UBS телевизийн “Өглөөний мэнд Улаанбаатар” нэвтрүүлэгт Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн оролцож, “Хотын түгжрэл ба нийтийн тээвэр” сэдвийн хүрээнд ярилцлаа. -Коронавирусийн үед авто замын хөдөлгөөний ачаалал буурсан гэж бодож байна. Ер нь ямар байгаа вэ? -Ковидын үед олон байгууллага ажиллаагүй. Томоохон худалдааны төв цагийн зохицуулалтад орж, сургууль, цэцэрлэг зэрэг олон хүн зорчих хөдөлгөөн хийдэг газрууд үйл ажиллагаа …
-
23 March
Б.Одгэрэл: Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлж эхэлсэн
Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссын Ажиллагааны багийн дарга Б.Одгэрэлээс тодрууллаа. -Халдварын тархалт эрс нэмэгдэж байгаа энэ үед ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? -Нийслэлд коронавируст халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, хэдийн 4000 гаруйд хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдэж, зарим дүүргийн эмнэлэгт ор нэмэлтээр дэлгэн эмчилгээнд ашиглах байдлаар …
-
23 March
Налайх дүүрэгт зургаан хүнээс сovid-19 халдвар илэрлээ
Налайх дүүрэгт өнгөрсөн 24 цагийн дотор шинээр зургаан тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Ар Жанчивлан амралт рашаан сувиллын газарт таван тохиолдол батлагдсан байна. Налайх дүүрэгт шинээр батлагдсан тохиолдлуудыг хороогоор танилцуулбал: 2-р хороо- 3 7-р хороо- 1 8-р хороо- 2 байна. Шинээр батлагдсан эдгээр тохиолдлууд нь өмнөх батлагдсан хүмүүсийн ойрын хавьтал байна. Налайх дүүргийн Онцгой комисс, …
-
23 March
Монгол сурагчийн бүтээл Канагавагийн дэлхийн хүүхдийн урлагийн үзэсгэлэнд шалгарчээ
Япон улсад зохион байгуулагдсан Канагавагийн Дэлхийн Хүүхдийн Урлагийн үзэсгэлэнгийн 2021 оны бүтээл шалгаруулах уралдааны шагналт байранд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р сургуулийн 10А ангийн сурагч Бямбасэнгийн Лочингийн зураг шагналт байранд шалгарсан байна. Тус үзэсгэлэнд манай улсаас есөн хүүхдийн бүтээлийг илгээсэн байна. 1981 оноос хойш хоёр жил тутам зохиогдож ирсэн уг үзэсгэлэнгийн энэ удаагийн шалгаруулалтад дэлхийн 56 орны нийт 8062 бүтээл …
-
23 March
Австралид 18 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Австралийн зүүн хэсэгт сүүлийн 50 жил тохиогоогүй их үер буужээ. Тус улсын хүн ам хамгийн шигүү суурьшсан муж болох Шинэ Өмнөд Уэльс муж үерийн улмаас хамгийн их хохирол амссан байна. Сидней хотод далангууд хальж, суурьшлын бүс эрсдэлтэй болсон тул 18 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн Порт-Маккуори хотын ойролцоох хойд эрэг орчимд сүүлийн зургаан өдөр 900 мм хур тунадас унаж, …
-
23 March
“Токио 2020” олимп, паралимпын наадмын 900.000 орчим тасалбарыг буцаана
“Токио 2020” олимпын наадмын зохион байгуулагчид цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдож ирэх долдугаар сарын 23-нд эхлэхээр төлөвлөгдөөд буй зуны олимпын 32-р наадмын үеэр олон улсын жуулчдыг нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаад байна. Улмаар бусад орны үзэгчдийн худалдаж авсан олимпын 600.000, паралимпын 300.000 орчим тасалбарыг буцаахаар болжээ. Тус шийдвэр нь олимпын наадамд оролцох тамирчид болон тэдний багийн албаныханд хамаарахгүй юм. Зохион …
-
23 March
Шүүгч, ажилтнууд АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд нэр бүхий өмгөөлөгчөөс мөнгө авсан тухай мэдээлэл гарч, иргэд олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байгаад харамсаж байна. Дээрх мэдээлэлд нэр дурдагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, захиргааны ажилтан Э.Дарханцэцэг, Г.Зулаа нар тухайн өмгөөлөгчтэй ашиг сонирхлын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл