МЭНДЧИЛГЭЭ Улс Монголынхоо гал голомт, туурга тусгаар байдлыг бат найдвартайгаар батлан хамгаалж, түүхэн сорилт, шалгуур бүрийг ялгуусан туг, ялалтын уухайгаараа мөнхөлж, баатарлаг тэмцэл, бадрангуй үйлсээрээ дархалсан Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын дайчин цогтой халуун мэндийг Монголынхоо нийт ард түмэн, иргэд залуучууд, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон үе үеийн эх орончид, алба хаагчид, зорилго нэгт …
Мэдээ мэдээлэл
March, 2021
-
18 March
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Рапид харш”-д хөл хорио тогтоолоо
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш”-д өнөөдрийн 06:00 цагаас эхлэн 72 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоолоо. Уг шийдвэрийг Эрүүл мэндийн сайдын зөвлөмж, Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу гаргасан байна. Тухайн хэсэгт 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш нийт 36 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тул хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, тус байршлын бүх өрхийн иргэдээс 72 …
-
18 March
Д.Ганзориг:Ажлын уялдаа холбоог хангаж, бодлогоо хэрэгжүүлэх нь миний үүрэг, хариуцлага
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан бэлтгэсэн тусгай дугаарынхаа ярилцлагын зочин хойморт ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригийг урилаа. Монгол Улсын Зэвсэгт хүчин өдгөө нэгэн зууны түүхэн ойтойгоо учран золгож байна. Энэхүү түүхэн цаг хугацааны аль хэсгээс таны цэргийн хүн болох гараа эхэлсэн талаар яриагаа эхлэх үү? -Миний хувьд 1990 онд Улаанбаатар хот …
-
17 March
Г.Занданшатар:Зээл, тусламж гэхээсээ илүү хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд харилцаагаа түлхүү хөгжүүлэх ёстой
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын “гуравдагч хөрш” Япон Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд улам гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв. Япон Улсын Засгийн газраас 1977-2019 онуудад нийт 332.4 тэрбум иен буюу 3.0 тэрбум гаруй ам.долларын зээл …
-
17 March
ЗГ:Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, насжилт багатай, эргэж буцдаг хууль гаргахгүй байхад анхаарч ажиллана
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзав. МҮЭХ-ны удирдлага, төлөөлөл УИХ-аар хэлэлцэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнө хүрсэн түвшнээс дордуулахгүй батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн хяналт, Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл, цар тахлын үеийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалтай холбоотой саналуудаа уламжиллаа. Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн …
-
17 March
PCR шинжилгээний болон хурдавчилсан оношлуур авах хөрөнгийг нөөц сангаас гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.03.17/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. – PCR шинжилгээний болон хурдавчилсан оношлуур, дагалдах хэрэгсэл худалдан авах, дархлаажуулалтын үед илүү цагаар ажилласан эмч, ажилчдын нэмэгдэл хөлс зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. – Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банкны салбарынхантай уулзсан. Тэдний гаргасан саналыг хэлэлцэн Ажлын байрыг дэмжих болон Хөдөө аж ахуйг дэмжих …
-
17 March
Д.Магсаржав: Эх орон гэж ярихаасаа илүү эх орныхоо төлөө зүтгэдэг хүнийг л жинхэнэ эх орны хүү гэж хэлнэ
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайдын дэргэдэх ахмадын зөвлөлийн дарга, хошууч генерал Дашийн Магсаржавтай ярилцлаа. –Юуны өмнө танд Монгол цэргийн өдөр Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. -Баярлалаа. Үе үеийн генерал, офицер, ахлагч, байлдагч, түрүүч, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдадаа, ахмад …
-
17 March
Г.Сайханбаяр: Хэзээ нэгэн цагт хэрэгтэй биш байнга хэрэгтэй Зэвсэгт хүчин байна
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай ярилцлаа. -Энэ жил Батлан хамгаалах яам үүсэн байгуулагдсаны 110 жил, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Зэвсэгт хүчний түүхийн хуудсыг эргээд сөхөхөд өнгөрсөн хугацаанд ямар замналаар явж өдийг хүрсэн талаар ярилцлагаа эхлэх үү? -Тэгье. Юуны өмнө цэргийн тангараг өргөж цэргийн алба хаасан Монголын бүх эрчүүддээ болон Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ …
-
17 March
Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг “Тогтвортой” болгож ахиуллаа
Зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдиз агентлаг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр хадгалж, төлөвийг “тогтвортой” болгож ахиуллаа. КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөөллөөр буураад байсан Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг дараах үндэслэлээр тогтворжиж эхэлсэн гэж Мүүдиз агентлагийн шинжээчид дүгнэсэн байна. Засгийн газраас 2020 онд авч хэрэгжүүлсэн цар тахлын эсрэг цогц арга хэмжээг хөнгөлөлттэй зээлийн …
-
17 March
Ухаалаг гар утсаа Скайтелаас аваад 90GB хүртэлх дататай болоорой
Сайн гар утсаар юу хийж болох вэ? Өндөр чанартай зураг авч, интернэтийн өндөр хурдаар файл татаж, и-мэйл илгээж, багтаамж ихтэй хэрэгцээт файлын сан бүрдүүлж, хурдан хугацаанд чанартай бичлэг үзэж, бусадтай харилцаж, өөр бусад технологийн хийж чадах бүхий л зүйлсийг хийж болно. Товчхондоо сайн гар утас бол маш сайн хөрөнгө оруулалт мөн юм. Та өөртөө сайн хөрөнгө оруулалт хийж амжсан уу? Сайн гар утсыг …
-
17 March
Ц.Мөнхцэцэг: Монгол Улсад нэг ч иргэн эрүүдэн шүүлтэд өртөх ёсгүй
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар өчигдөр (2021.03.16) Хүний эрхийн үндэсний комисс болон Монголын Эмнести Интернэшнл байгууллагад ажиллаж, хүний эрхийг хамгаалах, эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг хангах асуудлаар санал солилцлоо. Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт гэм буруутайд тооцогдон ял эдэлж байгаа иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах …
-
17 March
Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд гадаад паспортаа ХХЕГ-аас авна
Гадаад улс орнуудаас тусгай үүргийн нислэгээр 2020 оны 03 дугаар сараас 10 дугаар сард эх орондоо ирсэн иргэд гадаад паспортаа Хил хамгаалах ерөнхий газраас ирж авна уу. Ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд гадаад пасспортыг олгож байгаа бөгөөд 51-266828 дугаарын утсаар холбогдох боломжтой гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
17 March
Улсын Дээд шүүхийн ажилтан Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргалаа
Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл “Б.Баасанцогтоос мөнгө авдаг шүүгч нарын баримт илэрч эхэллээ” гэсэн мэдээллийг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хэд хэдэн сонин, сайтад нийтэлжээ. Дээрх мэдээлэлд нэр дурдагдсан Т.Батдорж нь Улсын Дээд шүүхийн Тамгын газарт ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болно. Хэвлэлд Т.Батдоржийг 2019 оны 2 дугаар сараас …
-
17 March
Н.Баярмөнх: БЗД-ийн 26-р хорооны 16 мянга гаруй иргэнээс PCR шинжилгээ авахаар төлөвлөсөн
БЗД-ийн 26 дугаар хороонд тогтоосон хөл хорионы талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх мэдээлэл өглөө. БЗД-ийн 26 дугаар хороо өнөөдөр өглөөний 06:00 цагаас 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжиж байна. Энэ хугацаанд хорооны айл өрхүүдээс коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авч, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхээр болжээ. БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх “Эрүүл мэндийн сайд, Дүүргийн эрүүл мэндийн төвөөс ирсэн хүсэлтийн дагуу дүүргийн …
-
17 March
Байршил:”Ковид-19″ халдвар тархах эрсдэлтэй болсон хороод
Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлэг энэ сарын 5-16-ны өдөрт бүртгэгдсэн “Ковид-19” халдварын 947 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолж байгаа юм. Тэдний тусгай аргачлалаар тооцоолж гаргасан судалгаагаар зарим газарт голомт үүсэж, халдварын тархалт ихсэх хандлагатай байгаа аж. Сүүлийн 14 хоногт илэрсэн халдварын тохиолдлын мэдээлэлд тулгуурласан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл