Мэдээ мэдээлэл

December, 2020

  • 24 December

    Я.Содбаатар:Дотоодын халдвараа хумьж байж гадаадад байгаа иргэдээ татахгүй бол болохгүй байна

    Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Гадаадад байгаа монголчуудын эрхийг хамгаалах талаар Засгийн газраас өргөн барьсан хуульд ямар асуудал оруулсан бэ. Тусгай үүргийн нислэгийг гэнэт цуцалсан. Солонгосоос 4000 гаруй …

  • 24 December

    Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нарын баг Баянзүрх дүүргийн 79, 136-р сургуулиуд дээр PCR шинжилгээ авч байна

    Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт 12 сарын 21-28-ны өдрүүдэд 70000 – 80000 иргэнийг /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор УГТЭ-ийн 21 эмч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн  хоёр баг Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 79, 136-р сургуулийн байранд иргэдээс PCR шинжилгээ авч ажиллаж байна.

  • 24 December

    Дуучин Ноён Бондгорын дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарлагдлаа

    Монгол улс дотооддоо халдварыг алдаж нийгэм, эдийн засаг хямраад байгаа энэ хүндхэн цаг үед их хэмжээний шагналын сантай дууны уралдааныг МУ-ын эх үрсийн элч дуучин Ноён Бондгор санаачлан эхлүүлж байна. Тэмцээнд оролцож өөрийгөө сорьж чадсан оролцогчид байртай болохын сацуу олон, олон шагналуудаас атгах боломжтой аж. Тус тэмцээн улс орон даяар зарлагдсан бөгөөд Халимаг, Тува, Өвөр Монгол гэхчлэн Хамаг Монгол туургатнаа …

  • 24 December

    Олон улсын эмнэлзүйн UPTODATE платформыг эмч нар эмчилгээндээ үнэ төлбөргүй ашиглах боломжтой боллоо

    Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болон олон улсын мэргэжлийн нийгэмлэг, холбоод, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагын боловсруулсан бүхий л эмнэл зүйн удирдамжуудыг нэгтгэсэн “UpToDate” нэртэй цахим платформыг манай улсын бүх шатны эмч мэргэжилтнүүд үнэгүй ашиглах боломжийг Засгийн Газраас бүрдүүллээ. Энэ нь шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, чанартай тусламж, үйлчилгээг ард иргэддээ хүргэх, оношилгоо, эмчилгээний аргыг олон улсын жишигт нийцүүлэхэд маш …

  • 24 December

    Халдвартай аймаг, сумаас Улаанбаатар хотод ирэх бол PCR, байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар болон холбогдох төрийн байгууллагуудын удирдлагуудад Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодын нөхцөл байдалтай танилцлаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Баруун туруун, Өлзийт товчоо, 22-ын товчоодын бэлэн байдал, зорчих хөдөлгөөн, алба хаагчдын ажиллах нөхцөл, аюулгүй байдалтай танилцаж, тэдний саналыг сонслоо. Хот хооронд зорчих иргэдийн хөдөлгөөн …

  • 24 December

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, явган шуургатай байна. 2020 оны 12 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, …

  • 23 December

    Б.Батзориг:Эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим орчны хэрэглээнд хяналт тавих шаардлагатай

    Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Ихэнх гэмт хэргийн хохирогч нь хүүхэд байх тохиолдол түгээмэл байдаг. Энэ жилийн тухайд хүүхдүүд ямар гэмт хэрэгт илүүтэй өртсөн бэ? -Нийслэл хотод энэ оны эхний 11 сарын байдлаар хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг өнгөрсөн онтой харьцуулахад 24.7 хувиар, хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон …

  • 23 December

    Тусгаарлан ажиглах байранд зөрчил гаргасан иргэдийг олон нийтэд мэдээлнэ

    Монгол Улсын Шадар Сайдын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаар тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн хурал Эрүүл мэндийн яамны Улсын Онцгой комиссын Шуурхай штабын байранд зохион байгуулагдлаа. Хуралд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа О.Адъяа, ОБЕГ-ын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Г.Баян-Эрдэнэ, ЦЕГ-ын …

  • 23 December

    Б.Алтанзул: Улаанбаатар хотод бүртгэлтэй 415 түүхий нүүрсээр галладаг зуухны 368-д нь шүүлтүүр тавьсан

    Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 01 дүгээр тогтоолоор байгуулсан Ажлын хэсэг өнөөдөр /2020.12.23/ цахимаар хуралдлаа.  Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг Улаанбаатар хот дахь төвлөрсөн дулаанд холбох боломжгүй байршлын хэчнээн уурын зуухыг түүхий нүүрсээр галлаж байгаагаас ирэх онд хэдийг нь зогсоож, цаашид хумих ямар бодлого барьж байгаа талаар …

  • 23 December

    Ж.Батбаяр:Агаарын бохирдлын агууламжийг хэмждэг хүхэрлэг хий өнгөрсөн жилийн мөн үеийнхээс ахиу гарсан

    Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 01 дүгээр тогтоолоор байгуулсан Ажлын хэсэг өнөөдөр /2020.12.23/ цахимаар хуралдлаа.  Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг цаг үеийн мэдээллийг Ажлын хэсгийн гишүүдэд өгөх зорилгоор агаарын бохирдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсохоор төлөвлөснийг танилцуулав. Эхлээд Нийслэлийн Зохицуулах зөвлөлийн дарга /Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын …

  • 23 December

    Ц.Туваан: Иргэдийн хувийн мэдээллийг нууцлах, эх орондоо буцаж ирэх эрхийг баталгаажуулна

     УИХ-ын гишүүн Ц.Туваан, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барилаа. Хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан бөгөөд тухайн үед коронавирусний халдварыг дотооддоо алдаагүй байсан. Харин өнөөдөр нөхцөл байдал эрс  өөрчлөгдсөн.  Хууль хэрэгжих явцад ч засч залруулж, сайжруулах зүйл олон гарсан. Тиймээс УИХ  дахь Ардчилсан намаас зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, …

  • 23 December

    ГССҮТ-ийн эмч нар Баянзүрх дүүргийн 44, 127-р сургуулиуд дээр PCR шинжилгээ авч байна

    Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт 12 сарын 21-28-ны өдрүүдэд 70000 – 80000 иргэнийг /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор ГССҮТ-ийн хоёр баг Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 44, 127-р сургуулийн байранд 16, 21, 24, 27-р хорооны иргэдээс PCR шинжилгээ авч ажиллаж байна.

  • 23 December

    Л.Амармөрөн:Архи зарсан 62 хүнийг 30 хоног баривчилна

    Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнтэй ярилцлаа. -Цар тахлын улмаас улсын хэмжээнд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн”. Энэ хугацаанд гэмт хэргийн гаралт буурсан сайхан мэдээ байна. Энүүгээр яриагаа эхлүүлье. -Нийслэл хотод 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 14-ний өдрийг хүртэл 20779 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 28850 нэгжээр буюу -58.1  …

  • 23 December

    Байшин нь шатсан цагдаагийн алба хаагчид хоёр өрөө байр өгөв

    Энэ оны 12 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ ажил үүргээ гүйцэтгэж явах зуур гэрт нь гал гарч, байшин нь бүрэн шатсан харамсалтай явдал тохиолдсон билээ. Цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ нь цагдаагийн байгууллагад 16 жил ажиллахын зэрэгцээ төрсөн эгчийнхээ 3 болон 6-р ангийн бүтэн өнчин хоёр хүүхдийг өөр дээрээ авч асран …

  • 23 December

    МХЕГ:Тусгаарлан ажиглах байруудад халдвар хамгааллын дэглэмийн бүсийг тэмдэглээгүй, хамгаалах хувцас тайлах заавар байрлуулаагүй зөрчил илэрч байна

    Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна. ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.12.22-ны 06:00 цагаас 2020.12.23-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 81,473 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 18 объектын 18,455 мк2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, …