Мэдээ мэдээлэл

December, 2020

  • 15 December

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

    2020 оны 12 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 27-32 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн …

  • 14 December

    “Зөв дадал 20” дижитал чуулган энэ сарын 16-нд болно

    Авлигатай тэмцэх газраас өрнүүлж буй “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяны хүрээнд “ЗӨВ ДАДАЛ-20” дижитал чуулганыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагт зохион байгуулах гэж байна. “GOOD HABITS 20  буюу “Зөв дадал 20”  дижитал чуулганыг нийгэмд шударга ёсны үнэ цэнийг таниулах зорилгоор үзэл санааны соён гэгээрүүлэгчдийг хамруулахаар бэлтгэж байна. Та ямар дадлыг өөртөө хэвшүүлсэн бэ? Таны …

  • 14 December

    Франкфурт руу хоёр удаагийн нислэг үйлдэнэ

    Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард багтаан гурван удаа тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлсөн.  Тэгвэл дахин нэг нислэгийг нэмж нийт дөрвөн нислэг үйлдэхээр боллоо. Тодруулбал, 12 дугаар сарын 16-нд УБ-Франкфурт, 12 дугаар сарын 17-нд УБ-Франкфурт, 12 дугаар сарын 20-нд УБ-Токио, 12 дугаар сарын 25-нд УБ-Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, 720 иргэнээ татан авах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • 14 December

    C.Одонгэрэл: Гэр бүлийн гишүүд хоорондоо ярилцаж, амьд харилцаа үүсгэх нь стресс тайлахад чухал нөлөөтэй

    СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар “Стресс менежмент”сэдвээр тус төвийн Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн клиникийн эрхлэгч С.Одонгэрэл зөвлөгөө, мэдээлэл өглөө. Стресс гэдэг нь гаднаас янз бүрийн таагүй цочролын улмаас хүн болон амьтны үзүүлж байгаа хариу урвалыг хэлнэ. Стрессийн хариу урвал болж биеийн бүх булчингууд чангарч хүчдэлийн байдалд орохыг стресс гэж нэрлэдэг. Хүн бүр стресст өртөгч боловч тэр бүр стресст өртөж байгаагаа мэддэггүй.Стресс нь хоёр …

  • 14 December

    Х.Баттулга:Монголчууд бид хариуцлага, ухамсар, хамтын хүчээр хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газрын шийдвэрийг дэмжиж, дараах уриалгыг гаргалаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УРИАЛГАД: “Дэлхий даяар шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/ анх тархаж, улмаар цар тахлын хэмжээнд хүрсэн үеэс хойш арван нэгэн сарын хугацаанд монголчууд бид цар тахлаас урьдчилан сэргийлэх, хязгаарлах, тэмцэх, түүний нийгэм-эдийн засгийн олон талт үр дагаврыг шийдвэрлэх хүнд сорилтыг хамтын хүчээр даван туулахаар хичээн ажиллаж …

  • 14 December

    Т.Мөнхсайхан:Үндэсний хэмжээнд нэн шаардлагатай 2570 техникч, тархвар судлаач, ариутгагч нарыг шинээр бэлтгэж байна

    Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар КОВИД-19 халдварын цаг үеийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Ковид-19 халдварын бэлэн байдлын хүрээнд Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II-д одоогоор 125 өвчтөн шилжүүлэн үйл ажиллагааг нь эхлүүлж, 500 ор бэлтгэсэн, цаашид 300 ор нэмнэ. СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт 100 ор, Баянхошууны шинэ эрүүл мэндийн төвд …

  • 14 December

    Ч.Уранхолбоо:Аливаа зүйлийг уншиж судлахын хэрээр шударга, үнэ цэнэтэй амьдрахыг зорьдог болсон

    Гэр бүлийн элч, “Хөөрхөн дэлхий” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Уранхолбоогийн шударга ёсны талаарх үзэл бодлыг нь хуваалцлаа. -Зөв зөвд шударга зөв, Зөөлөн зөөлөнд эе зөв гэх энэ үгийг та өмнө нь сонсож байсан уу. Энэ үг танд хамгийн түрүүнд юуг санагдуулж байна вэ? -Сонсож байгаагүй юм байна. Анх сонсоод эв санаа нэгдмэл байвал бүх зүйл тайван, амгалан байна гэсэн санаа …

  • 14 December

    Гашуунсухайт боомтод жолооч нарыг автобусаар хил нэвтрүүлж PCR шинжилгээнд хамруулж байна

    Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлгийн цахим хурал өнөөдөр болов. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын удирдсан тус хуралд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий …

  • 14 December

    Монгол цэргийн нэгдсэн холбооноос Цэргийн төв эмнэлэгт хандив гардуулав

    Дэлхий даяар Ковид-19 цар тахал тархсан үеэс хойш Монгол цэргийн нэгдсэн холбоо (МЦНХ) хүмүүнлэгийн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байна. Тухайлбал, БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотод Короновирусын голомтод ажиллаж байсан БНХАУ-ын цэргийн эмч, сувилагч нарт 65 сая төгрөг, ОХУ-ын Бүх оросын ахмад дайчдын “Дайчин нөхөрлөл” олон нийтийн байгууллагын анд нөхдөд 20 мянган амны хаалт хандивласнаас гадна Тээврийн цагдаа, Улаанбаатар тохижилт үйлчилгээний газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын …

  • 14 December

    Б.Пүрэвдорж: Хүний эрхийн комисст бизнес, улс төрийн бүлэглэлээс хэн ч оролцохгүй

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2020.12.14/ ээлжит хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай болон Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тагнуулын байгууллагын тухай болон Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөлд салбарын сайд, албан тушаалтнууд бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн. Гишүүдийн зүгээс, монголын төмөр замын байгууллага өдий хүртэл нүүрсээр халдаг, цагт 50 …

  • 14 December

    В.Оюу: Экспортын 93.8 хувийг БНХАУ-д дангаар гаргасан бол импортын 76.9 хувийг хоёр хөрш улсаас авсан

    “Экспорт Монгол 2020” олон улсын цахим чуулга уулзалт болох гэж буй талаар ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюутай ярилцсаныг хүргэж байна. -Экспорт Монгол 2020 арга хэмжээний талаар товч мэдээлэл өгнө үү? -Энэ чуулга уулзалт Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050 баримт бичиг, мөн шинэ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдсаны дараа болж буйгаараа …

  • 14 December

    “Автобус 1” өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэллээ

    “Автобус-1” баазын нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор тус баазын автобуснууд  түр зогсолт хийж, бүх ажилтан, албан хаагчдад шинжилгээ хийн, 48 хүнийг тусгаарлаад  байв.  Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн дагуу тус байгууллагын нийт 480 ажилтнаас  3 удаагийн   PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан юм.  Мөн тус баазын 154 тээврийн хэрэгслийг гурван удаа ариутгаж, цэвэрлэгээ хийн, жолоочийн кабиныг  зорчигчдоос бүрэн тусгаарлах …

  • 14 December

    Үйл ажиллагаагаа эхлүүлэх байгууллагууд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж ажиллана

    Улаанбаатар хот болон зарим аймагт сунгаад байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өнөөдрөөс /2020.12.14/ сулруулж,  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт  шилжүүлсэн.  Хөл хорионы дэглэмийг ийнхүү сулруулж байгаатай холбогдуулан үйлчилгээний 52 байгууллагын эрсдэлийн зэргийг тодорхойлж, олон улсын туршлагыг судлан эхний ээлжинд 34 байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа байгууллагууд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин мөрдөж, …

  • 14 December

    Б.Идэр-Од: Бусдыг хохироогч нэгэн л шударга ёсны зураасыг давж байдаг

    “FARO” сургалтын төвийн захирал, “Call-Рrо” компанийг үүсгэн байгуулагч, комедиан Б.Идэр-Одын шударга ёсны талаарх бодлыг нь хуваалцлаа. –Зөв зөвд шударга зөв, Зөөлөн зөөлөнд эе зөв гэх энэ үгийг та өмнө нь сонсож байсан уу. Энэ үг танд хамгийн түрүүнд юуг санагдуулж байна вэ? -Сонсож байгаагүй үг байна. Шударга шулуун байх хэрэгтэй. Гэхдээ эв эеийг эрхэмлэх хэрэгтэй гэсэн утгатай үг болов уу …

  • 14 December

    Ч.Сайхнаа:Залуучууд EQ буюу өөрлүүгээ өнгийх, бусдыг ойлгох чадвартаа анхаармаар санагддаг

    “Өглөөний зочин” ярилцлагын булангийнхаа ээлжит зочноор “Амар Оюуны Хөрөнгө Оруулалт” ХХК-ийн захирал, Хувь хүний хөгжлийн багш Ч. Сайхнааг урьж ярилцлаа. /Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд Хувь хүний хөгжлийн багш Ч.Сайхнаатай онлайнаар холбогдож ярилцсан юм./ -Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танай гэр бүл хэрхэн даган, мөрдөж байна вэ? –Бусдын болон нийгмийн болон өөрийн сайн сайхны төлөө Улсын Онцгой комиссийн …