Мэдээ мэдээлэл

March, 2021

  • 8 March

    С.Амарсайхан: Хөл хорио тогтоохгүй, вакцинжуулалтыг шуурхайлна

    Улсын Онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа. Шадар сайд С.Амарсайхан: Нэгдүгээрт, бүх нийтийн хөл хориог тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Бид шаардлагатай газруудад хэсэгчилсэн хязгаарлалтуудыг хийх замаар одоогийн  байгаа дэглэмээ мөрдөж  ажиллана. Тэгэхдээ аж ахуй нэгж байгууллага, иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, эрсдэлгүй орчныг бүрдүүлэхдээ өөрсдөөс гарах бүхий л арга зам дээр анхаарч ажиллах шаардлагатай. Хоёрдугаарт, вакцинжуулалтын ажлыг маргаашаас өргөн хүрээтэй эрчимжүүлж эхэлнэ. Нийт 85 цэгт 16-20 мянган иргэнийг вакцинжуулах ажил хийгдэнэ.  Дөрөвдүгээр сард багтаж …

  • 8 March

    Л.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээгийн уух зүйлд мансууруулах зүйл хийж, нүцгэн зургийг нөхөр рүү нь явуулсан

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх үндэслэлээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.08/ ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид очиж, ялтан Т.Чимгээтэй уулзлаа. Уулзалтын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандаж, мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр бол Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. …

  • 8 March

    Т.Чимгээ: Би охиныхоо үхлийг энэ хэрэгтэй холбоотой гэж бодож байгаа

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх үндэслэлээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон билээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.08/ ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид очиж Т.Чимгээтэй уулзлаа. Т.Чимгээ”Би хэлмэгдээд 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Цагдан хориход хоригдсон. Тэр хоригдож байх хугацаандаа маш хүнд байдалтай байсан. Гурван сарын …

  • 8 March

    Х.Баттулга:Эмэгтэйчүүдээ эрх тэгш, аз жаргалтай, ажилтай орлоготой хангалуун амьдрах нөхцөлийг хангах нь Монголын төрийн үүрэг

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр тохиож буй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Монголын бахархал болсон эхчүүд, эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэж, амжилт, сайн сайхан бүхнийг ерөөе. Энэ өдрийг тэмдэглэх уламжлалт хандлага, агуулга нь монгол бүсгүйчүүдийн нийгмийн байдал, эмэгтэйчүүдийн эрх зэрэг асуудалд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, эмэгтэйчүүдийн ажил …

  • 6 March

    Л.Эрдэнэчулуун:Иргэд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, аж ахуйн нэгжүүдийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг уриалж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар “Тэнгис” кино театр, МN tower, Holiday Inn зочид буудлын үйл ажиллагаатай танилцаж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллах тал дээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Тухайлбал, “Тэнгис” кино театрын хувьд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулж, танхимын дүүргэлтийг 50 …

  • 6 March

    Д.Сумъяабазар: Цар тахлыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтын хүчээр давах ёстой

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар “Тэнгис” кино театр, МN tower, Holiday Inn зочид буудлын үйл ажиллагаатай танилцаж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллах тал дээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Тухайлбал, “Тэнгис” кино театрын хувьд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулж, танхимын дүүргэлтийг 50 …

  • 6 March

    МУГТ М.Уранцэцэг алт, ОУХМ Л.Сосорбарам, Ё.Басхүү нар мөнгөн медаль хүртлээ

    Узбекстан улсын нийслэл Ташкент хотод эхэлсэн олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны 3 дахь тэмцээн болох “Ташкентын гранд слам” тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг алтан медаль хүртэж, олимпийн эрхийн 1000 оноо авлаа. Тэрбээр эхний тойрогт хийлж, удаах тойрогт Энэтхэгийн Шушила Деви Ликмабамыг 2:28 минутад цэвэр ялж, улмаар зооны аваргын төлөө Италийн Франческа Миланийг нэмэлт цагт …

  • 6 March

    Л.Оюун-Эрдэнэ:Өчигдөр яригдсан жишээнүүд нийгэмд буруу, зөрүү ойлголт төрүүлсэнд уучлалт хүсье

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудалтай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр өөрийнх нь хэлсэн зүйл олны анхаарлыг татсан сэдэв болсонд дараах тайлбарыг өглөө. Тэрээр “Жендэрийн үндэсний хорооны хурал дээр хэлсэн үг нийгэмд хэлэлцүүлэг өрнөх шалтгаан болсон байсан. Засгийн газраас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр далайцтай ажил хийе хэмээн хэлэлцсэн. Түүнд Ерөнхий сайдынхаа хувьд 3-4 …

  • 6 March

    “Сэтгүүлч Батдорж” сангаас оюутнуудад зориулсан тэтгэлэгт уралдаанаа найм дахь жилдээ зарлалаа

    “Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүлзүйн ангийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт уралдаанаа найм дахь жилдээ зарлалаа. Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэн түүхэн өдрөөр энэхүү уралдааныг зарлаж Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр буюу тавдугаар сарын гуравны өдөр шилдэг бүтээлийн эздийг тодруулдаг уламжлалтай. Энэхүү уралдаанд тэргүүн байр эзэлсэн оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг “Сэтгүүлч Батдорж” сангаас олгодог. Үүнээс гадна тусгай байрт таван оюутан шалгаруулж, мөнгөн …

  • 6 March

    ХЭҮК:401-р хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзлаа

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангаар ахлуулсан Ажлын хэсэг 2021 оны 3 дугаар сарын 5-нд ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангид хяналт шалгалт зохион байгуулж, ХЭҮК-ын гишүүний …

  • 6 March

    Засгийн газар вакцин импортлох аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үндэсний хэмжээнд эм ханган нийлүүлэгч “Монос трейд”, “Монгол эм импекс концерн”, “Ач үр” зэрэг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзав. Дархлаажуулалтыг  эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгааг Шадар сайд хэлж, вакцины татан авалтыг хурдасгахад шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ гэв. Аж ахуйн нэгжүүд вакцин авчран  хадгалж, нөөцлөх бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ. …

  • 5 March

    Ирэх 7 хоногоос өдөрт 15-20 мянган хүнийг вакцинжуулна

    Шадар сайд С.Амарсайхан вакцинжуулалтын аяныг эрчимжүүлж байгаа талаар олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдээллийг тоймлон илэрхийлбэл: Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж 3, 4 сард нийслэл хотод амьдарч байгаа насанд хүрсэн 1 сая иргэнийг, 5,6 сард хөдөө орон нутгийн 1 сая иргэнийг вакцинжуулна . Ингэхдээ эхний ээлжинд худалдаа, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 40.000 иргэн, бүх шатны боловсролын байгууллагад ажиллаж байгаа 45.000 …

  • 5 March

    Сургалтын хөтөлбөрийн үр дүн гартал тууштай хэрэгжүүлэх бодлого барина

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын хүрээлэнд ажиллалаа. Боловсролын хүрээлэн нь 1956 онд байгуулагдсан. Зургаан сектортойгоор бүх шатны боловсролын байгууллагад сургалт, судалгаа, арга зүйн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааг тасралтгүй явуулах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн иргэд, олон нийт, шийдвэр гаргагчдыг судалгаа, …

  • 5 March

    “Үхэр жил” дурсгалын мөнгөн зоос худалдаалж эхэллээ

    Монголбанкны Эрдэнэсийн сангаас 2021 онд Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жилд зориулан “Үхэр жил” 1 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа. Тус дурсгалын зоосыг хамгийн сүүлийн үеийн Smartminting технологиор урлаж, хэсэгчлэн алтаар бүрсэн байна. Монголбанкнаас 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлсэн. Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдан борлуулж байна. …

  • 5 March

    Х.Чимгээ:Худалдааны газрын тусгай нөхцөл шаардлагыг хангаж ажиллах талаар зөвлөмж хүргүүлэн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна

    Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас хөл хорионы дэглэмийг сулруулж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоолыг тус тус үндэслэн УОК-ын даргын түр журам батлах тухай тушаал гарсан юм. Энэ шийдвэрийн хүрээнд НМХГ-аас аж ахуйн нэгж, байгууллага, …