Мэдээ мэдээлэл

October, 2020

  • 7 October

    “Миний Улаанбаатар” уриатай бүжгийн чалленж хаалтаа хийлээ

    Нийслэлийн Соёлын элчийнхээ эрхэм үүргийн хүрээнд “Royal dance” клубын үүсгэн байгуулагч, ерөнхий дасгалжуулагч О.Эрдэнэ-Очир, Б.Халиун нар санаачлан бүжгийн урлагийг дэмжигч урлагийн алдартнууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүд, иргэд, олон нийтийг хамруулан зун, намрын турш үргэлжлэн хэрэгжсэн “MY UB” буюу “Миний Улаанбаатар” уриатай бүжгийн чалленж өнгөрсөн бямба гаригт Д.Сүхбаатарын талбайд хаалтаа хийлээ. НЗДТГ, НСУГ-ын дэмжлэгтэйгээр “Royal dance” клубээс нийслэлийн иргэд төдийгүй олон түмнийг хамруулан …

  • 7 October

    iPhone 12-ыг ирэх долоо хоногт танилцуулна

    Apple компанийн үнэнч хэрэглэгчдийн хүлээлт удахгүй эцэс болох нь ээ. Тодруулбал, Apple компани “Hi, Speed” хэмээх ээлжит өдөрлөгөө энэ аравдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулахаа зарлалаа. Энэхүү өдөрлөгөөр хүн бүрт хүлээлт үүсгээд буй 5G сүлжээг дэмждэг iPhone 12 ухаалаг гар утсыг танилцуулна хэмээн технологийн судлаачид үзэж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар удахгүй танилцуулагдах iPhone 12 ухаалаг гар утас нь 5.4 …

  • 7 October

    Н.Өнөрцэцэг: Д.Гэрэлийн хүүгийн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулна

    Сэтгүүлч Н.Өнөрцэцэг  Тагнуулын Ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Д.Гэрэлийн хүү Г.Аранзалын “Пентатерра” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж байгаа талаар өнөөдөр (2020.10.07) мэдээлэл хийлээ. Өмгөөлөгч П.ЭРХЭМБАЯР: -Сүхбаатар дүүргийнн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй, “Ган үзэгтэн” ХХК-д холбогдох шүүх хурал өчигдөр боллоо. Талууд долоон баримт үнэн эсэх дээр маргасан. Үүнээс онцлон дурдахад, Монгол Улсын засгийн …

  • 7 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн тамирчдад амжилт хүсэв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн  эмэгтэй шигшээ баг, Ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчид болон дасгалжуулагч, холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан спортын өндөр амжилт хүсэн ерөөв. Монгол Улсын эмэгтэй шигшээ баг 3х3 төрлөөр Токиогийн олимпод оролцох эрхээ 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр авч бэлтгэл сургуулилтаа базааж байна. Тэгвэл Олон улсын сагсан бөмбөгийн …

  • 7 October

    ЗГ:2022 онд багтаан бүх сургууль, цэцэрлэгийн модон жорлонг хална

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Ирэх онд аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ 2021 онд нэр бүхий 24 аж ахуйн нэгж 30 хоногийн буюу нийт 120 мянга 350 тонн түлш, шатахууны нөөц бүрдүүлнэ. Энэ онд 22 аж ахуйн нэгж А-80 автобензин 6000, АИ-92 автобензин 42000, дизелийн түлш 80700, ТС-1 онгоцны …

  • 7 October

    Энхийг сахиулагчид БНӨСУ-ыг зорилоо

    Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх бэлтгэлээ дуусаж, Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэн ажиллагааны газар орныг зорилоо. Тус ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж. Чүлтэмсүрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо. ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Манай энхийг сахиулагчид энэхүү ажиллагаанд …

  • 7 October

    Д.Ганбаатар: Самар түүж зардаг, вагоноор гэр хийж ганзагын наймаа хийж байсан үе саяхан юм шиг санагдаж байна

    Хөдөлмөрийн баатар Д.Ганбаатартай цөөн хором ярилцлаа. Юуны өмнө “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнуулсанд тань баяр хүргэе! – Монголын төр, Төрийн тэргүүн баялаг бүтээгчиддээ урам хайрлаж, үнэллээ. Баялаг бүтээгчдийг мөн улам урагшлаарай хэмээн ташуурдаж байна гэж ойлгож байна. “Макс” групп 28 жилийн турш баялаг бүтээсээр ирлээ. 600 орчим км зам барьж, олон мянган малчдаас сүүг нь худалдан авч, гадаадад үйлдвэрлэсэн сүүг зах …

  • 7 October

    МЭХ-ны Ерөнхийлөгч ОХУ-ын Төрийн дээд шагнал хүртсэн С.Цэгмидэд баяр хүргэлээ

    Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат өдгөө 98 настай “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-г гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо. Сүрэнхорлоогийн Цэгмид гуай 1942 оны арванхоёрдугаар сард 19 настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр  очиж байсан. С.Цэгмид гуайн энэхүү гавьяаг ОХУ-ын Ерөнхийлөгч өндрөөр үнэлэн Аугаа Эх орны …

  • 7 October

    МУГЖ Б.Сарантуяа: Б.Бүлтэн эмчээс хайрыг мэдэрсэн хүмүүс олон

    Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Бүлтэн эмчийг танихгүй хүн ховор. Эх үрсийн элбэрэл, эрүүл мэнд, амь насны манаанд тэрээр 40 гаруй жил зүтгэхдээ 16 мянган гаруй хүүхдийг эх барьж авчээ. Тэгвэл өчигдөр /2020.10.06/буюу Намрын дунд хөхөгчин тахиа сарын дөрвөн ногоон хар морь өдөр Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Бүлтэн эмчийн “Цагаан мөр” дурсамж номын нээлт боллоо. Энэхүү номонд түүний хүүхэд …

  • 7 October

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө. Ярианы эхэнд ноён Помпео Монгол Улсад хийхээр төлөвлөж байсан айлчлалаа хойшлуулах болсондоо харамсаж буйгаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ноён Помпеогийн айлчлал ойрын хугацаанд хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үргэлжлүүлэн, Монгол Улс …

  • 7 October

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. 2020 оны 10 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо, нойтон цас орно. …

  • 6 October

    Хамгийн түгээмэл 9 зүүд таны сэтгэл зүйн талаар юуг өгүүлдэг вэ?

    Ихэнх сэтгэл судлаачид зүүдний тайллыг үгүйсгэдэг.  Гэхдээ “The Independent” сэтгүүлийнхэн зүүдний талаар судалгаа хийж буй сэтгэл зүйч Йен Уоллестэй ярилцаж чадсан бөгөөд тэрээр 30 жилийн туршид 150 мянга гаруй зүүдийг тайлсан байна. Ингээд тэрээр хүмүүсийн хамгийн их зүүдэлдэг 9 зүүдний жагсаалтыг гаргаж, тэдний тайлалыг хүргэсэн аж. 9. Нууц өрөө Утга: Гэрийн өрөөнүүд гэдэг таны хувийн амьдралыг тодорхойлж байгаа юм. Хэрвээ та …

  • 6 October

    Эмэгтэйчүүдийн аашлах нь тэдний байгалаас заяасан амьд үлдэх арга гэдгийг тогтоожээ

    АНУ-ын Питтсбургийн их сургуулийн эрдэмтэд эмэгтэй хүний ​​өндөр сэтгэл хөдлөлийг судалж, үүний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар олжээ. Эмэгтэйчүүдийн уур уцаар нь хувьсамтгай зан эсвэл сэтгэл зүйн тэнцвэргүй байдлийн аль нь ч биш бөгөөд байгалиас заяасан “амьд үлдэх” тусгай механизм юм. Одоо сэтгэл хөдлөл ихтэй бүсгүйчүүдийн учир бүрэн тайлагдсан тул та тэднийг ямар нэгэн зүйлд буруутгаж чадахааргүй боллоо… Олон зууны турш эмэгтэйчүүдийг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, ааш муутай …

  • 6 October

    Хямд өртөгөөр байшинтай болсон сонирхолтой түүхүүд

    Америк улсад орон сууц худалдан авах 20%-ийн урьдчилгаа мөнгөө бүрдүүлэхийн тулд дундаж орлоготой айл багадаа 6 жилийг зарцуулдаг гэнэ. Энэ хугацаа нь улс орон, айл өрх бүрд харилцан адилгүй. Бид хэчнээн их цаг хугацааг туулж, хэр хэмжээний мөнгө хадгалж эсвэл ямар их өр, зээл авч байж өөрийн гэсэн байртай болдог билээ дээ. Тэгвэл тууштай хадгалж биш, тууштай итгэснээр Мөрөөдлийн байшинтай …