“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2020 оныг компанийн хэмжээнд сахилга, хариуцлагын жил болгон зарлаад буй. Үүний хүрээнд сургалтын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ сарын 23-нд “Олон улс дахь байгууллагын ёс зүй” сэдэвт сургалтыг Ёс зүйн хороо, Сургалтын албанаас Швейцарийн BPN нийгэмлэгийн Монгол дахь салбартай хамтран явууллаа. Уг сургалтад компанийн удирдах түвшний албан тушаалтнууд оролцсон бөгөөд ёс зүйтэй байгууллагын шинж, түүнд нөлөөлөх хүчин …
Мэдээ мэдээлэл
October, 2020
-
23 October
Томуугийн вакцинаас болж БНСУ-д хүн нас барсан гэх мэдээлэл нотлогдоогүй
УОК, ЭМЯ, ГХЯ-аас хамтран зохион байгуулдаг COVID-19-ийн талаар хэвлэлийн бага хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү томуугийн эсрэг вакцины талаар нэмэлт мэдээлэл өглөө.Улирлын томуугийн вакцин хийлгэснээс болж БНСУ-д 20 гаруй хүн нас барсан гэх мэдээ өчигдөр гарсан. Энэ асуудал дээр БНСУ-ын эрүүл мэндийн яам болон тус улсын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дээрх хүмүүсийн нас баралтын шалтгааныг томуугийн вакцинтай холбоотой гэж үзэхгүй байна. …
-
23 October
Н.Энхтайван:Манайх НҮБ-д гишүүнээр элссэн нь монголын түүхэн дэх хамгийн том үйл явдлын нэг мөн
НҮБ байгуулагдсаны 75 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай цахим ярилцлага хийв. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-г Монголд хүлээн авсны дараа УОК-оос гаргасан дүрэм журмын дагуу тусгаарлагдсан билээ. Тэрбээр албан айлчлал бүрийн дараа тусгаарлагдаж цахимаар ажиллаж байгаа юм байна. -НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг, өнөөгийн байр суурийн талаар товч өгүүлнэ үү? -1945 …
-
23 October
Найруулагч С. Бямбын “Хэвтрийн Хүн” кино Таллины олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарчээ
Зохиолч Г.Аюурзанын “Хэвтрийн Хүн” бэсрэг романаас сэдэвлэж, Гуру Медиа болон Номадиа Пикчерс нарын хамтран бүтээсэн уран сайхны кино дөрвөн өдрийн өмнө “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмын нээлтийн киногоор шалгарч нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 20-ноос эхлэн бүх кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн билээ. Тэгвэл уг киноны дэлхийн нээлт 24 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Хойд Европын хамгийн том бөгөөд дэлхийн …
-
23 October
Д.Сумъяабазар:Улс төржихгүйгээр хотоо хөгжүүлэх нь бидний ажил
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, дэмжлээ. Нэр дэвшүүлэн хэлэлцэх үеэр Төлөөлөгчид асуулт асууж, санал хэллээ. Тодруулбал, төлөөлөгчдийн зүгээс УИХ-ын гишүүн хүн хотын даргад нэр дэвшиж байгаа нь хуулийн хүрээнд хэр оновчтой вэ хэмээж байв. Хэрэв хотын даргаар сонгогдсон тохиолдолд Улаанбаатар хотынхоо жолоог хариуцлагатайгаар атгаж, …
-
23 October
Хотын даргад Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн дэмжлээ
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгов. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан энгэрийн тэмдгийг гардуулсан юм. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Р.Давга, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдаваа нарыг сонгов. Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгээс НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэн, 84.44 хувиар дэмжлээ. Нэг хүний нэрийг дэвшүүлсэн учраас санал хураалтыг илээр …
-
23 October
Д.Нямхүү: Ачааны тэрэгний жолоочоос коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.10.23/ гаргасан коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү танилцуулав. Тэрбээр “ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 1053 хүний сорьцод шинжилгээ хийхэд нэг хүний сорьцод коронавирус илэрлээ. Энэ нь аравдугаар сарын 20-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны тэрэгний жолооч, 35 настай Монгол Улсын иргэн байв. Монголд нийт батлагдсан тохиолдол 328-д …
-
23 October
Хэт хуучин тээврийн хэрэгслүүд худалдаанаас шахагдана
Монголд импортоор орж ирсэн автомашинуудыг осолд орсон, эвдрэлтэй эсэхийг хэрэглэгч, худалдан авагч өөрсдөө харах боломжтой болжээ. Гэхдээ энэ үйлчилгээг одоогоор зөвхөн 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш орж ирсэн автомашинд ашиглах юм. Үйлчилгээний талаар өчигдөр Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн төв, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ-аас мэдээлэв. Тодруулбал, импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүх буюу тухайн тээврийн хэрэгсэл үйлдвэрээс гараад …
-
23 October
Нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгалан сонгогдлоо
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааныг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва даргаллаа. Хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. НИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн нэрийг дэвшүүлсэн. Үүнийг анхдугаар чуулганы хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн олонх буюу 84,44 хувийн саналаар дэмжиж, нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгалан сонгогдлоо.
-
23 October
“Фантастик” продакшн БНХАУ-ын найруулагчид татгалзсан хариугаа монгол бичгээр бичиж илгээжээ
“Фантастик” продакшны уран бүтээлчдэд БНХАУ-ын кино найруулагч Ху Чуаньшань “Номонханы цуст тулаан” кинонд хамтран ажиллах санал ирүүлжээ. Харин “Фантастик” продакшны уран бүтээлчид БНХАУ-ын кино найруулагчийн саналаас татгалзаж хариуг босоо монгол бичгээр бичин хүргүүлсэн байна. “Фантастик” продакшны уран бүтээлчид БНХАУ-ын найруулагч Ху Чуаньшаньд “Бид танаас ирүүлсэн “Номонханы цуст тулаан” кино зохиолтой танилцлаа. Манай мэргэжлийн түүхч, цэргийн түүхч нар таны зохиолыг түүхийн …
-
23 October
Үр хөндүүлэхийг хоригложээ
Польшийн үндсэн хуулийн шүүх үр хөндөлтийг эсэргүүцсэн шийдвэр гаргажээ. Засаж боломгүй гажиг эсвэл ургийн амь насанд халтай эдгэршгүй өвчин илэрсэн тохиолдолд жирэмслэлтийг зогсоохыг зөвшөөрсөн хуулийн зүйл заалтуудыг Үндсэн хуульд нийцэхгүй гэж шүүгчид үзжээ. Өнгөрсөн онд үр хөндөлт хийлгэсэн тохиолдлуудын 98 хувь ийм зүйл заалтан дээр үндэслэжээ. Үндсэн хуулийн шүүх ийм шийдвэр гаргасан нь Польшид далд үр хөндөлтийг улам бүр нэмэгдүүлж, …
-
23 October
Г.Загдааг эхнэрийнх нь хамт өнөөдөр шүүнэ
“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагаас товлогдоод байна. Тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 /хүчиндэх/ дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 …
-
23 October
Ц.Элбэгдорж: Улс төрийн намын тухай хуулийг яаралтай шинэчлэх хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээсэн. Энэ үеэр тэрбээр зарим хэвлэл тодруулга өгсөн юм. -Таны Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээснийг 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь ээ гэж харж дүгнэх хүмүүс олон байна. Та ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү? -Ямар нэг бодлоор намын гишүүнчлэлээ сэргээсэн зүйл байхгүй. Улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, улс …
-
23 October
БСШУСБХ: Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Музейн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны (2020.10.21) хуралдаанаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хуралдаанд Соёлын сайд С.Чулуун, Дэд сайд М.Батбаяр, Төрийн …
-
23 October
Буриадын БНУ-д коронавирусын халдвар дээд цэгтээ хүрлээ
Буриадын Мэргэжлийн хяналтын газрын мэдээллээр 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Буриадын БНУ-д лабораторийн шинжилгээгээр батлагдсан коронавирусын 8251 /+110/ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 5062 тохиолдол Улаан-Үд хотод бүртгэгдсэн. Нийт халдвар авсан иргэдийн 6345 /+66/ эдгэрээд байгаа бол 86 /+2/ хүн нас бараад байна. Нас барсан 2 иргэн 84 настай эмэгтэй, 66 настай эрэгтэй байсан. Эмэгтэй өвчтөний хувьд коронавирусын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл