Мэдээ мэдээлэл

October, 2020

  • 22 October

    “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төслийн нээлт боллоо

    “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Гүүд Нэйборс” болон “Ногоон Ази” ОУБ-уудын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан НЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төслийг Багануур, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх гээд нийслэлийн долоон дүүрэгт  хэрэгжүүлэхээр болсон. …

  • 22 October

    “Umoney” картын тухай заавал мэдэх 10 зүйл

    “Umoney” карт гэж юу вэ? U money карт нь Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагддаг олон улсын стандартыг хангасан Pre-paid төлбөрийн хэрэгсэл юм. “Umoney” картыг хэрхэн хаанаас цэнэглэх вэ? Нийслэлийн хэмжээнд U money карт цэнэглэх 1000 гаруй цэг байдаг. Үүнд Түргэн үйлчилгээний цэг, хүнсний дэлгүүр, И-март, Номин супермаркет, Circle K, CU сүлжээ дэлгүүрийн салбаруудаас гадна Голомт банкны Изипэй ПОС төхөөрөмж ашигладаг …

  • 22 October

    ГССҮТ, ХСҮТ-ийн эмч нар хамтран эрхтэн хадгалах мэс заслыг амжилттай хийлээ

    ГССҮТ, ХСҮТ-ийн ерөнхий мэс заслын эмч нар хамтран эрхтэн хадгалах мэс заслыг 2020 оны 21-ний амжилттай хийлээ. Тодруулбал, Эмчлүүлэгч 28 настай, эрэгтэйн баруун талын атгаал ясны дээд хэсгийн хорт хавдрыг авч баруун талын атгаал ясыг тайран мөрний үеийг сольсон эрхтэн хадгалах мэс засал хийсэн юм. Дашрамд дурдахад, ГССҮТ сүүлийн 10 жилд нилээд олон шинэ технологийг Монголд амжилттай нутагшуулсан. Тухайлбал, Түнхний …

  • 22 October

    Шуурхай: МИАТ-ын нислэгийг 7 хоногоор түр зогсоолоо

    Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь БНХАУ-ын аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Москва-Улаанбаатар-Хөх хот-Бээжин чиглэлд ОХУ-д саатсан БНХАУ-ын 160 иргэнийг БНХАУ руу тээвэрлэн хүргэх захиалгат нислэгийг үйлдсэн. Энэхүү нислэгийг Боинг 767 маягийн агаарын хөлгөөр үйлдэж “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд түлш цэнэглэсэн бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зорчигч тус агаарын хөлгөөс буухгүй байхаар …

  • 22 October

    Н.Мэндсайхан:Томуу, томуу төст өвчлөл ихсэх хандлагатай байна

    НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “24 цагийн хугацаанд нийслэлийн Түргэн тусламжийн утас 103 дугаар, Хордлогын яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хордсон нэг өрхийн дөрвөн …

  • 22 October

    ГХЯ анх удаа оюутнуудад нээлттэй ажиллаж эхэллээ

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны санаачлагаар “Нээлттэй Гадаад харилцааны яам” хөтөлбөрийг зохион байгуулж эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь гадаад харилцааны чиглэлээр суралцаж буй оюутан залуус, сурагч нарт болон сонирхсон нийт иргэдэд Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны түүхэн замналыг танилцуулж, дипломат албыг сурталчлан таниулах, иргэдийг мэдээллээр хангах зорилготой арга хэмжээ юм.             Хөтөлбөрийн эхлэл болгон өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион …

  • 22 October

    Х.Баясгалан: Санал тэнцсэн нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явагдана

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХурлын 2020 оны сонгуулийн санал хураалт болж өнгөрлөө. Сонгуулийн санал хураалттай холбоотой болон бусад асуудлаар СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалангаас тодрууллаа. -Орон нутгийн сонгууль ямархуу болж өнгөрсөн гэж Та дүгнэж байна вэ? -Орон нутгийн Хурлын 2020 оны ээлжит сонгууль амжилттай болж байна. Болж байна гэдэг нь одоогоор хараахан дуусаагүй байгаа …

  • 22 October

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэмэлт санал хураалт Ням гаригт болно

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулна” гэж,  78 дугаар зүйлийн 78.2-д “Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гаргаж, уг шийдвэрт санал авах өдөр, байрыг заах ба амралтын өдөр …

  • 22 October

    Талын монгол буузнаас мөнгөлөг цаас гарч иржээ

    Грийн Фактори ХХК-ын Талын монгол буузнаас мөнгөлөг цаас гарч иржээ. Тодруулбал, Энэ сарын 17 нд Далайхүү худалдааны захаас иргэн О нь талын монгол байгалийн кальцитай бууз худалдаж авсан. Уг бүтээгдэхүүнээс зөрчил илэрсэн тухай сошиалд гомдолоо илэрхийлжээ. Иргэн О-той холбогдож тодруулга авлаа. Миний бие 15,000 төгрөгөөр бууз худалдаж авсан. Миний худалдаж авсан буузнаас мөнгөлөг цаас гарч ирсэн. Энэ тухай Грийн Фактори …

  • 22 October

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсан анхны эмэгтэй гишүүн

    УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсан анхны эмэгтэй гишүүн боллоо. УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 22-ны үдээс өмнөх хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нэр ээлжлэн даргалсан юм. Ингэснээр УИХ-ын түүхэнд анх удаа Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан анхны эмэгтэй гишүүн болсон гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдээллээ. Найм …

  • 22 October

    МҮОНРТ-ийн 450 гаруй ажилтан гарын үсэг зурж, нэгджээ

    МҮОНРТ-ийн уран бүтээлчид Захирлуудын зөвлөлөө огцруулахаар мэдэгдэл хийж, баримтуудыг дэлгэлээ. МҮОНРТ хувийнх биш, олон нийтийнх. Ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаа зогсо. Тагнаж, чагнахаа зогсоо. Бид гэмт хэрэгтэн биш. Хөдөлмөрийн үнэлэмжийн тэгш бус байдлыг зогсоохыг шаардаж байна. Уран бүтээлчид “Цаашид энэ байгууллагыг удирдах чадамжгүй болсон Захирлуудын зөвлөлийг огцруулахыг шаардаж байна. Шаардлагыг 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр Үндэсний зөвлөл хуралдаж шийдвэрлэнэ үү. …

  • 22 October

    МҮХАҮТ, Олон суваг дамжуулагчдын холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

    Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Монголын олон суваг дамжуулагчдын холбоо ТББ /МОСДХ/ хооронд харилцан хууль эрхзүйн хүрээнд бие биенээ дэмжиж, хамтарч ажиллах зорилгоор энэхүү “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т үзэглэлээ. Хоёр байгууллага харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хөгжлийг үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт түгээх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нягт уялдаагаар дэмжин ажиллах, харилцан бизнесийн болон бусад мэдээлэл солилцох, гишүүн байгууллагууд, бизнес …

  • 22 October

    Сонгууль, дахиад л сонгууль

    Нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон НИТХ-ын даргад нэр дэвшигчээ Нийслэлийн МАН намынхаа үндсэн дүрмийн хүрээнд тодруулна. Нийслэлийн МАН-ын хороо УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг хотын даргад, Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргад 100 хувийн саналаар дэмжсэн байна. Хурлын явцад өөр нэр дэвшигчийн нэр гараагүй байна.    Нийслэлийн МАН-ын хорооны V …

  • 22 October

    С.Ганбаатар:УИХ Ерөнхий сайдын хуулийн хэлтэс болж хувирлаа

    УИХ-ын гишүүн С.Ганбаатар Чуулганы нэгдсэн хуралдаанаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр”УИХ Ерөнхий сайдын хуулийн хэлтэс болж хувирлаа. Монголын ард түмэн биднийг сонгосон. Бид гуйлга гуйж байж сонгогдсон. Бид Ерөнхий сайдыг томилдог, сонгодог. Бусад сайдыг томилдоггүй. Ерөнхий сайдыг ард түмэн сонгодоггүй юм шүү. Ард түмний эрх мэдэлд зуйрч, найрч халддаггаа зогсоох ёстой. 109.10 дугаар зүйл дээр Ерөнхий сайдын мэдээллийг Засгийн газрын гишүүн …

  • 22 October

    Д.Амарбаясгалан: Д.Сумъяабазар даргыг намын зүгээс итгэл хүлээлгэн илгээж байна

    Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны V хуралдаан Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Хуралдаанаар Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурлаас гаргасан саналыг хэлэлцэх юм. Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурлаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргасан байна. Энэ талаар МАН-ын ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулж, үг хэллээ. Тэрбээр “УИХ-ын гишүүнээсээ татгалзах улс төрчийн хувьд …